Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Завханмандал танилцуулга

Завхан аймгийн Завханмандал сум

ЕМБҮҮМАНДАЛ СУМ ҮҮСЧ БИЙ БОЛСОН НЬ

Хувьсгал ялсны дараа засаг төрийн зохион байгуулалтанд өөрчлөлт хийн шинэ зохион байгуулалтанд оржээ. Цэцэн Сартуул хошуу Тэгшийн, Галуутайн гэсэн хоёр хүрээтэй байжээ. Тус хошуу  Ачит гэгээн Вандандорж, Билэгт гэгээн, Дашдорж гэгээн гэсэн хоёр гэгээнтэй, хошууны төв нь Галуутай хүрээ байжээ.

Цэцэн Сартуул хошуу нь 19 сумтай, түүний нэг нь Ембүүмандал /Завханмандал/ сум Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошууны харъяанд байж байгаад цөөхүүр, хашга, урианхай, хар нурман, бүзэн, алаг адуун, хөтчин овог, отгуудын нутаг дэвсгэрийг хамаарч 1923 онд явагдсан нутгийн захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Хантайшир-Уулын аймгийн Ембүүмандал сум болон бий болсон байна.

Ембүүмандал сумд гурван жижиг сум багтаж байв.

Нэгд: Алтан Хайрханаас доош, Жаргалантаас дээш, урагш Завхан гол хүртэл Хан цогт сум. Дарга нь Төмөр Дугар,

Хоёрт: Жаргалантаас доош Мандал хүртэл Жаргалант сум. Дарга нь чөтгөр хэмээх хочтой Жамбын Лувсан-Иш байжээ.

Гуравт: Мандалаас доош, Голын Баян улаан хүртэл Мандал сум. Дарга нь Сандаг Захирагчийн хүү Мишиг тайж байжээ.

1923 онд эдгээр гурван сумыг нэгтгэн Ембүүмандал сум байгуулж даргаар нь Сандагын Дорлиг гэгч сонгогджээ. Сумын захиргаа конторгүй айлын гэрт түр байрлаж байжээ.

1929 онд Хар Үзүүрийн тохойд гэр барьж төвлөрч, даргаар нь Жанцангийн Дорлиг гэгч томилогдон ажиллаж байжээ.

Ембүүмандал гэдэг нэр хайрласны учир утга нь Мандалын голоор зуслантай, Ембүү уулаар өвөлжөөтэй нутаг усаараа нэгтгэн нэрлэсэн хэрэг байжээ. Ембүү гэдэг уул Их буурлын ар хормойд оршдог сүмбэр Цэнхэр Уул, Мандал гэдэг нь Хүнгий голын Чулуутын булан орчим урд эрэг дээр оршдог, орой дээрээ овоо бүхий уул юм гэж тэмдэглэсэн байдаг.

1942 онд Засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтанд орж Эрдэнэ уул, Цогт багийг Ембүүмандал суманд нэгтгэж Завханмандал сум гэж нэрлэх болжээ.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАВХАНМАНДАЛ

СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Завхан аймгийн Завханмандал сум нь Завхан аймгийн баруун бүсийн төвд говь тал, хээр хосолсон талархаг 361,1 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотоос 1200 км, Улиастай хотоос 167 км-т алслагдсан. Завхан аймгийн говь хээрийн талархаг бүсэд байдаг. Дөрвөлжин, Ургамал, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул сумдтай хиллэдэг. Засаг захиргааны 4 багтай, сумын төв Нуга баг. 2013 оны эхний хагас жилээр 98731 толгой мал тоолуулснаас 95,9 хувийг бог мал эзэлдэг. 13 мянгат малчинтай.  336 өрх 1660 хүн амтай, үүнээс малчин өрх 194, хүн амын 65,2 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг.  Завхан аймгийн говийн бүсийн төв статусаар хөгжиж байгаа төвлөрсөн сум болно.

Завханмандал сум нь сүрлэг сайхан Хүрэн Хайрхан, Цахир Хайрхан, Жаргалант Хайрхан, Таван лам, үзэсгэлэнт Гацаа, урсгал дөлгөөн Баянгол, Алтан шаргал Бор хярын элсэн манхан, Их Бага буурлын сүрлэг уулс, Сартуулын цагаан овоо, Аргалын хар, Шувууны уулс зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэн бүрдсэн уулс усаараа аймаг улсдаа бахархагдаж байдаг

 Одоо тус суманд 12 жилийн бүрэн дунд сургууль, сум дундын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, нутгийн захиргааны байгууллагууд, цагдаагийн тасаг, ус цаг уурын орчин шинжилгээний төв, улсын нөөцийн салбар, аймаг дундын отрын бүс нутаг, Шинэ-Амьдрал Мандал хоршоо, Нугын дэвшил, Нугын ундарга, Бор хярын төгөл, Бор Азарга, Яргуйт Мандал хоршоод, Мөнхөд Үржих Хайрхан, Ариун Дүүрэн, Шинэ-Мандал Оргих, БХТД зэрэг ХХК-ууд, Үйлдвэрчний эвлэл, Ахмад, Эмэгтэйчүүд, Залуучуудын ТББ-ууд, болон төрийн  байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Мөн ХААН, Хадгаламж банкны салбарууд, үүрэн холбооны Юнителийн салбар ажиллаж байна. Сумын ард иргэдээс сонгогдсон 15 төлөөлөгчөөс бүрдсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон тооны дарга, нарийн бичгийн даргатайгаар нутгийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэх хуулийн хэрэгжилтийг хангуулах, сумын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавихүүрэгтэйгээр ажиллаж байна.

Нутгийн захиргааны эрхийг сумын Засаг дарга түүний Тамгын газар, багийн удирдлагууд хэрэгжүүлэн орон нутагт төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ард иргэдэд төр, нийгмийн үйлчилгээг үзүүлэх, үүрэгтэйгээр ажиллаж байна.

Жилдээ 81,0 сая төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн 951,0 сая төгрөгийг зарлага санхүүжилтээр төрийн төсөвт байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Улсаас 860,0 сая төгрөгийн татаас санхүүжилт авч байгаа нь жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сумын эдийн засгийн өсөлт сайжирч байгаа нь мал таван төрөл дээрээ өссөн болон хөрөнгө оруулалт нэлээдгүй нэмэгдсэнтэй  холбоотой юм.

2008-2012 онд тус суманд доорх томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн нь ард иргэдийн амьдрал ахуйд нь ихээхэн нөлөөллөө. Үүнд:

-115 квт-ын Усан цахилгаан станц баригдан ашиглалтанд  орсноор сумын төв 24 цагийн эрчим хүчээр хангагдлаа. Сумын төвийн дотоодын 04-ын шугамыг иж бүрэн шинэчилж, шугамын алдаглыг арилгав.

- Аймагтаа анхных болох Нутгийн удирдлагын ордон баригдав.

- ХААН, Хадгаламж банк онлайн системд шилжин иргэдэд шуурхай үйлчилж эхэлсэн.

- Говийн бүсийн сумдын цаг уурын өртөө байгуулагдсанаар цаг агаарын мэдээллийг өдөр тутамд малчид, ард иргэдэд дамжуулдаг болов.

- Малчдыг эрх ашиг, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх “Ногоон Алт” төсөл амжилттай хэрэгжиж үр дүнтэй ажлуудыг хийлээ.

- 80 гаруй га талбайг хашин хамгаалан хадлангийн талбайтай болсон ба малчид өөрсдөө хадлангаа бэлтгэж эхэллээ.

- Ногоон хэрэм хөтөлбөр амжилттай хэрэгжиж 60 га-д хүрч 15,0 мянган мод тарилаа.

Бүх багууд ухуулга сурталчилгаа болон багийн төвийн 2-оос доошгүй гэр, багийн Засаг дарга нарыг мотоцикль, комьпютер техник хэрэгслээр бүрэн хангав.

-Бэлчээрийн ашиглалтгүй байсан худгийг засварлан шинээр гарган ашиглалтанд оруулав.

- 5000 га-д бэлчээрийн үлийн цагаан оготны устгал хийж бэлчээрийг нөхөн сэргээх ажил хийгдэв.

-  Холбооны барилгад их засвар хийгдэн Юнителийн сүлжээ бий болсон.

- Гурван булгийн эхийг хамгаалсан ба Ногоон хэрэм дэхь чацаргана тариалалт жил бүр 10 хувиар нэмэгдэж байна.

- Цагдаагийн кабон баригдаж хэсгийн бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөл сайжрав.

- Сумын төвд бөх, морины хөшөө, цагаан хаалга, мэдээллийн самбарууд, замын тэмдэгтүүд шинээр хийгдэж цэцэрлэгт хүрээлэнг тохижуулснаар ард иргэдийн амьдрах таатай орчин бүрдлээ.

- ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс 150,0 сая төгрөгийн зээлийг ард иргэдэд олгосноор хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо эрс өсөн, ажилгүйдэл 0,5 пунктээр буурсан үзүүлэлт гарч байна.

Завханмандал сумаас хөдөлмөр бүтээл оюун сэтгэхүйн өндөр чадвартай хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэдүүд олон төрөн гарсан байна. Тухайлбал:

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Лхагва, Монгол Улсын гавъяат багш Д.Дармаа, Д.Дагва, Р.Маабазар, Монгол Улсын гавъяат тамирчин анхны дэлхийн аварга Л.Бадамсүрэн, Монгол Улсын гавъяат эдийн засагч Р.Батжаргал, Монгол Улсын УИХ-ын гишүүн Ж.Чунагсүрэн, Ц.Ганхуяг, Д.Балдан-Очир, Монгол Улсын сайн малчин Н.Маамуудай, Ж.Шагдарсүрэн, С.Баттогтох, Монгол Улсын Алтан төлийн эзэн С.Пүрэвжал, Хэл бичгийн ухааны анхны эрдэмтэн Л.Мишиг, Монгол Улсын уран гараат улсын начин Г.Баттогтох, нараараа бид бүр\хэн байнга бахархдаг.

Цаашид Завханмандалчууд Завхан аймгийн баруун бүсийн төв жишиг сум болон хөгжихөөр хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монгол Улсын өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байгаа уугуул иргэд мөн төрсөн нутагтай минь ажил амьдралын сэжмээр холбогдсон миний нутаг хэмээн элгэмсдэг нутгийн ахан дүүс та бүхэнд аймаг сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж эрүүл энх аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

                       Та бүхнийг минь төрсөн нутгийн минь уул ус өнө мөнхөд ивээх болтугай.

ЗАВХАНМАНДАЛ СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Түүхэн товчоо:    Манай сургууль нь анх одоогийн сумын төвийн дээд дэнжид 5 гэрт 25 хүүхэд, 1 багш, 1 галчтайгаар байгуулагджээ.

1938-1955 он хүртэл бага боловсрол

1956-1968 он хүртэл баруун бүсийн 7 жилийн дунд сургууль

1969-1988 он хүртэл 8 жилийн дунд сургууль

1989-оноос говийн бүсийн 10 жилийн сургууль болон өргөжиж эдүгээ 12 жилийн тогтолцоонд амжилттай шилжин үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Одоо манай сургууль 11 бүлэгт 220-иод сурагч, 20  багш, 20 ажилчинтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

    Нэг ээлжээр хичээллэдэг, 2 хичээлийн байр, дотуур байранд нам даралтын 5 ам галладаг.Багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан.Нийт багшийн 60 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, магистр багш 7, тэргүүлэх зэрэгтэй багш 5, заах аргач зэрэгтэй багш 7. Нийт багшийн 60 хувийг 10 хүртэл жил ажиллаж байгаа залуу багш нар эзэлдэг.

  • Сургуулийн хичээлийн байр /2007 он/, дотуур байранд /2008 он/ их засвар хийгдэж, сурч хөгжих орчин сайжирсан.

Яамны хөрөнгө оруулалт байгууллагын хөрөнгөөр биеийн тамир, технологи, дуу хөгжмийн кабинетын хэрэглэгдэхүүн сурагч ширээ сандал, ухаалаг самбар гэх мэт 36016,4 мянган төгрөгийн, төсөл хөтөлбөрөөр дотуур байрын зөөлөн эдлэл, техник хэрэгсэл, гэгээрэл төвийн кабинетын иж бүрдэл, компьютер гэх мэт 58613,1 мянган төгрөгийн, хандив тусламжаар  2300.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр бидний ажиллах, суралцах орчин нөхцөл дээшилж байна

  • Төр засгийн  өндөр албан тушаалд, шинжлэх ухааны бүх салбар, бизнесийн салбарт  олон арван төгсөгчид амжилттай ажиллаж , нутаг хошуу, улс аймаг, сум, сургуулийнхаа нэрийг алдаршуулж буйд талархаж явдгаа илэрхийлье.

       Овог:  Бадамсүрэн Нэр:   Оюунгэрэл

       Төрсөн огноо :  1968.03.09

       Төгссөн сургууль:   МУИС Математикийн багш

        Боловсролын зэрэг:  Магистр

        Ажилласан жил : Боловсролын салбарт 22 жил

        Эрхэлдэг ажил: сургуулийн захирал

 

Хүүхдийн Цэцэрлэг

Түүхэн товчоо: Хүүхдийн Цэцэрлэг нь анх 1969 оны 07 сарын 15-нд  25 ортой 3 ажилчинтай байгуулагдан эдүгээ 44 дэх жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулан  339530 мянган хүүхэд өдрийн төлөвлөгөөтэй ажиллан 1-р ангид 520 гаруй хүүхдийг амжилттай бэлтгэн оруулсан.Анхны Эрхлэгч хүмүүжүүлэгч багшаар З.Циен,үйлчлэгчээр Б.Жавзандорж,тогоочоор Цэлэгмаа нар ажиллаж байгаад 1973 оны 06 сарын 26-нд нэгдлийн төсвөөс улсын төсөвт  шилжин боловсролын хэлтэст харъяалагдан Эрхлэгчээр Б.Янжмаа ,багшаар Б.Шоовдор,тогоочоор Ө.Маамаахүү нар ажиллаж байсан.

1984 оноос 2 бүлэг 7 ажилтан,2005 оноос 2 бүлэг 8 ажилтан, 2009 оноос өнөөг хүртэл 2 бүлэг 9 орон тоотой өдөрт 40-50 хүүхэдтэй ажиллаж байна.

2005 оноос Эрхлэгчээр Ж.Баянаа,бүлгийн багшаар Д.Оюун,М.Бямбаа,А.Галбадрах ,туслах багшаар Ч.Дэлгэрнасан,Л.Оюунбэлэг,Ж.Бат-Эрдэнэ,няраваар Б.Наранжаргал,Д.Баянхүү,тогоочоор Б.Эрдэнэсувд,Ш.Солонго,галчаар Д.Ганзага нар ажиллаж байна.

Цэцэрлэгийн багш ажилчид

Үе үеийн багачууд

Энэ хугацаанд бид бүхэн сургалтын чанарыг сайжруулах байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх,мэргэжлийн багшийн хангалтыг нэмэгдүүлэх,хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр нилээдгүй ажлуудыг хийсэн.

Сүүлийн 10 жилд бүтээн байгуулалт,хөрөнгө оруулалт, гаргасан амжилтаас дурьдахад:

2006 онд тогтвортой амьжиргаа 2 төслөөр 3.6 сая төгрөгний засвар ,2.7 сая төгрөгний зөөлөн эдлэл,азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 1.6 сая төгрөгний тоглоом наадгай,2009 онд ТА-2 төслөөр 8.4 сая төгрөгний тоглоомын талбайн тохижилт,2011 онд Аймгийн Засаг даргын тамгын газрын 3 тулгуурт бодлогын хүрээнд 4.5 сая төгрөгний зөөлөн эдлэл, багш нарт  4 ш компьютер,2012 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 30.0 сая төгрөгний засвар зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн.

2009 онд бүсийн сумдын багш нарын ур чадварын тэмцээнд багш М.Бямбаа 1-р байр,аймагт 4-р байр,2011 онд илтгэлээр эрхлэгч Ж.Баянаа 1-р байр,2012 онд багш А.Галбадрах ур чадвараар бүсэд 1-р байр,аймагт 4-р байр,мөн бүсийн сумдын хүүхдүүдийн дунд зохион явагдсан дуу,бүжгийн төрлийн тэмцээнд 2011,2012 онуудад төрөл тус бүрээр тэргүүн байр эзэлж нийт ажлын үр дүнгээрээ тэргүүлж бүсийн тэргүүний цэцэрлэгээр 2 удаа шалгарсан амжилттай.

Дууны төрлөөр М.Ариунзаяа,П.Даваасүрэн,Г.Хулангоо,Б.Бямбадэлгэр,бүжгийн төрлөөр Г.Урангоо,Д.Номин-Эрдэнэ,Г.Хулангоо,Б.Бямбадэлгэр нар тэргүүн байр эзэлсэн.

 

Бүсийн сумдын багш нарын ур чадвар,илтгэлийн уралдаан болон бүсийн сумдын хүүхдүүдийн дунд дуу ,бүжгийн төрлөөр зохион явагдсан тэмцээний үеэр

Урлан бүтээхийн хичээлийн үеэр |ахлах бүлэг|

Ажил үйлсээрээ 2006,2010 онд сумын шилдэг байгууллагаар шалгарсан. Засгийн газар болон БСШУЯ-ны шагналаар шагнагдсан багш ажилчид:

Эрхлэгч Ж.Баянаа ,нярав Д.Баянхүү нар “Жуух бичиг”-ээр,багш М.Бямбаа “боловсролын тэргүүний ажилтан”-аар  шагнагдсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тасралтгүй 25 -с дээш жил ажиллан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад ажилчдаас дурдахад   Б.Янжмаа 32 жил багш,эрхлэгчийн ажлыг,Б.Шоовдор  30 жил багш эрхлэгчийн ажлыг ,Д.Оюун 29 жил туслах багш,багшийн ажлыг,Ч.Дэлгэрнасан 25 жил туслах багш,багшийн ажлыг ,Б.Эрдэнэсувд 28 жил тогоочийн ажлыг тус бүр эрхлэн ажиллаж ирсэн байна.

 

Мэндчилгээ

Тус сумын Хүүхдийн цэцэрлэгт ажиллаж хөдөлмөрлөж байсан монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАВХАНМАНДАЛ СУМЫН

СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА.

Завхан аймгийн Завханмандал сумын эмнэлэг нь 1938 онд Нугын төвд  байгуулагдаж  1938-1954 он хүртэл бага эмчийн салбар,  1954-1966 онд их эмчийн  салбар,  1966-1990 он хүртэл сум дундын эмнэлгээр, 1990-2003 оны 07-р сарын 01 хүртэл  сумтын эмнэлгээр 2003 оны 07р сараас сум дундын эмнэлгээр ажиллаж байна.

 Одоо манай эмнэлэг нь  эрхлэгч их эмч – 1, их эмч – 2, багийн бага эмч -3, НЭМАзүйч бага эмч – 1, хүүхэд  вакцин хариуцсан  бага эмч  - 1, статситикч бага эмч – 1, эх баригч бага эмч  - 1, лаборант – 1, сувилагч – 4, нягтлан бодогч – 1, үйлчлэгч – 4, голомт хяналтын ажилтан – 1, тогооч – 1, угаагч – 1, жолооч – 1, галч – 4, эмийн санч – 1 зэрэг нийт 29 эмч ажилчидтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  ард иргэдэд үзүүлсээр ирлээ. Эмнэлгийн барилга нь 2005 оны 9-р сард ашиглалтанд орсон, нам даралтат уурын зуухтай.

Тус эмнэлэг нь сум дундын статусаар ажиллаж  өвөл хавар намрын улиралд тойргийн сумдын отор нүүдлээр яваа малчид оторчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Байгууллагын үндсэн чиг үүрэг

Хүн амд нийгмийн эрүүл мэнд , эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж эргэлт хяналтыг цаг тухайд нь тогтмол хийж байх.

Сумын болон тойргийн сумдын хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл мэндийг дэмжих, хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх.

Ажил үйлчилгээний цар хүрээ:

Сумын ИТХ, ЗДТГ, аймгийн ЭМГ, АНЭ, БОЭТ сургууль, цэцэрлэг, аж ахуйн үйлчилгээний  байгууллагууд төрийн ба  төрийн бус байгууллагууд компани аж ахуйн нэгж ЭТУГ чанар баталгаажилтын албад тойргийн сумдын эмнэлгүүд өөрийн болон бусад сумын хүн

Завханмандал сумын Соёлын төв

Завханмандал сумын Соёлын төв нь анх 1955 онд одоогийн Тэжээлийн фондын урд дэнж дээр “Улаан булан” нэртэйгээр 50 хүний суудалтай байгуулагдаж, Эрхлэгчээр нь Зандрагч,Хөгжмийн багшаар Асарбайна нар ажиллаж байжээ.

1960 онд Улаанбуланг одоогийн Соёлын төвийн баруун төлд шилжүүлэн байрлуулж “Шинэ-Амьдрал”нэгдлийн орлогч дарга Дүгэржав,нэгдлийн туслах үйлдвэр баригадын  дарга Ванчинсүрэн нарын санаачлагаар үйлдвэр баригадын ажилчид,сургуулийн сурагчидын хүчээр тоосго цохиулан 100 хүний суудалтай  болгон өргөтгөн ашиглалтанд оруулсан.Энэ үед эрхлэгчээр нь Зандрагч ажиллаж байв.

1960 оноос бүх сумдын Улаанбуланг Соёлын Яамны Сайдын тушаалаар Клуб болгон бүтэц зохион байгуулалтын хувьд өргөтгөсөн байна. Клубын анхны эрхлэгчээр Д.Маньбадар 1963 он хүртэл томилогдон ажиллаж байв.

1963 онд  С.Чулуунбаатар,Я.Роломжав нар хөгжмийн багшийн 45 хоногийн дамжаа төгсөн ирж Чулуунбаатар  хөгжмийн багш,баян хуурчаар Я.Роломжав нар үндэсний хөгжимчнөөр

1965 он хүртэл ажилласан байна. Мөн 1963 онд номын сан байгуулагдаж,анхны номын санчаар С.Долгор ажиллаж байжээ.

1964-1965 оны хавар хүртэл Цэцэн эрхлэгчээр ажиллаж,1965 оны 9-р сараас, 1966 оны 5-р сар хүртэл Роломжав овогтой Жамъянсүрэн ажиллаж,1967-1970 он хүртэл Ж.Монхор,1971 оны хавраас 1986 оны 11-р сар хүртэл Р.Жаъянсүрэн клубын эрхлэгчээр ажиллаж байв.

1976 онд сумын МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга Дашбалжирын санаачилга,зураг төслөөр Соёлын төвийн одоогийн барилгыг шинэчлэн сумын иргэдийн хүчээр барьж ашиглалтанд оруулсан.Соёлын төв нь хөгжлийн явцад үндэсний хөгжмийн болон орчин үеийн техник хэрэгсэл,тоног төхөөрөмж,хувцас,сайн дурын урансайханчтай болон өргөжин  хөгжсөөр байна.

Тус сумын клуб нь засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар 1992 оноос “Соёлын өргөө”,2000 оноос “Соёлын төв”нэртэй болон иргэд хөдөлмөрчдөд соёл урлаг,уран сайхны тоглолтуудаас гадна номын сан,ОHС танхим,каракое өрөөгөөр хөдөлмөрчдөд үйлчилж байна.Соёлын төвийн дэргэд Морин хуурын,Чандмань Эрдэнэ” хамтлаг 60 хүүхдийн бүрэлдхүүнтэй хичээллэдэг.Мөн залуучуудын “Залуус” хамтлаг ажиллаж байна.Одоо Соёлын төвийн эрхлэгчээр С.Нарангэрэл,Хөгжмийн багш   Х.Гантулга,Музей техникийн ажилтан Д.Энхцэцэг,Номын Санч Б.Ургахцэцэг,Үйлчлэгч   Ц.Батцэцэг нар ажиллаж байна.

д\д

Овог нэр

Албан тушаал

утас

1.

С.Нарангэрэл

соё лын төвийн эрхлэгч

88306903

2.

Х.Гантулга

хөгжмийн багш

88707476

3.

Д.Энхцэцэг

музей техникийн ажилтан

88306703

4.

Б.Ургахцэцэг

Номын санч

88228590

5.

Ц.Батцэцэг

үйлчлэгч

88258287

 

3000 тн-ийн багтаамжтай улсын нөөцийн өвс тэжээлийн цэг

Цагдаагийн кабон баригдаж цагдаагийн хэсэг ажиллаж  байна.

Малчдын сургалт мэдээлэлийн төв баригдаж

“Ногоон алт” төсөл хэрэгжиж байна.

цахилгаан станц

ГТХАН-ийн 600000 еврогийн тусламжаар тус суманд 115 квт-ийн УЦС баригдсан ба 2011 оноос Тайшир болон төвийн эрчим хүчтэй холбогдсоноор  цахилгаан хангамж бүрэн шийдэгдэв.

Сумын төвийн халуун ус: 2009-онд ашиглалтад орсон.

Тус суманд 10 гаруй худалдаа үйлчилгээний төв,цэгүүд ажиллан ард иргэдэд үйлчилж байна.

2013 онд тус суманд сүсэгтэн олны хандивын хөрөнгөөр 21 суварга бүхий “Нугын хийд” ашиглалтад оров. Ивээн тэтгэгч : “Ноёд констрашейн” ХХК 50-60 хувийн хөрөнгө оруулалт хийсэн.

Иргэд ТВ-ийн 10 суваг үзэн Юнителийн сүлжээ ашиглаж байна.