Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Хөгжлийн бодлогын хэлтэс

          

           
           
           
           
           
           
           

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

ЗОРИЛГО

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хүнс, хөрөнгө оруулалт, барилга хот байгуулалт, архитектур төлөвлөлт, дэд бүтэц, байгаль орчин, уул уурхай,  газрын харилцаа, хөдөө аж ахуйн асуудлаар аймгийн хөгжлийн стратеги бодлогыг төлөвлөж, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, хяналт үнэлгээ-шинжилгээ үнэлгээ хийхэд оршино.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн аймгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах.

ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны газар

Үйлдвэр, хөдөө аж ахуй  газар

Тээвэр, автозамын газар

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс

Ус, цаг уур, орчны шинжилгээний алба

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа

“Амь-Ус Трейд” ТӨХК

Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК

Завхан - АЗЗА ТӨХК

Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХХК-ий Завхан аймаг дахь салбар

Монгол шуудан ТӨХК-ий Завхан аймаг дахь салбар

Монголын цахилгаан холбооны Завхан аймаг дахь салбар

Хот тохижилт, үйлчилгээний алба

 “Очир илч” ОНӨААТУҮГазар

                                                                            Д. БАТ-УНДРАА

Албан тушаал: Хэлтсийн дарга

Боловсрол: Дээд

Мэргэжил: Эдийн засагч

Төгссөн сургууль:СЭЗДС

Харилцах утас: 99041151, 70462827

И-мэйл хаяг: dab_undraa@yahoo.com

Өрөө: 306-А тоот

Ажлын чиглэл:

  •  Аймгийн эдийн засаг, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулах, стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах
  • Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангах
  • Хэлтсийн чиг үүрэгтэй холбогдох Монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн актын биелэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангуулах, удирдамжийн шинжтэй тогтвортой хугацаанд мөрдүүлэхээр заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Засаг дарга, Тамгын газрын даргын удирдлагын дор зохион байгуулах

      М. САРАНЧИМЭГ

Албан тушаал: Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлого төлөвлөлтийн

                              ахлах мэргэжилтэн

Боловсрол: Дээд

Мэргэжил: Эдийн засагч

Төгссөн сургууль: МУИС, ХҮДС

Харилцах утас: 99469625, 93013099, 70462241

И-мэйл хаяг: Main.saran@yahoo.com

Өрөө:  306 тоот

Хүнс, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний чиглэлээр:

  • Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний салбарт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого баримтлан, бодлогын хэрэгжилтийг хангуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх;
  • Аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх зээлийн сан бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Иргэдийн бүс нутагтаа суурьшин амьдрах таатай нөхцлийг ханган сум орон нутагт ахуйн үйлчилгээг сэргээн хөгжүүлэх, тэдгээрийн байнгын тогтвортой, чанарын шаардлага хангасан үйл ажиллагааг дэмжих бодлогыг баримтлах;
  •  Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд үйлдвэрлэл, хүнс, худалдаа, үйлчилгээний талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах

  • Аймагт шинээр үйлдвэр, үйлчилгээний газар байгуулж хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

     

Х.ДЭЛГЭРДАЛАЙ

Албан тушаал: Дэд бүтэц, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, орон сууц,

                            нийтийн аж ахуйн салбарын бодлого төлөвлөлтийн мэргэжилтэн

Боловсрол: Дээд

Мэргэжил: Барилгын инженер

Төгссөн сургууль: ШУТИС-ийн БИС

Харилцах утас: 96440881, 70462241

И-мэйл хаяг: hdalai.za80@yahoo.com

Өрөө: 306 тоот

Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр:

  • Аймгийн нутаг дэвсгэрт барилгын болон хот байгуулалтын тухай хууль, холбогдох эрхийн актуудыг мөрдөж, төв суурин газрын хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн талаархи бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;
  • Шинээр баригдах барилга байгууламж, хөрөнгө оруулалт, их засварын талаархи аймгийн хэмжээний бодлогыг боловсруулан түүний хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого, шийдвэр, удирдамжаар хангах;
  • Барилга угсралт, замын ажлын зураг төсөл, хайгуулын ажлыг зохион байгуулж, төсөв зохиох, хянах;
  • Ус суваг, орон сууц, нийтийн аж ахуйн газар, түүний инженерийн байгууламж, үйлдвэрлэлийн ажиллагаанд хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн аймгийн бодлого, чиглэлийг боловсруулах;
  • Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах арга хэмжээ, бодлого чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж, орон сууц хувьчлах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах;
  • Төв суурин газруудын халаалтын зуухнууд, инженерийн болон цахилгаан шугам сүлжээний найдвартай үйл ажиллагааг хангуулахад чиглэсэн бодлого зохицуулалтыг хийж, техникийн хяналт шалгалтыг хийх;
  • Шуудан, холбооны үндсэн үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, удирдлагаар хангах;
  • Авто тээврийн тухай хууль болон түүний хүрээнд эрх бүхий байгууллагуудаас гаргасан дүрэм, журам, стандартыг хангуулан мөрдүүлж хэрэгжилтэнд нь хяналт тавих;
  • Авто замын тухай хууль, холбогдох эрхийн актуудыг нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлэн авто замын талаарх аймгийн хэмжээний бодлогыг боловсруулан түүний хэрэгжилтэнд хяналт тавих;
  • Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах арга хэмжээ, бодлого чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж, орон сууц хувьчлах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах;
  • Òөв суурин газруудын халаалтын зуухнууд, инженерийн болон цахилгаан шугам сүлжээний найдвартай үйл ажиллагааг хангуулахад чиглэсэн бодлого зохицуулалтыг хийж, техникийн хяналт шалгалтыг хийх;
  • Шуудан, холбооны үндсэн үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, удирдлагаар хангах;
  • Авто тээврийн тухай хууль болон түүний хүрээнд эрх бүхий байгууллагуудаас гаргасан дүрэм, журам, стандартыг хангуулан мөрдүүлж хэрэгжилтэнд нь хяналт тавих;
  • Авто замын тухай хууль, холбогдох эрхийн актуудыг нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлэн авто замын талаарх аймгийн хэмжээний бодлогыг боловсруулан түүний хэрэгжилтэнд хяналт тавих;

         Д.АЗЖАРГАЛ

    Албан тушаал: Хөдөө аж  ахуй,  хоршоо биржийн бодлого төлөвлөлтийн мэргэжилтэн

Боловсрол: Дээд

Мэргэжил: Малын эмч

Төгссөн сургууль: ХААИС

Харилцах утас: 99146152, 70462241

И-мэйл хаяг: azaa616@yahoo.com

Өрөө: 306

Хөдөө аж ахуй, хоршоо биржийн чиглэлээр:

  • Аймгийн хөдөө аж ахуй салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих  
  • ХАА-н салбарын тайлан мэдээнд судалгаа хийж сан бүрдүүлэх, удирдлагыг              мэдээллээр хангах, судалгаа мэдээ тайланг статистик мэдээтэй уялдуулах
  •  Бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлж,  үр дүнг тооцож ажиллах
  • Салбар дахь үндэсний  хөтөлбөрүүдийн хэрэгжилт, биелэлтийг тооцож мэдээллэх
  •  Аймгийн Засаг даргаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг гаргаж тайлагнах
  • Төрийн хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулах
  • ХАА-н үйлдвэрлэл  эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах
  •  ХАА-н үйлдвэрлэлд амжилт гаргасан иргэн, хамт олныг шалгаруулан шагнал, урамшуулалд тодорхойлуулах.
  •  Мал сүргийг халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх бруцеллёз, ям өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээнд 2.2 сая мал хамруулна.
  •  Хөрс хамгаалах дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх
  • Нэгж га-аас хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, хэмжээг нэмэгдүүлэх

Б.ЦЭРЭНХАНД

Албан тушаал: Байгаль орчин, уул уурхайн бодлого төлөвлөлтийн мэргэжилтэн

Боловсрол: Дээд

Мэргэжил: Ой судлаач

Төгссөн сургууль: МУИС

Харилцах утас: 88702034, 70462241

И-мэйл хаяг: azaa616@yahoo.com

Өрөө: 306

Байгаль орчин, уул уурхайн салбарын чиглэлээр:

  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, байгаль орчны тэнцлийг хангах талаар төр засгийн газраас баримтлаж буй бодлого, хууль тогтоомжийг өөрийн аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бодлого арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх
  • Байгаль орчны менежментийн чадавхийг бэхжүүлэх, яам нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны уяалдааг хангах, орон нутагт хэрэгжүүлэх байгаль орчны үйл ажиллагааны мэдээлэл, тайланг гаргаж дүгнэлт хийх, аймгийн нэгдсэн тайланг холбогдох хугацаанд гаргаж холбогдох дээд газарт хүргүүлэх.
  • Байгаль орчныг доройтолоос хамгаалах нөхөн сэргээх, ойжуулах, усжуулах, хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлэх, ан амьтан өсгөн үржүүлэх, хамгаалах талаар бодлогын удирдамж зөвлөгөө үйлчилгээгээр хангах.
  • Орон нутагт химийн бодисыг аюулгүй ашиглах бодлогын хэрэгжилтийг зохицуулж, орон нутгийн чанартай үйлдвэр, үйлчилгээний төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын Ерөнхий үнэлгээ хийх, нарийвчилсан үнэлгээнд хамруулах ажлыг зохион байгуулах.
  • Газар түүний хэвлий ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах хамгаалах талаар төрийн бодлого чиглэлийн хууль тогтоомжийг өөрийн аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бодлого арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх

Б.Туяа

Албан тушаал: Эдийн засгийн бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого

                            төлөвлөлтийн мэргэжилтэн

Боловсрол: Дээд

Мэргэжил: Эдийн засагч, статистикч

Төгссөн сургууль: МУИС-ийн ЭЗС

Харилцах утас: 99084683, 96684683, 70462241

И-мэйл хаяг: batnasan_tuya@yahoo.com

Өрөө: 306

Аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги бодлогыг төлөвлөх, хөрөнгө оруулалтын талаар:

  • Аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, макро эдийн засгийн бодлогыг тодорхойлох
  •  Жил жилийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хянан нэгтгэж, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн бүсчлэн хөгжүүлэх талаарх бодлого, чиглэлийг боловсруулан, эрх бүхий байгууллагаар хянаж батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээг авч ажиллах
  • Аймгийн эдийн засгийн хөгжлийн стратегид тулгуурлан хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, батлагдсан хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавин, түүний өгөөжийг нэмэгдүүлэн, төлөвлөгөө, явц болон үр дүнг холбогдох төрийн захиргааны байгууллага болон Засаг даргад тайлагнах;

 

2016 оны үндсэн чиглэл

 

 

 

 

Мэдээ мэдээлэл