Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 21 гараг

Нөмрөг танилцуулга

ЗАВХАН АЙМГИЙН НӨМРӨГ СУМ

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

 

Завхан аймгийн Нөмрөг сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Цогтоо вангийн хошуу.

Баянзүрх, Дархануул, Нуур, Хайрхан, Хөдрөг гэсэн  5 багийн  нийт  554 өрхөд 1822  хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 13-д, газар /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр / хүн/га/ сум юм.

Газар зүйн байршил

            Завхан аймгийн хойд хэсэгт:

  •             Улаанбаатар хотоос 970  км,
  •              Аймгийн төвөөс 152 км зайд байрладаг.

             Завхан аймгийн Түдэвтэй, Баянхайрхан, Тэлмэн,   Яруу, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумтай хиллэдэг.

 

 

 

 

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1812 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн уулсын мужад багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 2-7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -29.1  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +12.8 °С

  • жилийн дундаж салхины хурд 2 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 145.9 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ  га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

285927

87.2

Ойн сан бүхий газар

26642

8.1

Усан сан бүхий газар

14403

4.4

Тусгай хэрэгцээний газар

4

0.001

Тосгон, суурингийн газар

504

0.15

Дэд бүтцийн газар

269.25

0.079

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 990.282.482 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 901.989.400 сая төгрөг, сумын өөрийн орлого 88.293.082 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 990.282.482  сая төгрөг байна. Нийт зардлын 64.7 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6.6 хувийг урсгал шилжүүлэг, 21.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 54 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1.390 сая, орон нутагт 1.005 сая нийт 2.395 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд 72.135 толгой малтайгаас 26 тэмээ, 6683 адуу, 4072 үхэр, 41659 хонь, 19695 ямаа байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 95,5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс ... хувьд нь төмс, хүнсний ногоо, ... хувьд нь улаанбуудай, ... бусад бүтээгдэхүүн тариалж байна.

Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр баруун чиглэлд БаянӨлгий, Ховд, Увс аймгууд, Завхан аймгийн Түдэвтэй, Сантмаргац, Сонгино, Цэцэн Уул сумдтай, хойд чиглэлд Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан сумдтай, зүүн чиглэлд Улаанбаатар хот чиглэсэн,  урд чиглэлд Завхан аймгийн төв Улиатай хотыг чиглэсэн   шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон.  

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худагтай, төвийн худагт ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулсан боловч одоогоор ашиглах боломжгүй байна. Сумын төвтэй ойролцоо булаг рашаан ус ихтэй.

Дулаан хангамж. Сумын төвд  төвлөрсөн уурын зуух байхгүй Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа нийт 7 нам даралтын зуухууд ажиллаж байна.

Нийгэм

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

1101

721

1822

Нийт эрэгтэй

490       

427

917

0-4 нас

56

48

104

5-9 нас

63

17

80

10-14 нас

70

28

98

15-18 нас

65

33

98

19-24 нас

51

      23 

74

24-29 нас

30

39

69

30-34 нас

38

40

78

35-39 нас

34

45

79

40-44 нас

32

34

76

45-49 нас

12

42

54

50-54 нас

11

25

36

55-59 нас

13

14

27

60-65 нас

6

7

13

65-аас дээш нас

9

22

31

Нийт эмэгтэй

611

294

905

0-4 нас

76

23

99

5-9 нас

54

21

75

10-14 нас

64

24

88

15-18 нас

66

34

100

19-24 нас

53

28

81

24-29 нас

41

29

70

30-34 нас

45

22

67

35-39 нас

54

34

81

40-44 нас

39

23

62

45-49 нас

23

26

49

50-54 нас

27

10

37

55-59 нас

11

9

20

60-65 нас

15

14

19

65-аас дээш нас

43

14

57

Өрхийн тоо

172

382

554

Суурин хүн ам

1790

Түр оршин суугч

32

Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь Улаанбаатар хотоос алслагдсан хүн амын үйлдвэржилт муу хөгжсөн ажлын байр бага, голлох мал аж ахуйн салбартай учир шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Сумын хүн амын 53 хувь нь залуу болон дунд насныхан,33 хувь нь хүүхэд, 14 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц голлож байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр амины орон сууц олноор баригдаж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

640

2

Сургуулийн дотуур байр

ор

86

3

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч

0

4

Цэцэрлэг

хүүхэд

75

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

8

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

288

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

40

10

Банк

Тоо

2

12

Халуун ус

шүршүүр

3

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 16 бүлэгт 385 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдаж байна.

Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 92, гэр цэцэрлэгт 25 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86 хувьд хүрсэн.

Сургууль

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Хөдрөг багийн төвд байршилтай
  • 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 385 хүүхэд суралцаж байна
  • 50 багш, ажиллагсадтай
  • 2012 онд ашиглалтанд орсон,  320 хүүхдийн хичээлийн шинэ байртай

Цэцэрлэг

  • Хүүхдийн цэцэрлэг
  • Хөдрөг багийн төвд байршилтай
  • 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 92  хүүхэд хүмүүжиж байна
  • 14 багш, ажиллагсадтай
  • 1976 онд ашиглалтанд бүрэн дунд сургуулийн барилгаар ашиглагдаж байгаад 2004 оноос хүүхдийн цэцэрлэг хэлбэрээр ашиглаж эхэлсэн. Зориулалтын бус барилга. Нам даралтын зуухаар халдаг.
  • Эрүүл мэнд
  • Суманд улсын төсвийн 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

    2012 онд нийт 15 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 510, халдварт өвчлөлийн 11  тохиолдол гарсан байна.

    Эмнэлэг

  • Эрүүл мэндийн төв
  • Хөдрөг багийн төвд байршилтай
  •  
  • 8 ортой
  • 2 их эмч, 4 сувилагч нийт 24 ажиллагсадтай
  • 2008 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай.
  •  

    • Соёл, спорт

      1972 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн дүнзэн барилга нь ашиглалтын шаардлага бүрэн хангаж чадахгүй байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явуулахад нэн хүндрэлтэй болоод байна.

      Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 8 цэг, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байна.

      Соёлын төв

    •  

  • Соёлын төв
  • Хөдрөг багийн төвд байршилтай
  • 200 хүний суудалтай
  • 5 ажиллагсадтай
  • 1972 онд ашиглалтанд орсон  дүнзэн хийцтэй, зориулалтын барилга.  Тус барилга нь одоогоор үйл ажиллаа явуулахад нэн хүндрэлтэй болоод байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.
  •  

    Шашин, сүм хийд

    Сумын хэмжээнд 1 будда хийд байна.

    Тухайн хийдүүдэд нийт 3 хуврага ажиллаж байна.

  • Салбар

    Хэмжих нэгж

    2012

    Сумын төвд

    Хөдөөд

    Нийт

    Аж үйлдвэр

    Хүн

     

     

     

    Хөдөө аж ахуй

    Хүн

    164

    107

    271

    Үйлчилгээ

    Хүн

    543

    7

    550

    Нийт

    Хүн

    707

    114

    821

Сумын хэмжээгээр нийт 72135 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн  мал  одоогоор тоологдоогүй байна.

 315 малчин өрх, 142 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 82,4 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 3 га талбайд төмс, 2,5 га талбайд хүнсний ногоо, 90 га талбайд тэжээлийн ургамал тариалж  25 тонн төмс, 24,5 тонн хүнсний ногоо, 202 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Төрийн байгууллагад 128 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 13 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 63 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30,7 хувийг дээд, 15,3 хувийг тусгай дунд ,  23 хувийг бүрэн дунд, 7.6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Нөмрөг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн 4 жилийн хугацаанд 6 га-аар нэмэгдсэн.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • орон сууц, олон нийтийн бүс 2 га
  • ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  2 га
  • хөдөө аж ахуйн бүс  10 га
  • зуслангийн бүс 100 га

Өнөөгийн байдлаар 147 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 19,75 га газар өмчилж, 176 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 25,68 га газар, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 78 иргэн 7,02 га, газар тариалангын зориулалтаар 298 га газар, 2 иргэн, аж ахуйн нэгж амрагт аялал жуулчлалын зориулалтаар 0,37 га газрын тус тус эзэмшиж байна.

Барилга

            2012 онд 320 хүүхдийн хичээлийн байр 1,29 тэр бум, 75 хүүхдийн дотуур байрны их засвар 40 сая, Халуун усны их засвар 40 сая  төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засаг даргын Тамгын газрын барилга

  • ЗДТГ-ын барилга
  • Хөдрөг багийн төвд байршилтай
  • 32 ажиллагсадтай
  • 1992 онд ашиглалтанд орсон  блокон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Одоогоор бүрэн ажиллаж байгаа.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Тогтвортой амьжиргаа
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
  • Ногоон алт төсөл гэх мэт /үргэлжлүүлэх/

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх 
  • Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх

Нөмрөг сум нь мал аж ахуйн түшиглэн хөгжүүлсэн цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан газар тариалан эрхлэхэд тохиромжтой биш бүс нутаг юм. Цаашид зам харилцааг түшиглэсэн үйлчилгээг өргөн ашиглах нь манай сумын онцлог  давуу тал юм.