Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Яруу танилцуулга

                                                     ЯРУУ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Яруу сум нь анх 1924 онд Хантайшир уулын аймаг Цэцэн сартуулын хошуу гэж байгуулагдан 1926 онд сум багийг дугаарлаж нэрлэх болсон тул 10-р Бугат сум, 11-р Цогт –уул сум, 12-р Баян-улаан сум,  13-р Чандмана сумгэж байгуулагдан энэ зохион байгуулалтаараа 1931 он хүрчээ. 1931 онд Хантайшир уулын аймаг Завхан аймаг болж байгуулагдахад дээрх 4 сум нийлж Эрдэнэ-уул  нэртэй  байгуулагдаж анхны дарга нь Ишхүү, нарийн бичгийн дарга нь Балжинням гэдэг хүн байсан байна.1933 оны тоо бүртгэлээр Чандмана Өлзийт сум 13 багтай, 118220 толгой малтай байжээ.

  1959 оны 4-р сард явагдсан орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтаар  Яруу сум болон шинээр тасран Улаан-эрэгт төвлөрчээ. Энэ үеэс хойш одоог хүртэл Яруу сум  нэртэйгээр   хөгжин цэцэглэж байна.

 Одоо Яруу сум нь 495614 мянган га газар нутагтай Улиастайгаас 56 км, УБ хотоос 1100 км зайд оршдог. 579 өрх, 1996 хүн амтай, 127501толгой малтай бөгөөд эдийн засгийн гол үзүүлэлт нь мал аж ахуй дээр тулгуурлаж байна. Тус  сум нь Хэц-улаан, Зүйл, Өргөн, Жаргалант, Чандмана гэсэн 5 багтай,Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудад нийт 96 төрийн албан хаагч ажиллаж байна.

Газар нутгийн хувьд тус сум нь байгалийн үзэсгэлэнт төгс уул нуруудтай, Гурван нарийн, Гуриг, Шагж, Хагийн эрээн, Босоо Бонжоо, Уушиг, Үнэгт, Дулаан, Цагдуултай, Цахир, Хүйтэн нуруу, Хүйс хайрхан, Зүйлийн хяр, Зүйлийн мандал, Гурван ямаат, Алдарт Хулгайчийн үүр, Улаагчин, Бугат, Олгой, Хуурай сүв, Байцын хүнх, Хан жаргалант  зэрэг түүх дурсгалт үзэсгэлэнт газрууд байдаг. Сүүлийн 3 жилд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд:

  1. Шилэн кабелийн зурвас тавигдаж үүрэн телефоны бүх сүлжээ ашиглалтанд орж интернетед холбогдсон.
  2. Улиастайгаас 35 квт-ын цахилгаан дамжуулах шугам татагдсанаар 24 цагийн эрчим хүчтэй боллоо.
  3. ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр 150,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж, талх нарийн боов, оёдлын  болон гутлын цехүүд, мужааны цех, үнээний фермерийн аж ахуй, тоосгоны үйлдвэр зэрэг үйлдвэрлэлүүд ажиллаж байна.
  4. Канад загвараар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтанд орлоо.
  5. Сургуулийн 2 хичээлийн байр, биеийн тамирын заалыг нэгдсэн халаалттай болгож , багшийн хөгжлийн төвийг шинээр нээлээ.
  6. Сумын хэмжээнд 57 морин хуурч, 48 шатарч хүүхдүүдтэй болж 55 компьютерийг сурагчдад олгосноор аймгийн Засаг даргын 3 тулгуурт бодлого амжилттай хэрэгжлээ.
  7.  Ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж баг бүрт хадлангийн  талбайг хашиж хамгаалан, тэжээлийн жижиг цехтэй болсоноор мал сүргийг эрсдэлээс хамгаалах тэжээлийн нөөцийг бүрдүүлж байна.
  8. Хөдөөгийн 4 баг нүүдлийн төвтэй болсон ба 3 багт суурин төв баригдаж ашиглалтанд орлоо. Мөн багийн засаг дарга нар, эмч нар ИНХ-ын дарга нар унаатай болсон байна.
  9. Баяр наадмын талбай стадион барьсан .
  10. Квош трактортай болсноор зам засаж , хогийн цэгийг шууж цэвэрлэсэн.
  11. Явган хүний зам тавих

 Тус сумын АДХГЗ нь 1992 оны 12 сард нутаг дэвсгэр , засаг захиргаа нэгжийн өөрчлөлтөөр Засаг даргын тамгын газар болж өнөөг хүртэл 21дэхь  жилдээ төрийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна . Засаг даргын тамгын газрын даргаар 1992 ондТ.Дашдондог , 1993-1995 ондУ.Отгонбаатар , 1996-2000онд Хангай , 2000-2002 ондГ.Даржаа , 2003-2008 онд Д. Махмэдрий , 2009 оноос Б.Цэрэннадмид ажиллаж байна . ЗДТГ нь17 орон тоотой үйл ажиллагаа явуулж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж ажилладаг.  Сүүлийн жилүүдэд орон нутгийн орлогын төлөвлөгөөг 108,4 -132,8 хувиар биелүүлж, өр авлага үүсгэлгүй ажиллаж, тайлан балансыг “Экюлос” программаар гаргаж, төрийн сангийн сүлжээнд холбогдон ажил гүйлгээг хийж байна.

 Төрийн цогц үйлчилгээг багт хүргэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран  баг бүрт тайлан тавьж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрх зүйн сургалт сурталчилгааг явуулж, малчдыг бүлэг хоршооны хэлбэрт оруулж төсөл хөтөлбөр, зээл тусламжинд хамруулах , бэлчээр, хадлангийн талбайг хашиж хамгаалах, тэжээл бэлтгүүлэх, нөөцлүүлэх байгалийн эрсдлийг даван туулах бэлтгэл ажлуудыг хангуулахад онцлон анхаарч ажиллаж байна.

Яруу сум нь 495,6 мянган га хавтгай дөрвөлжин км газар нутагтай,  Улиастайгаас 56 км, УБ хотоос 1100 км зайд оршдог.  Эрдэнэхайрхан, Түдэвтэй,, Нөмрөг, Идэр, Улиастай, Алдархаан зэрэг сумдтай хиллэдэг

Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагууд ажилладаг . Үүнд :

ЗДТГ, Хүн эмнэлэг, 9 жилийн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төрийн байгууллагууд, ХААН банк, Хадгаламж банк, ШТС, Эрчим хүчний салбар зэрэг төрийн бус байгууллагууд ажилладаг.

                     Яруу сум нь:

                     1924-1926 онд Хантайшир уулын аймгийн Цэцэнсартуул хушуу

                     1926-1931 онд 10-р бугат сум, 11-р Цогт-уул сум, 12-р Баян-улаан сум, 13-р Чандмана сум

                     1931-1933 онд Эрдэнэ-уул сум

                     1933-1959 онд Чандмана- Өлзийт сум

                     1959 оны 4-р сараас өнөөг хүртэл Яруу сум гэж орон нутгийн засаг захиргааны  хуваарилалтаар тухай бүр нэр нь өөрчлөгдөж ирсэн байна.

                     1959 оны 4-р сард явагдсан  орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтаар Яруу сум болон шинээр тасран Улаан эрэгт төвлөрчээ. Энэ үеэс  хойш одоог хүртэл Яруу сум хэвээр ажиллаж байна.

 Яруу сум нь 579 өрх, 114481 толгой малтай,  Өргөн, Жаргалант, Хэц-улаан, Зүйл гэсэн хөдөөгийн 4 баг, Чандмана гэсэн сумын 1, нийт 5 багтай.         

                             ЯРУУ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР           

Тус сумын АДХГЗ нь 1992 оны 12 сард нутаг дэвсгэр , засаг захиргаа нэгжийн өөрчлөлтөөр Засаг даргын тамгын газар болж өнөөг хүртэл 21дэхь  жилдээ төрийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна . Засаг даргын тамгын газрын даргаар 1992 ондТ.Дашдондог , 1993-1995 онд У.Отгонбаатар , 1996-2000 онд Хангай , 2000-2002 онд Г.Даржаа , 2003-2008 онд Д. Махмэдрий , 2009 оноос Б.Цэрэннадмид ажиллаж байна . ЗДТГ нь17 орон тоотой үйл ажиллагаа явуулж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж ажилладаг.  Сүүлийн жилүүдэд орон нутгийн орлогын төлөвлөгөөг 108,4 -132,8 хувиар биелүүлж, өр авлага үүсгэлгүй ажиллаж, тайлан балансыг “Экюлос” программаар гаргаж, төрийн сангийн сүлжээнд холбогдон ажил гүйлгээг хийж байна.

      Төрийн цогц үйлчилгээг багт хүргэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран  баг бүрт тайлан тавьж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрх зүйн сургалт сурталчилгааг явуулж, малчдыг бүлэг хоршооны хэлбэрт оруулж төсөл хөтөлбөр, зээл тусламжинд хамруулах , бэлчээр, хадлангийн талбайг хашиж хамгаалах, тэжээл бэлтгүүлэх, нөөцлүүлэх байгалийн эрсдлийг даван туулах бэлтгэл ажлуудыг хангуулахад онцлон анхаарч ажиллаж байна.

Тус сургууль нь Чандмана-Өлзийт суманд 1929 онд байгуулагдаж 2009 онд 80 жилийн ойгоо тэмдэглэсэн.Одоо 18 багш сурган хүмүүжүүлэгч, 12 ажилтан,102 суралцагчидтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.Нийт багш нарын 50 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Багш сурган хүмүүжүүлэгч,суралцагчдаас улс,аймаг,бүсийн уралдаан,тэмцээн,олимпиадад амжилттай оролцдог. 2003 оноос эхлэн хөрөнгө оруулалт,төсөл хөтөлбөрт хамрагдан сургалтын орчин сайжирч байна.

                         ЯРУУ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

         Тус сумын цэцэрлэг нь 17 багш  ажилчид, 4 бүлэг, 70 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. 2011-2012 оны хичээлийн жилд манай хамт олон “Хүүхдийг дээдлэн багшаа хөгжүүлж, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, орчноо сургалтын стандартад нийцүүлэн хүүхдийг цогцоор нь хөгжүүлэх” зорилгыг тавин ажиллаж , жил бүр нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд   2009 онд Хэц-Улаан , Зүйл багуудад малчдын нийт 34 хүүхэд, 2010 онд Хэц-Улаан багт 18 хүүхдийг  СӨБ-ын 21 хоногийн  сургалтанд хамрууллаа.

2010 онд 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Канад загварын 100 хүүхдийн шинэ барилга баригдаж 2011 оны 10 сард ашиглалтад орсоноор сургалт хүмүүжлийн ажлаа явуулах тав тухтай орчин, хүүхэд эрүүл, стандартад нийцсэн орчинд сурах, хөгжих боломж нь бүрэн нээгдэж байгаа юм.

 

            

             

         

                   ЯРУУ СУМЫН АЛДАРТНУУД :

  • Монгол улсын  хөдөлмрийн баатар  Содномбалын Гончигбал ,
  • Монгол улсын гавъяат малчин Пэрэнлэйн Шар
  • БНМАУ-ын сайн малчин Дарамжав  Нохойжав ,Пэгвий Нямаа ,
  • Моногл улсын хошой аварга малчин Мягмар Цэдэндондов , Дамдин Бямба-Очир
  • Моногл улсын тэргүүний малчин Ундрах Дүгэржав , Лхамсүрэн Монхор , Жигжидсүрэн Бизъяа , БатОчир Цангиа , Дагва Пүрэв , Ядамсүрэн  Шаарийбуу, Ядамжав Гүнсэн , Шоовой Доржлодой ,
  • Монгол улсын аварга аварга тууварчид Сүдээ Бямбаноров , Намжил Лосол , Галаарав Шүхэржав
  • Монгол улсын сайн малчид Дулам Сүхээ
  • Монгол улсын алтан төлийн эзэн Жамсран Баянжаргал , Шоовой Доржлодой
  • Монгол улсын алдарт уяачид Намжил Намхай , Жамсран Баянжаргал, Дашзэвэг Дагвадорж
  • улсын залуу аварга малчид Цагаанбанди Баянжаргал , Цэдэндондов Буянжаргал , Цангиа Борбанди , Цэдэндондов Дэмбэрэл , Ванчиг Дамдинжав , Лхагважав Чулуунбаатар , Аюургүнэ Гандан , Зэдэр Баярсайхан
  • аймгийн аварга малчид Дагва Нямжав ,Өвгөн Чадраабал ,  Ядамсүрэн  Шаарийбуу , Дамба Лодон  , Ядамжав Гүнсэн , Бүдрагч Бүрэн , Дамба Тавхай , Дарамжав Санжбазар , Баднайжав Жамц , Дагва Совд , Дагва Сэр-Од , Хас Гүнчин , Эрхэм Дааяа , Адрагч Сэлэгмаа , Шагжхүү Төмөрбаатар , Жаалай Сундуйжав , Бүдрагч Авирмэд , Дагва Пүрэв , Чойжил ЗагдОчир , Гань БалданОчир
  • аймгийн аварга саальчин Соном Цэрэннадмид , Буджав Баянжаргал , Норов Шараа , Мангал Ягаан , Жамсран Ягаан , Лхамсүрэн ЦэндАвуш ,
  • сумын сайн малчин Балдан Дарьбазар , Панди Ширбазар , Санжаажав Даваахүү , Лутбаяр Жумдаан , Сандаг Рагчаа , Хувцагаан Санжсүрэн , Хувцагаан Ганбат , Жанцандорж Санжмятав , Жанцандорж Ширэндэв 

        ЯРУУ НУТАГТ БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД МАШ ОЛОН БАЙДАГ ТЭНДЭЭС ДУРДВАЛ :

Монгол улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн өсөж төрсөн нутаг ОНЦЫН ХҮРЭН БУЛУУ хэмээх газрыг нутгийн зон олон хүндлэн дээдэлж явдаг.

  Байгалийн үзэсгэлэнт газрууд , байгалийн баялагийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх  боломж бүрдсэн нутаг юм .  Энэ нутагт тарвага зурам , үнэг хярс, мануул дорго, чоно, буга, согоо, бор гөрөөс, цагаан зээр , аргаль угалз, янгир ямаа, нохой зээх зэрэг ан амьтад ихтэй . Хун, галуу, ангир, хойлог, шонхор, тогруу, ятуу, зэрэг жигүүртэн шувууд олноор байрладаг . Аньс , хад, үхрийн нүд, улаалзгана, тошлой, чонын элэг, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ элбэг ургадаг. Мөн дэгд, юндэнзэн, хонхон цэцэг , шархны шар , гогод, гоньд , сонгино , таана, хөмүл, вансэмбэрүү, царван, мэхээр, алтан гагнуур  зэрэг ховор нандин эмийн ургамал элбэгтэй. Рашаан булаг, гол горхи, нуур цөөрөм, элбэгтэй үзэсгэлэнт  төгс байгаль хосолсон сайхан нутаг билээ .

                                         Эрт дээр үеэс шүтэж ирсэн Цамцан мод

                                                    Яруугийн гурван ямаат уулс 

                                         Зүйлийн эхний эртний өндөр хэргэсүүр

Хан жаргалант багийн зон олны шүтэж дахиж явдаг ‘’Хан жаргалант уулс”

Хан жаргалант багийн жил бүр тахидаг ’’ Чандмань овоо”

Өргөн багийн  өндөрлөг уулсын нэг   ‘’ УРАНГИЙН МАНДАА

Зэрэг эдгээр сүрлэг сайхан газруудад нөгөө ховор ан амьтан , жимс жимсгэнэ, ховор эмийн ургамлууд  цөм бүрэн байдаг .

  • ХӨШӨӨ, ДУРСГАЛ
  • 2010 онд Бадарч овогтой Минжмаа нь ах дүүсдээ зориулж бүтээсэн бодь суварга

  •