Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Тосонцэнгэл танилцуулга

Тосонцэнгэл сум нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор ван, Баатар Бейс нарын хошуу байсан бөгөөд 1923 онд халх 4 аймаг, шавь хамжлагын хуучин нэрийг өөрчилж, газар усны нэрээр нэрлэх болсон тухай жагсаалтад Далай Чойнхор вангийн хошууг Чандмана Өлзийт далайн хошуу, Баатар Бейс  хошууг Сэвжид гацал  уулын хошуу хэмээн нэрлэж Цэцэрлэг Мандалын аймагт  харъяалуулснаар үүссэн түүхтэй.

Улмаар улсын VI бага хурлын 1931.01.09-ны өдрийн тогтоолоор Архангай аймгийн Наран, Тосонцэнгэл сум хэмээн нэрлэгдэж Идэр голын урд, хойд талаар хуваарилагдан тус бүр 9 багтай зохион байгуулагдан наран сумын харц ард Магсарын Шагдар, Тосонцэнгэл сумын даргаар Минжүүрийн Рэнцэн нар сонгогдож байсан байна.

Наран, Тосонцэнгэл сум 1942 онд засаг захиргааны зохион байгуулалтаар Архангай аймгаас Завхан аймгийн харъяанд шилжсэн.

Наран, Тосонцэнгэл сумыг  1960 онд нэгтгэн Тосонцэнгэл хэмээн нэрлэжээ.

1963.08.23-нд МБК-ыг барьж байгуулан ашиглалтад өгснөөр  Тосонцэнгэл сумыг аймгийн  харъяалалтай хот  болгож,  1967 оны 4 сарын 30-ны өдрийн БНМАУ-ын Ардын их хурлын  72 дугаар зарлигаар Булнай сумыг Сүхбаатарч нэгдэл болгон  салгаж зохион байгуулсан.

1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу Тосонцэнгэл хот, Булнай сумыг нэгтгэн “Булнай сум” гэсэн статустай болгон нэрлэж байсныг ард иргэдийн хүсэлтээр   УИХ-ын  1999 оны 04 сарын 15-ны өдрийн  21 дүгээр тогтоолоор “Завхан аймгийн Булнай сумын нэрийг Тосонцэнгэл, оршин буй төвийг Шумуултай “ гэж өөрчлөн  нэрлэсэн.

Тосонцэнгэл сум нь Тарвагатай, Булнай нурууны  салбар  өндөр уулын бүсэд далайн түвшинээс  дээш 1900 гаруй  метрийн өндөр  өргөгдсөн 530 мянган га нутаг  дэвсгэртэй, баруун урд баруун талаараа өөрийн аймгийн Тэлмэн,Идэр, Отгон, зүүн талаараа Их-уул, хойт  талаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумтай, урд талаараа  Архангай аймгийн Цахир сумтай хиллэн  оршдог.

Сумын анхны дарга  Рэнцэн, Наран сумын анхны дарга Шаандар, Сүхбаатарч нэгдлийн дарга У. Санжжав,  О.Дэмбэрэл,   Тосонцэнгэл хотын АДХГЗ-ны  даргаар  Б.Гаравдорж, Д.Пүрэвсүрэн,  Дэндэвцамба, Ядамжав, Я.Дондов, П.Хүүхнээ,  Ё.Дамдинсүрэн, Л.Дэлгэр,  сумын Засаг даргаар Н.Амаржаргал,  Ү.Батчулуун,  Ж.Нацаг, Б.Дамлансүрэн, Ц.Балхярваа, С.Цэлмэг,  Л.Баттулга,  Б.Төрмөнх нар сонгогдон ажиллаж ирлээ.

Байгаль, газар  зүйн онцлог

Газар зүйн  онцлог. Далайн түвшнээс дээш 2232.7 км өргөгдсөн, физик газар зүйн  хувьд Хангайн нурууны  салбар нуруу Тарвагатайн нуруу, Булнай нурууг дамнан өндөр уулын бүсэд оршдог, геоморфологийн хувьд  Идэр, Тэсийн голын ай савд  багтдаг                                                                                                            

Нийт газар нутгийн хэмжээ

  530000  га

 

Зориулалт

 

Нийт хэмжээ

/га-гаар/

Нийт тал

байд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

390000

73.6

Ойн сан бүхий газар

131000

24.7

Усан сан бүхий газар

232

0.04

Тусгай хэрэгцээний газар

6750

1.3

Тосгон суурингийн газар

1800

0.3

Дэд бүтцийн газар

218

0.04

ЭДИЙН ЗАСАГ             

 Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого 2661.5сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 105.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 4.9 сая төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал 2668.7 сая төгрөг, нийт зардлын 65.3 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26.4 хувийг урсгал шилжүүлэг, 1.1 хувийг бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

•Сумын хэмжээнд нийт 131 аж ахуй нэгж, байгууллага үйл  ажиллагаа явуулж, 6481.6 сая  төгрөгний бүтээгдэхүүн  үйлдвэрлэж,  аймагт 118.2 сая, орон нутагт 461.7 сая төгрөгийн татвар  төвлөрүүлж байна.
•Тус суманд “ЗА-АЗЗА” төрийн өмчит компани, ТӨААТ-ЭХҮ, Мах маркет, Зост өргөө, Харганат, За Шинэстэй, Хан хөвч, Хайрхант өндөр, Товгорын нуруу ХХК зэрэг томоохон аж ахуйн  нэгжүүд үйл ажиллагаа  явуулж байгаа нь аж үйлдвэрийн бүтцэд  томоохон нөлөө үзүүлж байна.
 
 

Хөдөө аж ахуй

 Малын бүтэц

Сумын хэмжээнд 121526 толгой малтайгаас 19 тэмээ, 8963 адуу, 11212 үхэр, 56963 хонь, 44369 ямаа байна.

 Газар тариалан

Сумын хэмжээнд 69.1 га талбайд газар тариалан эрхэлдэг. Үүний 54.1 хувьд нь  төмс, хүнсний ногоо, 45.9 хувьд нь малын тэжээл тариалж байна.

       Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Сумын нутаг дээгүүр баруун аймгуудыг ОХУ-тай  холбосон хэвтээ тэнхлэгийн 105 км зам дайран өнгөрдөг. Багууд сумын төвтэй шороон  замаар  холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон, Японы Засгийн газрын буцалтгүй  тусламжаар 2004 онд  нэг бүр нь  500 кВт чадалтай 3 дизель станц ашиглалтад орсон,  2006 онд баригдсан  375 кВт-ын хүчин чадалтай УЦС нөөцөд ажиллаж байна. Мөн 100-400кВт-ын хүчин чадалтай 12 ширхэг агаарын дэд станцаар цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээж байна

•БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДААС

ЗАВХАН АЙМАГ ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН

Л.ЦЭНДИЙН НЭРЭМЖИТ ЕБ-ЫН НЭГДҮГЭЭР

СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Завхан аймгийн Гэгээрлийн Хэлтсийн шийдвэрээр 1940 оны2-р сарын 1- нд Булнайн  нурууны өвөр Идэрийн голын хойд хөвөөнд Тосонцэнгэл сумын төвд 1 багштай, 35 сурагчидтай, 2 ажилчинтай Бага сургууль эхэлж  байгуулагджээ.

         Түүхэн үе 1951 – 1952 онд Идэр, Тэлмэн, Их – Уул, наран, Хуягт сумдын дунд  сум дундын дунд сургууль болгох  шийдвэр Ардын Гэгээрлийн Яамнаас гарч 130 сурагч, 10 багш, 7 ажилчинтай 70 000 төгрөгийн төсөвтэй бүрэн бус дунд сургууль болон өргөжжээ.  Дунд сургуулийн анхны захирал нь  Завхан аймгийн ахмад сурган хүмүүжүүлэгч Мягмаржав, хичээлийн эрхлэгч нь Галсанжамц нар байлаа

         1961 – 1962 оны хичээлийн жилд  Ардын Гэрээрлийн Яамны шийдвэрээр 10 жилийн бүрэн дунд сургууль болж өргөжжээ. Анхны захирал нь Чойндоноогийн Төр-Очир, хичээлийн эрхлэгч нь Ноосойн Дамдин нар байлаа.

        1964 – 1965 оны хичээлийн жилд 985 сурагч 32 багш,27 ажилчинтай хөдөлмөр  политехникийн 10 жилийн сургууль болж хөгжлөө. Дотуур байранд 2 байшин барьж ашиглалтанд оруулжээ.

        1951 – 1952 оны  хичээлийн жилд бүрэн бус дунд сургууль, 1961 – 1962 оны хичээлийн жилд хөдөлмөр политехникийн  сургалттай ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургууль болон, багшлах боловсон хүчнээр хангагдан , материаллаг бааз нь бэхжлээ

        1980 онд бүтээлч хамт олны шаргуу хөдөлмөрийн үр дүнд  тус сургууль нь “Улсын тэргүүний” сургуулийн болзлыг хангажээ.

        2003  онд   Засгийн  газрын   151- р   тогтоолоор   төр   нийгмийн   зүтгэлтэн

“Л. Цэндийн нэрэмжит” болсон  байна

         1964 онд анхны 10-р ангийн төгсөлт болж сурагч Н. Жадамба нь улсын математикийн олимпиадад түрүүлж олон улсын  олимпиадад оролцож шагналт байранд орж байжээ. 1976 – 1986 онд бүх ард түмний социалист уралдаанд улс, аймаг, хотын хэмжээнд шалгарч 1986 онд улсад түрүүлэн МАХН-ын Төв Хороо СнЗ, МҮЭ-ийн Төв Хороо, МХЗЭ-ийн Төв Хорооны шилжин явах туг диплом, мөнгөн шагналаар шагнуулж байв. Тус сургууль нь “Улсын тэргүүний” сургуулийн болзлыг хангасан энэ хүндтэй алдар цолыг хүртэхэд тэр үед ажиллаж байсан сургуулийн захирал Ж.Нацаг хичээлийн эрхлэгч Д. Доржпалам нарын үүрэг их байсан. Мөн сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд МБК-ын дарга басйан асан Л. Цэнд сэтгэл харамгүй тусламж үзүүлэн МБК-ын хөрөнгөөр хүүхдийн “Хөдөлмөр зуслан” , “Хөдөлмөрийн цех” байгуулан тоног төхөөрөмжөөр бүрэн  ханган өгч  байжээ.

       Энэ хичээлийн жилд 1200 гаруй сурагч, 58 багш , 36 ажиллагсадтай. Үүнээс АБТА 22, Зөвлөх 6, Тэргүүлэх 9, Заах аргач 23 багш ажиллаж байна.

     2010 оны 08-р сарын  08-нд  тус сургууль түүхт 70 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрөөв.  Энэ ойн хүрээнд  сургууль төрөл бүрийн олимпиад уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулан  дүгнэж ажилласан. Түүхт ойдоо тус сургуульд ажиллаж сурч байсан үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид,  ажилтан ажилчид, сурагчид , бизнесменүүд хүрэлцэн ирж төрөлх сургуульдаа бэлэг дурсгалын зүйлүүдийг хандивласан юм.

Холбоо барих утас:70468053, 98156830,99467323

Тосонцэнгэл сумын 2-р Сургуулийн танилцуулга

Манай сургууль 1965 онд Сүхбаатарч нэгдлийн бага сургууль нэртэйгээр 7 багш 4 ажилтан 195 сурагчтайгаар 1-4 дүгээр ангийн 7 бүлэгтэйгээр хичээллэж эхэлсэн. Анхны захирлаар Б.Тогмид, пионерийн ахлах удирдагчаар Я.Доржготов, сургуулийн няраваар Б.Ойдов нар ажиллаж байсан. 1972-1973 оны хичээлийн жилд 8 жилийн дунд сургууль, 1997-1998 онд 10 жилийн сургууль болон өргөжиж, сургалт, хүмүүжлийн ажлаараа  аймаг,  улсдаа хошуучлан ажиллаж байна .

Манай сургуулийн түүхэнд багшилж байсан ахмад багш нараас  дурдвал:  Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт, хошой “Алтан гадас” одонт П.Банзрагч, Хөдөлмөрийн гавьяаны болон  “Алтан гадас” одонт У.Дэмбэрэлнямбуу, “Алтан гадас” одонт Д.Бат-Амгалан, “Алтан гадас” одонт  Н.Бүтэд, “Алтан гадас” одонт Д.Самдан, “Алтан гадас” одонт Г.Бүдрагчаа, “Алтан гадас” одонт Т.Бадамдорж, Ахмад дайчин Б.Банзрагч, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт  Норовсамбуу , Алтан гадас” одонт Г.Раднааханд, “Алтан гадас” одонт Т.Дуламжав, Ардын боловсролын Тэргүүний ажилтан  Т.Ренчинсамбуу  нар ажиллаж байсан.

Манай сургуулийн захирлаар Б.Тогмид, Н.Бүтэд, С.Чимэдгочоо, С.Александр, З.Моломжамц, Циен-Ойдов, Б.Буяндалай, Ж.Лхагважав, А.Сандаг-Очир, Цэрэн-Очир М.Оюунхүү, Л.Лхагважав нар ажиллаж  ирсэн.

Манай сургуулиас төрөн гарсан алдартнуудаас дурдвал: УИХ-ын гишүүн  Хөдөлмөрийн Яамны сайд Я.Санжмятав, Биологийн ухааны доктор Я.Адьяа, Н.Мөнхөө, Дэд итгэмжит дипломатч О.Чимэдрэгзэн, Хэл шинжлэх ухааны доктор Д.Галбаатар, Анагаах ухааны доктор П.Батхуяг, Солонгос улсын Сөүлийн Их сургуулийн Докторант Н.Мөнхтуяа, ХААИС-ийн Докторант Н.Амаржаргал, МУ-ын Цэргийн Удирдлагын Академын Докторант Ч.Цогтбаатар, Доктор С.Нандинцэцэг, Т.Амаржаргал, Ү.Батчулуун, Дамлансүрэн, Ц.Балхярваа нар мэргэжлийн дагуу Төр захиргааны байгууллага болон Их дээд сургууль, шинжлэх ухаан, төр захиргааны байгууллагуудад манлайлан ажиллаж байна.

Одоо манай сургууль 57 багш 43 ажилчинтай 1078 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна. Ахлах дунд ангийн  532 сурагч, бага ангийн 507 сурагчтай. Манай сургуулийн захирал “Ардын боловсролын тэргүүний ажилтан” Л.Лхагважав, нийгмийн ажилтан Н.Өсөхбаяр, ахлах, дунд ангийн сургалтын менежер “Ардын боловсролын тэргүүний ажилтан”  Р.Туяа, бага ангийн сургалтын менежер “Ардын боловсролын тэргүүний ажилтан”  Г.Нямдаваа,  номын санчаар “Ардын боловсролын тэргүүний ажилтан”  Ч.Туяа, нягтлан бодогч “Ардын боловсролын тэргүүний ажилтан”  Б.Нямцэрэн, сургуулийн эмчээр Н.Лхагважаргал, архив бичиг хэргийн ажилтанаар Ө.Алтанхундага нар ажиллаж байна. Бага ангийн 21 багш дунд ангийн  36 багш нийт 39 бүлэгтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Манай сургуульд “Алтан гадас” одонт 1, “Ардын боловсролын тэргүүний ажилтан”  25, “МУСТА” 1, “Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” 3, ”Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” 3, Магистр зэрэгтэй багш 2,  тэргүүлэх зэрэгтэй багш 5, заах аргач зэрэгтэй 24 багш тус тус ажиллаж байна.

Манай сургуульд бага ангийн, математик-физикийн, хүмүүнлэгийн ухааны, байгалийн ухааны багш нарын заах аргын нэгдэлүүд ажиллаж байна.

Сургуулийн дотуур байранд нийт 85 сурагч амьдардаг.

Манай сургууль жил бүр уламжлан явагддаг улсын олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож багийн нийлбэр оноогоор аймагтаа I-V байруудыг тогтмол эзэлдэг. 2012 оны олимпиадын нийлбэр оноогоор аймагтаа III байрт шалгарсан. Мөн аймгийн урлагийн тэргүүний сургуулиар шалгарсан. Энэ хичээлийн жилд Өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг Тэргүүн байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. 

Манай сургуульд “Морин хуур”, “Шатар”-ын дугуйлан хичээллэж үйл ажиллагаа нь тогтмолжиж, Улс, аймгийн томоохон амжилтуудыг гаргасаар байна.

Холбоо барих утас:70468079,99805573,93063081

Завхан аймгийнТосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн товч танилцуулга

Тус нэгдсэн эмнэлэг нь 1936 онд анх малчдын дунд Дорж гэдэг сувилагч шинжлэх ухааны эмнэлгийн тусламжийг үзүүлж эхэлсэн ба улмаар 1938 онд бага эмчийн салбар болон өргөжиж 15 ортойгоор ажиллаж эхэлсэн байна. 1963 онд нэгдсэн эмнэлэг, 1966 онд 75 ортой нэгдсэн эмнэлэг, 1979 онд 140 ортой болтлоо тус тус өргөжин тэлж 1,2,3-р яслиудад эмийн сан, АЦХСС зэргийг нэгтгэсэн 250-иад ажиллагсадтайгаар ард иргэдийн дунд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

Манай нэгдсэн эмнэлгийн анхны их эмчээр Очирсүх гэдэг их эмч ажиллаж байсан ба нэгдсэн эмнэлгийн анхны ерөнхий эмчээр Чойжилжав ажиллаж байсан.Тус нэгдсэн эмнэлэг нь тасралтгүй хөгжиж, материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжиж чадсан.

Одоо тус нэгдсэн эмнэлэг нь 80 ортой, 102 ажиллагсадтай.

Үүнээс:

    Ихэмч -23

    Эмзүйч -1
    Багаэмч -10
    Сувилагч -25

    Лаборант -2
    Бусаддундмэргэжилтэн- 3
    Рентгентехникч -1
    Эмнайруулагч -1

Бусад ажиллагсад 30 ажиллаж байгаа бөгөөд үндсэн мэргэжлийн 5 тасаг, нарийн мэргэжлийн 9 кабинеттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Засгийн газрын шагнал төрийн дээд одон медаль “Алтангадас” одонгоор 3, Ахлах зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн 13, Тэргүүлэх зэрэгтэй бага эмч 1, Клиникийн профессор 2, мөн ЭМЯ-ны “Жуухбичиг”, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй ажилчин албанхаагчид ажиллаж байна.

Тус нэгдсэн эмнэлэг нь 2012 онд амбулаториор 18724 хүн үзлэг хийснээс урьдчилан сэргийлэх үзлэгээр 7880 хүн үзсэн.

Стационараар 1802 хүнийг хэвтүүлэн эмчилж, 14513 ор хоног гүйцэтгэж, дундаж ор хоног 9, сумын хэмжээнд 309 эх төрсөн байна.

Мөн Лабораторидоо орчин үеийн биохимийн анализатор, гематологийн анализатор ашиглан цусны бүх төрлийн шинжилгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэж байна.Солонгос улсад үйлдвэрлэгдсэн MLT-1500 рентген аппаратаар рентген зураг авч байна.Тойргийн сумууд болон Архангай аймгийн Цахир, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдын  нийт хориод мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг  чанартай хүргэж байна.

Холбоо барих утас:70468090,99467378,99168064,

12 Манай цахим хуудсанд зочилж байгаа та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж эрүүл байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Бид өнгөрсөн оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж 2013 ондоо урьд олсон амжилтаа баталгаажуулан шинэчлэл өөрчлөлтийг эрчимжүүлж нийгмийн эрүүл мэнд давамгайлсан, иргэдийнхээ хэрэгцээнд нийцсэн чанартай чадварлаг тусламж үйлчилгээг бий болгож, эрүүл оюунлаг иргэдтэй болохын төлөө зорилт тавин ажиллаж байна.

Таньд болон , танай гэр бүл, үр хүүхэд,найз нөхөд , хамт ажиллаж буй хамт олонд чинь ажлын амжилт , эрүүл энхийг хүсэн ерөөе.

      ЕРӨНХИЙ ЭМЧ Ц.ОСОРЖАМАА

      Дотрын  ахлах зэргийн эмч , Клиникийн профессор

АЛСЫН ХАРАА:

1% урьдчилан сэргийлэх нь

10% эмчилсэнээс илүү

ЭРХЭМ ЗОРИЛГО:

НЭМ-н болон эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай жигд хүртээмжтэй  хүргэж эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд оршино.

 

Тосонцэнгэл Нэгдсэн эмнэлэг

Нэгдсэн эмнэлгийн эмч нар

Тосонцэнгэл дахь нисэх буудал

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ

  Тосонцэнгэл дахь нисэх буудал нь анх 1961 оны 12-р сард Завхан Улаанбаатар, Баянхонгор, Тосонцэнгэл гэсэн маршрутаар аймаг хоорондын агаарын тээврийг 2 гэртэй, РСБ-5 станц, Л-2 мотортойгоор эрхлэгч холбоочин Цэвээндорж, моторчин Сэрээз нарын хоёр орон тоотойгоор 7 хоногт 2 удаа АН-2 онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Тус нисэх буудлын анхны барилга 1962 онд ашиглалтанд орж,улмаар нэг айлын орон сууц, мотор агуулахын байруудыг барьжээ.

     Анхны эрхлэгч холбоочноор 1961 онд Цэвээндорж, 1964 оноос Жамъяан, 1965 онд Дашдондог, 1972 оноос Б.Сэрээз нар ажиллаж 1983 оноос Улаанбаатар Тосонцэнгэлийн чиглэлд АН-24 онгоцоор зорчигч шуудан тээвэрлэж эхэлсэн юм.

      Байгуулагдсан цагаасаа хойш Завхан аймгийн агаарын тээврийн газрын харъяанд ажиллаж байгаад 1993 оноос бие дааж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр буудлын анхны даргаар Г.Дарамсүрэн, 1994-2007 оны 5-р сар хүртэл Б.Балгансүрэн дарга тасралтгүй 13 жил, 2007 оны 5-сарын 15-аас Н.Баатархүү  2008-05-01-ээс Б.Бат-Эрдэнэ дарга тус байгууллагыг удирдан ажиллаж байна.

      Тус буудал 1994 оноос өргөтгөл хийж аэровокзалын барилгыг шинээр  захиалан Баянбүрд ХК-аар гүйцэтгүүлж орчин үеийн тохилог 150 хүний багтаамжтай зорчигчдын заал, экипажийн амрах байр, нислэг хөдөлгөөн удирдах цамхаг, ачаа тээш хүлээн авах, олгох, аюулгүй байдлын үзлэг хийх өрөө тасалгаа бүхий 3 давхар байрыг ашиглалтанд оруулж ашиглаж байна. Уг барилгад  2005, 2008 онуудад их засвар хийсэн байна.

      Холбоо навигацын техник тоног тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангаж ирсний дотор 1972 оноос холын холбооны Р-842, Р-155 станц, 1980 оноос холын чиглүүлэх ПАР-10 станц, мөн оноос ЭСБ-12 цахилгаан үүсгэгч мотортой  болгожээ. Улмаар цахилгааны найдвартай эх үүсвэртэй болж, холбоо навигацын жигд  ажиллагааг хангах үүднээс АД-20, АД-60, АКСА төслийн мотор, 2012 оны 10 сард Англи улсад үйлдвэрлэгдсэн LG165P маркийн 150кв-ын хүчин чадалтай мотор суурилуулан үйлчилгээг тохируулгыг хийснээр ажлын бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна.