Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Цагаанхайрхан танилцуулга

Цагаанхайрхан сумын танилцуулга

Цагаанхайрхан сум нь 265332 га нутаг дэвсгэртэй Сумын төв нь Ширээ 47о30/өргөрөг,96о471 уртрагт 1824 м өндөрт Ширээгийн голын  хөндийд Улиастайгаас 44 км Улаанбаатараас 1100 км зайд оршино. Улаан хүрэмт Чулуут Хүрэн товгор Их мянган, Бага мянган, Хуримтын нуруу Баянбулаг, тэнгэр уул тэргүүтэй ар өвөртөө ой мод, гол горхи, булаг шанд төрөл бүрийн ан амьтантай өндөр уул нурууд Цэцэрлэг, Чулуут,Хөндлөн, Уужим салаа, Хуримт, Ширээ, Төмөртийн голууд, Монголын их элсний салбар эх Баянбулаг, Цагаанхайрханы өргөн элстэй, Ганц , Хөшөөт, Долоо, Гарьд , Даагатын өндөр даваануудтай хангай говь хосолсон нутуг юм, Сумын хамгийн өндөр цэг нь  3369 м  Их мянган уул, нам цэг Бор хөндийд 1600м өргөгдсөн байдаг, Нохойн хошуу, үхрийн нүд, тошлой,  хад, чацаргана, зэрэг жимс жимсгэнэ, сул, сулхир, согино, таана, хөмүүл зэрэг хүнсний ургамал, улаан, шар, хөх, дэгд, вансэмбэрүү, манжингарав, юмдүүжин, ажигцэрэн, алтан гагнуур, царван,хунчир зэрэг эмийн төрлийн ургамлууд байдаг, Ой модны бүтцэд хар мод голлох бөгөөд хус, улиас, бургас, яргай, далин төрөл бүрийн харгана харгиастай, Их нарийн , Хуримт, Хөх усны хярд арц ургана, Буга согоо, аргал угалз, янгир ямаа,зүр гур зэрэг ховордсон амьтад нь  Хангайн нурууны хяр царам, говь талын өндөр уулнуудад байдаг, Зэрлэг гахай, суусар , ирвэс ховор үзэгдэнэ, Хун, Ёл, Ятуу, Ногтруу, Хойлог зэрэг нутгийн болон нүүдлийн шувуутай,  Ширээгийн голд загастай,  Утаат болор, усан болор, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, билүү, цахиур гэх мэт ашигт илэрц тус нутагт байдаг, Мөн Баруун Арцаас хойш Фосфорын багагүй нөөц байгааг тогтоосон байдаг, Хуурайн аманд ваар, шаазан хийх түүхий сайн чанарын шавар бий, Цэцэрлэг, Мааньтийн зэрэг анагаах увьдастай рашаан устай, Чойндон арслангийн гэрийн буурь, Ширээгийн голын тахилгат овоо, Төмөрт, Хөшөөтийн хүн чулуу, Энхийн хясааны сүг зураг олон тооны хиргисүүр зэрэг түүх дурсгалын зүйлүүд байдаг,Энхийн хясаа, Тахилгатын шугуй, Ширээ чулуу, Гарьдийн даваа, Ганган  нуурын мод, Онц, Биндэр хайрхан зэрэг өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд байдаг, Эдийн засгийн гол чиглэл нь хонь, махны үхэр зонхилсон мал аж ахуй юм, Баруун, Зүүн Арц,Бэрх, Цагдуултай, Баянцагаан, Шороот, Биндэр зэрэг уулаа тойрч 350 гариу бууцанд малчид өвөлжиж мал сүргээ онд оруулдаг,  Харуул, Алтангийн ам, Тахилгат, Хар ус, Хар хужир зэрэг үржил шимтэй нам дар газарт нутгийн иргэд төмс, хүсний ногоо тариалж хадлангаа авдаг, Цагаанхайрхан сумын бусдаас ялгагдах нутгийн онцлог нь Улаанбаатар хот, Говь Алтай, Баянхонгор зэрэг аймгийг Улиастайтай холбодог замын уулзвар газар юм.

Тус сумаас нилээд олон оюунлаг Монгол улсын төр нийгмийн болон шашны нэрт зүтгэлтэнгүүд төрсөн билээ . Физик математикийн ухааны доктор профессор , төрийн шагналт ,дэлхийн гурав дахь орнуудын Ш.У.А -ын гишүүн 20-р зууны гарамгай эрдэмтэн Х.Намсрай, М.У-ын дээд шүүхийн дарга асан гавьяат хуульч доктор профессор Лувсандоржийн Рэнцэн ,эдийн засгийн ухааны доктор Ш.Чойжилжав .А.Мягмар  техникийн ухааны доктор С.Дашдаваа ,эдийн засгийн  ухааны доктор профессор Жамъянсүрэн, Дэлхийн 100 топ эрдэмтний  1 Эдийн засгийн ухаааны доктор профессор Б.Пүрэвтогтох,  Түүхийн ухааны доктор М.Жавзансүрэн  мөн  монгол улсын гавъяат ажилтан Даваа,худалдааны гавъяат ажилтан С.Дашзэвэг,гавъяат жүжигчин Г.Ламжав,Л.Жавзан ,алдарт дуучинП.Адарсүрэн  улсын аврага малчин Х.Цэндсүрэн, Д.Дамдинсүрэн, аварга тууварчин  А.Баасан,залуу аварга тууварчин Б.Батбаяр , сумын анхны мянгат малчин Цэдэвдорж ,спортын алдартнуудаас олимпийн хүрэл медальт гавъяат тамирчин Намжилийн Баярсайхан, шатарын спортын дэд мастер  Д.Туваан, улсын өсөх идэр начин А.Жамъян, улсын начин Д.Жамбалдорж , цэргийн  арслан Д.Баттогтох, аймгийн начин Х.Амаржаргал мөн сумын заан начингууд 20 гаруй төрсөн  байна. Зурхайч Д.Дамдинсүрэн /анилан/, хушууч генераль Г.Сандаг-Очир зэрэг төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн докторууд энэ сайхан нутгаас төрсөн байна.

Цагаанхайрхан сумын түүхийн хуудас

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэр нь 18-р зууны эхэн үе хүртэл халхын Түшээт хан аймгийн Эрдэнэвангийн хошуунд харъяалагдаж байснаа 1712 онд тасарч хошууч бэйсийн хошуу болон улмаар 1725 онд Сайн ноен хан аймаг байгуулахад түүнд харъяалагдаж байжээ. 1921 оноос  Сайнноён хан аймгийн Хошууч бэйсийн хошуунд ,1923 оноос Хантайшир уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуунд багтаж байжээ БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7 –ны өдрийн хурлаар  Завхан аймгийг 21-н сумтай байгуулсаны нэг нь Цагаанхайрхан сум байсан юм.1931-н онд Отгонхайрхан уулын хошууны  тэр үеийн Агьт , Арц, Биндэр, Гэрэл, Сант сумуудыг нэгтгэж нэг сум  байгуулан Цагаанхайрхан сум гэж нэрлэсэн байна, Цагаанхайрхан сумаас 1952 онд Цагаанчулуут сумыг таслан байгуулаад 1956 онд буцаан нийлүүлж 1959 онд дахин салгаж байгуулсан байдаг.

Цагаанхайрхан сумыг байгуулах хурлыг 1931 оны 3-р сард *Устын цагаан толгой* хэмээх газар анх хуралдаж тэр үеийн Отгонхайрхан Хошууны Агьт Арц Биндэр Гэрэл Сант сумуудыг нэгтгэн Цагаанхайрхан сумыг байгуулж сумын захиргааны даргаар 3-р багийн харъяат Намжилын Лхамжав нарийн бичгийн даргаар Гавал хэмээх Жадамба нар сонгогдож  ажилласан . Сумын захиргаа нь өвлийн улиралд нүүдлэн Баруун зүүн арцын өвөр зун нь мухар Цувираагийн ам, Булгийн хошуу зэрэг газруудаар нүүдлэн төр засгийн ажлаа явуулж байжээ.1947 оноос тус сумыг *ширээ* хэмээх газар байгуулж даргаар нь Л.Аюуш Цагаан Лувсандорж, Даш, нарийн бичгийн даргаар Жамъяндорж ,  Гэндэнсүрэн Чойжилсүрэн. Даш,нарийн бичгийн даргаар Жамъяндорж,Цэрэндаваа Жүгдэр, Цанжид, Бархас зэрэг хүмүүс 1935-1959 оны хооронд ажиллаж байсан байна. 1959-1981 он хүртэл 22 жилийн хугацаанд Буниа, 1981-1990 онд сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Ванчиндорж орлогч даргаар Дорж., Намсрай, Амгаа , Самдан, Сандуйжав, Болд нарийн бичгийн даргаар Намжилдорж ,Шагж нар ажиллаж байв. 1990 онд ардчлал хөгжиж зах зээлийн харилцаанд шилжсэн үед Ш.Гунгаа 1990-1991 онд, Ч.Дорж 1991-1992 онд, АХГЗД-ын даргаар ажиллаж байсан байна. 1992-1996 онд Ч.Дорж 1996-1998 онд Жамбалсүрэн 1998-1999 онд Чойжилсүрэн 1999-2000 онд Ж.Бяхаржалбуу засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ,2000-2008 онд С.Ганзориг,2008 оноос Л.Уламбаяр, 2011 оноос Р.Мядагмаа, 2013 оноос С.Ганзориг нар ажиллаж байна. Сумын засаг даргын орлогчоор Д.Шагж, Д.Бямбажав, Д.Мөнхтөр нар  1991-1996 онд Ж.Бяхаржалбуу, 1997-1999 онд Ч.Амгаланбаатар 1999-2000 онд үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Д.Бэгзсүрэн 2001-2003 онд Р.Мядагмаа 2003-2011, С.Бат-Өлзий 2011 оноос  ажиллаж  байна.

Сумын засаг даргын Тамгын газрын даргаар 1992-1993 онд С.Эрдэнэбат Г.Доржготов,1993-2000 онд С.Ваня 2001-2004 онд ,Ч.Дорж  2005 -2008онд, Н.Хажидмаа 2008 оноос одоог хүртэл ажиллаж байна. Сумыг анх байгуулагдсанаас одоог хүртэл төр засгийн бодлогоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүд Засаг Даргын Тамгын газарт тасаг , албад, байцаагч нарын орон тоог нэмэгдүүлэн ажиллуулж  байсан. Сум орны үе үеийн удирдлагууд тухайн үеийн төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

2011 онд тус сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиож байна. Цагаанхайрхан сумын иргэд 2011 оны 07 сарын 28 -29 нд төрөлх сум байгуулагдсаны 80 жилийн ойг монгол улсын өнцөг булан бүрд оршин суугаа нутгийн уугуул иргэд болон энэ суманд ажиллаж амьдарч байсан нийт хүмүүсийнхээ хамт өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна.

Төрөлх нутгийн минь 80 жилийн түүхийг бүтээлцсэн нутгийн ард иргэд болон энд ажиллаж амьдарч байсан нийт хүмүүстэй нутгийнхаа зон олны өмнөөс 80 жилийн ойн баярын мэнд хүргэж хүрэлцэн ирэхийг урьж байна..

Мөнх тэнгэрийн долоон бурханыг зулай дээрээ залж байдаг

Монгол түмний сүлд хийморийг зуун зуунд дааж явдаг

Мөнгөн залаат Богд-Очирваань хайрхан минь

Мөнхөд та бүхнийг ивээх болтугай.

Сумын ИТХ-ын2010 оны   тогтоолоор  сумын сүлд дуугаар баталсан.

Цагаанхайрхан сумын сүлд дуу

Үг МУУСГЗ П.БатсайханАя МУУГЗ Д.Цэвээнравдан

Ширээгийн гол

Аавын унаган адууны

Айргийн амтанд сүлэгдээд

Ээжийн цайны цацалын

Сүүн дусалд мөнхөрсөн

Цэцэг аргадан шүүдэр наадуулсан

Цэнхэр нутгийн минь Ширээгийн  голоо хө

Дээдсийн соёмбот үсэгний

Бийрний бэхэнд хатаагдаад

Дуутын дуганы тахилд

Бурхадын дэргэд мэлмэрсэн

Дахилт

       Цэцэг аргадан шүүдэр наадуулсан

      Цэнхэр нутгийн минь ширээгийн минь голоо хө

Мөрөнгийн энгээр цалгиад

Дэлхийн талыг туулаагүй ч

Миний зүрхээр урсаж

Дээлтэй заяаг минь тэтгэсэн

..Урсгал цэнгэг уснаас нь ундаалж, унан босон, мөрөө гарган тоглож өссөн унаган нутаг уул ус минь үнэхээр сайхан.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг захиргааны бүтэц .хүн ам

Одоогийн Цагаанхайрхан сум нь Цэцэрлэг мандал аймгийн Отгонтэнгэр уулын хошууны тамгын газарт харъяалагдаж байсан бөгөөд монгол оронд Ардын хувьсгал ялж мандсаны үр дүнд засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийгдэж 1921 онд 5 сумаар зохион байгуулагдаж  зохион байгуулалт нь арван өрх нэг даргатай  таван арван айл нэг баг, гурван баг нэг сум болон зохион байгуулагдаж байх үед 5 сум байсан бөгөөд үүнд:

          Агьт сум Дарга нь Жимээгийн Дамдин

Биндэр сум. Дарга нь Түмэнгийн Дорж

Гэрэл сум Дарга нь Ядамжавын Сандагсүрэн

Арц сум Дарга нь Лхүндэв

Сант сум Дарга Шагдар нар байв.

Дараа нь 1931 онд засаг захиргааны шинэ зохион байгуулалатаар жижиг сумуудыг нэгтгэн томруулж зохион байгуулан Цагаанхайрхан сум байгуулжээ.

Цагаанхайрхан сум анх байгуулагдах үед “Цагаанхайрхан сумын захиргаа” гэж нэрлэгдэн тасгийн хэлбэрээр зохион байгуулагдсан нь сумын төр захиргааны байгууллагын анхных нь байв. 1933 онд тасаг нь өөрчлөгдөж 9 баг.659 өрх, 2868 хүн ам 66,4 толгой малтай зохион байгуулагдсан байна.

Дарга ,нарийн бичгийн дарга, зарлага гэсэн 3 орон тоотой байв.

Ардчилал шинэчлэлийн жилүүдэд төрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл үндсээрээ өөрчлөгдөж нам аж ахуйн ажилтай хутгалдахгүйгээр цэвэр төрийн ажлаа гүйцэтгэх чиг үүрэгтэй болсон билээ  Одоо Цагаанхайрхан сум нь 4 багтай . Төсвийн 6 байгуулагатай ,Хаан банк Шуудан холбоо Мал эмнэлэг Шатахуун түгээх станц  зэрэг салбаруудтай, Байшинт хайрхан, Хөөрөг, Хөрст тал,Ширээ чулуу Агь зэрэг хоршоотой. .Биндэрхайрхан ХХкомпани болон Онц хайрхан ,Ихмянган, Баянцагаан Тодмагнай Баянбулаг зэрэг дэлгүүр Сэнгүн кафе зэрэг аж ахуй нэгжтэй.2010 байдлаар тус нь  нийт 1430 хүн амтай 37080 толгой малтай  Нийт 416 өрхтэй  269 малчин өрхтэй  ҮҮнээс: Онц багийн малчин өрх -69 Баянбулаг багийн малчин өрх -85 Цэцэрлэг багийн малчин өрх-99 Агьт багийн малчин өрх -16. 2012 оны статистик үзүүлэлтээр 402 өрх, 1328 хүн ам тоологдсон байна.

Цагаанхайрхан сумаас төрөн гарсан алдар цуутнууд

Тус сумаас Хатанбаатарын цэрэгт Давааням Жаргалын Даваацэрэн Пүрэв тайж Пүрэвжав бичээч онгой Дансран  Навааны Чогсом Шугар Ламжав нар явж байсанаа Ж.Даваацэрэн Ч. Давааням Пүрэвжав Сугар Ламжав Мангаалам нар партизан болсон байна.Хувьсгалт тэмулийн ахмад зүтгэлтэн Даваагийн дамдин БНМАУ-ын  Улсын Их хурлын 1,2,3-дахь удаагийн сонгуулиар Цагаанхайрхан Цагаанчулуут Отгон Шилүүстэй сумыг хамарсан тойргоос 3 удаа дараалан сонгогдож Депатут Дамдин гэдэг алдрыг хүлээж явжээ.Мөн сумын иргэдээс иргэдээс 1939-1945 оны дайн оролцож явсан ахмад дайчин Сүрэнгийн Дэнзэн ,Арилдийн  Лочинсүрэн . Донровын Гүмбэн,  А.Пүрэв Ламжавын Шүхэржав, Дүнхүүгийн Чадраабал, Санжжавын Бүдрагчаа ,Түдэвийн Долгор , Гөтгөрийн Санжаахүү, Дамдингийн Баасанжав, Цэрэндоржийн Жамъян, Самбын Намсрай, Мөнгөний Ядам ,Самдангийн Нинждамба ,Ламжавын Балданжамц Базаррагчаа Х.Цэндсүрэн нар таалал төгсөж одоо Пүрэвийн Банзрагч ,Санжмятавын Галсан нарын зэрэг хүмүүс энх тунх амьдарч байна.Цагаанхайрхан сумын уугуул болон ажиллаж амьдарч байсан хүмүүсийн дотороос Физик математикийн ухааны доктор, профессор ,акедамич ,Монгол улсын төрийн шагналт дэлхийн 3-дагч орнуудын ШУА-ны гишүүн Нью-Иоркийн ШУА-ын гишүүн 20 зууны гарамгай эрдэмтэн  ,ШУ-ны гавъяат ажилтан Х.Намсрай  Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн философийн ухааны докто Ц.Балхаажав. Монгол Улсын дээд шүүхийн дарга асан Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн гишүүн  хууль зүйн ухааны доктор Монгол улсын гавъяат хуульч Л.Ренчин,Монголын үндэсний хөгжлийн газрын дэд дарга Л.Дэмбэрэл НДС-ын дэд захирал асан Эдийн засгийн Ухааны доктор Ш.Чойжилжав , Нийгмийн Ухааны доктор Ч.Шаньхүү,эдийн засгийн ухааны доктор профессор Жамъянсүрэн Техникийн ухааны доктор С. Дашдаваа,банкны захирал эдийн засгийн ухааны доктор А.Мягмар ,ШУТИС-ийн захриал доктор, профессор, Дэлхийн топ-100 эрдэмтний нэг  Б.Пүрэвтогтох,Анагаах Ухааны доктор Д.Пүрэвжав,Техникийн ШУ-ны доктор Цэндсүрэн ,түүхийн шинжлэх ухааны доктор В.Дашпунцаг, Ургамалын өвчин судлалын секторын эрхлэгч доктор Б. Дондов, Клиникийн профессор С.Балдорж ,Галя нэрт зурхайч дооромбо Д.Дамдинсүрэн ,АИХ-ын депатутаар 3 удаа сонгогдсон Д.Дамдин,Монгол улсын харцага А.Жамъян,ЦЕГ-ын дарга хошууч генарал Д.Сандаг-Очир ,Уртын дууч Л.Лхамжав,Алдарт дуучин П.Адарсүрэн, Түүхийн ухааны доктор М.Жавзансүрэн зэрэг олон сайхан оюунлаг, алдартай хүмүүсээрээ бид бахархаж байна.

Монгол Улсын төрийн сайдаар ажиллаж байсан Цагаанхайрхан сумын харъяат иргэн

   Нэр

Эрхэлж байсан ажил

Үндсэн захиргаа

Лувсандоржийн Ренчин

Дээд шүүхийн дарга

Цагаанхайрхан  сум Агьт

 

Монгол Улсын дээд шүүхийн дарга асан,Өмгөөлөлөгчдийн холбооны  дэд ерөнхийлөгч Хууль Зүйн Ухааны доктор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, гавяат хуульч Л.Ренчингийн товч танилцуулга.

Л.Ренчин нь 1941 оны 01-р сард Цагаанхайрхан сумын Агьтын  баруун салааны аманд малчин ард Лувсандоржийн 5-р хүү болон төржээ.1951 онд тус сумын бага сургуульд орж 1955 онд Сольхүү багштай 4-р ангийг онц дүнтэй төгсөж  Завхан аймгийн Элдэв-Очирын 10 жилийн сургуулийн 5-р ангид орж 1961 онд Санжаа багштай 10а ангийг онц дүнтэй төгсөж ЗХУ-ын Иркутск хотын Ждановын нэрэмжит хуулийн дээд сургуулийг онц дүнтэй төгсөж Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр   МАХН-ын төв хорооны зохион байгуулагч хэлтэсийн орлогч эрхлэгч, шүүх яамны нэгдүгээр орлогч сайд ,МУ-ын дээд шүүхийн дарга, ШУ-ны акедамийн төр эрх зүйн хүрээлэн захирал, МУИС-д сектор,тэнхимийн эрхлэгч монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч үндсэн хуулийн цэцийн  гишүүнээр ажиллаж байсан нь төрөлх нутгаараа овоглон  уул усаа шүтэн  суух зон олны бахархал байсаар ирсэн  цаашид ч түмэн үедээ дуурсагдах гавъяатан бөлгөө.

Цагаанхайрхан сумаас төрөн гарсан Монгол Улсын гавъяат зүтгэлтэнүүд

   Нэр

Салбар

Цол авсан он

Үндсэн захиргаа

Лувсандоржийн Жавзан

Гавъяат жүжигчин

1977

 Агьт  баг

Баасанжавын Балжин

Гавъяат тээвэрчин

1991

 Цэцэрлэг баг

Ламаагийн Даваа

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан

1991

Цэцэрлэг баг

Лувсанбалдангийн Лхаасүрэн

Гавъяат зоотехникч

1999

Баянбулаг баг

Дашдолгор

Гавъяат багш

2003

Цэцэрлэг баг

Лувсандорж Ренчин

Гавъяат хуульч

2005

Агьт баг

Сэрээнэн Дашзэвэг

Худалдааны гавяат ажилтан

2007

Агьт баг

 

Хавтгай Намсрай

ШУ-ын гавъяат эрдэмтэн

2009

Цэцэрлэг баг

Жа .Пүрэв

Могол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

 

 

Монгол Улсын гавъяат жүжигчин Л.Жавзангийн товч танилцуулга

Лувсандоржийн Жавзан нь 1945 онд Цагаанхайрхан сумын нутагт малчин ард Лхамсүрэнгийн 4-р охин болон төрсөн. Багадаа өөрийн эцгийн дүү Лувсандоржид үрчлэгдэн бага насаа аав ээжийн хамт өнгөрүүлжээ. Тэрээр 1953-1970 онд Улиастай сумын дунд сургуулд 7-р анги,1976 онд эчнээгээр бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1960 оны 09-р сард Завхан аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчинээр анх орсоноос хойш урлагийн байгууллагд 41 жилдээ ажиллаж байна. 1966 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр , 1977 онд Завхан аймгийн Соёл урлагийн 10 хоног Улаанбаатар хотод зохиогдох үеэр БНМАУ-ын гавъяат жүжигчин цол хүртжээ. Л.Жавзан театрын ахмад уран бүтээлчийн хувьд залуу уран бүтээлчдийг бэлтгэх сургах дадлагжуулахад ихээхэн анхаарал тавин ажиллаж байна.

Монгол Улсын гавъяат тээвэрчин Б.Балжингийн товч танилцуулга

Баасанжав овогтой Балжин нь 1952 онд Цагаанхайрхан сумын нутагт малчин ард Баасанжавын 2-р хүү болон төржээ. Бага насаа эцэг эхийн гардээр өссөөд 1969-1971 онд хүртэл Сумын Социализмын төлөө нэгдэл адуу маллаж байгаад 1971-1974 онд цэргийн алба хаасан . 1975 онд автожолооны сургуульд орж суралцаад жолооч болж 22-р баазад жолоочоор орж ажилласан байна. Энэ хугацаанд Баазын 9 удаа.,Улсын аварга 3 болж Алтангадас одон,хөдөлмөрийн хүндэт медаль Засгийн газрын жуух ,5,6,7-р таван жилийн гавшгайч ажилчин залуу алтан медалиар шагнагдсан бөгөөд 1991 онд Монгол Улсын гавъяат Тээвэрчин болсон байна.

Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Даваагийн  товч танилцуулга

Ламаа овогтой Даваа нь 1937 онд Цагаанхайрхан сумын нутаг Зүүн Арцад төржээ.

Эх Ичинхорлоо нь 1952 онд нас барж 3 өнчин дүүгийн хамт нагац ах Ламаагийнд амьдарч мал маллан зуны цагт сүүн зовадад үнээгээ сааж сүгээөгч мөнгө олохын зэрэгцээ 3 дүүгээ өсгөн бойжуулж эхийн оронд эх болож дүү нараа боловсролтой хүн болгохын тулд ихээхэн хүчин зүтгэсэн байна.1958 онд хүртэл нутагтаа мал маллаж байгаад 1959 Улаанбаатар хот орж 6-р артельд оёдолчиноор орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.Л.Даваа нь ажил явуулах ,чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаарааа хамт олон үйлдвэрийн удирдлагад гайхагдаж туршлагыг нь улс даяар нэвтэрүүлж байжээ.Л.Даваа нь 6-р таван жилд 14 жил 6 сарын,7-р таван жилд 15 жил 4 сарын ,8-р таван жилд 16 жил 1 сарын ажил хийж сүүлийн 15 жилд 46 жил 1 сарын ажил хийжээ. Л.Даваагийн хөдөлмөр бүтээлийг үнэлж Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон, Алтангадас одон  6,7,8-р  таван жилийн гавшгайч , 1991 онд МУ-ын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол тэмдэгээр шагнагдсан байна. Л.Даваа нь 1991 онд МУ-ын гавъяат ажилтан болож байсан бол 1992 онд хүү Баярсайхан нь МУ-ын гавъяат тамирчин болсон явдалууд нь энэ гэр бүлийн төдийгүй Цагаанхайрханчуудын баяр талархалыг зүй ёсоор хүлээжээ.

Монгол Улсын гавъяат зоотехникч Л.Лхаасүрэнгийн товч танилцуулга

Лувсанбалдангийн Лхаасүрэн нь Цагаанхайрхан сумын нутагт 1941 онд төрсөн .Жавхлант сумын бага сургууль Улиастай хотын бага сургууль төгсөж 1960-1965 онд ХААИС-д суралцаж Зоотехникч мэргэжил эзэмшжээ. Сургууль төгсөөд 1965-1971 онд Алдархаан суманд селекционер зоотехникчээр ,ХАА_н үйлдвэрлэл туршлагын станцад 1971-1981 онд дарга зоотехникчээрр, Эрдэнэхайрхан сумын даргаар 1981-1985 онд, 1985-1993 онд Завхан аймгийн АДХГЗ-ны Хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч бөгөөд ХААХҮ-ийг удирдах газрын даргаар ,1993-1996 онд хоршоодын холбооны тэргүүнээр 1996 оноос одоог хүртэл Мал аж ахуй үржлийн албаны дарга ерөнхий мал зүйчээр тус тус ажиллаж иржээ.

Улсын Их Хурлын депутат төрийн зүтгэлтэн

Даваагийн Дамдингийн намтар

/1905-1984/

Д.Дамдин нь 1905 онд Цагаанхайрхан сумын нутаг Завхан голын орчим малчны гэр бүлд төржээ. Багаасаа мал маллах хашаа хороо барих адуу мал ноослох ажлын зүг чигтэй хатуужил тэвчээртэй болон хүмүүжжээ. 1922 оноос хамтрал тарах хүртэл хамтарлын сахиул нярав хийж нутгийн монгол бичигтэй хүнээр  бичиг заалган анхны мэдэгдэхүүнтэй болжээ. Тэр 1930 онд МАХН-д элссэн намын ахмад гишүүн байв. Насаараа намын ухуулгыг олон түмэнд хүргэхийн төлөө их үйл хийжээ. Түүний ухуулга хийдэг чиглэл нь малын ашиг шиймийг бүрэн ашиглах бүтээгдэхүүний чанар дээшлүүлэх юмханаар юм хийж амьдрах залуу үеийг хүмүүжүүлж төлөвшүүлэх тухайн үеийн нам төрийн бодлогыг танилуухахд чиглэгдэж байв. Санаачлагаараа хот айлын сургууль байгуулан хэсэг өрх айлын хөдөлмөрийн хувиарыг нарийн болгож хүн бүхний эрхэлсэн ажлыг үнэлж дүгнэх журам тогтоож бичиг үсэгт суралцахад нь туслах ажлыг цөөнгүй хот айлд зохион байгуулсан ажээ. 1960,1970 оны үед Д.Дамдин нь бригадын намын хэсгийн зохион байгуулагчаар ажиллаж намын ажлын сайжруулж тогтмолжуулахад их үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ чанараараа тэр намын зүтгэлтэн байв. 1932 онд Завхан аймгийн Булнай Хөвсгөл аймгийн Рашаант Төмөрт сэргэн зэрэг газарт гарсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг дарах хэрэгт идэвхийлж оролцож байсан цэрэг эр юм. Тус сумын гарүйлдвэрийн артелийн даргаар 1946-1960 он хүртэл ажиллахдаа аж ахуйн сайн удирдагч болохоо харуулсан юм Удирдаж байсан артель нь дээрхи хугацаанд 6-40 гаруй ажилтантай болж 3,6м-100,8 мянган төгрөгийн 20-иод нэр төрлийн модон эдлэл үйлдвэрлэж сумынхаа хэрэгцээг хангахын гадна Говь-Алтай аймагт нийлүүлдэг байжээ. Энэ үед Д.Дамдин гуайн хөөцөлдлөгөөгөөр анхны автомашин анхны суурь машин анхны дизель станцтай болж үйлдвэрлэлийн зарим хэсгийг механикжуулах  эхлэт гарч байв.Ажилчдадаа цаг хугацаа нөөц бололцоог бүрэн ашиглах арвилан хэмнэх төлөвлөгөө нормоо давуулан биелүүлэх талаар өндөр шаардлага тавихын зэрэгцээ тэднийг халамжилах амьдрал ахуйг нь анхаарч үзэх цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ихээхэн ухаалаг арга хэмжээ авч байсаныг артелийн ахмад ажилчид ярьдаг юм. Тухайлбал машинаар 20-30 км газраас өвлийн улиралд 3-аас доошгүй удаа мод татах жишиг тогтоож түүнийг ирсэн явсан цагаар нь нарийн дүгнэхийн хамт хугацаандаа ирж чадаагүй бол халуун цай цагаан тос идэж уух юм бэлдэж өмнөөс нь эргэлт очуулан туслалцуулдаг байсан нь аж ахуйг удирдан хөтлөх нарийн ухаан байсан аж.Нутаг усны нь Д.Дамдин гуайн энэхүү хөдөлмөрч чанарыг үнэлж аж ахуйн жинхэнэ зүтгэлтэн байлаа гэж дурсдаг байлаа. Д.Дамдин бас төрийн том зүтгэлтэн байв. Улсын их Хурлын депатутаар 1940 оны дунд үеэс 50-иад оны эхэн үе хүртэл 3 удаа тасралтгүй сонгогдож төрийн бодлогыг тодорхойлох түүний олон түмэнд хүргэх хэрэгжүүлэх талаар биечлэн зүтгэж их зүйл хийжээ. Тэрээр нэн хугацаанд мал сүргийг өсгөх улс ардын аж ахуйн төлөвлөгөөг биелүүлэх хоршоо хөдөлгөөнийг өрнүүлэх тэмцэлд төрийн түшээгийн үүргээ нэр төртэй биелүүлж байсан юм. Тэр төрийн ажлаар депатутын үүргээ биелүүлэхийн тулд Улаанбаатар хот  Хатгал өөрийн тойргын Отгон Шилүүстэй Цагаанчулуут суманд олон хоногоор ажиллаж /зарим үед 45 хонож байжээ/ үүргээ биелүүлж байсан гэдэг.Улсын их хурлын олон удаагын чуулган дээр хөдөөгийн амьдрал байдлын тухай жинтэй үг хэлж, төр засгийн бодлогыг хөдөө руу чиглүүлэх талаар анхаарч байв. Ганцхан  жишээ хэлэхэд: Малчин бидний зүтгэлээр бэлтгэсэн мах, ноос үс чинь оросын саван чихрийн үнэнээс дор байна. шүү гэж дарга нар минь гэж нэгэн чуулган дээр шүүмжилэхэд депатутууд алга нижигнүүлэн дэмжиж чуулганы дараа мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэх талаар төр засгийн шийдвэр гарч байсан юм гэнэлээ. Дамдин гуайн ихээхэн дайчин шударга хүн байсныг олон баримтаар нотолж болно.Мөн л нэг чуулган дээр үг хэлж байх үед хугацаа дууссаныг хурлын тэргүүлэгчидийн зүгээс сануулахад дарга нараа би хугацаатай үг хэлдэг энэ индэр дээрээс бууж хугацаа хязгаарладаггүй энэ хивсэн дээр зогсож багаад үгээ гүйцээе гэж хэлээд үг зөвөө тодорхой хэлж дуусгаж байсан юм гэдэг . Дамдин гуайн хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Алтангадас одон бусад медалиудаар шагнаж байсаны гадна 1971 онд Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн цол олгожээ Насны төгсгөл рүү нэгдэл нийгэмдээ үнэнч шударгаар хөдөлмөрлөж гавъяаны хаа амралтыг эдэлж байгаад 1984 онд нас баржээ.

Цагаанхайрхан сумаас төрөн гарсан эрдэмтэд

   Нэр

Шинжлэх ухааны салбар

Эрдмийн зэрэг хамгаалсан он

Тайлбар

Х.Намсрай

Физик математикч

1991

 Акедамич болсон

Х.Намсрай

Физик математикч

1983

ШУ-ны доктор/DR.SC/

Б.Бат-Эрдэнэ

Мал эмнэлэг

1988

ШУ-ны доктор/DR.SC/

Х.Намсрай

Физик математикч

1973

Доктор

Т.Бат-Эрдэнэ

Хөдөө аж ахуй

1960

Доктор

Ч.Шаньхүү

Эдийн засаг

1973

Доктор

М.Баянтөр

Эдийн засаг

1973

Доктор

С.Дашдаваа

Геологи

1977

Доктор

О.Чойжилсүрэн

Эдийн засаг

1977

Доктор

Л.Ренчин

Хууль зүй

1980

Доктор

С.Жамъянсүрэн

Эдийн засаг

1985

Доктор

Б.Пүрэвтогтох

техник

1992

Доктор Профессор Дэлхийн 100 эрдэмтэний -1

А.Мягмар

Эдийн засаг

1992

Доктор

Ж.Сэрээтэр

Цөмийн Физикч

 

Доктор

В.Дашпунцаг

Түүхийн

 

Доктор

С.Балдорж

Их эмч

 

Акедамийн хүндэт доктор

Галя

Их эмч

 

Акедамийн хүндэт доктор

М.Жавзансүрэн

Түүх, НУ-ны багш

 

Түүхийн ухааны доктор