Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Цэцэн-Уул танилцуулга

Завхан айтгийн Цэцэн Уул сумын түүхэн танилцуулга                                    

Цэцэдийн цэнхэр нутаг Цэцэн-хайрханаараа овоглосон Цэцэн-уул сум  БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959-08-05-ны өдрийн 29-р зарлигаар Сантмаргаз сумын 6,7,8,9,10-р баг,Түдэвтэй сумын 2,4-р баг,3,10-р багийн хагас,Сонгино сумын Тэгшийн артель,10-р багуудыг нэгтгэн байгуулагдсан түүхтэй..  Цэцэн-уул сумын нутаг дэвсгэр Цэцэн сартуул хошууны төв байсан төдийгүй  Галуутай, Тэгшийн хүрээ зэрэг  700-1800 лам хуврагтай  томоохон  шашин номын төвүүд оршин  байсанаараа онцлогтой олон эрдэмтэн мэргэд хувилгаад төрсөн нутаг юм.

Цэцэн-уул сум засаг захиргааны 5 багтай, 478 өрх,1737 хүн амтай,110197 толгой малтай,236,6 мянган га бүхий нутаг дэвсгэртэй. Далайн төвшнөөс дээш 2400-2900 м өндөр Түдэвтэй,Цэцэн-хайрхан зэрэг өндөр уул нурууд,Цэцэн,Цэгээн,Хярын,Хөдөө зэрэг нуурууд,Галуутай,Тэгш,Мухар Хүнгий,Луншит,зэрэг томоохон голуудтай, өмнөд хэсгээрээ бор хяр,их монголын элсэн манханаар хүрээлэгдсэн говь хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай.

Цэцэн-уул сум нь БНМАУ-ын СНЗ-өөс зарласан болзлыг биелүүлж 1990 онд Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байсан бөгөөд сумдаас ажил үйлсээрээ шалгар аймгийн хэмжээнд 3-р байр ,Хүүхдийн цэцэрлэг аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч байсан амжилттай ард түмэн юм.

Ажилсаг бүтээлч Цэцэнчүүдийн дундаас Хөдөлмөрийн баатар,гавъяат багш Д Дагва,Хоньчин М Ганболд, А Ренчин төмөр замын машинист Алтантогос зэрэг баатарууд төрөн гарсанаас гадна гавъат жүжигчин Н Чулуунхүү,эдийн засагч Я Яндаг, аж үйлдвэрийн гавъяат З Пүрэв,холбоочин Б Баатар,эмч Н Багаажав, Ё Банзар,Б Үйлст,мэргэжилтэн Ш Цэрэнпунцаг Б Чимиддорж А Барний нараас гадна Доктор цолтон 5,Улсын сайн малчин 8,төрөн гарсан бөгөөд Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцахад Д Ванган Б Цэрэндорж нар депутатаар оролсон түүхтэй,

Цэцэнчүүд Түдэвтэй сумаас 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж төвийн эрчим хүчинд холбогдсоноос гадна,галуутайн голын боргион дээр 150 квт-ын усан цахилгаан станцыг барьж байгуулсанаар  Гэрэл цахилгааны 2 талын найдвартай эх үүсвэртэй болж өөрийн сумаа төдийгүй зэргэлдээ Сантмаргаз,Сонгино сумдыг гэрлээр хангаж байна.Энэ давуу талаа ашиглан Цэцэн-уулчууд барилгын ханын материал блок, тоосго,уламжлалт модон эдлэл,эсгийний үйлдвэрлэл,сүү сүүн бүтээгдхүүн,гутал болон зөөлөн оёдолын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэн ажлын байр гарган өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.

Цэцэн-уул сумын төв хуучин Тэгшийн Хүрээний суурин дээр Ганданпилжээлин хийдийг сэргээн босгож  Гавьж лам С Сүръяагийн саначлага хандиваар Майдарын болон Дүйсэн санжийн,дүйнхорын,сахиусны  дугана барьж байгуулан Бурхан багш Шагжжтүв,Майдар,Дүйнхор, Рэгдэндагва зэрэг бурхад,бурханы шашны 8 их суврагыг залан одоо Чойрын их дугана барьж эхлээд байна.