Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Ургамал танилцуулга

МЭНДЧИЛГЭЭ

Нутгийн зон олон эрхэм хүндэт малчид, тариаланчид, барилгачид, хөдөлмөрийн сэхээтнүүд,  төр захиргааны ажилтнууд, бизнес эрхлэгчид, гавьяаны амралтаа эдэлж буй ахмадууд, бидний залгамж хойч үеийнхэн болон эх орны өнцөг булан бүрт хийгээд хилийн чанадад сурч, хөдөлмөрлөж аж төрж яваа нийт Ургамалчууд, тэдний үр хүүхдүүд, түүнчлэн бидэнтэй ажил төрлийн нягт харилцаатай байж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн байгууллага хамт олон Та бүхэндээ амьдрал тань аз жаргалаар дүүрэн ажил үйлс тань амжилтаар арвин байхын ерөөлийг дэвшүүлж, сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газрын хамт олон мэндчилж байна.

Та бүхнийг 2014 онд болох  сумын түүхт 90 жилийн ойдоо хүрэлцэн ирэхийг урьж байна.

ЗАВХАН АЙМГИЙН УРГАМАЛ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

  Ургамал  сум анх 1924 онд “Буурал нарт” нэртэйгээр 150 өрхтэй зохион байгуулагдаж үүссэн ба 1938 оноос Ургамал сум болж хөгжсөн түүхтэй.

Тус сум нь  349,2 мянган га талбай  нутагтай,  мал аж хуй, газар тариалан эрхлэн  хөгжүүлж ирсэн ба  одоогийн  байдлаар 332 өрхтэй, 1214 хүн амтай ,120 мян толгой малтай ,үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж 14, төсөвт 6 байгууллага, банкны 2 салбар үйл ажиллагаа явуулж мянгат малчин 20 болж малчин өрхийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж үйлчилгээний салбар хүрээ өргөжин  тэлсээр байна.

Ургамал сум нь Талын 3 улаан уулаараа дуунд алдаршиж олонд танигдсан нутаг төдийгүй уухилдаг хад, зэгэст нуур, давст нуур, гандигар ганц мод зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, хүн ардаа анагаадаг рашаан, ховор ургамлаар бүрдсэн өвөрмөц, тансаг ,баян нутаг билээ.

Ургамал сум нь газар тариалангаа хөгжүүлж эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж ирсэн түүхэн уламжлалыг хадгалж ирсний зэрэгцээ нутгийн нэрийг алдаршуулсан олон алдартнууд тус сумаас төрөн гарч аймаг, сум, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Тус сумаас улсын аварга малчин М.Жамбал, И.Дүгэржав,М.Усны-Эх, О.Рагирааз, Л.Бат-Өлзий, улсын сайн малчин Д.Наран, Б.Шагдаржав, гавьяат багш П.Рэнжин, М.Дүгэрсүрэн, Д.Батжаргал, хүний гавьяат эмч Д.Сүхээ, МУ-ын генерал М.Жаргал, улсын заан Я. Дорлиг, улсын начин Ю.Алтансүх ,самбо бөхийн олон улсын мастер,аймгийн арслан Ц.Болдбаатар, самбо,жүдо бөхийн мастер,аймгийн хурц арслан Д.Доржсүрэн, дугуйн спортын мастер Ч.Аръяад шатрын спортын мастер Ж.Банзрагч, сурын спортын мастер Х.Борхүү ,соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дамиранжав, Ж.Бямбаа, зохиолч Жигжидийн Бямбаа, Д.Сумъяа нарын 10 гаруй яруу найрагч, түүхийн ухааны доктор Х.Лхамдорж, У.Гонгоржав,эдийн засгийн ухааны доктор А.Баасанжав нарын  10 гаруй эрдэмтэд, соёлын тэргүүний ажилтан 5 ,аймаг сумын заан, начин цолтон 50 гаруй, аймгийн аварга малчин, алдарт уяач 20 гаруй, ардын авъяастан,аймгийн аварга дуучид 10 гаруй төрөн гарсан байна. 

              УРГАМАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН   

           2013  ОНЫ  ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН   ТАЙЛАН

            2012-06 -24

            Сумын Засаг даргын Тамгын газар нь аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг  2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө  гарган хэрэгжилтийг зохион байгуулж ажиллалаа.

   НЭГ.Зохион байгуулалтын талаар:

            Өвөл хаврын улиралд байгаль цаг уурын хүндрэл багатай байсан ба хаваржилтын талаар авах арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажилд гол анхаарлыг чиглүүлж зохион байгуулалтыг хийж ажилласны зэрэгцээ албан газар байгууллагын халаалтын асуудлыг жигд шийдвэрлэж ажиллахад анхаарч хэвийн ажиллагааг хангаж ажиллалаа..

Тус суманд 2012-2013 оны өвөл 130 цэгт 89907 толгой мал өвөлжиж үүнээс  Увс аймгийн Цагаанхайрхан сумын  нутагт 5 өрхийн 2310 , Завхан сумын нутагт 2 өрхийн 760 толгой мал, Завханмандал сумын нутагт 6 өрхийн 3100 толгой мал, өөрийн сумын багт 11 өрхийн 5166 толгой мал тус тус отроор өвөлжлөө.  Багийн иргэдийн нийтийн хурлыг 2012-12-25-наас 2013-01-03-ны өдрүүдэд хийхээр товыг зарлаж  сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар ажлууд хийж гүйцэтгэх асуудлыг иргэдээр хэлэлцүүлсний зэрэгцээ багийн засаг дарга нарын сонгуулийг явууллаа. Багийн хуралд нийт 379 хүн оролцсон ба хурлын ирц хангалттай сайн байлаа.

Мал тооллогын дүнгээр сум 89,9 мянган толгой малтай болсон ба  малын тоо, хүн ам өрхийн бүртгэлийг шинэчилсэн программаар гаргаж 2012 оны 12 сарын 27-ноос 2013 оны 01сарын 02-ны хооронд статистикийн хэлтэст өглөө.

Сумын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндрэл багатай өвөлжиж хаваржилтын бэлтгэл ажлыг хангахад өвс тэжээлийн нөөц хүрэлцээтэй байсан ба мал төллөх бэлтгэл ажлыг хангах зорилгоор улсын нөөцийн салбараас 4.0 тн тэжээл, 1,5 тн өвс татан авч малчдад тараалаа.

Сумын хэмжээнд төллөвөл зохих 33297 хээлтэгчээс 31297 эх мал төллөж     төл бойжилт 97 хувьтай байна.

Тус суманд хагас жилийн мал тооллогын ажлыг зохион байгуулах комиссыг Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулж тооллогыг 2013 оны 06 сарын 02  -06 сарын 25-ны өдрүүдэд явууллаа.Тооллогод малтай буюу мал бүхий өрхийн 266 өрх хамрагдсан ба МИД-ын түүвэр судалгаанд 120 өрх хамрагдаж мэдээллийг программд шивсэн байна.

Малын  индексжүүлсэн даатгалыг 6 сард эрчимжүүлэн ажиллаж 22 өрхийн 12480 толгой мал даатгалд хамрагдлаа.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явуулах тухай сумын засаг даргын захирамж гаргуулан хэрэгжилтийг зохион байгуулж бүртгэлийг 2013 оны 01 сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж явуулав.

Шинэчилсэн тоо бүртгэлийн бэлтгэл хангах, зар хүргэх асуудлаар багийн Засаг дарга нарт семинар өгч, зарыг хүргүүлж бичиг баримтын бүрдлийг хангуулсны зэрэгцээ 18-50 насны цэргийн тоо бүртгэлд хамрагдах иргэдийн судалгааг багийн Засаг дарга нараар гаруулан тулгалт хийж орон нутагт оршин сууж буй бүртгэлд хамрагдвал зохих иргэдийг  шинэчилсэн бүртгэлд бүрэн хамрууллаа.

2 дугаар сарын 01-05 -ны өдрүүдэд багийн иргэдийн нийтийн хурлыг  зарлан хуралдуулж аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийг сурталчилсны зэрэгцээ цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Мөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг иргэдэд сурталтчилсан ба одоогийн байдлаар 307 хүн материалаа бүрдүүлж  уг арга хэмжээнд хамрагдаад байна.

Нөгөө талаар цагаан сарын бэлтгэл арга хэмжээний хөтөлбөр гарган хэрэгжилтийг зохион байгуулж  уг ажлын хурээнд шилдэг номинациар 9 тэргүүнийг шалгаруулсан ба улсын заан Дорлигийн нэрэмжит бөхийн барилдааныг уламжлалын дагуу зохион  явууллаа.

2 сарын 11-нд сумын Соёлын төвд нэгдсэн золголтыг хийж өндөр настангууддаа хүндэтгэл үзүүлж тэргүүний хүмүүсийн шагналыг гардууллаа.

2 сарын 12-нд хөдөөгийн өндөр настнуудтай золголт хийж аймаг , сумын сайн малчин, алдартнуудад хүндэтгэл үзүүллээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс 77 ахмад настанд 616.0 мянган төгрөгийн гарын бэлэг олгосон ба Засаг даргын нөөц сангаас 851,5 мянган төгрөг зарцуулсан байна.

2 сарын 15-ны өдөр иргэдийн санаачилгаар Хульж  багт тэмээний уралдаан зохион байгуулж  энэ үеэр сайхан хэрэглэлтэй тэмээ шалгаруулах ажлыг сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Аймгийн засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээний дагуу байгууллагын төсвийн шууд захирагч нартай  үр дүнгийн гэрээг 2-р сард шинэчлэн байгууллаа.

Сумын Тосгуур багийн нутагт хууль бусаар алт олборлож буй эсэхт хяналт тавьж  зөрчлийн талаар аймагт мэдээлж  аймгийн ЗДТГ,Цагдаагийн удирдлагууд суманд ирж ажиллан хууль бус ажиллагааг зогсоож 3-р сарын 26-наас байнгын жижүүр томилон ажиллуулах арга хэмжээ авч байр,хоол, хүнсийг  сумын ЗДТГ-аас бэлтгэн өгч сарын хугацаанд ажиллууллаа.

 Мөн цэргийн тоо бүртгэлийн мэдээ тайланг аймгийн Цэргийн штабт, ХОМ-ийг мэдүүлэг гаргагч бүрээр шинэчилсэн программаар гаргаж  Хуулийн хэлтэст хугацаанд нь өглөө.

2 сарын 21-нд Баян- Улааны 5-р баг иргэдийн санаачлагаар морины уралдаан зохион байгуулж  бай мөрийг  иргэд ивээн тэтгэж явуулсан ба ЗДТГ зохион байгуулалтаар хангаж ажиллалаа.

Сумын Тосгуур багийн нутагт алт олборлож нутаг бэлчээр сүйтгэгдэж байгаатай холбогдуулан ухсан нүхийг дарах, нөхөн сэргээлт хийлгэх талаар туслалцаа авах хүсэлтийг аймгийн удирдлагуудад уламжилснаар аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан групп орон нутагт ажиллаж  нөхцөл байдалтай танилцан техник хэрэгсэл, хөрөнгө санхүүгийн асуудлыг зохих түвшинд шийдвэрлэхээр тогтсон боловч одоогоор шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байна. Тосгуур багийн нутагт хууль бусаар алт олборлож буй үйл ажиллагаа тасрахгүй үргэлжилж байгаа ба орон нутгийн хэмжээнд хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Тус суманд яамны мэргэжилтнүүд ирж ажиллан орон нутгийн байдалтай танилцсан ба иргэдтэй уулзалт хийж тэдний саналыг үндэслэн шийдвэрлэх асуудлыг эрэмбэ тогтоож дараалалд орууллаа.

Завхан аймагт 02 сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эх орны шим үзэсгэлэн худалдаанд сумаас 5 хүний төлөөллийг зардал унааны асуудлыг шийдвэрлэн оролцуулж амтат идээгээр 1-р багийн малчин Саранцэцэг хүрэл, сийлбэрээр Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Сум хөгжүүлэх сангийн үлдэгдлээс оны эхэнд 1 хүнд ажлын байр барихад зориулан 4.0 сая төгрөгийн зээл олгосон ба эхний хагас жилийн сум хөгжүүлэх сан түүний эргэн төлөлтийн 106,0 сая төгрөгийг 14 иргэнд төсөл сонгон шалгаруулж олгосон ба зээл авсан иргэд үйлдвэрлэл үйлчилгээгээ эхлүүлж байна.

Мөн “Нийгмийн даатгал-бидний амьдралд”сэдэвт болзолт уралдааныг сурталчилж ажилласан ба нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөөг 100 хувиар биелүүллээ.

Аймгийн Шүүхийн байгууллага суманд 2 хоног ажиллаж 32 иргэний ажилласан жилийг  тогтоох асуудлыг шийдвэрлэж иргэдэд хүрч ажилласан сайхан үйлчилгээг үзүүллээ.

        

   Нөгөө талаар төрийн албан хаагчидтай оны эхэнд үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж төрийн албан хаагчид болон баг, байгууллагын ажлын тайланг улирлаар  гаргуулан авч биелэлтийг дүгнэж ажиллалаа.            Байгууллага бүр 7 хоног тутам байгууллагын ажилтны хурал зөвлөлгөөн хийх  ажлыг тогтмолжуулж ажлын сахилга хариуцлагыг өндөржүүлэх, ажилтнуудын ажлын явц  байдал, цаг үеийн ажлын  талаар харилцан мэдээлэл солилцож  холбогдох үүрэг чиглэлийг өгч ажилласан ба 3 ажилтанд сахилгын арга хэмжээ тооцлоо. Эхний хагас жилийн байдлаар төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг холбогдох журмын дагуу дүгнэж эхлээд байна.

05 сарын 25, 26- ны өдрүүдэд 2 багт багийн иргэдийн нийтийн хурлыг зо

хион байгуулж ЗДТГазар,төсөвт албан газрууд эхний хагас жилийн ажлын тайлангаа тавилаа.

Мөн хүүхдийн нийгмийн асуудлаар судалгаа гаргаж нэн ядуу өрхийн хүүхдийн талаар авах арга хэмжээг тодорхойлж тэдгээрийг албан байгууллагын ивээлд авч сурч боловсроход нь дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагийн зэрэгцээ “Нэг хүүхэд-.Нэг байгууллага”-ын хүрээнд баг,байгууллагууд Хүүхдийн баярын өдрөөр хариуцсан хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж хадгаламжийн дансанд мөнгө нэмж хүүхдүүдийг баярлууллаа.

Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг Завханмандал суманд зохион байгуулж хамрагдах иргэдийг бүрэн хамрууллаа.

     ХОЁР. Мэдээлэл сурталчилгааны ажлын талаар

            Засаг даргын Тамгын газраас сумын мэдээлэл сурталчилгааны ажлын нэгдсэн графикийг гаргаж Засаг даргаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Мөн нээлттэй өдөр, эрх зүйн сургалт сурталчилгаа зохион байгуулах график, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар хорооны төлөвлөгөө, сумын боловсон хүчний сургалтын төлөвлөгөө зэргийг тус тус Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

      Нөгөө талаар Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан байгууллага иргэдийн дунд ЗДТГ-аас хуулийн сурталчилгаа явуулах ажлыг зохион байгууллаа.Уг ажлын хүрээнд  Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гарын авлага бэлтгэн иргэдэд хүргүүлж судлуулсан ба 1 сарын 14-нд байгууллага ,иргэдийн дунд  АХА тэмцээн явуулсны зэрэгцээ үзэгчдийн дунд асуулт тавьж идэвхитэй оролцсон иргэдийг урамшууллаа.

 Дээрхи арга хэмжээг Соёлын төвд үдэшлэг хэлбэрээр зохион байгуулж хуулийн сурталчилгаанд 84 хүн оролцсон ба шагнал урамшуулалд 30000 төгрөг зарцууллаа. 

”Монгол цэргийн өдөр”-өөр ЗДТГ-аас батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль,тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, “Тамхины хяналтын тухай” хуулиас асуулт бэлтгэн иргэдийн дунд АХА болон асуулт хариултын тэмцээн зохион явууллаа. Уг арга хэмжээнд 51 хүн оролцсон ба идэвхитэй оролцсон эхний 3 хүнийг шагнаж урамшууллаа.

Тус сумын ЗДТГ-аас хөдөөгийн 4 багийн бүх айл өрхөөр явж ажиллах ажлын хэсэг томилон ажиллуулж 3 сарын 25-наас эхлэн тусгай удирдамжийн дагуу мэдээлэл сурталчилгаа хийлээ.Уг ажлын хүрээнд ЗДТГ-ын 1-р улирлын ажлын мэдээлэл, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн сурталчилгаа,хөдөлмөр эрхлэлт, сум хөгжүүлэх сан, албан бус боловсрол, бусад цаг үеийн асуудлаар тус тус мэдээлэл  хийж айл өрх бүрийн амьдрал ахуйтай танилцаж иргэдтэй санал  солилцсоны зэрэгцээ тусгай хуудсаар иргэдээс санал авах ажлыг зохион байгууллаа.Хөдөөгийн нийт 176 өрхөөр явж иргэдээс авсан саналыг нэгтгэн анхаарах асуудлаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Нөгөө талаар” Иргэний танхим “- ыг байгуулан ажиллуулж Иргэний танхимыг ажиллуулах журам, ажлын хэсгийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн  батлуулж 4-р сарын 15-наас үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна. Иргэний танхимаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиар сурталчилгаа хийж  хуулийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал хүсэлтийг  сонсож хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт  48 хүн хамрагдлаа.

Мөн хүүхдийн эрхийг хамагаалах 3 сарын аян зарлаж хүүхдүүдийн дунд олон талт арга хэмжээ зохион байгуулж явууллаа.

Аяны хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар гарын авлага бэлтгэжсурагчдад хүргүүлсэн ба цагдаагийн байгууллагатай хамтран хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа хийсний зэрэгцээ хүүхдүүдийг замын хөдөлгөөний талаар мэдлэгтэй болгох асуудлыг дэмжиж “Ногоон гэрэл – Цагаан шугам” сэдэвт бүсийн уралдаанд сурагчдыг амжилттай бэлтгэн оролцуулж  сурагчид алтан медаль, цомоор шагнагдаж аймагт оролцох эрхийн бичиг авсан ба 2 дахь шатанд аймагт 2-р байр эзэлсэн амжилттай оролцож  бүх талын унаа,шатахууны зардлыг  ЗДТГ –аас хариуцан зохион байгууллаа.

Иргэний танхимд 4 сарын 29-нд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд  Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  тухай хуулиар тус тус сурталчилгаа хийсний зэрэгцээ гэр бүлийн хөгжлийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж 58 хүн хамрагдлаа.

 Татвар төлөгчдийн өдрийг 5 сарын 06-наас 5 сарын 10-ны өдрүүдэд “Татвар төлөгч – Танд баярлалаа” уриан дор зохион явууллаа. Уг өдрүүдэд тусгай байр нээн ажиллуулж иргэдэд хуулийн сурталчилгаа хийж зөвлөгөө өгч ажилласан ба ЕБС- ийн сурагчдын дунд татварын тухай сэдвээр АХА тэмцээн, иргэдийн дунд “Элсэн цаг”, АХА зэрэг тэмцээн, “Төсвийн орлого зарцуулалт” сэдвээр ярилцлага зохион байгуулж нийт 126 хүн хамрагдлаа. Мөн гар бөмбөгийн тэмцээн явуулж эхний 3 байрыг шалгаруулж шагналаа.

Хүүхдийн баярыг суманд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр гарган уг ажлыг зохион байгуулж явууллаа. Хүүхдийн баярын өмнөх өдөр Цэцэрлэгийн хамт олны концерт тоглож орой нь ЗДТГ-аас “100000-Уналт” сэдвээр хуулийн сурталчилгаа явуулж иргэд идвхитэй оролцлоо.Уг арга хэмжээнд 89 хүн хамрагдсан байна.

            Мөн ЗДТГ-аас хүүхдүүдийн дунд дугуйн уралдаан явуулж байр эзлүүлэн шагнаж урамшуулсан ба аймгийн заан Адъяа агсаны нэрэмжит бөхийн барилдааныг  хүүхдүүдийн . дунд зохион байгуулж  тэдний гэр бүл, үр хүүхдүүд шагналыг ивээн тэтгэлээ.

          ГУРАВ. Нийгмийн арга хэмжээний хүрээнд:

            Эмнэлгийн үйлчилгээний хүрээнд амбулаторийн үзлэгт 1415 хүн хамрагдаж, эмнэлэгт 111 хүн хэвтэн эмчлүүлж, 1021 ор хоног ашигласан байна. Алсын дуудлагаар 42 хүнд үйлчилж  жирэмсний хяналтанд 9 эхийг авч,шинжилгээнд382 хүн  хамруулж 198 хүнд 350000 төгрөгийн хөнгөлөлттэй эм олгосон байна.

            Хүн амын бие бялдрын түвшинг тодорхойлох сорилыг 553 хүнээс авч хамрагдвал зохих хүн амын 51 хувь нь хамрагдсан байна.

            Эрүүл мэндийн сурталчилгааг 25 удаа зохион байгуулж давхардсан тоогоор1380 хүн хамрагдсан байна.

             Тухайн хичээлийн жилд 193 сурагч хичээллэж  сургууль завсардалтгүй ажиллалаа. Хүүхдийг хөгжүүлэх зорилгоор шатрын дугуйланд 124,компютерийн сургалтад 172,морин хуурын дугуйланд 44 хүүхэд хичээллэж байна. Сургуулийн дотуур байранд 27 хүүхэд байрлаж “Үдийн цай” хөтөлбөрт120 хүүхэд хамрагдаж зэсийн дагуу үйлчилгээг үзүүллээ.

       

    Хүүхдийн цэцэрлэг нь хүүхэд-өдрийн улирлын төлөвлөгөөг 101 хувиар биелүүлсэн ба нээлттэй хичээлийг 7 удаа зааж 72 эцэг эхийг урьж оролцуулсан ба 2-р сард“Үндэсний хувцсаараа гоёцгооё” өдрүүдийг тус  тус  зохион  явууллаа.

            Мөн эцэг эхчүүдэд Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар “АХА” тэмцээн зохион явуулсан байна.Одоо нүүдлийн бүлгийн сургал 25 хүүхэдтэй хичээллэж байна..

            Тус суманд бүх төрлийн тэтгэвэр тэтгэмж хугацаандаа тавигдаж хэвшсэн ба халамжийн тэтгэврийг 39 иргэнд , хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэнд, хүүхдийн асаргааг 4 иргэнд тус тус олгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээг нийт 23 хүнд үзүүлсэн байна.Ажилгүйдлийн бүртгэлд 49 иргэн бүртгэгдсэн ба  шинээр 12 иргэн ажилд орсон байна.

            Хүнс тэжээл болон эрүүл мэндийн эрхийн бичгийн хөтөлбөрт 5 өрхийн 33 иргэн хамрагдаж үйлчилгээг авч байна.

         ДӨРӨВ. Бусад ажлын талаар

 Тус суманд наториатын үйлчилгээг 368 хүнд үзүүлж хуулийн зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа.

  Суманд” Бямба гариг” бүрийг бүтээлч ажлын өдөр болгон ажиллаж 5 сарын 04-нд төвийн урд гүүрийн даланг засварлах ажил хийж 5 сарын 11-нийг бүх нийтээр мод тарих өдөр болгон албан байгууллага, иргэд орчиндоо мод тарих, зүлэг, цэцэг суулгах ажлыг зохион байгуулж шинээр 380 мод суулгаж  байгууллага бүхэн цэцэг тариаллаа.Мөн хүлэмж  болон хашаандаа хүнсний ногоо тариалах ажлыг хамтатган хийлээ.

5 сарын 18-ны өдөр сумын төвд бүх нийтийн цэвэрлэгээ хийхээр зохион байгуулж голын ай сав, төв орчмын хогийг бүх нийтийн хүчээр цэвэрлэлээ.5 сарын 25-ны өдөр сумын төвийн хуучин хогийн цэгийн хогийг нийтийн хүчээр цэвэрлэн ачиж орчны тохижилтийг сайжрууллаа. Нөгөө талаар тус сумын малчдын хүсэлтийг үндэслэн 5 сарын 16-нд бүх багуудад овоо тахих ажлыг зохион байгууллаа.

6 сарын 08-ны өдөр Тосгуур багт алт олборлож буй цэг орчмын хогийг нийтийн хүчээр цэвэрлэх, 6 сарын 15-ны өдөр төвийн урд гүүрийн даланг сэргээн засварлах ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ.6 сарын 22 - нд Голын улааны рашаан дээр цахилгаан дамжуулах шугамын шон суулгах ажлыг эхлүүллээ.

Тус суманд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын бэлтгэл зохион байгуулалтыг  хангаж уг ажлын хүрээнд  сонгуулийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулж байна.

            Иргэд сонгогчдод сумын сонгуулийн болон хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг сурталчилж ажиллалаа.

Хэсгийн байрыг хуулийн хугацаанд ажилд оруулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг айл өрх бүрээр орж сурталчлах ажлыг зохион байгууллаа.

            Сонгуулийн хорооноос хэсгийн хороодын бүрэлдэхүүнд сонгуулийн хууль болон бусад бэлтгэл ажлын талаар 3 удаа сургалт сурталчилгааны ажил зохион явуулж үүрэг чиглэл өглөө.

Мөн санал авах байрны бэлтгэлийг хангаж,  санал авах өдөр, цаг, байрыг нийтэд зарлан мэдээлж байна.

Сонгуулийн хорооноос сонгуулийн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байгаа ба одоогийн байдлаар сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу явагдаж байна.

Сумын сонгуулийн хороо саналын хуудсыг хэсгийн хороодод хуулийн хугацаанд хүргүүлж санал авах байрны бэлтгэл ажлыг бүрэн хангууллаа.

                   ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                      Г. ОЮУНЧИМЭГ

9 жилийн сургуулийн захирал Гомбожав овогтой Энхтуяа

Төрсөн он: 1965.01.29

 1986 онд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Математик-физикийн багш  мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал: Боловсролын байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байна. 2011 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

Гэр бүлийн байдал: Ам бүл 4,  нөхөр, хүүхдийн  хамт амьдардаг.

Утас 98619888

УРГАМАЛ СУМЫН 9 ЖИЛИЙН ДУНД СУРГУУЛЬ

            Тус сургууль нь 1940 онд  “Хутаг уулын худаг” хэмээх газар 6 гэр, 2 багш, 52 сурагчтай эрдмийн алтан хаалгаа нээж эдүгээ 73 жилийн түүхийг бүтээж яваа билээ.

            Тус сургууль нь 2012-2013 оны хичээлийн жилд 20 багш, 13 ажилчин, 193 суралцагчтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Дотуур байранд 26 сурагч амьдардаг бөгөөд 1 багш, 3 үйлчлэгч ажиллаж байна.

            Багш нарын хамт олон дотор тэргүүлэх зэрэгтэй 3, заах аргач зэрэгтэй 3, боловсролын магистр 1, олон улсын хэмжээний мастер цолтой 1 багш ажиллаж байна. Багш нарын 80%-ийг 1-5 жил ажиллаж байгаа залуу боловсон хүчин эзэлдэг нь онцлог юм.

            Тус сургууль дээр З тулгуурт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анги хамт олноороо шатарчин болох, морин хуур сурах, компьютер сайн эзэмших ажил зохион байгуулж шатрын клубт 134  сурагч, “эрин зууны хөтөч” сургалтанд 172  сурагч, морин хуурын дугуйланд 45 сурагч тус тус хамрагдан хичээллэж байна.

            Үдийн цай хөтөлбөрт 122 хүүхэд хамрагдаж байна.

     Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Банзрагч овогтой Нэргүйгийн

 товч танилцуулга

 Төрсөн он сар:1967.07.24

 Төгссөн сургууль:  1975-1983 онд Ургамал сумын 8-н жилийн дунд сургууль, 1983-1986 онд Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг тус тус төгссөн.

 Ажилласан байдал: 1986-2009 он хүртэл Ургамал сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар 23 жил ажилласан ба 2009 оноос одоог хүртэл тус цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд улсад нийт 25 жил ажилласан буюу тухайн байгууллагад 25 жил ажилласан.

 Шагнал: Багш нарын ур чадварын тэмцээнд оролцон 1-р байранд 3 удаа, 2-р байранд 3 удаа, 3-р байранд 2 удаа шалгарч байсан ба мэргэжлийн “Тэргүүлэх” зэрэгтэй.

Гэр бүлийн байдал: Ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

                                                                                                                                                Утас 93063471

Сумын Хүүхдийн цэцэрлэгийн танилцуулга

Тус сумын Хүүхдийн цэцэрлэг анх 1971 оны 7 сарын 01 нд “Коммунизмын туяа нэгдэл” –ийн цэцэрлэг нэртэйгээр тэр үеийн  зочид буудлын хажууд гэрт 2 ажилчин 25 хүүхэдтэй байгуулагдаж байжээ. Анхны эрхлэгчээр Ш.Пүрэв-очир, тогоочоор Л.Дэчинжав нар ажиллаж байв.

Одоо манай цэцэрлэг нь 50 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, бага насны хүүхдэд СӨБ-ыг олгох боловсролын стандартыг хэрэгжүүлэх тусгай зорилт тавин ажллаж байна.

Манай хамт олны дунд “Тэргүүлэх“ зэрэгтэй 1, ”Арга зүй” зэрэгтэй 1 багш БСШУ-ны яамны “Хүндэт жуух” бичгээр шагнагдсан хоёр хүн, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан 2 хүн тус тус ажиллаж байна.

Тус байгууллага нь эрхлэгч, багш 2, туслах багш 2, тогооч 1, туслах тогооч 1, сахиул 1, нярав 1 гэсэн 9 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 оны 09 сард 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орсноор нийт 4 бүлэг 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.

 Холбоо барих утас:98063471

Соёлын төвийн эрхлэгч Сэсээр овогтой Түвшинжаргалын

товч танилцуулга

Төрсөн он:  1972-02-13

Мэргэжил: 1992 онд Завхан аймгийн Худалдааны техниккумын “эдийн засагч-нягтлан бодогч” мэргэжлээр, 2005 онд  МУИС-ийн ЭЗС-ийг “бизнес удирдлага” бакалавр зэрэглэлээр тус тус төгссөн.

 Ажилласан байдал: 1993 онд ЗДТГазарт ерөнхий нягтлан бодогч, 1999 оноос одоог хүртэл Соёлын төвийн эрхлэгчээр, улсад нийт 13 жил ажиллаж байгаа ба тухайн албан тушаалд 12 жил ажиллаж байна.

Шагнал: 2000 онд БСШУЯ-ны хүндэт жуух бичгээр шагнагдсан.

Гэр бүлийн байдал: Ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

                                                                                                                                                 Утас 98907208

Ургамал сумын Соёлын төвийн товч танилцуулга

Манай суманд 1957 онд анхны “Улаан гэр” байгуулагдаж эрхлэгчээр нь Доржжав гэгч хүн ажиллаж байжээ. Улмаар 1963 онд нутгийн иргэд санаачлан өөрсдийн хүч хөдөлмөр оюун ухаанаа дайчлан нэг ч баганагүй 464м кв талбай бүхий шинэ клуб барьж байсан нь тухайн үедээ шинэ санаачлага болж аймаг орны удирдлагуудаас сайшаан туршлагыг нь судалж байсан гэж хууччуул ярьдаг. Шинэ соёлын төвийг 1963 оны 10-р сарын 10-нд хүлээлгэн өгч анхны эрхлэгчээр нь Бадрах томилогдон ажиллаж байв.

1978 онд Ургамал сумын соёл урлагийн 3 хоног Завхан аймагт зохиогдож аймгийн аварга дуучнаар Ч.Авирмэд О.Дэлэгням Пагма Дулам Борхүү нарын дуучид төрөн гарсан. Барилга байгууламжийн хувьд баригдсан хугацаанаасаа хойш лих засвар хийгдээгүй бөгөөд 2002 онд 1,9 сая төгрөг, 2004 онд 3,0 сая төгрөг, 2006 онд 4,8 сая төгрөг, 2007 онд 4,5 сая төгрөгийн урсгал засварууд тус тус хийгджээ.

Тус соёлын төв нь одоо 5 орон тоотой, номын сангийн 7000 гаруй номтой окартын 600 уншигчид жилд 8000 ном уншуулан, соёл олон түмний ажлаа график төлөвлөгөөний дагуу зохион байгуулж жилдээ давхардсан тоогоор 4287 үзэгчийг үйл ажиллагаандаа хамруулан өөрийн орлогын төлөвлөгөөгөө ямагт давуулан биелүүлдэг хамт олон билээ.

2010 онд Завхан аймагт Ургамал сумын соёл урлагийн өдрүүдийг амжилттай зохион байгуулж, МУСТА- наар М.Александр, “Тэргүүний ардын авъяастан”-аар Д.Баасанхүү, Б.Дамиранжав, Ц.Бямбадорж, С.Балдан-Осор, Ч.Авирмэд, Ё.Сүрэнхүү нарын 7 хүн шагнагдлаа.

Одоо тус соёлын төв нь эрхлэгч, хөгжмийн багш, музей техникч, номын санч, үйлчлэгч гэсэн 5 орон тоотой ажиллаж байна.

ХҮН ЭМНЭЛГИЙН  ЭРХЛЭГЧ ИХ ЭМЧ ДАШДОНДОГИЙН

ЭРДЭНЭСУВДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

            1977 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. “Ач” Анагаах ухааны их сургуулийг 2013 онд Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн.

Эрүүл мэндийн салбарт 11 дэх жилдээ ажиллаж,  2013 оноос сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр  ажиллаж байна.                                                                                                                      Утас 93085105

УРГАМАЛ СУМЫН ХҮН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

      Сумын хүн эмнэлэг 1927 онд “Хутаг уул” гэдэг газар Орос эмч Хлодосникова, бага эмч Бямбажав, асрагч Чулуунбаатар нарын  З хүн, 2 ортойгоор эмнэлгийн анхны суурь тавигдсан ба 1940  онд одоогийн сумын төвд нүүн ирж бага эмч Памаа эрхлэгчтай эмнэлгийн 5 ортой бага эмчийн салбартай болсон.

      1969 оноос их эмчийн салбар болон өргөжиж 10 ортой, түргэн тусламжийн машинтай, 23 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус эмнэлэг нь 4 удаа магадлан итгэмжлэлд орж сумын тэргүүний байгууллагаар 5 удаа, аймгийн шилдэг сумын эмнэлгээр 1 удаа шалгарч байв.