Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Тэлмэн танилцуулга

ТЭЛМЭН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

1931 онд Цэцэрлэг мандал уулын хошууны Жанжинбат, “Сэвжид” гацал уулын хошууны Баясгалант сум, Нөмрөг уулын хошууны Идэр, Цэцэрлэг, Баянзүрх, Баян-Айраг сумдаас нэгтгэн Тэлмэн сумыг 500 орчим өрхтэйгээр сумын төвийг баруун булаг хэмээх газар байршуулснаар сум үүсэн байгуулагджээ.

Сум одоо 6 баг 2800 хүн амтай, 344605 га газар нутагтай, 114700 толгой малтай.

Тус сумаас Монгол улсын Төрийн соёрхолт Хөдөлмөрийн баатар Балейтместер Балжиннямын Жамъяндагва, Төрийн соёрхолт Геологич Лувсангийн Мягмар, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Рагчаагийн Авирмэд, Гончигжавын Алтанхүү, Мягмарын Алтангэрэл, Жамъянжавын Батдэлэг, Түдэвпунцагийн Нямжав, Монгол улсын Гавъяат тээвэрчин Насангийн Дамбий, Монгол улсын Алдарт уяат Энэбишийн Ганбат, Урлагын гавъяат зүтгэлтэн Гомбосүрэнгийн Энхбаяр нарын алдар цуутнууд төрөн гарсан юм.

Тэлмэн сумын Нуур багаас Хууль цаазны жинхэнэ зөвлөх Дэслэгч генерал Содномбалжирын Бүдрагчаа Хошууч генерал Жамъяндоржийн Дашдаваа, Хошууч генерал Цойжилын Пүрэвжав нар төрөн гарсан нь онцгой тохиолдол.

Тэлмэн сумд баруун аймгуудын шилэн кабелийн төв зангилаа, эрчим хүчний 110 кв-тын дэд станц байрлаж байна.

Даян бүүвэйн хүн чулуу, Өгөөмөрийн хиргэсүүр, булш, буган чулууны цогцолбор зэрэг түүх дурсгалын үл хөдлөх, ариун догшин дурсгал, Ангирт, Тэгш, Идэр зэрэг цэнгэг гол, ус, байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Хүлэг морины шандас сорих

Хүрэн талтай

Хөдөлмөр бүтээлийн амжилт ундраах ажилсаг олонтой

Хос ангир буцахдаа мартан наадах Тэлмэн нууртай

Холын хүн саатан хоноглох Цэцэрлэг, Бүст нутагтай

Тэлмэнчүүд Завхан аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж хогийн нэгдсэн цэгт сумын өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хүчээр цэвэрлэгээ хийв.

Нийгмийн даатгалын нөхөн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд сумын дүнгээр 471 хүн хамрагдсан нь 75,3 хувийг эзэлж байна.

Малчдын өвөлжөөний хашааг сэлбэх, засварлахад зориулж 3595 м3 модыг ойд тусгаарлалт, цэвэрлэгээ хийх зориулалтаар бэлтгэн 252 хашааг засварлав.

10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгад 20 сая төгрөгөөр дээвэр цонх шал таазыг шинэчлэв.

Сумын ЗДТГ, Сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг интернет сүлжээнд холбогдлоо.

Сургуулийн мэдээлэл зүйн кабинетийг тоног төхөөрөмж, сандал, ширээгээр шинэчлэн тохижууллаа.

Соёлын төвийн Орон нутаг судлах музейг бүрэн шинэчлэн засварлаж байна.

ТЭЛМЭН СУМ ЗДТГ