Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Шилүүстэй танилцуулга

                                        ЗАВХАН АЙМГИЙН ШИЛҮҮСТЭЙ СУМ

Хуучин Сайн ноён Хан аймгийн Хошууч Мэргэн бэйсийн хошууны Тайж нар, Гол багууд болон Нарованчин хутагтын шавиас 1923 онд Зүүн, Баруун Чандмань, Зүүн Туулайт гэсэн 3 сумыг байгуулсан нь ардын засгийн анхны орон нутгийн засаг захиргааны нэгж байжээ. Тэр үеэс хаад, ноёд, тайж нарын угсаа залгамжлан төр барих, хамжлага захирах ёсыг халж, сумдын дарга нарыг ардуудын дундаас сонгон томилж эхэлсэн. Зүүн Чандмань сумын даргаар Л.Ядмаа, Баруун Чандмань сумын даргаарМ.Очирсуурь, Зүүн Туулайт сумын даргаар Л.Санжжав нар ажиллаж байв.

1924 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн анхдугаар бага хурлаар дээрх 3 сумыг нэгтгэж Балгатайн Чандманьд төвлөрүүлэн сумын нэрийг Шилүүстэй гэх үү, Мянган гэх үү гэж маргалдсaны эцэст Шилүүстэй гэж нэрлэн батласан түүхтэй. Сумын даргаар тухайн үед Аюушийн Чойсүрэнг сонгож байжээ. Нарийн бичгийн даргаар Мөржавын Жавзмаа ажиллаж байгаад удалгүй Уртнасангийн Ванжилыг сонгосон байна. Сум үүсэн байгуулагдсанаас хойш 20-иод жилийн турш гэр контортой, нүүдлийн байдлаар Балгатайн Чандмань, Сүүжийн булаг, Ботго, Шилүүстэй уулын өвөр зэрэг газруудаар төвлөрч байгаад 1943 оноос багш А.Арилдий нарын хүмүүс Балгатайн Чандманиас одоогийн байгаа газар нүүлгэн сургуулиас эхлэн барилга байшин барьж суурьшсанаар сумын төв “Балгатай” суурин бий болжээ. 1956 онд эмнэлэг, захиргааны барилга барих шийдвэр гарч, улсын төсвөөр зураг төслийн дагуу анхны инженерийн хийцтэй барилгууд 1957-1958 онд баригджээ. Хүн эмнэлэг, захиргааны барилгыг барих ажлын гүйцэтгэгчээр Цагаанхайрхан сумын артелийг томилж, АИХ-ын депутат Даваагийн Дамдин удирдан хятад ажилчдаар бариулсан байна.

Сумын төв Улаанбаатараас 969 км, Улиастайгаас Ганцын даваагаар 138 км, Алдархаан сумаар 178 км зайтай. Дэлхийн бөмбөрцгийн баруун уртрагийн 97°13`, хойд өргөргийн 46º49`-д, далайн түвшнээс дээш 2170 м-т байрладаг. Шилүүстэй сум Отгонтэнгэр уулын баруун өмнөд өвөр, Мянганы уулсаас Завхан голын урд дэнж, Цонж толгой хүртэл 268990 га газар нутагтай, 2500 гаруй хүн ам, 70 гаруй мянган толгой малтай, Завхан аймгийн өмнөд бүсийн төв, томоохон сумын нэг юм.

Сумын нутаг баруун талаараа Цагаанчулуут сум, хойгуураа Цагаанхайрхан сум, зүүн талаараа Отгон сум, өмнөд болон баруун өмнөд талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумтай хил залган оршдог. Мянган /3370 м/, Дааган дэл /2801 м/,Сант /2710 м/, Лүн /3026 м/, Хавирга /3032 м/, Салхит /2401 м/, Далан, Шүүт, Шилүүстэй, Бух, Хүүшийн нуруу, Ухаа аргалант, Хар аргалант, Хар чулуу, Олон овооны нуруу, Баян улаан, Замын улаан /2305 м/, Тамгат /2805 м/, Мандалт /1884 м/, Цахир, Хүүш, Арслан хараат, Дулаан хар, Уушиг, Хоёр Ботго, Хоёр Чандмань зэрэг уул нурууд, Хөдөө, Олгой, Шорвог, Мандалт, Долоон нуур зэрэг том жижиг нуур, Завхан, Асгат, Цэцэрлэг, Хөндлөн, Ямаат, Хужирт, Өргөнширэг, Нарийн, Талбулаг, Сүүж, Балгатай, Урт, Харганын гол зэрэг голууд, олон булаг, шандтай. Хангай говь хосолсон уулархаг хээр тал  нутагтай.

  1. ХАА-н эдэлбэр 267796 га. Үүнээс бэлчээр 266271 га
  2. Суурингийн газар 570 га
  3. Ойн сан бүхий 112 га
  4. Зам шугам сүлжээний 193 га
  5. Усан сан бүхий 319 га газар нутагтай.

Ботго, Шүүт, Балгатай, Хөв, Дөхөм, Наран, Тал булагийн хөндийнүүдтэй.

Сумын нутгийн хамгийнөндөр цэг нь Их Мянган уул далайн түвшнээс дээш 3370 метр, хамгийн нам дор цэг болох Завхан гол ньтус сумын нутгаас урсан гарах хэсэгт далайн түвшнээс дээш 1730 метр орчимд байна. Завхан гол сумын нутгийн зүүнээс баруун тал хүртэл нар зөв чиглэлээр тойрон урсдаг.

Засаг даргын тамгын газрын хамт олон

Засаг даргын тамгын газрын бүтэц бүрэлдэхүүн:

Засаг даргаар Я.Баасанхүү, Засаг даргын орлогчоор Д.Ойдов, Тамгын газрын даргаар Д.ДаваанямМал аж ахуйн үржил бүртгэл, мэдээлэл  хариуцсан тасгийн дарга  Б.Цэрэннамжил Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн  С.Батмөнх Бэлчээр газар тариалан. ЖДҮ хариуцсан мэргэжилтэн  Т.Цэвэгмэд Төрийн сангийн төлөөлөгч Д.Цэдэнжав, Нягтлан бодогч Д.Амгаабазар, Нийгмийн даатгалын байцаагч Г.Эрдэнэтуяа,Татварын байцаагч Б.Нарандагина, Байгаль орчны улсын байцаагч П.Ганболд, Халамжийн байцаагч Ш.Дуламжав, Газрын даамал П.Мөнхтөр, Улсын  бүртгэгч Д.Базардорж, Нярав А.Баярчимэг, Байгаль  хамгаалагч С.Пүрэвдорж, Эрх зүйн хөтөч Б.Мягмаржав, Хөгжлийн нийгмийн  ажилтан Н.Оюунцэцэг, АБХ-ийн  эрхлэгч  Г.Мөнхзул,  цаг уурч Ж.Батсүрэн, Жолооч Б.Жадамба, үйлчлэгч Р.Буянжаргал, Гал Ш.Идэрзаяа, Ц.Пэрэнлэйлхүндэв, Г.Ёндонжамц,  А.Одсүрэн нар тогтвор суурьшилтай ажиллаж байна.

                             БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР

Баруун гар талаас

Баян Улаан багийн засаг дарга  Б.Тэрбиш

Чандмана багийн засаг дарга  С.Баяртогтох

Сайхан багийн засаг дарга Г.Сэргэлэн

Хөгжил багийн засаг дарга  Д.Санжсүрэн

Хөрс, цаг уур. Өндөр уулын, тагийн, уулын нугын, нугат хээрийн, нунтаг хар хүрэн, мараалаг хүрэн, цайвар хүрэн, цайвар бор, элсэнцэр голдуу хөрстэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Зундаа +320C, өвөлдөө -480C хүрдэг. Жилийн дундаж температур нь -2.90С байдаг. Хавар хүйтэн хуурай, салхи салхилдаг, хоногийн дулааны хэлбэлзэл ихтэй байдаг. Хавар бороо оройтож зунысард бороошдог. Намар говь талаараа хэнзэлж, ургац өтгөрдөг. 7-р сард ч хасах хэмтэй хүйтэрч тариа, ногоо хяруунд цохиулах тохиолдол байдаг. 1963 оны 7-р сарын дундуур цочир хүйтэрч цас орсноос хонь, тэмээ зэрэг мал маш олноор хорогдож байсан түүх бий. Бор хавцлын хуугиа гэж онцгой сонин цаг агаарын үзэгдэл байдаг.

Ан амьтан, ургамал.

Хангай говь, хосолсон газар нутагтай учир манай сум янз бүрийн ан амьтан, ургамлаар элбэг баян юм. Буга бор гөрөөс, аргаль угалз, янгир ямаа, ирвэс, шилүүс, чоно, нохой зээх, дорго, үнэг,хярс, мануул, хүрэн үен, хадны суусар, тарвага, зурам, болзог, туулай, чандага зэрэг ан амьтан, хойлог, ятуу, хөтүү, ногтруу, хур, ахуун, идлэг шонхор, хун, галуу, нугас, хонин тоодог, хөх тогоруу, цахлай, хараацай, ангир, хөхөө, гургуул, сар, элээ, бүргэд, тас зэрэг жигүүртэн шувууд нүүдлийн болон суурин байдлаар амьдардаг. Атигдаахай зэрэг ховордсон мэрэгч, хэвлээр явагчдаас бамбай хоншоорт могой, 2 нутагтан мэлхий, мөн зараа, сарьсан багваахай зэрэг амьтад цөөн тоогоор байдаг нь судлагдсан байдаг.

1980 оноос Бор хавцалд зэрлэг гахай нутагшиж, үржин сүрэглэж байгаад 1993 оны байгалийн гамшгийн үеэр устаж үгүй болсон юм.

Шинэс /хар мод/, улиас, бор, цагаан бургас, сухай, яргай, гандигар, шар мод, далан халиас, төрөл бүрийн харгана, хар, цагаан шаваг, шарилж, ортууз, халгай, хамхуул зэрэг мод болон модлог, бутлаг ургамлууд ургадаг.

Вансэмбэрүү, манжингарав, алтан гагнуур, юмдүүжин, хан хөхийн шар цэцэг /шархны/,  хөх ба шар дэгд, эрээ гомбо, хонин арц /Отгонтэнгэрийн/, таван салаа, сөд, ганга, зээргэнэ, монгол тарваган шийр, Алтайн сонгино, нохойн хошуу, чацаргана, тошлой, үхрийн нүд, хад, гишүүнэ, чонын элэг, цагаан уул зэрэг эмийн болон жимс, цэцэгт ургамал ургадаг.

Бушилз, хөвд, боролж, ботууль, алаг өвс, улалж, хазаар өвс, хялгана жижиг бутлаг, үетэн өвс, зэгс, дэрс, цахилдаг, дааган сүүл, чихэр өвс, таана, мангина зэрэг өвс ургамалтай.

Ашигт малтмал. Алт, нүүрс, оюу, утаат болор, бал чулуу гартаам зэргийн илрэц байх боловч нөөц судлагдаагүй, 5 өнгийн шороон будаг, зос, шохойн чулуу зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал элбэг байдаг.

Түүх соёлын дурсгал. Тус сумын нутагт өнө эртний дөрвөлжин булш, хадны бичээс, сүг зураг, хүн чулуу, хиргисүүр, хөшөө дурсгалууд, хүрээ, хийдийн туурь, газар тариалангийн ул мөр хутагт хувилгаадын суваргууд зэрэг олон үнэт дурсгал бий.

Нарованчин хутагтын хүрээний туурь бол Монгол улсын шашин төрийн түүхэнд холбогдох үнэт дурсгал юм. Дааган дэл уулын ард, Өвөр цэцэрлэгийн аманд эртний 8 буган чулуун  хөшөө байдаг ба 2 нь унаж газарт шигдсэн, 6-р буган хөшөө нь онцгой ховор уран хийцтэйд ордог. Энэ хөшөөг 2.5 метр өндөр, 0.39 метр өргөн зузаан ягаан боржин чулуугаар урласан байдаг. Хөшөө нь 2 бүслүүртэй бөгөөд доод бүслүүр нь дундаа 3 эгнээ цэг бүхий 2 зэрэгцээ шугамтай. Энэ хөшөөнд сонгодог дүрсэлбэр бүхий бугын дүрстэй ижил нэгэн зүйлээс гадна доод хэсэгт нь мөн бугын дүрсийг урласан өвөрмөц сонин хийцтэй байдаг. Шилүүстэй уулын өвөр бэлд байдаг Цагаан суварга нь Нарованчин гэгээний 4-р дүр Андуу хувилгаан Бирвааг жанч халахад түүний гэгээн дурсгал, сүсэгтэн олны эргэл мөргөлд зориулан 1870 онд босгосныг, цагийн ороо бусгаа 1937-1938 оны үед Довчингийн Нямбуу даргатай эвлэлийн гишүүдээр буулгуулсан байна. Харин 1990 онд Лодонгийн Доржгочоо, Лутын Санжхүү нарын зэрэг нутгийн уугуул иргэдийн санаачлага, хандиваар Дилав Хутагтын чандрыг авчирч уг суварганд байрлуулан дахин сэргээн босгосон нь буянтай ажил болсон юм. Жанчив Чойдон хэмээх энэ суварга анх босгосноос хойш хадны даяанч лам уг суврагыг тахиж, тайх ба сан мөргөл хийдэг байсан гэдэг.

Милова Бурханы хувилгаан дүр Андиа гэгээн Цэрэндондовыг 1996 оны 6-р сарын 6-нд жанч халахад Их Мянган уулын өвөр энгэр, Өргөн ширэгийн эхэнд, эртний баатар эрийн булшнаас баруун дээхнэ байрлах бурханы тэмдэгт газар, шарилыг газраас дээш нэг метрт байрлуулан залж Ном Буянт хэмээх гэрэлт цагаан суврага босгов. Энэ суврагыг бүтээхэд Энэтхэгийн Бакула Рэмбүүчи багш, Андиагийн өөрийн нь шавь нар болох Манба дацан хийдийн тэргүүн хамба, Монгол улсын гавьяат эмч Д.Нацагдорж, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Р.Чоймаа нарын зэрэг эрдэмт хүмүүсийн шинжиж айлдсанаар тусгай ёсыг баримтлан олон газрын сүсэгтэн оролцсон юм. Суваргыг тахих ёслол жил бүрийн зуны эхэн сарын 15-ны их дүйцэн өдрөөр болж 100 даага уралдуулан, 64 бөх барилддаг ёс тогтсон юм.

Ямандагийн хувилгаан, Цорж, алдарт аграмба Бадамдоригийн Дарамын гэгээн дурсгалд зориулсан бас нэгэн няндайн цагаан суврагыг түүний хүү Гомбосүрэн Уртын Чандманы оройд 2003 оны зуны эхэн сард нутгийн олон түмний туслалцаатайгаар байгуулав. Уртын Чандманы хүн чулуу, Гэгээн овоо, Шилүүстэйн өврийн шарилын хунхуй, Шилүүстэй уулын өврийн Нямбаны хад зэрэг үе үеийн түүхийг хадгалсан олондурсгалууд бий.

Нарованчин гэгээн Л.Жүгдэрнамжилын төрсөн газар Эрдэнэ бадрахад 2012 онд Нарованчин гэгээний зээнцэр, “Сити Люкс” ХХК-ны захирал Цагаан доктор овогт Тэрбишийн Харцага нь нагац нар, ах дүүсийн хамтаар гэрэлт хөшөө бүтээсэн билээ.

Ахуй, амьдралын хэв маяг.

Нутгийн ардын гол аж ахуй нь мал аж ахуй юм. Хангай, говийн хооронд нүүдэл хийхдээ тэмээ, үхэр ачдаг байсан ба морин ба үхэр тэргийг хааяа хэрэглэдэг байжээ. Түлшиндээ ихэвчлэн аргал, хөрзөн хэрэглэдэг. Сумын төв, суурин үүссэнээс хойш ихэвчлэн хар мод түлж нүүрс бага зэрэг хэрэглэх болсон юм. Манай сумын малчид зунд нь Цагаанхайрхан, Отгон сумын хангайд 100 гаруй км зайтай / Хөх, Цагаан нуур, Арцэцэрлэг, Уужим салаа зэрэг/ газруудаар отрын гэртэй, тэмээн хөсгөөр нүүж малаа таргалуулдаг,  өвлийн цагт Баянхонгорын Баянбулаг, Хүрээмарал, Заг, Бууцагаан, Говь-Алтайн Дэлгэр сумдын нутгаар оторлон мал сүргээ тарган тавтай онд оруулдаг байна.

Манай нутагт тогтсон нэг бичигдээгүй хууль мэт ёс байсан нь гол ус, айл саахалтаараа нийлж малаа маллана.Нэг гол усны айлуудыг 1-2 ахмад настан шууд удирддаг байв. Тэр усны айлууд тэр хоёр өвгөний үгэнд л орох ёстой. Тэд өдөртөө 3-н удаа ойрын маллагааг хянаж байдаг байдаг бөгөөд малаа муу хариулсан хүүхэд багачуудыг уурган шилбүүрээр зоддог байв. Бас нүүх, суух, нутаг ус, солих зэргийг тэд нар л шийддэг байсан байна. Энэ ёс нь нүүдэлчний соёл иргэншлийн нэгэн нийтлэг төрх юм.

Адууг 2000-аар нь суурилж, 4-5 хүн оторлон маллана. Отгон сумын хангайгаар дамжин Архангайн Тэрх, Баянхонгорын Заг, Байдраг зэрэг газраар онд оруулаад 4-5-р сард буцаж ирдэг байв.

Адууг өвлийн цагт отроор маллах нь нутаг бэлчээрийг хамгаалах, адууг холын сайхан нутагт онд тарган оруулах өвөрмөц нэгэн хөдөлмөр юм. Манай нутагт Гэндэнгийн Балжир, Бархасын Содномцэрэн, Ёндонгийн Чимэдбалдир, Отгоны Циенбалдир, Намдагийн Дуламсүрэн, Намдагийн Тогтох-Очир нарын зэрэг адуучид оторт олон жил явж адуу сайн малладаг байсан. Саруул зам нэгдлийн адууг Дүгэрийн Галдан, Хашхүүгийн Агваан, Лхамын Дондовдорж, Дондогийн Цэрэндорж, Юмрэндоржийн Сандаг-Очир, Л.Сэнгэдээ, Рэнцэнгийн Усаннахиа, Доржийн Будхүү,Нувааны Чадраабал, Шовнойн Жамьянмядаг, Гөлөгийн Дагдандорж, Дамбасүрэнгийн Шагжсүрэн нарын зэрэг адуучид маллаж байв. Нэгдэл тарсны дараа адууг хангайн оторт явуулах болсноос хойш залуу адуучин Д.Амгаабазар олон жил сайн малласан юм. Адуучин Г.Балжир гуай ярихдаа: Адууг оторлоход цавчираар хариулж гадагш нь нэг ч адууг гаргахгүй сургадаг. Нэг цавчир  дээр удаахгүй, бэлчээрийг хуваарилан сэлгэж хариулдаг. 2000-3000 адууг тоолоход амаргүй учир гаднаас орсон гарсан мөрөөр бүртгэдэг. Үдшийн болон үүрийн зогсоолыг маш сайн хийж сургавал адуу даардаггүй, турдаггүй юм. Сайн зогсоолд ороход гэрт орсон мэт дулаан байдаг, чоно нохой дайрах боломжгүй азарга шуугиж дохио өгдөг. Адуу дагаж хангайд гарсан ганц нэг чоно сар гаруй болоод хотны нохой шиг болдог. Оронгийн гадаа хэвтэж, яс хаягдлаар хооллодог юм гэж ярьдаг байв. Оторт хүний унааны морийг унахгүй хээлтэй гүүгээр хариулж болдог. Адууг хол явуулахгүй учир унаанд гамтай байдаг гэдэг.

    Тэмээг зуны отроор хоньчилон хариулж өдрийн халуунд ус хужираас зайтай малладаг байв. Шөнө дундаас хойш өглөө үүрээр усалдаг байсан. Халуун өдөр бүлээдсэн ус уусан тэмээнд хамуу яр гардаг, ул тавганд нь муу гэдэг байжээ. Манай нутагт Данхир Дамдин, Малгай Бор, Буян-Өлзий, эмэгтэй Тост зэрэг жинхэнэ сайн тэмээчид байсны дундаас  монгол улсын хөдөлмөрийн баатар Тостын Бумбаа төрсөн юм.

Ардуудын зарим хэсэг нь аян жин тээж  амьдардаг байв, Тухайлбал, БНХАУ-ын Жанчхүү, Бээжин, ӨМӨЗО-ны Хөх хот, Бар хөл, Цонж болон өөрийн орны Улаанбаатар, Алтанбулаг, Цагаан эрэг, Хатгал, Үенч зэрэг газруудад тэмээн жингээр түүхий эдийг хүргэж, хэрэгцээт барааг авчран ард түмнийхээ хэрэгцээг хангадаг байсан. Мөн Увсын Дөргөн, Говь-Алтайн Бигэр, Баянхонгорын Бор-Овоогоос хужир, давсыг тэмээн жингээр тээдэг байв. Жинчдийн дотроос Жанчхүү, Бээжинд данхар Санж, өндөр Данзан, уяа Бор, Ж.Лувсан-Осор, үсхий Сумьяа, Сампил панз нарын зэрэгонцгой сайн жинчид явдаг байжээ. Өндөр хэмээх Данзан тойн хүний хөлсөнд явган явж Жанчхүү хүрдэг байсан. Данзан аян замын газрыг онцгой сайн мэддэг, говь талын ямарч цас, шороон шуурганд төөрдөггүй, ус худгаа олдог байсан гэдэг. Лувсан-Осор гуайн ярьж байснаас “Намар тэмээг сар гаруй сойж, хүч, улыг бэхжүүлдэг, Жанчхүү, Бээжингийн замд аянчдын тусгай ёс дүрэмтэй байдаг. Маш хатуу дэглэмтэй, хүнд хөдөлмөр юм. 30 тэмээгээр нэг бааз хийдэг 2 хүний норм байв. Тэмээг их хэвтүүлбэл турдаг, үдэд ачаалаад үүр цайх үед буудаг. 2-3 цаг унтана, цагийн хуваарьтаа дасч сураад, эр бяраар хийдэг ажил юм. Данхар Санж, Данзан тойн 2 замыг онцгой сайн мэддэг учир шөнө түрүүлж яваад худаг дээр майхнаа бариад биднийг хоолгүй хонуулж байсан удаатай.” гэж ярьдаг байсан. Нэг удаа хятадууд 30 тэмээнд нь тоолоод мэдэлгүй нэг тэмээ ачаа илүү өгчээ. Харин хожим нь мэдэгдэж шоронд хоригдон шаахай банз, эрүү шүүлтэнд ороод хөл гар нь хавдаж хөдөлж чадахаа болиход Лувсан-Осор нь авснаа хэлье гэхэд Сумьяа нь хүнд арьс, мах, яс бий. Арьс мах дуусаагүй байхад хэлэхдээ яадаг юм бэ? Ийм өвчин ирлээ гэж бод. Тэгвэл чи хэнд хэлэх юм бэ гэсээр заргаа авч байсан  гэдэг.

Цөөн тооны ардууд ан ав хийж амьдардаг байсан. Ан ав хийх нь тусгайлан батлагдаагүй ч хуультай, нарийн ёстой байсан гэдэг. Насан-Очир, Т.Аюурзана, Н.Бадрах, Эрүү Дагдан, угалзан Сэрээ, Л.Гөлөг, Аюуржав, Агваансамбуу, С.Бадарч, М.Гончиг, О.Гочоо, Б.Шаравжанцан зэрэг сайн анчид байсан. Анчин хүн бол агнах ангаа урьдчилан товлож зүсэлдэг, товолсон ангаас өөр юмуу, нүдэнд харагдсанаа агнадаггүй, нутгийнхаа ангийн тоо толгой, сүргийн бүтэц өсөлт бууралтыг хянаж, нас, хүйс, зүсээр нь таньдаг байсан. Сүүлийн үеийнхээс Д.Адьяабазар 100 гаруй чоно агнасан бөгөөд А.Бэгзсүрэн, Л.Галданцэрэн, Ш.Гарамжав, Н.Мөнхтөр нарын анчид жилд дунджаар 300-500 тарвага агнаж байв.

Манай сумын хэсэг иргэд газар тариалан эрхэлж өөрсдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ илүү гарган борлуулдаг байжээ. Нарийн гол болон, хожим нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг болсон Хуримтад Дандлайн Жигжид, Нувааны Гэлэнхүү, Анигар Гэндэн, Лодон, Гэндэнпил, Пэрэнлэй, тайж Дэмбэрэл, П.Лувсан, Пунцаг, Буян-Өлзий, Д.Түвдэн, Ө.Санжсүрэн нарын хэсэг хүмүүс тариа тарьж байсан нь хожим нэгдлийн газар тариалангийн эхлэл болсон юм.

13-р зууны үе буюу Өгөөдэй хааны үеэс өртөө улааны алба эхэлснээс хойш малчин ардууд морин өртөөний хүнд хүчир албыг залгуулж иржээ. Манжийн төрийн үед олон төрлийн алба гувчуурыг дааж байсны хамгийн хүнд нь өртөө тайны алба байсан гэдэг.Баянхонгор, Завханы нутгаар байх томоохон 6 өртөө нэгэн жилийн зуданд өртөн олон тооны адуу, тэмээ үрэгдэн их хохирол амссан бөгөөдтүүнээс хойш “Зудын зургаан өртөө”хэмээн нэрлэгдэх болсон гэдэг бөгөөд үүний нэг нь Тайн толгойн өртөө юм. Тэрхүү зудын ул мөр болох их хэмжээний ясны үлдэгдэл одоо болтол байдаг ба уг толгойн нэр ч энэхүү өртөө тайн албанаас үүсэлтэй билээ. Манай сум өвөл, зуны хоёр ээлжтэй Тамгат, Замын улаан, Хөв, Дуганатын хар чулуу, сумын төвд байнгын суман өртөөтэй, цэрэг дайчилгааны үеэр сэлбэлэг нэртэйгээр түр өртөө гаргаж Цагаан олом, Улаан хужир, Гүүт, Отгон сумын төвд дайчилгаагаар гүйцэтгүүлж байсныг 1949 онд улсын 9-р их хурлаас “Ардын аж ахуйтныг морин өртөөний албанаас чөлөөлөх тухай” шийдвэр гарч улсын 173-р морин өртөөг 1949 оны 9-р сарын 5-нд 150 гаруй морь бүрэн хэрэгсэлтэй гэрийн хамт байгуулсан юм. Өртөөний анхны даргаар Ёндонгийн Загд, улаачаар Цэгцийн Жамбал, Мөржавын Шагдар нар ажиллаж байжээ. Энэ өртөө нь сумын шуудан холбоо ба зочид буудлын үүргийг гүйцэтгэж байгаад 1959 онд нэгдэлд мал эд хөрөнгийн хамт нэгдсэн байна. Өртөөнд газар газраас хүмүүс дайчлагдан ирж ажиллах бөгөөд ихэнх нь нутгийн иргэдэд ацаг өгөөд буцдаг байжээ. Манай сумд өртөөнөөс үлдэж амьдарсан хүн бол өөлд хэмээх Баатар гэдэг хүн байлаа. Манай сумаас хамгийн их өртөөний ацаг авч алба гүйцэтгэсэн хүн бол Тунгалаг тойн гэдэг хүн байжээ.

Манай сумынхан Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймаг руу явж тэмээний наймаа их хийдэг байсан. 1930-1950-иад оны үед алт мөнгөн болон бусад үнэт эдлэлээ говь руу тэмээнээс өгч дуусгасан юм гэж хөгшчүүд ярих нь бий. Энэ үеэс хуучны хийцийн үнэт эдлэл маш ховордсон юм. 1980-аад оноос хойш гаднаас хуучин эдлэлийг худалдаж авчрах болсноос эмээлийн мөнгөн тоноглол, алт мөнгөн чимэглэлийг хүн бүхэн хэрэглэх болсон билээ. Хутагт хувилгаадын хэрэглэж байсан эд зүйлс зэрэг түүх соёлын дурсгал, гайхамшигт бүтээлүүд үр удамд нь өвлөгдөж ирсэн. Тухайлбал, Ч.Хаянхярваагийнд Дилав хутагтын хэрэглэж байсан алт мөнгөн тоногтой тусгай чамин хийцтэй цахиур буу, мөн Нарованчин гэгээний барьж байсан алтан нуух, шүрэн толгойтой, хаш хөөрөг нь гэгээнтний ач Ч.Дамдинсүрэнгийн хүү Д. Баасандоржид  хадгалагдаж байна.

ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД, ХӨШӨӨ ДУРСГАЛ

Эхчүүд эмэгтэйчүүд                                              

Сум орноо хөгжүүлэх эрхэм үйлсэд манай эхчүүд, эмэгтэйчүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Аймгийн анхны хөдөлмөрийн баатар Тостын Бумбаа, АИХ-ын депутат Дүгэрийн Лхагважав, Батмөнхийн Батдолгор, хүний их эмч Гомбодоржийн Бүдэн, улсын нэгдүгээр зэргийн дуучин Чойндонгийн Жавхүү, аймаг сумын депутатаар удаа дараа сонгогдож байсан саальчид, Лувсан-Осорын Балжир, Бэх-Очирын Пүрэвжав, Цэдэвийн Должин, Борын Нацаг, тууварч малчин Буян-Өлзийн Дулмаа, МБАТ-ий анхдугаар их наадмын хүрэл медальт Жанчивын Норовоо, ДЗО-ны 12-р их наадмын төлөөлөгч Бөөрөнхийн Баянаа, 2004 оны “Монголын түүхэнд үлдэх бүтээлч эмэгтэй” Мижидийн Сандийноров, спортын мастер Ж.Долгорсүрэн, Б.Цэен нарын зэрэг олон алдартан эмэгтэйчүүдийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд хэл шинжлэлийн ухааны доктор Бөөрөнхийн Баянаа, Чимэдциеэгийн Хулан, Дорждэрэмийн Бүдсүрэн, Япон улсад цөмийн физикийн ухааны доктор Дагвадоржийн Ичинхорлоо нарын эрдэмтэн бүсгүйчүүдээр ус нутгийн минь бахархал болсон эмэгтэйчүүдийн түүх баяжсан байна. Эдгээрээс гадна 13 хүүхэд өсгөж бойжуулсан Пэрэнлэйн Цэрэнпил /Жуужаахүү/, Санжжавын Лхамсүрэн /С.Буд/, 10 гаруй хүүхэд төрүүлж өсгөсөн Дамдингийн Лхамжав /Б.Балдансамбуу/, Оргихын Норовсамбуу /С.Гончиг/, Самбуугийн Хишиг-Очир /М.Ойдов/, Чимэдбалдирын Цээсүрэн /М.Дүгэрсүрэн/, Бадамдарь /С.Доржсүрэн/, Дэмбээгийн Дулам /Ц.Цэндсүрэн/, Дамбасүрэнгийн Баасанжав /Ш.Данзанцэрэн/, нарын ачлалт эхчүүд бий.

Зураг

Анхны алдарт эхийн одон авсан эхчүүд

Урлаг уран сайхан

Манай сумынхан хуучин цагийн найрын ёс дэглэмийг нилээд хадгалж үлдсэн ард түмэн бөгөөд найр наадамд уртын дууг голлон дуулдаг. Зүүн талаас эхлэн хана ханаараа ээлжлэн хоёр хоёроороо нэг дууг гурван түрлэгтэй дуулдаг. Сүүлийн үед оройхон болсон хойно залуучуудыг хана ханаараа богинын дуу дуулахыг зөвшөөрдөг болсон. Улсын алдарт уртын дууч Г.Поврон улсын 25 жилийн ойгоор өөрийн шавь Сүхбат, Жавхүү, Цэрэнпил нарын хамт улсын урлагийн үзлэгт оролцож Дун-Аа /Поврон/ “Түмэн эх”, Сүхбат “Дөрвөн цаг”, Жавхүү “Дөмөн”, Цэрэнпил “Олом нь үгүй далай” дууг тус тус дуулснаас дээрх 3 нь шалгарч харин Цэрэнпил нь Хүүхэн хутагтыг магтсан дуу дуулсан гэж хасагдаж, Сүхбат, Жавхүү нар нь нэгдүгээр зэргийн дуучин болж байжээ. Поврон гуайтай хамт дуулж явсан У.Ёндон, Ц.Балцаг болон ахмад дуучин З.Дарамжав, П.Лувсан, А.Гомбодорж, Ц.Дончин, Ё.Чимэдбалдир, А.Лувсан-Ёндон, У.Сэнгэ, Г.Гомбодорж, Ж.Жанцан, Ч.Хорлоо, Л.Жанцандорж, П.Жигжид, Г.Жигжид, Ж.Бадамсэд, Ж.Цэрэндорж, Б.Гүрцог, дунд үеийнхнээс М.Жамьяншарав, Ш.Жамьянмядаг, Д.Санждорж, С.Шаравдорж, Г.Дагдандорж, Д.Мягмаржав, С.Дэмбэрэлсүрэн, Б.Шаравдорж, Д.Шагжсүрэн, Ц.Санжсүрэн, залуу үеэс П.Цэрэндондов, Д.Батзандан, Ш.Баярсайхан, О.Лхагвасүрэн, Т.Ундрах, Ж.Энэбиш, Г.Санжжав, Ц.Жамсран, Б.Амарбат, Б.Зэдбазар,эмэгтэйчүүдээс Сайнбаяр, М.Жавзмаа, С.Долгоржав, М.Лхамсүрэн, Ч.Жавхүү, Г.Дүнсэлмаа, Ч.Цэрэнпил, Нанзадын Дашзэвэг, Жанчивийн Норовоо, Дүвжилийн Шаравнямбуу нарын зэрэг олон сайн дуучид төржээ. Дарамжавын ах Загдын Дагвадорж гэдэг хүн Гоолингоогийн аяыг зохиосон,  Төв театрын хөгжмийн багш байгаад хүүхэлдэйн театрыг байгуулж, дараа нь АДБЧ-д ажиллаж байжээ. Түүний дүү Загдын Баасанхүү, Хүрэлбаатар нар БЦДБЧ-д дуучин байгаад хоёул залуугаараа хорвоог орхисон байна. Мөн БЦДБЧ-ын “жаран хар” хэмээгдэх эрэгтэй найрал дуучдын нэг болох Чүлтэмийн Төмөрбаатар 25 жил дуучнаар ажиллажээ. Бүх ард түмний анхдугаар их наадмын хүрэл медалыг  Жанчивийн Норовоо гэгч эмэгтэй анх нутагтаа авчирч байжээ. Тус сумаас Циенбалдирийн Лхагвасүрэн, Чулууны Батцэнгэл, Аюурзанын Чимэддаш, Дүгэрийн Давааням  зэрэг 40 гаруй соёлын тэргүүний ажилтан, Ч.Хорлоо, Д.Шатарбал, Б.Бадарч, П.Баярмагнай, Б.Баянаа, Г.Намхай зэрэг 10 гаруй улсын тэргүүний уран сайханч төрсөн юм. Сүүлийн жилүүдэд Чулуунайн Батцэнгэл, Бүдрагчаагийн Дүгэрсүрэн, Түмэн эх чуулгын морин хуурч, хөөмийч Батчулууны Мэнд, Улсын Филармонийн гоцлол дуучинТөмөрийн Аминаа, СУИС-ийн оюутан Батмөнхийн Мөнх-Эрдэнэ нарын залуу уран бүтээлчид ус нутгаараа овоглон уран бүтээлээ туурвиж байна.

Уран гартнууд. Манай сумд нутаг хошуундаа алдартай уран гартай хүмүүс олон байдаг билээ. Ган Дориг, Уран Аюурзана, Намсрай дархан, Дэндэв дархан, Нарованчин гэгээний бурханч лам, уран Жамьян, Л.Дорж, П.Далх нарын дархчууд, Ч.Цамба, Ч.Намсрай, Б.Гүрцог нарын мужаан, Дамбийжаагийн уран үйлчин Дэмбэрэл, Гончиг гүртэнгийн охин Батшугар, Чимэдбалдирийн Цээсүрэн, Лхамсүрэн, Д.Лхамжав зэрэг үйлчдийн урласан гайхамшигт бүтээлүүдийг өдгөө ч нутгийн ардууд хэрэглэсээр, бат бөх чанарыг нь шагшин магтсаар байдаг билээ. Тэднийг залгамжлан Г.Батсүрэн, Ц.Санжсүрэн, Г.Дагдандорж, Д.Самданням, Я.Батдэлгэр, Ц.Рэнцэнбавуу, Ц.Рэнцэнноров нарын зэрэг хүмүүс уран дарх хийж, зураач ах дүү Жамьянгийн Түмэнбаяр, Вандандорж, шог зураач С.Цогтбаяр, уран барималч Ж.Энхтүвшин нар Монголын урлагийн бүтээлийн их санд хувь нэмэроруулж явна. Манай нутгийнхан язгуурын их бүтээлч, уран хүмүүс бөгөөд монгол гутал оёдоггүй эмэгтэй, мөнгөн хазаар хийдэггүй эр хүн бараг байхгүй гэхэд болно. Учир нь Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн хил залгаа сумдын монгол гутал, мөнгөн хазаарын хэрэгцээг манай сумынхан хангадаг юм.

Хүрээ хийд

Нэг. Нарованчин хутагтын хүрээ

Нарованчин хутагтын сүмийн эх бичигт тэмдэглэхдээ: “Урьд үеийн байгуулсан сүм, хурал, сургууль, нутаглан суух газар зэргийг байцааваас анх Сайшаалт Ерөөлтийн 7-р /1802/ онд Нарованчин хутагт Агваанчойроданзанжамц нь дээдийн түмэн өлзий бататгахын ном уншуулахаар Завхан голын хойт дахь Чандмань уулын өвөрт сүм хийд байгуулан айлтгасанд уг сүмийг зарлигаар “Соёлыг бадруулагч” сүм хэмээн нэрлэжээ.

Мөн онд Цогчин, Хангал, Ганжуур, Хайлан хурлуудыг хурж, Майдар бурхан эргэж, дээд түмэн өлзий бататгахын хурлыгөдөр бүр хурахаар тогтоожээ.

Бүринт засагчийн 3-р /1864/ онд тус шавийн Дилав хувилгаан, эрх цорж Раашпунцаг цанид хурал хуруулахаар хүсэж уламжлан Дээрхийн гэгээн Богд Жавзандамба хутагтад айлтгасанд Жамьяншадавын игчаагаар цанидын дацан байгуулж, мөн хурлыг тогтоож болно” хэмээжээ.

Бадаргуулт төрийн 6-р /1880/ онд Нарованчин хутагт Бирваа, мөн шавийн Дилав хутагт, эрх цорж Раашпунцаг нар жүдийн дацан байгуулж, хурал номыг хуруулахаар тогтоожээ. Олноо өргөгдсөний 8-р /1918/ онд энэхүү 2 дацанд нэр гуйж уламжлан айлтгасанд Очирдарь эзэн гэгээний зарлигаар цанид дацанд Чоянжүрмэддэчинлэн, жүд дацанд Дэвшинсүмбэрэллин хэмээн тус тус нэр шагнасныг хичээнгүйлэн дагаж хэвээр хурал ном хуруулж түүнээс гадна 4 улирал дараалан олон дончид, найданчога, манла, нүгнээ зэрэг номын сургуулийг үйлджээ. Нарованчин хутагт, Дилав хутагт нарын суух газар нь Завхан голын зах, Чандмань уулын өвөрт хийдийн дэргэд байв. Үүнээс дээш энэ хоёр ламын байгуулсан сүм дацан 3, хурал 10, суусан газар 1 болой” гэхчилэн тодорхойлсон байна.

Нарованчин хутагтын шавийн хүрээ бол дэлхийн шарын шашны хоёр томоохон төлөөлөгч болох Нарованчин, Дилав нарын хувилгаан дүрүүд үе үеэр залран сууж байсан түүхтэй Очирвааний орны ариун дагшин өлгий юм.

Энэ хүрээ нь сүм дуганын хийц, зохиомж, дээвэр ганжирын чимэглэлээрээ хосгүй чамин хийцтэй, халхын 700 гаруй сүм хийдийн дундаас нэр алдартай сүм байсан гэдэг юм.

Барааны газраас алтан ганжрууд нь туяаран шаргалтаж, түмэн зуласаасан мэт яралзан туяарч харагдах нь аргагүй л халхын хоёр том гэгээний ид шидэнд бишрэх жир хүмүүний сэтгэлийг улам ариусган цэлмүүлдэг байв.

Андуу гэгээн Бирваа жүдийн дацанг хятадуудаар бариулахдаа тэдэнд“Мөнгөнь бэлэн, сайхан барьж өг” гэжээ. Харин зарим шавь нар нь “Энэ мангарт мөнгө байхгүй. Энэ их мөнгийг хаанаасаа олох юм бол?” гэж гайхан байтал дуганаа бариулж дуусаад шавь ардуудыг явуулж хойд цагаан Цахирын чулуунаас авчруулан цэгнэж өгөхөд мөнгө болсон байж гэнэ. Энэ үед шавь нар нь Андуу дүрийн хувилгааны ид шидэнд биширч “Манай мангар чинь тэр аяараа лусын сантай хүн юм” гэцгээж байсан гэдэг.

Ар Монголд Манжийн засгаас автономитийн үе хүртэл арван гуравхан тамгатай хутагт байсны хоёр нь нэгэн хүрээнд зэрэгцэн сууж байсан нь ховорхон тохиох учрал бөгөөд энэ хоёр хутагтын хүрээнд эргэл мөргөлөөр ирсэн хүмүүс саатаж амьдрах нь элбэг байснаас уг шавийн нутагт олон газраас торгууд, өөлд, дүрвэд зэрэг янз бүрийн ястан суурьшин амьдарсан байдаг. Энэ хүрээнд Нарованчин хутагтын Монголд тодорсон сүүлчийн 5 дүр, Дилав хутагтын сүүлчийн 3 дүр залагдан сууж бурханы олон шавь нартаа буян хишгээ хайрласаар байсан түүхтэй юм.

Дилав хутагт Жамсранжавын зурж үлдээсэн Нарованчин хийдийн бүдүүвч зураг

  1. Гол чогчин
  2. Ад шулам судлалын дацан
  3. Гүн ухааны дацан
  4. Одон орон зурхайн дацан
  5. Жижиг сүм дуганууд
  6. Амьд Буддын өргөө
  7. Сүмийн эрдэнэсийн агуулах
  8. Лам нарын манз цавын газар
  9. Лам нарын хашаа гэрүүд
  10. Иргэний хэргийг эрхлэх алба

/Хийдийнхээ байршлын энэ бүдүүвчийг Дилав хутагт холын Америкт амьдарч байхдаа үйлдэн үлдээжээ./

Хоёр. Өргөн Ширэгийн хувилгаан багшийн хүрээ

Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц нь 1909 онд Түвдийн 13-р Далай лам Түвдэнжамцад хийд байгуулах тухайгаа дуулгаж зөвшөөрүүлснээр Мянганы өвөр, Өргөн ширэгийн эхэнд хүрээ хийд байгуулан 1911 онд хурал хуржээ. Энэ хүрээний тухай архивын баримтанд доорхи зүйлийг тэмдэглэсэн байна.

“Бадаргуулт төрийн 32-р /1906/ онд Түвдийн Ар бүрэлгүү гэгээн гэгчээс одоогийн Отгон сумын Буянт голоор нутагтай Цагаан бөө гэгч энгийн хар хүний хүү Агваанпэрэнлэйжамцыг “Лашин хувилгаан” гэж тодруулсан ба тухайн үедээ 35 настай байжээ. Үүнээс хойш 3 жил дээрээ 15-р жарны гал морин жил буюу 1909 онд Түвдийн Далай лам үүгээр явж байх үед Далай ламтай уулзаж өөрийнхөө гэгээн болон тодорсон зэргээ ярьж, нөгөө талаар өөрийн нэр болон байгуулах дацангийн нэр зэргийг хайрлахыг хүссэнд өөрт нь “Ханчин самба” цол олгож, шинэ хийд байгуулахыг зөвшөөрч, дацангийн нэрийг “Дэчин поврон” гэж, мөн тахиж явах шүтээнээр Жамсран хэмээх хөрөг бурхан нэгийг, жаяг дэгийн хамт өгсөнд Гансал хэмээх хурал хурж, 3 эсгий гэр, нэг асартайгаар одоогийн Буянт голын орчим нутаглаж явсан байна. 1911 онд Шилүүстэй сумын Мянган гэдэг уулын өвөрт 2 байшин барьж эхлэн суурьшиж, 12 ламтайгаар хурлаа хурж байгаад 1916 онд Лашин хувилгаан өөрөө явж, Богд Жавзандамбатай уулзаад жинхэнэ суурьшсан хийддээ нэр гуйсанд Дэчинчойлон гэдэг нэр олгожээ. Ингээд буцаж ирээд 1917 онд Хайлан, Чойнпүрэл, Нүгнээ хэмээх гурван хурлыг нэмэн байгуулж дэгийг өөрөө удирдаж хуруулсан ба мөн 1925 онд 85 ламтайгаар Чойр эхэлж өөрөө дэглэж, 1931 онд Дуйнхорын хурлыг өөрөө дэглэн байгуулж, үүнээс хойш хурал нэмж байгуулаагүй байсаар өөрөө удалгүй насан өөд болжээ. /Энд он ташаарсан байж болох талтай. Г.Д./ Үүнээс хойш энэ хийд нь дээр дурдсан хурлуудыг хурсаар ирсэн бөгөөд дээд тал нь 90 орчим ламтай байжээ. 1925 оноос Чойр, Дүйнхор зэрэг хурлаа зогсоож, өвөл зуны Гансал хурах, Нүгнээ сахихаас өөр хуралгүй байсаар 1937 оны 8-р сарын байдлаар дансаар 49 ламтай байжээ.” гэж улсын архивын бичиг баримтанд тэмдэглэгджээ. Энэ хүрээний нэг дуганыг Андиа хувилгаан Цэрэндондов, лам Ц.Дэмбэрэлсүрэн нарын санаачлагаар Б.Гүрцог, Я.Доржготов, М.Санжшарав, С.Дорждэрэм зэрэг нутгийн олон иргэд сэргээж байгуулантогтмол зуны хурал хурдаг болгосон юм

Гурав. Сантын шүтээн

Сантын шүтээний хурал гэж байсан нь түүхийн хуудаснаа тодорхой тэмдэглэгдэн үлдээгүй байна. Энэ хурал нь цөөхөн ламтай, мацаг дүйцэн өдрүүдээр Цогчин, Хангал хурдаг байжээ.

Хутагт хувилгаад

Нэг.Нарованчин хутагтын намтар

Дэлхийн шарын шашны томоохон төлөөлөгч 88 шидтэй нар аргамждаг Нарованчин гэгээнийг түүхийн эх сурвалжид тэмдэглэснийг үзвэл: Захимгарсэд Жанингаханда, Банчиннару,Содном-Одсэр, Бадамринчин, Түвхэнгаравжир Дүгбааравжир хэмээх 5 үеийн дүр нь Энэтхэг оронд төрж байжээ.

Тэдний дараа Түвдийн оронд Дэрчинчойжинбуу Даржаачойжалбуу, Ламунгэджав, Дардуйчинбүрэлхү, Жанчиннямбуу хэмээх 4 үеийн хувилгаан төрсөн байдаг.

Дараагийн 6 удаагийн хувилгаан нь Халх Монголд хувилан төрсөн билээ.

Халх Монгол дахь анх удаагийн Нарованчин хувилгаан Бадамдорж

Нарованчин хувилгаан Бадамдорж нь Чин улсын Энх-Амгалангийн 38-р /1699/ онд Сайн ноён хан аймгийн гүн Гончигийн хошууны тайж Гүржавын гэрт төржээ. Дараа дөчин хоногийн хөлс олгуулан Нарованчин цол өгчээ. Энэ хувилгааныг Бээжинд хэлэлцээ хийхээр очиход тэр газрын ихэс, дээдэс хүлээн авч, “Нар жаргатал архи ууна. Тэгээд хэлэлцэнэ” гэхэд нь зөвшөөрч, архи зооглосоор нарыг аргамжиж, өдөржин шөнөжин уугаад согтоогүйгээр барахгүй нар жаргахгүй тул гэгээнтэнд мөргөж гуйж байж нарыг жаргаасан гэдэг. Энэ үед зөвхөн үхэр л цагтаа ирж саалгаж байсан гэсэн домог яриа Монгол даяар тархсан байдаг билээ. Мөн яриа тохирохгүйд аягатай архиа хазайлгахад Бээжин хазайж тогтсон гэсэн домог бий.Нарованчин хувилгаан Бадамдорж тэнгэртэтгэсний 2-р /1737/ онд жанч халжээ.

Хоёрдугаар үеийн хувилгаан Наваанчүрүданзанжамц

Нарованчин хувилгаанНаваанчүрүданзанжамцнь тэнгэр тэтгэсний 3-р /1738/ онд Ордосын бэйс Наваанбалданцэрэнгийн хошууны тайж Дашдэндэвийн гэрт төрсөн. 37-р /1772/ онд Нарованчин хутагтын шавь нарыг захирах манж, монгол, төвд 3 зүйл үсгийн мөнгөн тамга олгуулж шанзав томилох эрх олгов. Наваанчүрүданзанжамц өөрийн харьяат шавьд болон Ордосын бэйс Юнрэндоржийнхошууны нутагт нэг нэг сүм байгуулан, Сайшаалт ерөөлтийн 8-р /1803/ онд “Соёлыг бадруулагч”сүм, “Шашны ерөөлт” нэр олгуулжээ. /Энэхүү дүрийн сахилын болон анхны нэр түүхэнд Агваанчойдогданзанжанцан, Наваанчүрүданзанжамц гэх мэтээр тэмдэглэгдсэн байдаг нь хүн хүний тухайн цаг үеийн орчуулга зэргээс болсон гэж болохоор байдаг. Г.Д/ Сайшаалт Ерөөлтийн 22-р /1817/ онд жанч халжээ.

Гуравдугаар үеийн хувилгаан Түгжжав

Нарованчин хувилгаанТүгжжавнь төр гэрэлтэхийн 8-р /1818/ онд Амдуу газрын Цүвсэн хийдийн шавь, Галсаннамжилийн гэрт төрж Нарованчин хутагтаар тодорчээ. 11-р /1813/ онд харьяат шавь нарт нийлүүлэн суулгажээ.Түгээмэл элбэгтийн 7-р /1857/ онд нийслэл хотноо орж Түнли ном уншсанд магнаг нэг зах, луут нэг, мөнгө 25 лан, булганы арьс 24, шүрэн эрхи нэг,шил, зэс бойпор нэжгээд, алттай 8 тахил нэг зэрэг олон үнэт эдлэлээр шагнуулжээ. 11-р /1861/ онд жанч халжээ.

Дөрөвдүгээр үеийн хувилгаан Бирваа

Нарованчин хувилгаанБирваа ньБүринт засагчийн тэргүүн /1862/ онд халхын Түшээ гүн Мягвасамбуугийн хошууны залан Чогсомын гэрт төржээ. Тавдугаар /1866/ онд хувилгаан үсгийг хангуулжээ. Энэ дүрийн агуулсан бие махбод нь энгийн бус байдалтай, дэндүү тайван, тэнэгдүү, бас дэндүү нялхаараа хүүхэд шиг гэнэн цагаан зантай нэгэн  байсан гэдэг. Шашны ёс журмын дагуу хүрээ хийдээ захиран сууж, тухайн үеийн Дилав хутагтын хамт Жүдийн дацан зэргийг бариулж, хүрээ хийдээ өргөтгөх ажлыг тасралтгүй явуулж байсан нь түүхийн эх сурвалжуудад үлдсэн байдаг. Бадаргуулт төрийн 9-р /1883/ онд жанч халжээ.Энэ дүрийн жанч солигдох үед түүний гэгээн дурсгал, сүсэгтэн олны эргэл мөргөлд зориулан Шилүүстэй уулын өвөр бэлд суврага босгожээ.

Тавдугаар үеийн хувилгаан Пүрэвжав

Нарованчин хувилгаанПүрэвжав ньБадаргуулт төрийн 10-р /1884/ онд харъяат шавийн ард Даржаагийн гэрт төржээ. 18-р /1892/ онд уул шавь нарт нийлүүлэн суулгажээ. 27-р /1901/ онд хувилгаан үсгийг хасуулжээ. Нарованчин гэгээн Пүрэвжав хийдэд анх 9 настай залрахдаа зөвхөн хятадаар ярьдаг байсан ч хожим нь монгол хэлийг тун сайн сурсан юм. Хятадын баруун хойт хязгаарын Иль мужид сурч байхдаа тэрээр “Би гэртээ харимаар байна” гэж монголоор ярьж байсан гэдэг. Мөн овоо тахихад хэлдэг ерөөлийн үг хэллэгийг монголоор хэлж овоонд хадаг өргөж байсан зэргээрээ Нарованчин гэгээн болохоо нотолсон гэдэг. Нарованчин гэгээн Пүрэвжав нь Дилав хутагтын шавь байсан юм. Пүрэвжав гэгээн 1895 онд Эрдэнэзуугийн том хийдэд болсон Богдын Бат-Оршилын ёслолд Дилав хутагтын хамт оролцжээ. Нарованчингийн энэхүү догшин хэмээгдэх дүр нь сахил саанваартны ёсыг тэр бүр сахихгүй байсан боловч их ид шидтэй хутагт байсан тухай Дилав хутагт өөрийн намтар бүтээлдээ бичсэн байдаг. Нарованчин гэгээн Пүрэвжав тус хийдэд тахал өвчин гарах үед үхэр нядалж, махыг бүх хүнд идүүлээд уг өвчнийг дор нь устгасан. Тэр үеийн Сайн ноён хан, хатны хамт тахал туссаныг сор залж эдгээсэн гэх зэргээр өгүүлсэн байдаг. Дилав хутагт номондоо “Нарованчин гэгээнтний тэр үеийн дүр ердийн нүгэлт амьдралаас буцдаггүй нэгэн байсан боловч элдэв өвчнийг анагаах болон бусад ид шидийг үзүүлдэг байв. Дилав хутагтын дүр эрдэм номд шамдангуй зөв явдалт амьдралтай биед хувилсан байсан бол Нарованчин хутагтын дүр тийм ч ариун бус амьдралыг эрэлхийлэгч биед байсан авч Нарованчин хутагт л ид шидийг үзүүлж байлаа.” гэж тэмдэглэсэн байдаг. Нарованчин Пүрэвжав бадаргуулт төрийн 29-р /1903/ онд жанч халжээ.

Гэгээнтний энэхүү дүрийн зан аашинд нь залхмаарч ид шидэнд нь залбирч бахдан амьдарч байсан гэж шавь нар нь дурсдаг байв.Пүрэвжав гэгээнтнийг жанч халсны дараа Шилүүстэй уулын өвөрт шарилын Хунхуйд чандарласан байна. Сүүлд шарилын чулуу нь харласан байсан гэж ярьдаг.

Зургадугаар үеийн хувилгаан Жүгдэрнамжил

Нарованчин хувилгаанЖүгдэрнамжил ньбадаргуулт төрийн 30-р /1904/ онд түүхийн эх сурвалжид тэмдэглэгдсэнээр Дуутын Ар Гашуун гэдэг газар харьяат Шавийн ард Лувсанцэрэнгийн гэрт хувилжээ. Хэвт ёсны 2-р /1910/ онд уул шавьд нийлүүлэн суулгажээ. Монгол улсын олноо өргөгдсөний 8-р /1918/ онд улсын санд мөнгө хариулан өргөсний учир хамбын бүрэн эрх ямба, Дотоод яамнаас хишиг тараах зарлигаас хоцрогдсон учир айлтгаад Цоржийн ямба тус тус шагнан хүртээжээ. 6-р үеийн Нарованчин хутагтын нэрийг түүх шастирт Жүгдэрнамжил гэж бичсэн байдаг. Сахилын нэр нь Жанцанлувсаннамхайноров, анхны нэр нь Цэрэннамжил гэдэг байсан ба Хүүхнээ гэж авгайлдаг байжээ. Гэгээнтний эцэг Лувсанцэрэнг Дилав хутагт Жамсранжав дурьдатгалдаа “Надаас хоёр ах хүн байсан” гэж бичсэнээс үзвэл 1882 онд төрсөн байх үндэстэй. Түүний хүү Цэрэннамжилыг Нарованчин гэгээнээр тодорсноос хойш төрсөн газар Гашууны худгийг Эрдэнэбадрахын худаг, эцэг Лувсанцэрэнг Билэгт хэмээн өргөмжилдөг болсон юм. /Мөн Цэрэн гэж нэрлэх нь ч байсан юм билээ./ Цэрэннамжил хутагт бол өмнөх дүрүүдээс өөр, ном эрдэмд  шамдан суралцаж, хүрээ хийдээ эзэгнэн хурал номыг удирдан хуруулдаг байв. Зун, намар хааяа шүтээний Шинэ ус,  Эрдэнэ бадрах зэрэг газар хөдөөлдөг байсан. Тэрээр махлагдуу өндөр, царайлаг цагаан залуу байсан гэж одоо сэрүүн тунгалаг амьдарч буй цөөн шавь нь дурсан ярьдаг юм. Дилав хутагт Жамсранжав Богдын зарлигаар төр, шашны хэрэгт томилогдон идэвхтэй оролцох болсноос хойш хүрээ хийдийн асуудлыг ихэвчлэн Хүүхнээ гэгээн дангаар захирах болсон юм. Төр засгийн харилцаанд өөрчлөлт гарч сүм хийд, хурал номын ажил хаагдахын өмнө буюу 1931 онд Жүгдэрнамжил хутагт бурханы тааллаар жанч халжээ. Гэгээнтнийг Салхитын шинэ усны баруун дэнж дээр нярваан дүрийг үзүүлэх үед хэдэн чулуугаар овоо босгож, Шилүүстэй уулын өвөр, Шарилын Хунхуйд хайлахаар аваачжээ. Түүнийг харж хамгаалж байсан Дэлдэн Даяанч, гэгээнтний нагац Жалцав гэлэн гэдэг хоёр лам морь услах, хоол хүнс олж ирэх нэрээр Асгатын булаг руу явсан хойгуур нь гэгээнтний ариун шарилыг буруу санаатан Дорж гэлэн гэгч хөндөж, эрдэнийн гавал тэргүүнийг авч алга болсон нь уй гашууд автсан түмэн олон шавь нарыг орчлонгийн нарны гэрлээс харанхуйлж, түүхэнд хар ул мөр үлдээсэн гунигт бараан явдал болсон юм. Гэгээнтэн амьд сэрүүн үедээ “Энэ Дорж гэлэн хэзээ нэгэн цагт миний толгойг авна шүү” гэж захидаг байсныг үл анзаарснаас нутгийн олон түмэнд энэ хармсалтай бөгөөд жигшүүрт явдал тохиолдсон түүхтэй. Гэгээнтний тэргүүнийг ийнхүү ёс бусаар алдсаны дараа түүний шарилыг хүрээний баруун хойт талд Битүүгийн бууцан дээр Дэмбийн Түвдэн нарын хэдэн лам нар хоёр том тогоонд хийж хөмрөөд дээр дороос нь гал түлж чандарласан гэдэг.

Хоёр. Дэмчиг бурхны хувилгаан Дүвчин Дилав хутагтын түүх

Дилав хутагтын тухай түүхийн уг сурвалжид тэмдэглэснээр анхны хувилгаан дүр нь Энэтхэг оронд Дамбадорж нэртэйгээр төрсөн гэдэг. Түүний дараа хоёр дахь дүр нь Түвдийн оронд төрж Бадамдорж нэртэй байсан.

Монголд анх удаа төрсөн Дилавын хувилгаан Наваанданзанжамц нь Ордос Далун бэйсийн хошууны ард Цэсэнгийн гэрт төржээ. Энэ хувилгаан нь шашны “Эрх Цорж” хэмээх цолоор шагнуулж байжээ.  Өвөр Монголын Ордос мужид их, бага Аржай гэж хоёр хэсэг уулс бий. Бага Аржай хэмээх уулын агуйд Хятадын Мин улсын /1368-1648/ үед энэ хувилгаан анхныхаа хийдийг байгуулсан нь хатуу цагийн эргүүлгэнд нурж сүйтгэгдсэн хэдий ч одоо бүрэн үйл ажиллагаа явуулж байна

Хоёрдугаар үеийн хувилгаан Махгүрваа нь Дундад гүнгийн хошууны ард Зэлийн гэрээс төрж хувилсан гэдэг. Энэ хувилгаан нь мөн шашны Эрх Богд цолоор шагнуулж байжээ. Өвөр Монголын Ордос мужид мөн Ванчин Жогийн сүмийг байгуулжээ. Энэ хийд нь сүсэгтэн олныхоо тусын тулд үйл ажиллагаа явуулж байна.

Гуравдугаар үеийн хувилгаан Дамчаа-Яринпилнь тэнгэртэтгэсний 5-р /1740/ онд харьяат шавь Дэнзэнгэлэгийн гэрт төржээ. Энэ хувилгаанаас эхлэн Дилав хутагтын дүрүүд ар Монголын Нарованчин хутагтын сүмд шавилан сууж байжээ. Сайшаалт Ерөөлтийн 14-р /1809/ онд нийслэл хүрээнээ орж, Түнли ном уншсаны учир олон эд хөрөнгөөр шагнуулж байжээ. Дараа нь удаа дараагаар буяныном уншиж 24 ширхэг булга, цэмбэ нэг, нэг зах торго, хутга, толь, чулуун эрхи, 25 лан тугалган савтай цагаан мөнгөөр шагнуулжээ. Тэрээр Түгээмэл Элбэгтийн 6-р онд жанч халжээ.

Дөрөвдүгээр үеийн хувилгаан Раашпунцаг нь Түгээмэл Элбэгтийн Их зуугийн чуулган Далун бэйс Санжмятавын нутагт буй Шашин ерөөлт сүмийн харьяат ард Балдан-Очирын гэрт төржээ. Аравдугаар онд /1866/ харьяат шавь нарт нь нийлүүлэн суулгасан. Бадаргуулт төрийн аравдугаар /1884/ онд жанч халжээ.

Тавдугаар үеийн хувилгаан Башлуугийн Жамсранжав

Башлуугийн Жамсранжав ньЗасагт хан аймгийн Хотгойдын түшээ гүн Загдсамбарын хошууны одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Баян Айраг уулын Түшлэгийн Булаг хэмээх газар Бадаргуулт төрийн есдүгээр /1884/ оны 10-р сарын 8-нд луу цаг буюу нар мандах үеэр ард Башлуугийн гэрт мэндэлжээ. Түүнийг Бадаргуулт төрийн арван дөрөвдүгээр оны зуны тэргүүн сард харьяат Нарованчин хутагтын шавь нарт нийлүүлэн суулгажээ. Дилав хутагт Жамсранжав нь уулаас сэргэлэн ой тогтоолт сайтай тул 5 настайдаа банди сахил, 7 настайдаа Равжун сахил, 21 настайдаа гэцэл сахил, 25 настайдаа Богдын зарлигаас хоцорсон тул Цорж, 29 насандаа Самаади багш цол тус тус хүртсэн. 1916 онд Өмнө Хязгаарыг, 1919 онд Тагна Урианхайг тохинуулахад дээрхийн гэгээний зарлигаар Хатанбаатарын цэргийн ламаар морилж байсан түүхтэй. Дилавын хувилгаан Жамсранжав нь эрдэм чадалтай хутагт, төрийн ухаантай түшмэлийн хувьд улс орныхоо үйл хэрэгт байнга оролцож зарлигаар удаа дараа чухал албан үүргийг гүйцэтгэж явсан тул, Богдын улбар шар жолоогоор шагнуулжээ.

Дилав хутагт Жамсранжав 1921 оны 7 сарын 7-ны өдрийн Богд хааны зарлигаар Улиастайн сайдын туслан шийтгэх түшмэлээр томилогдсон учир Улиастайн хамаарсан сайд, Цогтой ван, Дамдин Абиша, Хатанбаатар Дархан Ван Магсаржав нар нэр хамтран Дилав Хутагт Жамсранжавт “Энэ орон эдүүгээ самуунтай болов. Түргэн тушаалдааирнэ үү. Энэ орон газрын олон амьтан таны ирэхийг ихэд хүсэж барааг тань харахыг хүсэж байна.” хэмээн бичиг илгээж бас Хатанбаатар биеэр Нарованчингийн хүрээнд очиж түргэн ирэхийг гуйн хэлсэнд Дилав хутагт Улиастайд очиж сайдын туслан шийтгэх түшмэлийн тушаалыг хүлээн авчээ. Улиастайн сайд бол Засагт Хан, Сайнноён хан хоёр аймгийн хэргийг хамарч тус хоёр аймгийн чуулган даргад тушаал шийдвэр өгч 47 хошуу шавьтай харилцдаг өргөн цар хүрээтэй үүрэг хүлээсэн албан тушаал байлаа.

Сайд Дамдин абиша өвчний учир чөлөө хүссэнийг ёсоор болгож, Дилав хутагт Жамсранжавыг Богдын зарлигаар 1921 оны 10-р сарын 17-оос Улиастайн сайдаар томилж тамга хэргийг хүлээлгэн өгснөөр сайдын хэргийг шийтгэж эхэлсэн түүхтэй.

Ардын засгийн эхний жилүүдэд Улиастайн яамны сайд байх хугацаандаа Монголын баруун хэсгийг цагаантны үлдэгдлээс цэвэрлэн гадаад дотоодын самууныг даран намжаах, ард олны санаа бодлыг тайвшруулан, хил хязгаарыг тохинуулах зэрэг үйл хэрэгт ихээхэн гавьяа байгуулсан юм. Дилав хутагт биеийн өвчин хууч хөдөлж, чухал алба хашихад хүндрэлтэй зэрэг шалтгаанаар хоёр ч удаа засгийн газарт хамаарсан сайдын тушаалаас чөлөө гуйж бичиг өргөсөн бөгөөд түүний сүүлчийн удаагийн хүсэлтийг ёсоор болгож оронд нь Улиастайн сайдаар гүн Ламжавыг томилжээ. Сайд Жамсранжавын гавьяа зүтгэлийг төр засгаас өндөр үнэлж  шажин төрийн хэрэгт хослон урьдаас одоог хүртэл ил далд хүчин зүтгэж тусалсан нь сайшаалтай тул Дээрхийн гэгээн богд хаан Улиастайн хамаарсан сайд Дилав хутагт Жамсранжавт  Самаади багш цол өргөмжлөн зарлиг гаргасан байдаг.

Дилав хутагт ажлаа хүлээлгэн өгөөд хүрээндээ очиж 1923-1929 онд ном эрдмийн ажил, шашны хэргээ голлон эрхэлжээ. Энэ хугацаанд төрсөн газраа очих, бусад хошууны хүрээ хийдэд залагдан ном айлдах, хурал хурах, Отгонтэнгэр хайрханы тэнгэр тайх зэргээр нилээд явдаг байв. 1929 онд түүнийг хүрээнээс нь барьж машинаар хотод хүргэжээ. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан байцааж хоёр жилийн хугацаатай ял оноож тэнсэн эдлүүлжээ. 1931 онд улсын дотоодыг хамгаалахын онцгой үүрэг даалгавараар эх орноосоо үүрд гарч явах болсон юм. Түүний амь насыг хамгаалах, онц чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд эх орноосоо урвасан хэмээн зарлаж тараасан бөгөөд хожим энэ үгийг залруулж чадахаа больсон эмгэнэлт түүх бий.

 Дилав хутагт харь нутагт очсон хойноо тэр үеийн Өвөр монголын хун тайж Дэмчигноров, Тайваны ерөнхийлөгч Чан Кай Ши, Шарын шашны тэргүүн Түвдийн далай лам Данзанжамц нарын номын багш, зөвлөхөөр ажиллаж байжээ. 1946 онд Чунчин хотноо хятад монгол хоёр орны хооронд анх дипломат харилцаа тогтооход Дилав хутагт Тайваны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үедээ Америкийн монголч эрдэмтэн Оуэн Латтимортой танилцжээ. 1948 оны сүүлээр Америкийн Балтимор хот дахь Жонн Хопкинсийн их сургуулийн олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшлахаар очжээ. Европоос АНУ-д шилжин суурьшсан халимагууд бурхан номын газар байгуулахаар Нью Жерсийн Фривуд Эйркс гэдэг газар шарын шашны дугана барьж оюун санааныхаа удирдагчаар Дилав хутагтыг залжээ. Тэр л үеэс эхлэн Америкийн олон газраар аялж, их дээд сургуулиудад уригдан илтгэл тавьж, сургааль үг хэлж байжээ. Дилав хутагт алс далайн чанадаас унасан нутаг, төрөлх Монгол орноо хамгийн ихээр үгүйлэн санаж явсан гэдэг. Монгол хүнийхээ хувьд бол дэлхийн нөгөө бөөрөнд амьдрахдаа эрдэм чадал, ухаан билгээрээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээж явсан билээ. Түүнд нэг л зүйл дутагдаж байсан нь эх монгол орон, олон жил суусан Нарованчин хийдээ туйлын ихээр санаж явсан билээ.

БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхэд, Ерөнхий Ассамблейн чуулганы танхимд Монголынхоо алтан соёмбот тугийг орж ирэхэд их танхимын арын эгнээнд ганцхан монгол хүн нулимсаа бөмбөрүүлэн залбирч суусан нь Дилав хутагт Жамсранжав байлаа. Мөн өндөр харшийн хот Нью Иоркийн нэгээхэн хэсэгт байх БНМАУ-ын элчин сайдын яамны байрны гадна ирчихсэн цэцэрлэгийн сандалд тухлангаа хархан нүдтэй хөх монголын үр сад, бяцхан монголчуудын тоглон наадахыг хашааны цаанаас өхөөрдөн харж суудаг байжээ. Их хотын алга дарамхан газар өргөн уудам нутгийнх нь нэгэн хэсэг байх ёстой гэдгийг мэдсээр атал алхаад орох зүрх байгаагүй нь өрөвдөлтэй санагдана.

1963 оноос түүний бие чилээрхэж улмаар 1967 оны 4 сарын 7-нд Монголын Их Гэгээн Хутагт Жамсранжав 83 насныхаа сүүдэр дээр Нью Иорк дахь өргөөндөө таалал төгсчээ. Хутагтыг Кемпбэлд хэмээх оршуулгын газар сүүлчийн замд нь үдсэн бөгөөд 2 өдрийн дараа ариун шарилыг чандар болгон гурван хэсэг бумбалж, нэгийг нь төрсөн газар Монгол оронд нь цаг хугацаа нь ирэхээрзалахаархадгалсныг 1992 онд нутгийн уугуул иргэн Л.Доржгочоо, Л.Санжхүү нар Шилүүстэй уулын өврийн суварганд залж сэргээн босгов.

Зургадугаар Дилав хутагт Данзанламид

Дилав хутагт Данзанламид ньАНУ-ын Нью Жерси мужид халимаг гэр бүлд 1972 онд төрсөн. АНУ-ын иргэн, Монгол угсааны хүн билээ. Данзанламидыг 4 настай байхад ээж нь Дилавын сүмд мөргүүлэхээр очтол бурхад болон эдлэлээ таньж олны анхаарал татсан байна. Далай лам Данзанжамцаас түүнийг 6-р Дилав хутагт мөн гэж тодруулжээ. Тэрээр Энэтхэгийн Дармасалад сууж бурханы ном үзсэн. 1991 онд Монголд айлчилж, урьд төрлийн нутаг болох Завхан аймгийн Шилүүстэй, Түдэвтэй сумдаар очиж сүсэгтэн олонтой уулзаж ном айлдаж адис хүртээсэн билээ. 1992 онд Халимаг улсын Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Данзанламидыг Халимаг улсын бурхан шашны тэргүүнээр өргөмжилснөөс хойш Халимагтаа амьдарч байна. Монголд хэд хэдэн удаа айлчилсны дотор 1992, 2002, 2007, 2012 онуудад Завхан аймагт ирж шашин соёлын арга хэмжээнүүдэд оролцон сүсэгтэн олонд адис жанлаваа өгч, өмнөх дүрийн сууж байсан Нарванчин хүрээний шавыг тавьжээ.

Гурав. Милова бурхан буюу Цагаан дарь эхийн бүрэлбаа Нацагшугарын Цэрэндондов

Нацагшугарын Цэрэндондов нь 1919 он  буюу шарагчин хонин жилийн намрын дунд сарын 15-нд Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Хүрэн толгойн өвөр булаг гэдэг газар Нацагшугарын том хүүбуюу Шарав хэмээх ламын зээ болон төржээ. 1924 он буюу хөх хулгана жил таван настайд нь Түвдийн Ари бүрэлгүү гэгээн, Дилав хутагт Жамсранжав нар Номч ламын хувилгаан, Улаан үст лам их дөвчин тойн хувилгаан нар Цэрэндондов нь Милова бурхан буюу Цагаан дарь эхийн бүрэлбаа мөн гэж тодруулан Агваанчанравданзансамбуу хэмээх сахилын нэрийг хайрлажээ. Ари Бүрилгүү гэгээнээс Жагар Түвдийн оронд байсан Мичиг Шиваа хувилгаан, Цагаан дарь эхийн бүрэлбаа хэмээх солдив, Дилав хутагт Жамсранжаваас Милова бурханы бүрэлбаа хэмээх Миловын сүнжиг солдив тус тус хайрлажээ. Отгон сумын нутаг Халтарын хүрээнд залж, энэ үед нагац ах номтой лам Шаравын хамт очиж, ард түмэндээ адис өгдөг байжээ. Цаг үеийн эрхээр нууцлагдан нагац ах, ээж, таван дүүгийнхээ хамт амьдарч байгаад 1939-1945 онд Өмнөговь аймгийн Ханхонгор, Сэврэй, Ноён зэрэг сумын нутагт цэргийн албыг зургаан жил хаажээ. Цэрэгт байхдаа 1943 оны 12-р сарын 21-нд МАХН-ын гишүүнд элсжээ. Цэргээс халагдаж ирээд мал маллаж, тосны тасгийн эрхлэгч, бригадын намын хэсгийн зохион байгуулагч, сумын худалдаа бэлтгэлийн ангид агент зэрэгажлыг хийж байсан. Ш.Цэрэндондовын ажлын амжилтыг үнэлж, төрийн дээд шагнал Алтангадас одон,Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичиг,  Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медаль, “Бид ялав” медаль, Халхын голын ойн медаль, 5, 6, 7-р таван жилийн гавшгайч цол тэмдгээр тус тус шагнажээ.

Ажиллах хугацаандаа аймгийн депутатаар 2 удаа, сумын депутатаар удаа дараа сонгогдож байсан ба аймгийн аварга агентаар 3 удаа шалгарч байв. 1979 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарч, нутагтаа амьдарч байгаад 1996 оны 6-р сарын 6-нд тэнгэрт халив. Энэ хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний ах дүүс нутгийн ард түмэн Их мянган уулын өвөрт “Ном буянт” хэмээх мөргөлийн цагаан суврагыг босгож, жил бүр тахиж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ төрсөн газрын Цагаан овоог жил бүрийн намрын дунд сарын 17-нд тахидаг уламжлал тогтсон юм.

Дөрөв. Радэн Ян Гомбын дөрөвдүгээр үеийн хувилгаан Лашин хэмээх их ханчин Агваанпэрэнлэйжамц /1869-1930/

Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц нь 1869 онд Отгон сумын нутаг Сүмбэрийн Нарийны аманд Цагаан бөөгийн 2-р хүү болон төрсөн. Бага наснаасаа ном үзэж Дуутын хүрээнд сууж лам болоод олон том жижиг судар зохиол бичсэн нь шарын шашны түүх, судар бичгийн санд чухал байрыг эзлэх үнэтэй бүтээлүүд байжээ. Төвдийн Арибүрэлгүү гэгээн Данзанхайдав Дуутын хүрээнд ирж, түүнийг Радэн Ян Гомбын 4-р дүр түүнийг Лашин хувилгаан мөн гэж тодруулсан. Дараа нь 13-р Далай лам Түвдэнжамц Заяын хүрээнд залрахдаа Ханчин ямба шагнаж хувилгаан болгосон. Мөн Мянганы өвөрт хүрээ байгуулан тэнд залран суу хэмээн айлдсаны дагуу Өргөн ширэгийн хүрээг байгуулан суусан байна. Харин сүүлдээ одоогийн Архангай аймгийн Их Тамирын голын эхэнд залагдан сүм байгуулан сууж байгаад 1930 онд улс төрийн хилс хэргээр хороогдсон. Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамцын зохиол бүтээлүүд нь Төвдөд гарч нилээд судлагдснаас “Наймдугаар Богдын дэлгэрэнгүй том түүх” зохиол нь Монголд хэвлэгдэн гарсан юм. Лашин хувилгааны намтрыг түүхч Ш.Сонинбаяр, Д.Дашбадрах зэрэг хүмүүс судалж нэлээд зүйлийг тодруулжээ. Лашин хувилгааны төрсөн ах нь Гончиг гүртэн гэж их эрдэм чадалтай гүртэн хүн байсан гэдэг. /Гончиг гүртэнгийн талаар лам хуваргуудын тухай бүлэгт бий./

Лашин хувилгааныг эх эцгээс 12-уулаа төрсөн 5 лам, 4 бөөтэй айл байсан гэж ярьдаг. 3 эмэгтэй дүүг нь Содном, Дашдэлэг, Цандэлэг гэдэг, дөрвөн бөө дүү нь Жарантай бөө, Жалцав бөө, Лхадан бөө, Дүүрэн бөө нар байсан ажээ. Лашин хувилгааныг нутгийнхан хувилгаан багш гэх ба ойр хавийн хүрээ хошууныхан Мянганы хувилгаан, Өргөн ширэгийн хувилгаан гэдэг байжээ.

Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамцын намтрын тодруулга

8-р Богд хааны дэлгэрэнгүй том намтрыг зохиосон Лашин хувилгааны талаар эрдэм шинжилгээ судалгааны үүднээс анхлан мэдээлж бичсэн хүн бол хамба лам номч мэргэн гавж С.Гомбожав юм. Номч мэргэн гавж С.Гомбожав 1959 онд нийтлүүлсэн “Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйл” хэмээх номондоо “Сайн ноёнхан аймгийн Хошууч бэйсийн хошууны Лашин хувилгаан Агваанпэрэнлэй нь 20-р зууны үеийн хүн, зохиол нь 5 боть, зан үйл намтрууд бичмэл” гэж мэдээлсэн байна. Үүнээс гадна залуу түүхч Д.Дашбадрах “Монгол улсын олноо өргөгдсөн Богд хааны түүх” номныхоо оршилд Лашин хувилгааны намтар түүхэнд холбогдох архивын баримт сэлтийг эрэн сурвалжилж олсноо бичжээ. Одоогоор Агваанпэрэнлэйжамцын талаар лавтай судалсан мэдээ баримт хараахан гараагүй байна. Ийм учраас Лашин хувилгааны намтар түүхийн судалгааг баяжуулахад хэрэгтэй болов уу гэж доорхи зүйлийг толилуулж байна. Дуутын хүрээнд лам явсан Лувсансамбуу гуай 1986 онд Лашин хувилгааны тухай надад ярьж өгснийг үндэслэн өгүүлье. Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошууны нутаг Цагаан бургас хэмээх газар шарагчин могой /1869/ жилд мэндэлжээ. Энэ нь одоогийн Завхан аймгийн Отгон сумын нутаг юм. 8-р Богд, Сайн ноён хан Намнансүрэн, Лашин хувилгаан нар чацуу могой жилтнүүд юм. Лашин хувилгааны эцэг нь Цагаан бөө гэдэг байсан бөгөөд ах нь Гончиг гүртэн гэж байв. Багад нь ном эрдэм зааж сургасан багш нь Осор хамба лам гэж байжээ. Бага наснаасаа лам болж Дуутын хүрээнд /Сайн итгэмжит хийд/ сууж сургууль ловнир хийгээд 20 орчим насандаа Дуутын хүрээний Дүйнхор дацангийн хамба лам болж байв. 8-р Богдын номын багш ёнзин байсан төвд лам Арибүрлгү Дуутын хүрээнд ирж уулзаад Төвдийн Радэн Доржчангийн хойд дүрийг Лашин хувилгаан гэж тодруулжээ. 1906 оны морин жил 13-р Далай лам Түвдэнжамцыг хүрээн дээр залрахад нь Лашин хувилгаан өөрийнхөө бичсэн ном зохиолуудаа өргөсөнд ихэд таалж Ханчин ямба олгож хувилгаан болгож байжээ. Далай ламаас Мянган уулын энгэрт сүм барьж суу гэсэн зарлигийн дагуу Отгонтэнгэр уулын өвөрт байх Мянган уулын энгэрт Дэчинчойлон буюу Мянганы хүрээг байгуулан тэнд суух болсон тул Мянганы хувилгаан лам гэж нутаг хошуундаа алдаршив. Лашин хувилгааны зохиосон 5 боть номыг 13-р далай лам аваад явсан гэдэг. 1911 онд 8-р Богдыг хаан ширээнд залрах үед Лашин хувилгаан их хүрээнд ирж суун ном зохиол бичиж байжээ. Мөн 58 настайдаа Цэцэрлэг Мандлын аймаг гэж байх үед Сайд вангийн хошуунд залагдан Их Тамирын эхэнд сүм барин сууж байв. 61 настай байхдаа Шива Ширээтийн хүрээн дээр Дүйнхорын ван тавив. Лашин хувилгааныг 62 настай байхад /1930/ нь баривчлан Заяын хүрээн дээр аваачин Ламзав гүн, Цэдэнбалжир маарамба нарын хамт хороон цаазалсан байна.

Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамцын зохиосон арваад жижиг бичмэл номуудыг миний бие олж үзсэн билээ. Баянзүрх, Сонгинохайрхан уулын сан тахилга, Богдын хүрээний 4 уул гэж алдаршсан Баянзүрх, Богдхан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй уулын сэржмүүдийг зохиожээ. Чингэлтэй уулын төгсгөлийн үгэндээ “Далай ламын зарлигаар ханчин хэмээн дуудагдагч” Радэн Ян Гомбын хувилгааны нэрийг баригч их хамба Агваанпэрэнлэйжамц” гэж нэрээ бичжээ. “Отгонтэнгэр ууланд сан тахилга өргөх ёс сайн буяны есөн хүслийн хурыг буулгагч” хэмээх зохиолынхоо төгсгөлд Жид Шодын төрлийн хувилгаан нэрийг баригч их хамба Агваанпэрэнлэйжамц хэмээн бичсэн байна. “Шамбалын ерөөл”, “Ловон Бадмажунайн залбирал” зэрэг зохиолдоо Ригдан Бадамгаравын хувилгаанд лүндэгнэсэн Жид Шодын хойд дүрийн хувилгаан Мянганы нэрээр ихэд алдаршсан үйл ерөөлт, хамба хувилгаан Агваанпэрэнлэйжамц, “Тарнийг баригчдын адаг Бадамбазар” буюу өөр нэр “Мянган уулын Лашин Агваанпэрэнлэйжамц” гэх зэргээр нэр алдраа бичсэн байна.

Энд дурдсан зарим зохиолын төгсгөлийн үгнээс харахад Лашин хувилгаан нь Төвдийн Радэн хийдийн алдартай эрдэмтэн Ишдамбаравжаа ламын хойт дүр, Баруун Монголын эрдэмтэн лам Жид Шод Агваанданзанпэрэнлэйн хойд дүр, Мянганы лам болох нь тодорхой байна. Энэхүү баримт мэдээ сэлт нь Лашин хувилгааны намтар, зохиолын судалгаа, Монголын номын мэргэдийн далай мэт арвин судалгаанд дуслын төдий нэмэр болох болтугай гэсэн ерөөлийг талбия.

МБШТ Гандантэгчлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор, профессор, гавж Ш.Сонинбаяр

Тав. Ямандаг бурхны хувилгаан, аграмба, цорж

Бадамдоригийн Дарам

Цорж багш Бадамдоригийн Дарам нь 1868 онд Шилүүстэй сумын нутаг Уртын голд төрсөн. Бар жилтэй. Дуутын хүрээнд шавилан сууж 20 насандаа аграмбын дамжаа барьсан, аграмба цолтой мамбын цорж тушаалтай байсан. Тэрээр төвд хэлэнд гойд сайн, бурханы номын шидийг төгс эзэмшсэн, эрдэм чадал, авьяас ухаанаараа олонд алдаршсан эмч, гүрэмч, төлөгч, хувилгаан байжээ. Нутаг хошуундаа “Цорж багш” хэмээн хүндлэгдсэн, хоёр нүднийхээ хооронд цохондоо цагираг улаан үстэй хүн байсан. Улаан үс нь нутаг хошууны байдал хүн зон амгалан тайван үед цагираг хэвээр байдаг, элдэв өвчин зовлон гарсан үед, муу юмтай тэмцэлдэх хүч гаргах үе зэрэгт шулуун болж урагшаа гозойчихдог байсан гэдэг.

Цорж багш Ямандагийн нинчин жарзыг дөрвөн удаа хийж гүйцээсэн, олон түмэнд тохиох элдэв гай барцад зовлонг урьдчилан мэдэж зайлуулан дардаг байжээ. Хаварбусдын түрүүнд хангайд гарч, намар бусдын түрүүнд говь ордог байжээ. Дарам цоржийн Хатуугийн Ханангийн доод хясаан дээр улаан зосоор “Ума хум” гэж бичсэн бичиг нь одоо хүртэл байдаг юм. Тэдний гэрийн буурь Шар хадны хуудас, Тосонд бий.

Дарам цоржийн тухай тагнуулын төв газрын тусгай архивт “1938 оны байдлаар Дармаа нь 73 настай, ард, лам. ам бүл 5, эхнэр хүүхэдтэй. Ямаа 150 гаруй, гэр 2. Дуутийн хийдэд цоржийн тушаалтай, аграмбын мяндагтай шавилан суудаг. 70 гаруй лам хар шавьтай, эмч, гүрэмч, төлөгч, Төвд ном мэднэ.Гадаад дотоодод яваагүй. Завхан аймгийн Шилүүстэй сумын 5-р багийн харьяат, гишүүн бус. Баригдахын өмнө мөн сумын нутаг болох Шилүүстэй гэдэг газар сууж байсан. Б.Дармаа нь 1938 оны 6-р сарын 18-ны өдөр хувьсгалын эсэргүү улс төрийн хэрэгт баривчлагдан 1938 оны 7-р сарын 1-ний өдрийн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид ба ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд мөн ерөнхий сайдын 1-р орлогч нарын хамтарсан онц хурлаас томилогдсон комиссоос дээд хэмжээгээр шийтгэгджээ.Онцгой бүрэн эрхт Комиссын 25-р хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн.” гэсэн байна. Б.Дарамын хэргийг хянан хэлэлцээд 1990 оны 6-р сарын 28-ны өдрийн БНМАУ дээд шүүхийн цэргийн коллегийн 94-р магадлалаар цагаатгасан байна.

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

2013 оны жилийн эцэст 76514 толгой мал тооллуулсанаас тэмээ 248, адуу 2847, үхэр 2381,хонь 32946, ямаа  38092 тус тус тоолуулж 19 ботго 608 унага

Газар тариалан

Сумын хэмжээнд 5 га талбайд төмс  2.3 га талбайд хүсний ногоо тариалж байна.

   Шилүүстэй сумаас  төрсөн  хөдөлмөрийн  баатарууд

Монгол улсын хөдөлмөрийн  баатар  тууварчин Д.Нямсамбуу

Монгол улсын хөдөлмөрийн  баатар  тэмээч    Т.Бумбаа

Улсын , Аймаг,  сумын  сайн малчид

Дд

    Малчны овог нэр

         Гавьяа шагнал

 Баг

 1

С.Буд

 Улсын сайн малчин

 Сайхан

2

Ж.Содномдаржаа

  Улсын сайн малчин

 Баян -улаан

3

Г.Магсаржав

  Улсын сайн малчин

 

1

 Н.Гомбоо

 Аймгийн сайн малчин

 Баян -улаан

2

 Д.Пүрэвжав

 Аймгийн сайн малчин

 Баян -улаан

3

Д.Аръяа

Аймгийн сайн малчин

Баян -улаан

4

 С.Санраг

 Аймгийн сайн малчин

 Баян-улаан

5

Ц.Хангарьд

 Аймгийн сайн малчин

 Баян-улаан

6

 Ж.Жаргалсайхан

 Аймгийн  сайн малчин

 хөгжил

7

 Д.Цогтбаатар

 Аймгийн сайн малчин

 хөгжил

8

Б.Самданжамц

 Аймгийн сайн малчин

хөгжил

9

 Ш.Намхайноров

 Аймгийн  сайн малчин

 Баян-улаан          

10

П.Лхагвабаатар

Аймгийн мөнгөнтугаалынэзэн

Хөгжил

 

 

 

 

 

1

Б.Цэдэнсодном

 Сумын сайн малчин

Сайхан

2

 Д.Дүвчиндорж

 Сумын сайн малчин

Сайхан

3

 Д.Ишжамц

 Сумын сайн малчин

Баян Улаан

4

Р.Ишдорж

 Сумын сайн малчин,

Хөгжил

5

 Б.Дондогсамба

Сумын сайн малчин

Баян Улаан

6

 Д.Батбаяр

Сумын сайн малчин

Хөгжил

7

Н.Цэдэндамба

Сумын сайн малчин

Хөгжил

8

А.Түдэвдорж

 Сумын сайн  малчин

Баян Улаан

9

Д.Содномням

Сумын сайн малчин

Хөгжил

10

Д.Алтанбагана

Сумын сайн малчин

Хөгжил

11

Б.Шүрмандах

Сумын сайн малчин

Сайхан

12

Ч.Баяржаргал

Сумын сайн малчин

Сайхан

13

С.Батхуяг

Сумын сайн малчин

Баян Улаан

14

Г.Батбөх

Сумын сайн малчин

Баян Улаан

15

А.Халтархүү

Сумын сайн малчин

Сайхан

16

Н.Зандраа

Сумын сайн малчин

Баян Улаан

17

Г.Буянжаргал

Сумын сайн малчин

Баян Улаан

18

 Б.Бархасжав

Сумын сайн малчин

Сайхан

19

 И.Сандагдорж

Сумын сайн малчин

Баян Улаан

20

 А.Нямдорж

Сумын сайн малчин

Сайхан

21

П.Дагвадорж

Сумын  сайн малчин

Хөгжил

22

 Б.Алтанцоож

 Сумын сайн малчин

Баян Улаан

23

Ш.Мянган

 Сумын  сайн малчин

Баян Улаан

24

Г. Шагдарсүрэн

Сумын сайн малчин

Сайхан

25

 Н.Эрсболд

 Сумын сайн малчин

Сайхан

26

 Д.Эрдэнэжаргал

 Сумын сайн малчин

Сайхан

27

Н.Одгэрэл

 Сумын сайн малчин

Хөгжил

28

Г.Содномжамц

Сумын сайн малчин

Баян Улаан

29

Д.Доржбал

 Сумын сайн малчин

Баян Улаан

30

Л.Тэрбиш

Сумын сайн малчин

Чандмана

         

Аймаг, сумын алдарт уяачид

Дд

    Малчны овог нэр

         Гавьяа шагнал

Баг

1

Г.Чилаахүү

Улсын алдарт уяач

Хөгжил

2

Д.Пүрэв

Аймгийн алдарт уяач

Хөгжил

3

А.Дашням

Аймгийн алдарт уяач

Баян Улаан

4

Д.Дамдинсүрэн

Аймгийн алдарт уяач

Баян Улаан

5

Г.Дамдинсүрэн

Аймгийн алдарт уяач

Хөгжил

6

Д.Оргодол

Аймгийн алдарт уяач

Чандмана

7

Д.Хасбазар

Аймгийн алдарт уяач

Хөгжил

8

Д.Энхбаяр

Аймгийн алдарт уяач

Баян Улаан

9

Ж.Доржпүрэв

Аймгийн алдарт уяач

Баян Улаан

10

Ц.Эрдэнэцогт

Аймгийн алдарт уяач

Хөгжил

11

Ш.Намхайноров

Аймгийн алдарт уяач

Баян Улаан

12

Ш.Алтанхуяг

Аймгийн алдарт уяач

Баян Улаан

13

А.Цэрэнбат

Аймгийн алдарт уяач

Баян Улаан

14

Г.Туяа

Аймгийн алдарт уяач

Хөгжил

15

Ш.Зоригт

Аймгийн алдарт уяач

Чандмана

16

Л.Анхбаяр

Аймгийн алдарт уяач

Баян Улаан

17

Ё.Ширнэнням

Аймгийн алдарт уяач

Хөгжил

18

Д.Зонройжов

Аймгийн алдарт уяач

Хөгжил

19

Галдан

Аймгийн алдарт уяач

Хөгжил

20

О.Доржсүрэн

Аймгийн алдарт уяач

Сайхан

Сумын алдарт уяачид

1

Ж.Бадамсэд

Сумын алдарт уяач

Хөгжил

2

Н.Чадраабал

Сумын алдарт уяач

Хөгжил

3

В.Гэндэнсүрэн

Сумын алдарт уяач

Хөгжил

4

Р.Ишдорж

Сумын алдарт уяач

Хөгжил

5

Ц.Занданцогт

Сумын алдарт уяач

Хөгжил

6

Б.Эрдэнэбаяр

Сумын алдарт уяач

Хөгжил

7

П.Далх

Сумын алдарт уяач

Баян Улаан

8

З.Жамбажамц

Сумын алдарт уяач

Баян Улаан

9

С.Гэндэн

Сумын алдарт уяач

Баян Улаан

10

Э.Энхтөр

Сумын алдарт уяач

Баян Улаан

11

Ч.Батбилэг

Сумын алдарт уяач

Баян Улаан

12

Т.Ууганбаяр

Сумын алдарт уяач

Баян Улаан

13

И.Сандагдорж

Сумын алдарт уяач

Баян Улаан

14

Б.Намхай

Сумын алдарт уяач

Сайхан

15

Л.Галданцэрэн

Сумын алдарт уяач

Сайхан

16

Л.Батнасан

Сумын алдарт уяач

Сайхан

17

Б.Гандөрөө

Сумын алдарт уяач

Сайхан

18

Н.Цэдэвдорж

Сумын алдарт уяач

Чандмана

19

Ц.Цэрэнбат

Сумын алдарт уяач

Чандмана

20

З.Нямсүрэн

Сумын алдарт уяач

Хөгжил

21

Б.Осоржам

Сумын алдарт уяач

Хөгжил

22

Д.Амгаабазар

Сумын алдарт уяач

Сайхан

23

Б.Мөнхжаргал

Сумын алдарт уяач

Баян улаан

24

Д.Батбаяр

Сумын алдарт уяач

Баян Улаан

25

А.Шугаржав

Сумын алдарт уяач

Баян Улаан

26

А.Мөнхтулга

Сумын алдарт уяач

Чандмана

27

Ж.Санжсүрэн

Сумын алдарт уяач

Баян Улаан

28

Д.Батгэрэл

Сумын алдарт уяач

Баян Улаан

29

Г.Намсрайжав

Сумын алдарт уяач

Баян Улаан

30

Б.Содбилэг

Сумын алдарт уяач

Хөгжил

31

Б.Амарбат

Сумын алдарт уяач

Хөгжил

32

Занаа

Сумын алдарт уяач

Чандмана

33

А.Чимэддаш

Сумын алдарт уяач

Чандмана

34

Ц.Баттулга

Сумын алдарт уяач

Баян Улаан

35

Ш.Мянган

Сумын алдарт уяач

Баян Улаан

36

Э.Балжинням

Сумын алдарт уяач

Чандмана

37

Ч.Жамъянсүрэн

Сумын алдарт уяач

Баян Улаан

 

Мянгат малчдын судалгаа

Н.Гомбоо ,Ж.Содномдаржаа , С.Санраг Д.Амартүвшин ,Д.Пүрэвжав, Б.Дорж , ,Ч.Амаржаргал, Д.Дашдондов, Д:Жадамбаа, С.Батчулуун , Д.Дарьсүрэн, Д.Цогтбаатар, Б.Содбилэг, Д.Гомбосүрэн, Ш.Намхайноров, А.Нямдорж, П.Дагвадорж, Д.Доржбал , Ц.Хангарьд ,Д.Бямбажав

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ УРАН БҮТЭЭЛЧИД

  1. Монгол улсын төрийн соёрхолт зураач Жамънгийн Түмэнбаяр

 

Монгол улсын төрийн соёрхолт зохиолч Бямбажавын Цэнддоо

Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

Инженерийн дэд бүтэц  

Цахилгаан хангамж: Сумын төв нь 1999 онд Говь Алтай    аймгийн Гуулингийн УЦС-д холбогдож байгаад 2012 оноос Тайшир сумын  УЦС-д холбогдож 24 цагийн гэрэл авдаг болсон.10 квт-н цахилгаан дэд станцаар холбогдсон.

Усан хангамж: Сумын нутгийн зүүн болон баруун  урд хэсгээр Завхан гол урсан өнгөрнө. Сумын төвийн эргэн тойронд болон алс зайдуу гар болон гүний худгуудтай. Цөөн тооны гол горхи, булаг шандтай.

Дулаан хангамж:Засаг даргын тамгын газар, Сургууль,  Хүн эмнэлэг, Цэцэрлэг харъяа нам даралтын уурын зуухууд ажиллаж байна.

НИЙГЭМ

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

 

Үзүүлэлт

Сумын төв

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

303

1514

1817

Өрхийн тоо

89

409

498

Суурин хүн ам

303

1514

1817

 

Сумын хүн амын 33.6 хувь  нь 0-5 насных   32.8 хувь нь 16-35 наснынх 

27.9 хувь  нь  36-60 наснынх   5.7 хувь нь  61 наснаас дээш хөгшид байна.

 

Орон сууцны хангамж

Сумын  хэмжээнд  16 айл өрх  хувийн орон сууцанд амьдарч  байна.                                                Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.    

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

 

1

Сургууль

Хүүхэд

403

2

Сургуулийн дотуур байр

Ор

150

3

Цэцэрлэг

Хүүхэд

100

4

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх

Ор

20

5

Спорт заал

Тоо

1

6

Биеийн тамирын талбай

М2

270.25

7

Соёлын төв

Тоо

1

8

Номын сан

Суудал

30

9

Банк

Тоо

2

ЗДТГ-ийн дэргэдэх Мал эмнэлэг, үржлийн тасгийн танилцуулга

                                                        Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга     Бүрнээбаатарын  Цэрэнннамжил

  Монгол Улсын Их Хурлын 2010 оны 05-р сарын 20-ны өдрийн 23 –р тогтоолоор “ Монгол мал ” үндэсний хөтөлбөр батлагдсанаар 329 суманд мал эмнэлэг , үржлийн тасаг байгуулагдсан.  Тус суманд 2010 оны 10-р сарын 01-нээс 3 орон тоотой  Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулагдан үйл ажиллгаагаа явуулж   байна.

• Мал аж ахуйн үржил бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
•Малын эрүүл мэнд , хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн,
• Газар тариалан жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн  ажиллаж байна.

ЦАГДААГИЙН ХЭСЭГ

 

СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

Монгол гутал

Хийж чанар сайтай, өмсөхөд дулаан ,    бөх бат удаан идэлгээтэй.

Хүүхдийн цэцэцэрлэгийн танилцуулга

Тус сумын цэцэрлэг нь анх 1970 онд үүсэн байгуулагдсан 15 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1970-1973 онд “ Саруул зам” нэгдлийн төсөв хөрөнгөөр зөвхөн улирлын чанартайгаар зун ажиллаж байв. 1973 оноос улсын төсвөөс санхүүжиж 4 улирлаар ажиллаж эхэлсэн.

 Одоо 4 бүлэг 100-110 хүүхэдтэй 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн хамгийн анхны эрхлэгчээр Гомбын Доржпагам ажиллаж байсан , 1986-1995 онд Ширнэннямын Батмөнх, 1995-2012 оны 11 сар хүртэл Ядамсүрэнгийн Баасанхүү,  2012 оны 12 сараас эхлэн Цогтбаатарын Бямбасүрэн ажиллаж байна.

 Манай байгууллагад Ц.Бямбасүрэн эрхлэгчээр, Ч.Заяажаргал “Бага” бүлгийн багшаар , Ч.Наранчимэг “Бэлтгэл” бүлгийн багшаар, Д.Лхамсүрэн “Ахлах” бүлгийн багшаар Т.Бадмаасүрэн “Дунд” бүлгийн багшаар, Г. Болор-Эрдэнэ дуу хөгжмийн багшаар Ж.Үржинчимэг, О.Насанжаргал, И. Ханддорж Р.Өлзийдүүрэн  нар туслах багшаар, нярав Б.Цэрэнтогтох, ахлах тогооч Б.Нямсүрэн, туслах тогооч Г.Бадамжав, манаач Б. Одбаяр , Галчаар Б.Амарбат, Н. Батмөнх, Л.Отгонбаяр нар ажиллаж байна.

Эрхлэгч Ц.Бямбасүрэн нь тус байгууллагад 12 дахь  жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2007 онд МУБИС-СӨБС-ийг багш арга зүйч мэргэжлээр төгссөн дээд боловсролтой.

Багш Д.Лхамсүрэн 7 дахь жилдээ ажиллаж байгаа МУБИС-СӨБС- ийг 2006 онд төгссөн багш арга зүйч мэргэжилтэй дээд боловсролтой.

Багш Ч, Заяажаргал тус байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа, Багш Ч.Наранчимэг нь тус байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа одоо МУБИС-СӨБС-д эчнээгээр 4-р курсд суралцаж байна.

Багш Т.Бадмаасүрэн нь 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Солонгосын техникийн коллежыг Хувцасны дизайн мэргэжлээр төгссөн дээд боловсролтой.

Туслах багш О.Насанжаргал нь 4 дэхь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын ХААИС-ийг 2004 онд Экологич байгаль хамгаалал мэргэжлээр төгссөн дээд боловсролтой, туслах багш Ж.Үржинчимэг нь 12 дахь жилдээ, туслах багш Р.Өлзийдүүрэн 8 дахь жилдээ туслах багш И. Хандорж нь 4 дэхь ажиллаж байна.

Нярав Б.Цэрэнтогтох 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монголын Үндэсний Дээд сургуулийг 2010 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн дээд боловсролтой.

Дуу хөгжмийн багш Г.Болор Эрдэнэ  1 дэхь жилдээ ажиллаж байна.

Ахлах тогооч Б.Нямсүрэн тус байгууллагад 4 дахь жилдээ, туслах тогооч Г.Бадамжав 29 дэхь жилдээ, манаач Н.Батмөнх 15 дахь жилдээ, галч Б.Амарбат 12 дахь жилдээ, Галч Б.Одбаяр 3 дахь жилдээ, галч Л.Отгонбаяр 2дахь жилдээ тус тус ажиллаж байна.

Энэ оны хичээлийн жилдээ Нийгэмд бие дааж өөрөө хөгжих чадвартай , эрүүл чийрэг бие бялдартай , өв уламжлалаа дээдлэн хүндэлсэн “Зөв Монгол” хүнийг  төлөвшүүлэх  зорилгоор цэцэрлэг, хүүхэд, гэр бүлийн оролцоонд тулгуурласан сургалт хүмүүжлийн ажлыг чанартай, хүртээмжтэй явуулах, СӨНХ-ийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүүхдийг цогц байдлаар нь хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

- Цэцэрлэгийн барилга нь 1980 онд 50 хүүхдийн ортойгоор ашиглалтанд орсон. Анхны төсөвт өртөг нь 0.24 сая төгрөг.

Тус цэцэрлэг нь 80-100 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хөдөөгийн малчдын 30-45 хүүхдийг ээлжийн болон зуны гэр цэцэрлэгт хамруулан СӨБ олгож хамран сургалтын хувь 81,7 % тай байна.