Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Сонгино танилцуулга

                                           ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМ

Сумын ерөнхий танилцуулга

Сонгино сумын нутаг Цэцэн сартуул вангийн хошууны нутаг дэвсгэрт багтаж байсан байна. Засаг захиргааны нэгжүүдийг 1924 онд шинээр зохион байгуулахад Сонгино сумыг байгуулсантүүхтэй ба Сонгино сумтай зах залгаа Эрдэнэ-Овоот, Тэгш-Өгөөмөр, Ширээ,Шувуун сумуудыг энэ үед байгуулжээ. 1931 онд хийсэн өөрчлөлтөөр Цэцэн-Сартуулын хошууны Эрдэнэ-Овоот,Тэгш-Өгөөмөр,Шарнуруу сумуудыг Сонгино суманд нэгтгэн 800 гаран өрхтэйгээр байгуулсан  түүхтэй.

 

Одоо тус Сонгино сум нь Баян-Айраг, Айраг нуур, Шарнуруу, Тариат, Бор-Өндөр гэсэн 5н багтай 2013 оны эцсийн байдлаар 425 өрх, 1486 хүн амтай, 69197 толгой малтай байна.Сонгино сум 248953 га нутаг дэвсгэртэй. Сумын төв “Цавдан” нь 49*01’ өргөрөг, 95*56 уртрагт 1894м өндөрт Айраг нуурынхөндийд, Улиастайгаас 259км, Улаанбаатараас 993км зайд оршино.Хангай нурууны хойт хэсгийн тэгш өндөрлөгт багтах Шарнуруу, Өвгөн, Мангина, Түлээт, Сонгино Хайрхан, Мөнх тэргүүтэй уулс, уулын амнуудаас урсах жижиг гол, горхинууд,\ Урт, Мөсөн,Баян гол, Тариат, Довон,Сант, Олон булаг зэрэг\ байхад уулсын хоорондын уужим хөндий нь тал хээрийн байдалтай бөгөөд тэнд давс хужиртай Айраг, Цавдан нууртай хангай нутаг юм. Сумын хамгийн өндөр цэг нь Шар нурууны Харуул чулууны хяр\ 2463м\, нам цэг нь Тариатын хөндийд 1600м байдаг.Нутгийн уулархаг хэсгээр уулын хүрэн, цайвар хүрэн, өндөр уулын намагт, ширэгт нугын, хээрийн бор хөрстэй. Цээнэ, алтан гагнуур,лидэр ,дэгд, намуун цэцэг тэргүүт эмийн ургамлууд, үхрийн нүд,улаалзгана, тошлой, мөөг, нохойн хоуу зэрэг цэцэг ,жимс алаглан ургадаг. Хар модон ойтой,Малын бэлчээр нь өвс ургамлын баялаг бүтэцтэй. Буга согоо, бор гөрөөс,шилүүс, хур,сойр, ууль, цохируул зэрэг олон төрлийн зэрлэг ан амьтан, нутгийн болон нүүдлийн шувуу элбэг байдаг. Сонгино Хайрхан ууланд янгир ямаа нутагшиж байна.

Эдийн засгийн гол чиглэл нь хонь, махны үхэр зонхилсон мал аж ахуй эрхэлдэг. Тариатын голд усалгатай тариалан бага хэмжээгээр эрхэлдэг.Сумын нутгаар баруун чиглэлийн төв шороон зам дайран өнгөрдөг.Нефьт агуулах улсын нөөцийн газар, 274- р цэргийн анги зэрэг тусгай салбаруудтай төрийн захиргаа үйлчилгээний ЗДТГ,сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг,соёлын төв ,банкуудын салбар,холбооны салбар,хоршоо,ХХК-нууд болон төрийн бус байгууллагууд ажиллаж байна.

 

Газар зүйн байршил

Завхан аймгийн баруун хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 1035  км,
  • Аймгийн төвөөс 259 км зайд байрладаг.

Завхан аймгийн Баянхайрхан, Түдэвтэй, Цэцэн уул, Сантмаргаз, Увс аймгийн Зүүнхангай сумтай хиллэдэг.

 

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1600-2400 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн нурууны хойд хэсэг тэгш өндөрлөг мужид геоморфологийн хувьд Говь хангай хосолсон Их нуруудын сав газарт багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 3.5 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий өндөр уулын нугын бор саарал хөрстэй,  мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу, сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -35  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +30 °С

  • жилийн дундаж салхины хурд 10-18 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 200-300 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 248953 га.

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

243012

97.6

Ойн сан бүхий газар

4402

1.7

Усан сан бүхий газар

682

0.3

Тусгай хэрэгцээний газар

3

0.009

Тосгон, суурингийн газар

304

0.1

Дэд бүтцийн газар

550

0.2

 

 

  1. онд 425 өрх 1486 хүн амтай болж өнгөрсөн оноос өрх, хүн амын тоо буурсан үзүүлэлттэй байна. Нийт хүн амын 51.2 хувь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэйчүүд, 29.5 хувь нь 16 хүртэлх насны хүүхдэд, 30.6 хувь нь 17-35 насны залуучууд, 27,6 хувийг 36 -55 насны хүн ам, нийт хүн амын 12.3 хувийг 55-аас дээш насны хүн ам тус тус эзэлж байна.

 

Сумын хэмжээнд 69197 толгой малтайгаас 31 тэмээ, 3941 адуу, 3075 үхэр, 37186  хонь,  24964 толгой малтай.

Сумын хэмжээнд 2014 онд  нийт 13,8 га-д газар тариалан эрхэллээ. Үүнээс 4.5 га  нь төмс, 5,8 га  хүнсний ногоо, 3.5га ньв ногоон тэжээл тариалж байна.

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатараас, Увс, Баян-Өлгий, Ховд чиглэлийн хот хоорондын зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо орон нутгийн замаар холбогддог.

Цахилгаан хангамж.

Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 6 гүний худагтай.Эдгээр худгууд ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж байхгүй учир шууд насосоор татах шугам хоолойгоор нимйт айл өрх усаа авч байна.                                                                              

Сумын нутгийн захиргааны ордон                                                           Нутгийн захиргааны ажилчид

ЗОРИЛГО:Төрийн бүх төрлийн үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд тухай бүр хөнгөн шуурхай чанартай хүргэж авилгаас ангид байх.

ЗОРИЛТ: Төрийн үйлчилгээний ил тод, шударга шуурхай байдлыг хангаж ажиллахад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлж, сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлнэ.

Орон сууцны хангамж

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

321

2

Сургуулийн дотуур байр

ор

50

3

Цэцэрлэг

хүүхэд

75

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

8

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

216

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

24

10

Банк

тоо

2

12

Халуун ус

шүршүүр

1

 

Ерөнхий Боловсролын Сургууль          

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 12 бүлэгт 321 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 19 багш хамрагдаж байна,

  • Бор өндөр багт байршилтай
  • 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 321 хүүхэд суралцаж байна
  • 42 багш, ажиллагсадтай
  • 1982 онд ашиглалтанд орсон,  палкар барьж шавардсан, бага оврын зуухан халаалттай барилгатай.

  Хүүхдийн Цэцэрлэг

Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтад 6 гэр цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамралт 61.4 хувьтай байна. Бор өндөр багт байршилтай

  • 171 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 75 хүүхэд хүмүүжиж байна
  • 11 багш, ажиллагсадтай

 

 

Зэвсэгт хүчний 247-р анги нь нийт 42 ажилчидтай.

                                                       Эрүүл мэндийн төв

Суманд улсын төсвийн 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

2013 онд нийт 14 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдэд, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 185, осол гэмтэл 11, халдварт өвчлөлийн  37  тохиолдол гарсан байна.

 

 

Эрүүл мэндийн төв

  • Бор өндөр багт байршилтай
  • 8 ортой
  • 2 эмч, 4 сувилагч нийт 25 ажиллагсадтай
  • 1982 онд ашиглалтанд орсон  модон хийцтэй, зориулалтын барилга.

 

                  Соёлын төв

  • Соёлын төв
  • Бор өндөр багт байршилтай
  • 250 хүний суудалтай
  • 5 ажиллагсадтай
  • 1982 онд ашиглалтанд орсон  модон хийцтэй, зориулалтын барилга.
  •                         Шашин, сүм хийд

Сумын хэмжээнд 1сүм хийд байдгаас буддагийн 1 сүм байна.

 

Тухайн хийдүүдэд нийт 3 хуврага, санваартан ажиллаж байна.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Тус сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг сумынхаа иргэдийн оролцоон дээр түшиглэн сумын засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэл дээр тулгуурлан боловсруулсан.

Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 34 га-аар нэмэгдсэн.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • орон сууц, олон нийтийн бүс 120 га
  • үйлдвэрлэлийн бүс 100 га
  • ногоон байгууламж 5 ãà
  • хөдөө аж ахуйн бүс 61 га
  • зуслангийн бүс 18 га

Өнөөгийн байдлаар 106 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11га газар өмчилж, 126 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 108.4 га газар, 8 иргэн, 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 87.8 га газар эзэмшиж байна.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

 

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
  • Сум хөгжүүлэх сан

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

 

  

Хөшөө дурсгалын нэр: Буган хөшөөadmin

Байгууладсан он: НТӨ2000-1000 жил

Хөшөө, дурсгалын намтар: Хүрэл төмөр зэвсэгийн түрүү үе.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Сонгино сум нь 2014 оныг Хөрөнгө оруулалт- бүртгэл мэдээлэл- бүтээн байгуулалт-ын жил болгон ажиллаж байна. Сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ой болохтой холбогдуулан дэвшүүлсэн зорилтын хүрээнд Баг, байгууллаг, албан газар, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд, иргэд хөдөлмөрчид зорилтын хүрээнд тавигдсан бүтээн байгуулалтын ажил 85%-тай явагдаж хийгдсэн ажил songino az.mn-д тавигдаж байна.

Сумын онцлогийн талаар

Сонгино сум нь Увс, Ховд, Баян-Өлгий чиглэлийн төв зам дайран өнгөрдөг, Улсын нөөцийн газартай, төвийн эрчим хүч, өндөр хурдны шилэн кабельд холбогдсон, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн ангитай, бүх үүрэн телефон тавигдсан. МТ, НИК, ПЕТРОВИС зэрэг шатахуун түгээх станцуудтай.