Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Цэргийн штаб

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

 ЦЭРГИЙН ШТАБЫН ТАНИЛЦУУЛГА

ТОВЧ ТҮҮХ

Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь аймгийн захиргааны ууган хэлтсийн нэг юм. Анх 1923 онд орон нутагт төрийн захиргааны байгууллага байгуулагдах үед Цэргийн хэлтэс нэртэйгээр байгуулагдсан байна. 1923-1931 онуудад Цэргийн хэлтэс нь ямар орон тоотой, даргаар нь хэн хэн ажиллаж байсан нь тодорхойгүй байдаг. Харин 1931 онд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг шинэчлэн байгуулагдах үед Цэргийн хэлтсийн даргаар Намсрай /1931-1934/ ажиллаж байсан ба өнөөдрийг хүртэл 25 дарга штабын үйл ажиллагааг удирдан ажиллаж байна.

Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий цэргийн мэргэжлийн байгууллага юм.

ЦЭРГИЙН ШТАБЫН БҮТЭЦ ОРОН ТОО

Штаб нь аймгийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.

Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб  нь 3 орон тоотой, үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олон

ЭРХЭМ ЗОРИЛГО

Батлах хамгаалах бодлого, хууль, тогтоомж, шийдвэр, тэдгээртэй уялдуулан гаргасан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих, цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршино.

ҮНДСЭН ЗОРИЛТ

Штабын үйл ажиллагаа нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:

  1. Батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
  2. Хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  3. Цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;
  4. Цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;
  5. Цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;
  6. Нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;
  7. Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэхүү арга ажиллагааг удирдан зохион байгуулах;
  8. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах.

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Н.ГАНТУЛГА

Ургийн овог: Жаахан зааныхан

Овог: Найдан

Нэр: Гантулга

Цэргийн цол: Хурандаа

Төрсөн он: 1959.10.04

Үндсэн захиргаа: Завхан аймаг Цэцэн-Уул сум

Боловсрол: Дээд

Мэргэжил: Команд штаб-оператив тактик

Цол зэрэг: Цэргийн шинжлэх ухааны магистр, дэд профессор

Гэр бүлийн байдал: Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт

Улсад ажилласан жил: 36

Утас: 70462232, 93013095, Е-мэйл хаяг: gantulga_1985@yahoo.com

ЦЭРГИЙН ШТАБЫН НӨХӨН ХАНГАЛТ ТОО БҮРТГЭЛ ЭРХЭЛСЭН ОФИЦЕР

ДЭД ХУРАНДАА Ц.НАЦАГДОРЖ

Ургийн овог: Боржигон цог

Овог: Цагаан

Нэр: Нацагдорж

Цэргийн цол: Дэд хурандаа

Төрсөн он: 1968.02.08

Үндсэн захиргаа: Завхан аймаг Цагаанчулуут сум

Боловсрол: Дээд

Мэргэжил: Хуягт танкийн техникийн ашиглалтын инженер

Цол зэрэг: Цэргийн шинжлэх ухааны бакалавр

Гэр бүлийн байдал: Ам бүл 3, эхнэр охины хамт

Улсад ажилласан жил: 27

Утас:70462396, 93013088, Е-мэйл хаяг: natsgaa.tssh_0208@yahoo.com

ЦЭРГИЙН ШТАБЫН ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТ, СУРГАЛТ ХАРИУЦСАН ОФИЦЕР

АХМАД Г.БАВУУДОРЖ

Ургийн овог: Мянгад

Овог: Ганболд

Нэр: Бавуудорж

Цэргийн цол: Ахмад

Төрсөн он: 1982.12.20

Үндсэн захиргаа: Завхан аймаг Тэс сум

Боловсрол: Дээд

Мэргэжил: Ерөнхий цэргийн командын офицер, эрх зүйч

Цол зэрэг: Цэргийн шинжлэх ухааны бакалавр

Гэр бүлийн байдал: Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт

Улсад ажилласан жил: 10

Утас:70462396, 94000032, Е-мэйл хаяг:ajaa_245@yahoo.com

ЦЭРГИЙН ШТАБЫН ЭРХ

Штаб дор дурдсан эрхтэй байна:

  1. Хуульд заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн дагуу хүн, техникийг сум, дүүргээр хуваарилан оногдуулан данслах, тухайн сум, дүүрэг (хороо)-ийн Засаг даргаар биелэлтийг гаргуулан авах;
  2. Сум, дүүргийн дайчилгааны төлөвлөгөө, үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;
  3. Холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлагатай тайлан мэдээг гаргуулан авах;
  4. Тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн харьяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;
  5. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цэргийн жинхэнэ алба хаагчийн чөлөө, томилолтын хугацааг 7 хүртэл хоногоор сунгах;
  6. Орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн үүрэгтэн, иргэдийг шагнаж, урамшуулахаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад тодорхойлох;
  7. Хууль тогтоомжид заасан бусад эрх

ЦЭРГИЙН ШТАБЫН ҮҮРЭГ

Штаб нь дор дурдсан үүрэгтэй байна:

  1. Салбарын талаархи бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;
  2. Хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан Засаг даргатайгаа зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
  3. Эрх бүхий байгууллагын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэрэг-техникийн шинэчилсэн бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах, дайчилгааны даалгаврыг хангах бүх талын арга хэмжээ авах;
  4. Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах арга хэмжээг орон нутагт төлөвлөн зохион байгуулж, хяналт тавих оперативын бэлтгэлийн явц, төлөвлөлт, биелэлтэд дүгнэлт хийж боловсронгуй болгох, тэдгээрээс сэргийлэх, тэмцэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг удирдах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  5. Орон нутгийн хамгаалалтын удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  6. Сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагаас цэргийн болон үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах сургалт, дадлагад оролцох хүн, техникийг тодорхойлох, үүнтэй холбогдсон төлөвлөгөө хийхэд туслах, зарлах, мэдээлэх;
  7. Улсын хил хамгаалалтад туслах хүчний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  8. Цэргийн сургуульд суралцах, анги, салбарт гэрээгээр алба хаах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг судлах, үзлэг, шалгаруулалтад оруулах;
  9. Эрхэлсэн ажлын чиглэлээр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн удирдлагын байгууллага, Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, Засаг даргад мэргэжлийн зөвлөлгөө өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  10. Батлан хамгаалахын сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
  11. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, тэдэнтэй холбогдсон асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  12. Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах;
  13. Цэргийн бэлтгэл үүрэгтэнг давтан сургах, цэргийн дүйцүүлэх албатай холбогдсон зардлын нэгдсэн тооцоог гаргаж, орон нутгийн төсөвт тусгуулахаар аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад уламжлах;
  14. Амралт, чөлөөгөөр болон томилолтоор орон нутагт яваа цэргийн жинхэнэ албан хаагчийг бүртгэн, чөлөөний хуудас, томилолтод тэмдэглэл хийх;
  15. Тухайн аймаг болон нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг барагдуулах;
  16. Гамшгийн аюулын үед зэвсэгт хүчнээс тусламж үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний орон нутгийн мэргэжлийн байгууллагатай харилцах ажиллагааг зохион байгуулах;
  17. Аймаг,нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөтэй холбогдолтой баримт бичгийг боловсруулах, тэдгээрийн нууцлалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  18. Цэргийн штабын ажлын мэдээ, тайланг тогтоосон журмаар гарган батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад хүргүүлэх, илтгэх.

 

Мэдээ мэдээлэл