Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Цагаанчулуут танилцуулга

Цагаанчулуут сумын товч танилцуулга

Цагаанчулуут сум нь 1952 онд Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бээсийн хошуу одооогийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас өрх тусгаарлан Шилүүстэй сумын 9,10 Цагаанхайрхан сумын 5,6,8 дугаар багууд нийлж үүсэн байгуулагдаж тулгын чулуугаа тулж Бор хайрхан Уулынхаа баруун суганд оршдог Отгонтэнгэр хайрхантай төстэй цагаанчулуугаар Цагаанчулуут хэмээн нэрлэсэн түүхтэй.

Цагаанчулуут сум нь говь хангай хосолсон 257.4 мянган га нутаг дэвсгэртэй 1400-аад хүн амтай .

Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн А.Дорждэрэм, Б.Пэлжээ, Хөдөлмөрийн баатар Ц.Довдон, Хүний гавъяат эмч Д.Балжинням, Д.Нацагдорж, Улсын гарьд Д.Цэрэнпунцаг, Олимпийн хүрэл медальт гавъяат тамирчин Н.Баярсайхан, гавъяат уурхайчин С.Дүгэржав гээд бахархан дуурайх үйлстэн олонтой .

Хөдөлмөр бүтээл  оюуны ширгэшгүй ундрагатай өөдлөн дэвжих , өөдлөн дэвжих өсөн хөгжих ерөөл бүрдсэн ийм сайхан нутгаа.

Төрөлх аймгийнхаа 90 жилийн ойдоо  мал сургээ 31.5  % өсгөж , 8 манал бурханы цогцолбороо цэцэрлэгжүүлж, иргэдийг ундны цэвэр усаар хангах нөхцлийг бүрдүүлэн, сумын орчны болон төв хогийн цэгийг эмхлэн цэгцэлсэн зэрэг бүтээлч ажлуудыг өрнүүлсэн амжилтаар угтсан байна.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын түүхэн хуудас:

 Хантайшир  уулын аймаг  1923 онд байгуулагдахад  Отгонтэнгэр уулын хошууны гол баг гэж манай сум нэрлэгдэж явжээ . БНМАУ-ын Бага  хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хурлаар баталсан БНМАУ-ын дэвсгэр нутгийг Засаг захиргааны талаар шинэчлэн ангилж хуваах  тухай хуулийн дагуу Завхан аймгийг  21 сумтайгаар байгуулахад Цагаанхайрхан сумын харьяалалд багтаж байв . 1952 оны 8-р сарын орчимд  БНМАУ-ын их хурлын тогтоолоор Цагаанхайрхан сумын  1,4,5,6,7,11,Шүлүүстэй сумын  9,10-р багуудыг нэгтгэн Цагаанчулуут сумыг байгуулахаар болж Улсын Их хурлын  депутат байсан Даваагийн Дамдин сумын анхны дарга Ламжавын Лувсандорж нар бусад нөхдийн хамт нутаг дэвсгэрийн гол төв болох Бор хайрхан уулын баруун өвөрт сумын төвийн шавыг тавьжээ .Энэхүү газраас холгүй орших жалганд  мөнх цаст Богд  Очирвааньтай тун төстэй  цагаан чулуу байдаг тул түүгээр сумаа нэрлэжээ .

1954 онд хуралдсан МАХН-ын 12-р их хурал хөдөө аж ахуйг социалист ёсоор  өөрчлөн хөгжүүлэх хамтын аж ахуйн давуу талыг бэхжүүлэхийг заасан чухал шийдвэр гаргасныг тус сумын хөдөлмөрчид баяртайгаар хүлээн авч дэмжсэн юм.

            1956 онд Манай улсын хөдөө аж ахуйн  нэгдлийн тэргүүний сайчуудын анхдугаар зөвлөгөөн  болж нэгдлийн үлгэрчилсэн дүрмийг батлаж тус сумын багуудын иргэдийн хурлаар  17 өрхийн 39 хүн Улаан эрэг гэдэг газар хуралдаж “ОД “нэгдлийг 1820 толгой малтайгаар  байгуулжээ. 1956 оны 3-р сард  17 өрхийн 35 хүн Бор толгойд хуралдаж “Жаргалант” нэгдлийг , 1956 оны 4-р сард  23 өрхийн  48 хүн Гүүтийн голд  “Майн нэгэн” нэгдлийг байгуулж 2890 толгой мал , тэмээний хом ,шат зэрэг зүйлээ нийгэмчилж  байжээ. “ОД “ нэгдэл нь баруун худагт , “Жаргалант “ нэгдэл нь Цагаанчулуутад , “Майн нэгэн” нэгдэл нь Гурван худагт төвлөрч  үйл ажиллагаагаа явуулж байжээ.

 1957 оны эхээр сумын бүх өрхийн малын  15,6 хувь нь нэгдэлд хамрагджээ .Олон жижиг нэгдэл  байх нь төдийлөн тохиромжгүй байсан  тул 1957 оны 4-сард цуглан нэгдэж хоршин  ажиллах нь чухал болохыг хэлэлцээд  5-р сард бүх гишүүдийнхээ хурлыг хийж 3 нэгдэл нийлж ,нэгдлээ  “Майн нэгэн”  гэж нэрлэн  энэ  үед нэгдэл 145 өрх ,298 гишүүн ,10791 толгой малтай болж  үндсэн хөрөнгө 859361 төгрөг жилийн мөнгөн орлого 426470 төгрөг гишүүдэд олгосон хөдөлмөр 313906 төгрөг ,нэг хөдөлмөр өдөрт 3төгрөг 30мөнгө олгож байжээ.

              Нэгдэл нь мал сүргээ өсгөж үржүүлэн ашиг шимий нь  бүрэн ашиглах малын хашаа хороо барих ,хадлан тэжээл , хэрэглээний болон барилгын мод бэлтгэх ,аян жин тээх зэрэг ажлуудыг эрэмбэ ,дараатай гүйцэтгэж байв.1959 оны 4-р сар гэхэд иргэд бүрэн хамрагджээ.

1959 оны 5-рсард Цагаанхайрхан сумаас тасархад сум нэгдлийн даргаар     А.Дорждэрэм  ажиллажээ  Сумын төвийг суурьшуулж тохижуулахад ихээхэн анхаарч ажилласны үрээр боловсрол ,эрүүлийг хамгаалах ,худалдаа ,үйлчилгээ аж ахуйн үйл ажиллагааг явуулахад хүрэлцэхүйц байшин барилгатай болов.

Өнөөгийн Цагаанчулуут

Тус сум нь 257103 га нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 2174 метрт өргөгдсөн байдаг. Говь ,хээр, хангай бүс бүслүүрт оршдог.

 Газрын нэгдмэл сангийн ангилалаар нь авч үзвэл:

1.Хөдөө аж ахуйн газар-253197,24га

2.Хот тосгон бусад суурины газар-401,3га

3.Зам шугам сүлжээний газар-544,46га

4.Ойн сан бүхий газар-2986га

5.Усан сан бүхий газар-63га

6Тусгай хэрэгцээний  газар-  1 га газар эзлэн оршдог.

Цагаанчулуут сум нь 395 өрх ,1358 хүн амтай, 2013 оны хагас жилийн мал тооллоноор 66944 толгой малтай болсон.  4 баг ,Төрийн төсөвт  байгууллага 5, Хаан банк, Хадгаламж банк, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК,НИК ШТСтанц, Шүтээн-Ус ,Цагаанчулуут өгөөж, Ган сувд уулс , Гүүт булаг, Цагаантуурай зэрэг хоршоодууд үйл ажиллагаа явуулж байна.

ЗДТГазар нь 1992 онд Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр аймгийн засаг даргын 01-р захирамжаар үүсэн байгуулагдсан.Одоо үндсэн орон тоо 14, гэрээт ажилтан 3-тайгаар төгрөгийн цалингийн сантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

4 багийн засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга,бүгд 22 ажиллагсад нутгийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

Сумын Засаг даргаар Д.Цэрэнханд ,ИТХ-ын даргаар Б.Бат-Ундрах,Тамгын газрын даргаар Г.Цэцэгмаа нар ажиллаж байна.Сумын Засаг даргындөрвөн жилийн мөрийн хөтөлбөр хэрэгжиж манай сум дэд бүтцийн хувьд шилэн кабельд холбогдож харилцаа холбоо сайжирч дэлхийн аль ч улс оронтой харилцах нөхцөл бүрдсэн төдийгүй үүрэн телефоны, Жи мобайлийн сүлжээнд холбогдож гар утсаар ярьдаг төдийгүй интернэтэд холбогдон мэдээ мэдээлэл авдаг болсон.

Улаан боомын усан цахилгаан станц ашиглалтад орж Алтай Улиастай эрчим хүчний нэгдсэн системд холбогдсоноор эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болсон.

Анх удаа Төрийн албан хаагчдын зөвөлгөөн болон бусад хэлэлцүүлгүүдийгзохион байгууллаа.

-Сум хөгжүүлэх сангаас

2011- 2012 онд 13 чиглэлээр 14 иргэний сая54 сая төгрөгийн зээл , 2 хоршооны 12 сая төгрөгийн зээл сум хөгжүүлэх сангаас олгож тус бүрдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 онд сум хөгжүүлэх сангаас 22 иргэнд 11 чиглэлээр 101 сая төгрөгийн  зээл олгогдсон байна.

Орон нутгийн хөгжлийн сангаас

-ЗДТГазрын парк шинэчлэлт

-Бааз худаг руу шугам татах

-Усны зөөврийн машин

- Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх

-Байгаль хамгаалагч, Хэсгийн төлөөлөгч нарт мотоцикло

-Баг бүрт бүтээн байгуулалтанд зориулан -20 сая

-Иргэний танхим байгуулах

-ЗДТГ-н барилгын их засвар гэсэн ажлуудад хийгдэхээс одоогоор багийн бүтээн байгуулалтад хийгэдэх 20 сая төгрөг санхүүжилтийн эргэлзээтэй байдлаас болон хүлээгдэж байна. Бусад ажил үйлчилгээ нь гэрээний дагуу хийгдэж дууссан бөгөөд зарим санхүүжилт дутуу хийгдсэн байдалтай байна.

Цагаачулуут сумын сүлд дуу

Цагаанчулуут сумаас төрөн гарсан алдар цуутнууд

Дд

Овог нэр

Төрсөн он сар өдөр

хүйс

Үндсэн захиргаа

Хэдэн онд ямар гавъяа байгуулсан

Шагнал урамшил

1.

Ц. Довдон

1924

эр

Завхан Цагаанчулуут

Хөдөлмөрийн баатар 100 эхээс 115-117 төл аймгийн аварга малчнаар 7 удаа АИХ депутат

Сүхбаатарын одон Хөдөлмөрийн баатар  Алтан соёмбо

2.

Б. Жигжсүрэн

1915

эр

Завхан Цагаанчулуут

1966 онд 570 эхээс 590 хурга

Улсын аварга малчин

3.

Л.Жигжсүрэн

1921

Эр

Завхан Цагаанчулуут

 

Улсын аварга малчин

4.

Ц.Равжир

1918

эр

Завхан Цагаанчулуут

15 жил 50-90

ботголох ингийг хариулж 100% төлөө авсан

Улсын аварга 2удаа Алтан гадас

5.

Д.Даший

1931

эр

Завхан Цагаанчулуут

Төллөх эм хонь ямаа  хариулж жил болгон  үүргээ давуулан биелүүлсэн амжилтаар

Сум аймаг Улсын аварга 1990 онд БНМУ-ын аварга тууварчин

6.

А.Лхагвасүрэн

1938

эр

Завхан Цагаанчулуут

1966 оноос 450-650 төллөх  мал хариулж ашиг шим  төлийг үйлдвэрлэлийн  даалгавараас давуулан биелүүлсэн

Аймгийн аварга малчнаар 2удаа Сумын аварга малчнаар 3 удаа  1983 онд Улсын аварга малчин

7.

Ц.Даваажав

1938

эр

Завхан Цагаанчулуут

1974-1991 оны хооронд  тасралтгүй жил тутамд 20-55 толгой төл илүү авсан

1990 онд БНМАУ-ын аварга малчин

Цагаан чулуут сумын АХ-ын партизанууд болон Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн

Дд

Овог нэр

Төрсөн он сар өдөр

Хүйс

Үндсэн захиргаа

Хэдэн онд ямар гавъяа байгуулсан

Шагнал урамшил

1.

Цэвэгжавын Авирмэд

1893

эр

Завхан Цагаанчулуут

1921 онд Хатанбаатарын цэрэгт  элсэн Улиастайн орчмыг  чөлөөлсөн

 

2.

Жамгуудын Дамдин

1897

эр

Завхан Цагаанчулуут

1921 онд Цагаантныг чөлөөлөхөд оролцсон

 

3.

Осорын  Зундуй

1885

эр

Завхан Цагаанчулуут

1921 онд Вандановын цэргийг устгахад оролцсон

 

4.

Насангийн Лхамжав

1901

эр

Завхан Цагаанчулуут

1921 онд Вандановын цэргийг устгахад оролцсон

 

5.

Адъяагийн Пүрэвжав

1881

эр

Завхан Цагаанчулуут

1921 онд болон баруун хязгаарыг төвлүүлэх үйлст  1932 он

 

6.

Ашаахүүгийн  Дорждэрэм Хувьсгалт тэмцлийн  ахмад зүтгэлтэн

1921

эр

Завхан Цагаанчулуут

Анхны сум нэгдлийн дарга

,,Алтан гадас  2 удаа ойн медалиуд

7.

Базарын Пэлжээ

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн

1912

эр

Завхан Цагаанчулуут

1939 онд Халх голын дайнд, 1945 онд Чөлөөлөх дайнд

,,Алтан гадас,, Бид ялав  АХ-ын ойн медалиуд

 

Цагаан чулуут сумын МУСГ-ууд

Дд

Овог нэр

Төрсөн  он сар өдөр

Хүйс

Үндсэн захиргаа

Хэдэн онд ямар гавъяа байгуулсан

Шагнал урамшил

1.

Лувсандоржийн Жавзан

1943

эм

Завхан Цагаанчулуут

Дуучин жүжигчин бүжигчин

МУГЖ

2.

Даваажавын Балжинням

1933

эр

Завхан Цагаанчулуут

15 мянган хүнийг  эмчилсэн 5000 гаруй мэс засал хийсэн

МУГ эмч

3.

Дунхүүгийн Алтангэрэл

1952

эр

Завхан Цагаанчулуут

Төрлөх нутагтаа олон арван барилга сүндэрлүүлсэн

МУГ барилгачин Улсын аваргаар 2 удаа ,,Алтан гадас,,

4.

Сумъяагийн Дүгэржав

1943

эр

Завхан Цагаанчулуут

1975-1991 он хүртэл

МУГ уурхайчин 5,7,8,5-н жилийн гавшгайч ойн медиалиуд

5.

Намжилын Баярсайхан

1965

эр

Завхан Цагаанчулуут

1992 онд Барселоны олимпоос хүрэл медаль

МУГ тамирчин

6.

Жадамбын Пүрэв

1991

эр

Завхан Цагаанчулуут

 

Үнэн сонины сурвалжлагч болон бичсэн номнууд нь 1999 шилдэг сэтгүүлч

МУСТЗ ,,Алтан гадас,, одон

7.

Ц.Балхаажав

1828

эр

 

Завхан Цагаанчулуут

 

Фолософич Улс  төр хүн судлаач Шинжлэх ухааны доктор

,, Алтан гадас,, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2 удаа  БСШУ-ний тэргүүний ажилтан

8.

Пүрэвийн Бэгз

1944

эр

Завхан Цагаанчулуут

 

Пуассон маягийн процессын Риссийн чанар сэдвээр эрдмийн зэрэг

 

9.

Чойжилжавын  Даншийцоодол

1945

эр

Завхан Цагаан чулуут

1981 онд Эдийн засгийн ухааны доктор

 

 

10.

Ядамбатын Баатар Яруу найрагч уран зохиол судлаач

1957.01.21

эр

Завхан Цагаанчулуут

1998.03.27 нд Хэл бичгийн докторын зэрэг

 

11.

Жүгдэрийн Сэрээтэр

1935

эр

Завхан Цагаанчулуут

1977 онд физик математикийн ухааны дэд доктор

Хөдөлтөрийн хүндэт медаль Дэд профисор

12.

Чойжилсүрэнгийн Бямбаа

1938

эр

Завхан Цагаанчулуут

БНМАУ-ын нутгийн тогтмол соронзон орон  доктор

 

 

13.

Ч. Сэрээготов

1945

эр

Завхан Цагаанчулуут

1983 онд докторын зэрэг хамгаалсан

 

14.

Бат-Өлзий Догсом

1940

эр

Завхан Цагаанчулуут

 

1989 онд философийн ШУ доктор

Ойн медалиуд ,,Алтан гадас,, АБТ ажилтан

 15.

Тэрбишийн Намжил

 

эр

Завхан Цагаанчулуут

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

Хөдөлмөрийн хүндэт медаль хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон Тэргүүний өмгөөлөгч цол тэмдэг

16.

Дамдинсүрэнгийн Нацагдорж

1957

эр

Завхан Цагаанчулуут

,, Оточ маарамба,, сургуулийн захирал  Мамба дацан хийдийн хамба

МУГ эмч ,,Алтан гадас,, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан

 

17.

Цэрэндэжидийн Бямбажав

1954.01.16

эр

Завхан Цагаанчулуут

Дэслэгч генерал

Цэргийн гавъяаны одон  Ойн медалиуд

18.

М.Загдсамбар

1922

эр

Завхан Цагаанчулуут

1945 онд чөлөөлөх дайнд оролцсож  явсан

Байлдааны  гавъяаны улаан туг цэргийн гавъяа ,,Алтан гадас,, Бид ялав

19.

Цэрэндэжидийн  Норовсамбуу

1937

эр

Завхан Цагаанчулуут

Хурандаа

,,Алтан гадас,, Байлдааны гавъяаны улаан туг

20.

Жүгдэрийн Чадраабал

1926

эр

Завхан Цагаанчулуут

Хурандаа

 

21.

Пэлжээ Мягмарсүрэн

1958

эр

Завхан Цагаанчулуут

Цагдаагийн хурандаа

 

22.

Дамбийсүрэнгийн  Буянжаргал

1954

эр

Завхан Цагаанчулуут

Цэргийн хурандаа

 

23.

Цэдэндамбын Цэрэнпунцаг

1970

эр

Завхан Цагаанчулуут

Улсын гарьд улсад 9 удаа шөвгөрсөн

Самба Жудо бөхийн ОУХ мастер

24.

Цэдэндамбын  Бэгзсүрэн

1969

эр

Завхан Цагаанчулуут

1995 онд улсад 6 давж харцага цол хүртсэн

Самба Жудо бөхийн ОУХ мастер

25.

Тэрбишийн Наранмандах

1962.04.15

эр

Завхан Цагаанчулуут

1990 онд 6 давж  улсын харцага

Боловсролын магистр Биен тамирын тэргүүний ажилтан Цагдаагийн хошууч

Цагаанчулуут сумын цаашдын зорилго, зорилт

            Сумын засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд МУ-ын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, сумын иргэд олон нийтийн бүтээлч санаачилгыг дэмжин  нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 5 бүлэг 148 зорилт бүхий  Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:  

“Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын үүлдэр угсааг сайжруулан иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлсэн хөгжингүй сум болно.” гэсэн зорилго тавин ажиллаж байна.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд :

-Ажлын байр амьдралын баталгаа

-Нийгмийн хөгжил

-Нийгмийн бодлогын шинэчлэл

-Нээлттэй засаглал

-Аюулгүй орчин тогтвортой хөгжил зорилтуудыг тавин ажиллаж байна.

Сургуулийн эрхэм  зорилго:

Хүмүүнлэг ардчилсан нийгэмд чинээлэг сайхан амьдрахын тулд,өөрийн чадавхийг илрүүлэн хөгжүүлж, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр хөдөлмөрлөх мэдлэг, чадвар бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино.

Түүхэн замнал.

Манай сургууль анх 1953 оны 8-р сарын 15-нд БНМАУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр 2  бүлэг  40 сурагч  2 багш, 5 ажилчинтайгаар Цагаанчулуут сумын сурган боловсруулах бага сургууль нэртэйгээр байгуулагджээ.

Тус сургууль нь өөрийн түүхэн хөгжлийнхээ явцад 1974 онд 8 жилийн дунд сургууль, 2001 оноос 9 жилийн дунд сургууль болон  өргөжиж , одоо 8 бүлэгт 213 сурагч, 20 багш, 13 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургуулийн боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж , сургуулийнхаа менежментийг оновчтой тодорхойлж, нийгмийн болон эцэг эх, суралцагчдын боловсролын эрэлт хэрэгцээг хангах, тэдний нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэсэн , авьяас чадвар, сурлагын чанарыг сайжруулахад амжилт гаргасан тул шилдэг менежменттэй ТОП сургуулийн нэгээр, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  дотуур байрын орчин нөхцлийг  сайтар бүрдүүлж ажилласан амжилтаараа аймгийн ЕБС-н  удирдах ажилтнуудад туршлагаа үзүүлсэн, мөн сургалтын таатай орчин бүрдүүлсэн, эцэг эх иргэний нийгмийн оролцоог сайжруулсан, багшийг ажлын байранд нь хөгжүүлэн, сургалтын чанарыг сайжруулсан, сургуулийн материаллаг баазыг өргөтгөн бэхжүүлсэн зэрэг амжилтаараа сүүлийн 3 жил сумын шилдэг байгууллагаар шалгарсан юм.

Одоо манай сургуулийн хамт олон дотроос төрийн дээд одон, медалиар 5  багш, боловсролын болон бусад салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр  10 гаруй багш ажилчид шагнагдан ажиллаж байна.

Нийт багшлах бүрэлдэхүүний  53,3%-ийг  заах аргач, тэргүүлэх  мэргэжлийн зэрэгтэй багш нар эзэлж байна.

Бид  суралцагчдын  авьяас чадварыг  хөгжүүлж,  өндөр   мэдлэг, чадвар бүхий иргэн болгон  төлөвшүүлэхэд  бүхий л боловсролын үйлчилгээг үзүүлэхэд гар нийлэн хамтарч ажилладаг эвсэг хамт олон  билээ.

Манай сургуулийн суралцагчдаас сурлаг урлаг спортын өндөр амжилт гарган  суралцаж  буй олон арван сурагчид байдаг юм.

     Хаврын баяр,Яргуй наадмын дэд байрын шагналт М.Наранжаргал, Ө.Энхтуяа багштай  Морин хуурын “Тэргүүн аялгуу” хамтлаг
    Айймгийн аваргын мөнгөн м&arin