Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 21 гараг

Улиастай сум танилцуулга

                     УЛИАСТАЙ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

 Завхан аймгийн төв Улиастай сум анх 1733 онд үүсгэн байгуулагдсан Монголын эртний түүхт хотуудын нэг юм. ХVIII-ХIХ зууны үед манжийн төрөөс Монголын талаар явуулж буй бодлого үйл ажиллагааны чухал түшиц газар нь Улиастай хот байсан гэж болно. Улиастай хот тухайн үедээ цэрэг, эдийн засаг, соёлын томоохон төв, стратегийн чухал газар байсан нь олон зүйлээр тайлбарлагдах бөгөөд тухайн үедээ Сангийн болон Наймаачин гэсэн 2 хотоос бүрдэж байсан төдийгүй  Ар Бээжин хэмээн нэрлэгдэж байжээ.

Улмаар ардын хувьсгал ялснаар 1923 онд одоогийн Завхан аймаг нь Засагт хан аймгийг залгамжлан Хантайшир уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж байсан. Аймгийн төв Улиастай хот нь 1925 онд Отгонхайрхан уулын хошуунаас улбаалан Жавхлант нэртэйгээр байгуулагдан улмаар 1961 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Улиастай хот гэж нэрлэгдэх болсон. 
Улиастай сум нь одоогоор Жинст, Чигэстэй, Жаргалант, Богдын гол, Өлзийт, Товцог  гэсэн  6 багийн  нийт  5607 өрх, 18994 хүн амтай. Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас 1 дүгээрт, газар нутгийн хэмжээгээр 24-д ордог, /аймгийн төв учраас/ хүн амын нягтрал ихтэй сум юм.

Нийслэл Улаанбаатар хотоос 1021 км, хил залгаа оршдог Архангай аймгийн төвөөс 550, Ховд аймгийн төвөөс 490, Говь-Алтай аймгийн төвөөс 200, Хөвсгөл аймгийн төвөөс 390 км зайд байрладаг, баруун бүс нутгийн бүсчилсэн хөгжлийн тулгуур  төв болон хөгжиж байна.

Уур амьсгал: Газрын гадаргын төрх байдал нь жигд биш,  уулархаг. Цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Жилийн дундаж хур тунадас  хүйтний улиралд  22,8мм, дулааны улиралд  185,2 мм унадаг бөгөөд салхины дундаж хурд жилдээ 4,4 м/сек байна. Дулаан хүйтний дундаж температур зундаа дунджаар +200-+250, өвөлдөө дунджаар -250-300 хүртэл хэм байдаг. Зарим тохиолдолд -500 хүрсэн тохиолдол байдаг ба Монгол орны  хүйтэн цэгт тооцогддог.

Газарзүйн байршил:Газарзүйн байршлын хувьд Сибирийн ойн зүүн өмнөд, Монгол орны баруун төв хэсэгт байрлах бөгөөд Хангайн нурууны төв район болох байгалийн үзэсгэлэнт цогцол бүрдсэн давтагдашгүй үзэмжтэй өндөр уулсаар хүрээлэгдэн оршино. Далайн төвшнөөс дээш 1767 метрийн өндөрлөгт, өргөрөгийн 47045, уртрагийн 96°51 бүслүүрт байрлана.Газар хөдлөлийн эрчимт 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулсаар хүрээлэгдсэн, Богд, Чигэстэй голын сав газар буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой бүсэд байрладаг.Завхан аймгийнхаа зүүн урд хэсэгт Улаанбаатар хотоос 1021 км зайд Агьт, Баян-Улаан, Худаг, Жаргалант, Солоон, Хэрэмт, Зуслангийн ам, Товцог, Өндөр толгой уулын бэлээр хиллэн Алдархаан сумын нутгийн төв хэсэгт 2810 га талбайг эзлэн оршдог.

Сум                                          Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ

Д/д

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Хэмжээ

Хувь

1.

Нийт газар нутаг

га

2810

100

2.

ХАА-н эдэлбэр газар

га

155.5

5.5

3.

Хот нийтийн эзэмшил газар

га

2502

89

4.

Зам шугам шүлжээ

га

64

2.3

5.

Усан сан бүхий газар

га

88

3.2

 

 Улиастай сум нь газар нутаг эдэлбэр газар багатай.Нийт 2810 га газрын 5.5 хувь нь ХАА-н эдэлбэр газар, 89 хувь нь хот нийтийн эзэмшил газар, 2.3 хувь нь зам шугам шүлжээ, 3.2 хувь  нь усан  сан бүхий газар нутагтай.

Хөдөө аж ахуй: Мал аж ахуй  нь сумын эдийн засагт хөдөлмөр эрхлэлт, түүхий эд бүтээгдэхүүнээрээ тодорхой байр суурь эзэлдэг.Орон нутгийн онцлог, малын тоо толгой, бэлчээрийн даацтай уялдуулан мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн төлөвлөлтийг хийх,   сүргийн оновчтой бүтцийг бий болгох бодлогыг боловсруулан хэрэгæүүлж байна. Адууí ñүргийг Галшар,Тэсийн шилдэг омгоор, үхэр сүргийг Симменталь, Алатау, нутагшсан үүлдрээр, хонин сүргийг Сартуул үүлдэр, ямаан сүргийг Буурал омгоор сайжруулан өсгөж байна.

Эрчимжсэн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдийн тоо жилээс жилд өсөж 2014 оны байдлаар сүүний чиглэлийн үхрийн 15 фермерийн аж ахуй,тахианы 5000 өндөглөгчтэй аж ахуй нэг, гахайны 3 аж ахуй бий болон ажиллаж байна. Мөн мал сүргийн чанарыг сайжруулах, ялган тэмдэглэх, бүртгэх ажил хийгдэж байна.

Сумын малын тоо /2014.01.01-ний байдлаар/

Малын төрөл

2009

2010

2011

2012

2013

Тэмээ

21

24

19

26

17

Адуу

2050

1558

1872

2431

3327

Үхэр

4861

2079

2336

2692

3548

Хонь

51472

23938

37806

33076

39016

Ямаа

59231

29669

51355

41484

48528

Бүгд

117635

57268

93588

79709

94436

Газар тариалан

Улиастай хот нь байгуулагдсан цагаасаа эхлэн Ногоон хашаа, Лааны булан, Өндөр толгой зэрэг газруудад газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж өөрийн орон нутгийнхаа иргэдийг төмс, хүнсний ногоогоор хангаж ирсэн уламжлалтай.

 Хүнсний ногооны“Саяа”, “Астилла” сортын төмс, “Улаан хальст” сармис зэрэг орон нутагтаа төдийгүй улс орны хэмжээнд нэршсэн шинэ сортын чанартай  хүнсний ногоог тариалдаг.

Мөн үүний зэрэгцээ  жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногооны тариалалт нэмэгдэн, даршилж нөөшилсөн бүтээгдэхүүн хийж, иргэддээ үйлчлэх, үйл ажиллагаа өргөжиж байна.

Монгол төмс, чацаргана хөтөлбөрийн хүрээнд тариалан эрхлэгчдийн тариалангийн талбай, га-с авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, шинэ сортын төмс, хүнсний ногоо тариалахад дэмжлэг үзүүлж Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас үр, чацарганы суулгац, тоног төхөөрөмжийг   зээлээр олгох арга хэмжээг жил бүр тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төмс, хүнсний ногоог хадгалах эрүүл ахуй чанарын шаардлага хангасан, механикжсан, 250-300 тн-ын багтаамжтай зоорь барих ТЭЗҮ-г боловсруулсан.

Байгаль орчны салбар:

Сумын нутаг дэвсгэрийн газрын тогтоц нь өндөрлөг сэрүүн бүсэд оршдог.Богд,Чигэстэй голын ай сав   дагуу газрын гадарга нь Аллюврийн гарал үүсэлтэй сэвсгэр хөрстэй. Газрын хэвлийд усны нөөц бүхий цэвдэгшилтэй нь усны нөөц сайтайг харуулж байна. Түүнчлэн олон салаа зам гарсан ба ногоо тариалах иргэд ихэссэнээс,  мөн бэлчээр их талхлагдаж байгаа нь хөрсний гадаргад эвдрэл, элэгдэл болон ургамлан бүрхэвч багасхад ихээхэн нөлөө үзүүлж байна.

Усны эх үүсвэр түүний ашиглалт:

Улиастай сум нь усны  нөөц  сайтай Богд,Чигэстэй голууд, жижиг рашаан булгуудтай. Хүн амын ундны хэрэгцээг газрын гадаргын болон гүний усаар хангадаг.Сүүлийн жилүүдэд голын  ай сав дагуу иргэд суурьшснаас ил задгай хог хаягдал ихсэн,  улиас бургас устаж, усны нянгийн бохирдол ихсэн, усны түвшин  татрах эх үүсвэр болж байна.

            Иймд булаг шандын эхийг хашиж, хамгаалах, голын ай сав дагуу нийтийн их цэвэрлэгээ хийх, хамгаалалтын бүс байгуулан мод бут тариалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаль экологи сэргэх нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна.

 

Дулаан хангамж:   Улиастай  суманд жилдээ /192.5 мян.г.кл/  дулаан  шаардлагатай байдаг. 25 жижиг уурын  зуухнууд ажиллаж, шаардлагатай дулааныг үйлдвэрлэж байна. Жилээс жилд дулаан үйлдвэрлэл өсч, цаашдаа дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулан олон жижиг халаалтын зуухнуудыг  нэгтгэн  төвлөрсөн системд холбогдож  эрчим хүч дулаан хангамжийн  зардлыг бууруулах нь  нэн тэргүүний  зорилт болж байна.

Усан хангамж: Богд, Чигэстэйн голоос улбаалан голдирлын усны болон усан хангамжийн нөөц элбэгтэй. Иймд усан хангамжийн хэрэглээг хүн ам, нийт хэрэглэгчдийн эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэн төвлөрсөн системээр түгээж байна.

Мөн  зайдуу орших айл өрхийн цэвэр усыг графикийн дагуу автомашинаар зөөвөрлөн 14 усан санд хүргэж  оршин  суугчдыг цэвэр усаар  хангаж байна

Ариутгах татуургын үйлчилгээ нь бохир усны 3 насос станц, 12,2 км шугам бүхий ариутгах татуургын төвлөрсөн системтэй 18.0 мян.м2 талбай бүхий цэвэрлэх байгууламжтай. Сумын хэмжээнд 8  нийтийн халуун ус, 3 саун үйл ажиллагаагаа явуулж байна.

           Цахилгаан хангамж: Улиастай сум нь өвлийн горимд эрчим хүчний хэрэглээний  70 хувийг төвийн эрчим хүчний системээс, 30 хувийг Дизель станцаас  хангаж нийт 5,5 мвт, Улиастай суманд 2014 оны 8-р сард шугамын шинэчлэлийг бүрэн хийж,  захын хорооллуудад цахилгаан хүчдэлийг  бууралтгүйгээр хэрэглэгчдэд хүргэх ажлыг  дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.Цаашид эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ба Улиастай сумыг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа гол зангилаа дэд станц болох 110/35/10кВ-ын “Улиастай” дэд станцын 6,3 мВт хүчин чадалтай трансформатор нь ханалтанд орох төлөвтэй байгаа тул 10 мВт хүчин чадал бүхий ком дэд станцын өргөтгөл хийх ажлыг 2017 онд багтаан хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  2014 оны 07-р сараас эхлэн 2016 он гэхэд Тэлмэн сумд 100мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг “Шинэ Ази майнинг групп” ХХК нь Концесийн гэрээгээр барьж байгуулах ажлыг гүйцэтгэнэ. Дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор Завхан аймаг төдийгүй Төвийн бүс, баруун аймгуудыг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой юм.

Зам тээвэр:            Улиастай хот нь Улаанбаатар хотоос 1021 км хөрш зэргэлдээ аймгийн сумын төвүүдээс 200-500 км зайтай оршдог.Хотын төвдөө 28.1 км хатуу  хучилттай замтай 18 км сайжруулсан шороон замтай.  Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг  ” Жавхлант хийморь хоршоо “,   хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээг   “Шинэ эхлэл хоршоо” Улиастай сумын ЗДТГ-ын дэргэдэх ХТҮА-ны  автобус эрхлэн гүйцэтгэж байна.Агаарын  тээврийн үйлчилгээг  “Mongolian air lines”    “Хүннү иар “  компаниуд үзүүлж байна .  Тус хотоос бусад сумдад  шуудан тээврийн үйлчилгээг  тогтмол үзүүлж байна.

Холбоо мэдээлэл: Харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг “Монголын цахилгаан холбоо” ХХК-ны харъяа Холбооны газар, “Мэдээлэл сүлжээ ТӨХКомпаний Завхан салбар,”Шуудан үйлчилгээний” газрууд, үүрэн телефоны үйлчилгээг Мобиком, Скайтел, Жи-мобейль , Юнитель зэрэг  компаниуд, интернетийн үйлчилгээг Мобинет, Миком , Скайнет, орон нутгийн мэдээллийн хэрэгсэл болох “ Шинэ завхан”,    “AIR  1 “ ,  “Бадархундага” телевизүүд , богино долгионы FM- 104,5 радио станц ,   хэвлэл мэдээллийн “Завхан” сонин ,Zavkhan.mn, “Эртний  түүхт  Улиастай”  гэх мэт сайтуудаар  мэдээллүүдийг солилцож  байна.

Улиастай суманд нийт 31.5 км шилэн кабель  татагдаж байгууллага, иргэд интернетийн үйлчилгээг авч байна.

Банк санхүүгийн үйлчилгээ:Завхан аймгийн хэмжээнд мөнгөний бодлогыг барьж ажилладаг Монгол банк, арилжааны ХААН, Хас, Төрийн банкууд,  түүний  салбар тооцооны төвүүдээр дамжуулан банк санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний хөгжил

Улиастай суманд талх, нарийн боов, чихэр, жимсний чанамал, зайрмаг, өндөг, цэвэр ус, экологийн цэвэр жимсний шүүс,  хиам , мах, гурил, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 37,  сүү цагаан идээний 15 фермер, эсгий, ноосон бүтээгдэхүүний 14 , барилгын материалын 15, хувцас оёдлын 17, мод, төмөр эдлэлийн 4 үйлдвэрлэл тус тус  үйл ажиллагаагаа явуулж байна.

                         

Томоохон үйлдвэрлэлээс дурьдвал “Завханбаялаг” ХК нь жилд 300 тн архи, ундаа, жүүс, 100 тн жимсний дарс, 20 тн жимсний чанамал, 300 тн цэвэр ус, 30 тн нарийн боов, 1000 тн давс үйлдвэрлэх хүчин чадалтай хүнсний ууган үйлдвэр, 1000 бог, 250 бод нядлах хүчин чадалтай Мах боловсруулах “Завхан хүнс групп” ХХК, 5000 өндөглөгч  тахиатай ”Ган залаа” ХХК, хоногт 20 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай “Өгөөмөр” ХХК, тавилга үйлдвэрлэлийн “Ойн баялаг” ХХК, тоосго, блок үйлдвэрлэлийн “Боду” ХХК, бялуу, хиам, дарс, талх, нарийн боов үйлдвэрлэлийн “Мөнхөд мандаг” ХХК-ууд үйлдвэрлэлээ улам өргөжүүлэн, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байна.

Худалдаа, үйлчилгээний чиглэлээр худалдааны төв 5, хүнсний бөөний болон дэлгүүр 191, нийтийн хоол үйлдвэрлэлээр зоогийн газар, кафе, баар, гуанз, байгууллагын дэргэдэх цайны газар 53, ахуйн үйлчилгээний чиглэлээр нийт 96 үйлчилгээний цэг салбарууд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх, өргөжүүлэх, сэргээн засварлах, шинээр байгуулах, ажлын байр бий болгох зорилгоор Улиастай сумын хэмжээнд 2011 онд 55 иргэн, аж ахуйн нэгжид 278 сая, 2012 онд 8 иргэн, аж ахуй нэгжид 80 сая, 2013 онд 127 иргэн, аж ахуйн нэгжид 647,5 сая, нийт 190 иргэн, аж ахуйн нэгжид 1005,5 сая төгрөгийг сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлэнд хамруулснаас шинээр 20 гаруй жижиг цех шинээр нэмэгдэн 137 ажлын байр нэмэгдсэн байна.

Сумын ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулга

Ерөнхий боловсролын 5 сургуульд (Чандмань-Эрдэнэ Үндэсний Лаборатори сургууль, гадаад хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Жавхлант Цогцолбор сургууль, Бүрэн дунд 3-р сургууль, Бүрэн дунд 4-р сургууль , Математик байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэвшил сургууль) нийт  136 бүлэгт 4519 сурагч боловсролын үйлчилгээг хүртэж байгаагийн бага боловсролд 1999 , суурь боловсролд 1384, бүрэн дунд боловсролд 1136 сурагч тус тус хамрагдаж байна. Ерөнхий боловсролын 5 сургуульд 219 багш ажиллагсад ажиллаж байна.

Сургуулийн өмнөх  боловсролын байгууллагуудын танилцуулга

Сургуулийн өмнөх  боловсролын байгууллагуудын танилцуулга
2013-2014 оны хичээлийн жилд Улиастай сумын 9 цэцэрлэгт нийт 54 бүлэгт бага насны 1700 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 94,6 хувьтай байна. Сумын хэмжээний 9 цэцэрлэгт  150 гаруй багш ажиллагсад ажиллаж байна.

 

Д

Цэцэрлэгийн  нэр

Хүүхдийн тоо

Хүчин чадал

1

I  Цэцэрлэг

350

150

2

II  Цэцэрлэг

125

106

3

III  Цэцэрлэг

310

100

4

IV  Цэцэрлэг

167

100

5

V  Цэцэрлэг

255

125

6

VI  Цэцэрлэг

113

75

7

VII  Цэцэрлэг

121

90

8

VIII  Цэцэрлэг

173

100

9

IX   Цэцэрлэг

153

100

10

Бүгд

1767

946

 

 

МУИС-ийн Завхан сургууль: Тус сургууль нь 1974 онд Худалдааны техниккум, ТМС нэртэй байгуулагдаж улмаар 1992 оноос Эдийн Засгийн коллеж,1999 оноос МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн салбар сургууль, 2010 оноос МУИС-ийн Завхан сургууль болон өргөжиж өнөөдрийн байдлаар 800 орчим багш , ажиллагсадтай , 700 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль МУИС-ийн сургалтын үйл ажиллагааг бүс нутагт явуулж, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудаас үндсэн элсэлтээ авдаг бөгөөд Монголын баруун бүсийн аймгуудыг эдийн засаг бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг боловсролын 2 дахь шатны магадлан итгэмжлэлд орсон  төрийн өмчийн сургууль юм. 2013 оны байдлаар 5 тэнхим, 1 профессорын багтайгаар дараах мэргэжлүүдээр бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэж байна. Үүнд:

  1. Нягтлан бодох бүртгэл                
  2. Гааль, татварын эдийн засаг
  3. Татварын эдийн засаг, ня-бо
  4. Санхүүгийн менежмент
  5. Санхүү эдийн засаг
  6. Банкны эдийн засаг, ня-бо
  7. Маркетингийн менежер
  8. Компьютерийн инженер

Завхан аймгийн магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв: МСҮТөв нь 20 гаруй мэргэжлээр 800 гаруй оюутан сургахын зэрэгцээ “Оюу толгой” ХХК-ны захиалгаар /гэрээгээр/ насанд хүрэгчдэд төрөл бүрийн мэргэжил олгож байна. Үүнд:

 

  1. Барилгын өрөгч угсрагч
  2. Бетон армотурчин
  3. Барилгын засал чимэглэлчин
  4. Барилгын сантехникч
  5. Барилгын цахилгаанчин
  6. Гагнуурчин
  7. Модон эдлэлийн мужаан
  8. Авто машины засварчин
  9. Галч, уурын зуухны машинист
  10. Жимс, жимсгэний аж ахуйн фермер
  11. Ойжуулагч
  12. Тогооч
  13. Талх нарийн боов технологийн ажилтан
  14. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  15. Үсчин
  16. Гоо засалч
  17. Гуталчин
  18. Хүнд машин механизмын операторчин
  19. Цахим хэрэгслийн засварчин
  20. Компьютерийн техник хангамж

Тус сургууль нь 90 ажилтантайгаас 53 нь мэргэжлийн багш юм.

Соёл Урлагийн Их Сургуулийн харъяа Хөгжим Бүжгийн Коллеж: Тус сургууль нь БНМАУ-ын Соёлын Яамны сайд, Дээд тусгай боловсролын улсын хорооны даргын 1987 оны 12 сарын 14-ний өдрийн хамтарсан 216/425 тоот тушаалаар баруун аймгуудын театр, чуулга, мэргэжлийн урлагийн байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилготойгоор Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургуулийн салбар нэртэйгээр анх 8 багш, концертмейстр, аж ахуйн 10 ажилтан, 86 сурагчтайгаар байгуулагдсан. БСШУЯ-ны сайдын 2001 оны 06 сарын 11-ний өдрийн 170 дугаар тушаалаар СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллеж, МУЗГ-ын 2010 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 15 тоот тогтоолоор СУИС-ийн салбар хөгжим бүжгийн коллеж болж тус тус өөрчлөгдөн байгуулагдсан.

         Тус сургууль нь шаталсан сургалттай 6-11 дүгээр ангийн сурагчдад Ардын хөгжим, Уран зураг, Төгөлдөр хуурын мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгож, 11 дүгээр анги төгсөгчиддөө бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн боловсрол олгодог.

         Мөн төгөлдөр хуур, үйлдвэрлэлийн график дизайн, бүжгийн мэргэжлээр дипломын зэрэгтэй, Ардын хөгжим, Дуулаач , Уран зургийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэнг тус тус бэлтгэн төгсгөдөг. Нийт багш нарын 80,3 хувь нь магистраас дээш зэрэгтэй. Үүнд: Доктор 1, магистр 22, Бакалавр 13, МУСТА 6, Докторант 4, Магистрант 6, МУГЖ 1, боловсролын тэргүүний ажилтан 4 тус тус ажиллаж байна.

Соёл, урлагийн байгууллагуудын танилцуулга

Тус суманд Хөгжимт жүжгийн театр, Музей, Номын сан зэрэг соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн музей:1924 онд байгуулагдсан Монголын ууган музейн нэг юм. Орон нутаг судлах, алдартны гэсэн 2 төрөлжсөн үзмэртэй, жилдээ 4000 гаруй иргэнд үйлчилдэг. Аймгийн хэмжээнд байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалын байршил, онцлогийн талаар судалгаа хийж төрөл зүйлийн тоо томъёолол гарган нийт 1225 үл хөдлөх дурсгалын байр байршлыг тогтоосон ба музейн сан хөмрөгийн улсын тооллогыг амжилттай зохион байгуулж , 2277 дэсийн 10000 гаруй үзмэр тоолж бүртгэсэн байна.

Аймгийн төв номын сан:Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан нь 1946 онд “Аймгийн бага хурлын номын сан нэртэйгээр 500 номтой ,Чоймбол эрхлэгчтэйгээр байгуулагдсан. Одоо монгол, орос, англи төвд хэл дээрх 65 мянган боть номтой, жилдээ ном хэвлэлийг төсвөөр худалдан авахаас гадна бэлэг хандивын журмаар орон нутгийн онцлог, уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан фондоо бүрдүүлдэг. Жилдээ 5500 гаруй байнгын уншигчтай ба 43112 иргэнд 64690 гаруй номоор үйлчилдэг бөгөөд нэг ээлжиндээ 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай 3 танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн хөгжимт жүжгийн театр: Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр 1958 онд Соёлын ордон нэртэйгээр байгуулагдсан. 1983 онд уран  бүтээлийн 5 анги 70 гаруй уран бүтээлч ажилтан ажиллагсадтайгаар Хөгжимт жүжгийн театр болон өргөжиж, хөдөө орон нутгийн ард иргэдэд урлагийн үйлчилгээг хүргэх болсон. Тус театраас монгол улсын УГЗ,хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан,Ц.Жамъян, МУГЖ дуучин С.Батсүх, Л.Жавзан,Х,Оюунцэцэг, Т.Цэцгээ зэрэг уран бүтээлч алдартнууд байгаагийн зэрэгцээ 40 гаруй СТА уран бүтээлч ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн танилцуулга

Тус суманд 3 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд  багийн иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг чанартай , хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж үйлчилж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн бүртгэлд 6 багийн иргэд болон өөр сумын түр оршин суугчид нийт 4316 иргэн бүртгэгдэж эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртэж байна. ӨЭМТөвүүдэд нийт 36 албан хаагч ажилладгаас их эмч 8, нягтлан бодогч 1, сувилагч мэргэжилтэн 9, туслах ажилтан 18 орон тоотойгоор ажиллаж байна. 2013 онд анхан шатны тусламж үйлчилгээг 48148 иргэнд үзүүлсэн байна. Улиастай суманд хувийн хэвшлийн 5 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна