Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Төрийн захиргаа удирдлагын хэлтэс

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

                 ЗОРИЛГО

Захиргааны үйлчилгээний чанар үр нөлөөг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын манлайлал, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх.

   ЗОРИЛТ

-Төрийн удирдлагын манлайлалыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж зохион байгуулах

-Нутгийн захиргааны боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах.

-Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх.

-Засгийн газрын шийдвэрийг хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрт хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын цар хүрээг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх  

ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА

Туваандорж Пүрэврагчаа

-Хэлтсийн ажилтнуудыг үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, өдөр тутмын удирдлагаар хангах.

-Хэлтсийн ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгч байх.

-ЗДТГ-ын аппаратын зөвлөгөөнийг зохион байгуулж, Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангуулах.

-Тамгын газрын дотоод ажлыг графикийн дагуу явуулах, түүнд хяналт тавих.

-Засаг даргын зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангуулж, хуралдуулах зохион байгуулалтыг хангаж байх.

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг сум, баг, байгууллагуудад тавиулах ажлыг хагас, бүтэн жилээр зохион байгуулах.

-Хэлтсүүдийн үйл ажиллагааны тайланг улирал бүр авч нэгтгэн удирдлагуудад мэдээлж байх.

Утас:      7046-2801; 9993-9338,

Е-майл:   t.puujee_9393@yahoo.com

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН ДАРГА

Бямбаноров Цэнд-Аюуш

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн аймагтай холбоотой асуудлын биелэлтийг хагас бүтэн жилээр тооцож ажиллах.

-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, хүрсэн үр дүнг тогтмол тооцож ажиллах, биелэлтийн явц байдлыг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн цаашид эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах.

-Аймгийн Засаг даргаас Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн үндсэн чиглэлд хэлтэстэй холбоотой тусгагдсан асуудлуудын биелэлтийг улирал бүр тооцож ажиллах.

--Дээрхи баримт бичгүүдийн хяналт шинжилгээ үнэлгээний тайланг жил бүрийн 4 сарын 1-ны дотор ЗГХЭГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний газарт хүргүүлэх

Утас:  7046-3741; 9800-9686

Е-майл:  tseenee0930@yahoo.com

ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Пүрэвдорж Мөнхзаяа

- Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажлыг жил улирлаар төлөвлөн биелэлт үр дүнг тооцож ажиллах, жилийн ажлын тайланг ТАЗ-д хүргүүлэх.

-Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг сум, байгууллага нэг бүрээр гаргуулан нэгтгэл хийж ТАЗ-д хүргүүлэх, ТАХ-ийн мэдээллийн сан бүрдүүлэх.

-Төрийн албан хаагчийн хувийн хэрэг тоо бүртгэл хөтлөх.

Төрийн жинхэнэ албаны сул орон тооны захиалгыг жил бүр сум байгууллагуудаас авч

нэгтгэн, шаардлагатай ажлын байрыг зарлаж, сонгон шалгаруулалт явуулах.

-Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг жил бүр заавар журмын дагуу зохион байгуулж, мэдээ тайланг хугацаанд нь хүргэж ажиллах

-Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын болон Төсвийн байгууллагын ерөнхий менежерийг сонгон шалгаруулах ажлыг журмын дагуу тухай бүр зохион байгуулах.

-Төрийн байгууллага болон төрийн захиргааны албан хаагч, түүнд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдон гарсан маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэж байх.

-Төрийн захиргааны албан тушаалтнуудад зэрэг дэв олгох асуудлыг жил бүр шийдвэрлэж байх.

-Төрийн албаны сургалт нийгмийн баталгаа хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, хөтөлбөрийн биелэлтийг жил бүр Засаг даргын Зөвлөлд тайлагнах.

-Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан стандартуудыг хэрэгжүүлж ажиллах.

-Тамгын газрын албан хаагчдын цалин, нэмэгдлийг тогтоож, удирдлагуудад танилцуулан хэрэгжүүлэх.

-Тамгын газрын ажилтнуудын ажлын байран дахь сургалтыг тогтмол зохион байгуулж хэвших.

-Тамгын газрын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, түүний биелэлт үр дүнг тооцон ажиллах.

-Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлтэй холбоотой бичиг тоотыг төлөвлөх, албан хэргийг хөтлөх.

      Утас: 7046-3741; 9866-8165

            Е-майл:  zaya_991@yahoo.com

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ, ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Арилдий Мөнхцэцэг

-Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг улирал бүр тооцон хүргүүлэх.

-Аймаг  сумаас зохион байгуулсан цаг үеийн ажлын мэдээллийг нэгтгэн боловсруулж ЗГХЭГ-т хугацаанд нь хүргүүлж байх.

-Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Засаг даргын захирамж, албан даалгаврын хэлтэстэй холбоотой заалтуудын биелэлтийг тооцож ажиллах.

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн биелэлтэд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнг тайлагнах

Утас: 7046-3741; 9946-7280

Е-майл:  muugii0064@yahoo.com

 

НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Тогтохбаяр Дашноров

-Сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын тайланг хүлээн авч, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, үр дүнгээр нь байр эзлүүлэн шагнал урамшуулал олгох ажлыг зохион байгуулах.

-Сумын Засаг даргаас аймгийн Засаг даргатай байгуулсан “Батламж”, Бүтээгдэхүүн нийлүүлэх санхүүжилтийн гэрээний биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэж, үр дүнг тайлагнах.

-Сум, багийн Засаг дарга нарын ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нутгийн захиргааны байгууллагуудтай холбоотой тусгагдсан асуудлын биелэлтийг хангуулах, авах арга хэмжээний санал, бодлого боловсруулж ажиллах.

-Сум, багийн Засаг даргын ажлын албаны албан хаагчдад зориуилж сургалт, семинарыг графикийн дагуу зохион байгуулах.

-Сум, багийн үйл ажиллагааны өөрчлөлт шинэчлэл, тэргүүний арга барилыг судлан сурталчлах, дэлгэрүүлэх.

-Сумын ажлыг шалган зааварлах удирдамж, чиглэл гаргах түүнд оролцох.

-Сум, багийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн гарын авлагаар хангах ажлыг тогтмолжуулах

-Иргэд байгууллагаас ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч удирдлагуудад танилцуулан холбогдох хэлтэс, агентлагт өгч шийдвэрлүүлэх

-“Алдарт эх” одонгийн материалыг хүлээн авч, нэгтгэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх.\

Утас: 7046-3741; 9922-7796

Е-майл:  dashnorow@yahoo.com

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Наранцогт  Ядамцоо

-Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч холбогдох албан тушаалтанаар шийдвэрлүүлэн иргэнд хариуг хүргэн ажиллах.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын жил улирлын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хүрсэн үр дүнг тооцож мэдээллэх.

-Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, хүрсэн үр дүнгийн тайланг  бичиж боловсруулан ЗГХЭГ-т хүргүүлэх.

-Сум, Агентлагын үйл ажиллаагааны тайланг хүлээн авч, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, үр дүнгээр нь байр эзлүүлэн шагнал урамшуулал олгох ажлыг зохион байгуулах.

-Агентлагын дарга нараас аймгийн Засаг даргатай байгуулсан “Батламж”, Бүтээгдэхүүн нийлүүлэх санхүүжилтийн гэрээний биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэж, үр дүнг тайлагнах

- Аймгийн ИТХ-аас гаргаж буй шийдвэрийн биелэлтийг тооцож, тайлагнах

-Хэлтэс, агентлагуудын тухайн жилд анхан шатанд хийгдэх хяналт шалгатын нэгдсэн графикийг нэгтгэн гаргаж, сумдад хүргүүлэх, биелэлтийг тооцон ажиллах.

Утас: 7046-3741; 9800-6776

Өрөөний №-207 тоот

Е-майл:       yadamtsoo_mn@yahoo.com

 

 

 

“НЭГ ЦОНХ”-НЫ ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Дашдондог Мөнхбат

-Иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш, шударга, үр нөлөөтэй хүргэхэд  хяналт тавьж ажиллах.

-Нэг Цонхны Үйлчилгээний төвийн ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, ялгаваргүй, шат дамжлага багатай хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх.

-Иргэдээс санал асуулга авч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжын байдлыг тогтоох, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд гол анхаарлаа хандуулах.

-Нэг Цонхын Үйлчилгээний төвд ажиллаж байгаа  ажилчдыг холбогдох

байгууллагуудын дарга нартай нь зөвшилцөн хамтарч ажиллах.

-Нэг Цонхны Үйлчилгээний төвтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн  авч, холбогдох авах арга хэмжээг төлөвлөн хариуг удирдлагад танилцуулах.

-Нэг цонхны үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгсдийн тайлан мэдээ, сэтгэл ханамжийн судалгааг улирал бүрээр гаргаж Хүний нөөцийн судалгааны төв болон Засаг даргын тамгын газарт танилцуулах.

-Нэг цонхны үйлчилгээний төвийн дотоод зохион байгуулалтыг хангаж ажиллах.

Утас: 7046-2800; 9586-9353

Е-майл:  mb8601@yahoo.com

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТУСЛАХ

Доржготов Баярмаа

-Аймгийн Засаг даргын гарын үсэг бүхий захирамж, албан даалгавар, албан тоот, бусад холбогдох бичиг баримтанд тамга тэмдгийг дарж баталгаажуулна.

-Төрийн шагналын материалыг хүлээн авч, аймгийн Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулан холбогдох яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх.

-Аймгийн Засаг даргын өрөөнд болох хурал цуглааны бэлтгэлийг хангаж ирц бүртгэлтэнд хяналт тавьж зарыг шуурхай тарааж, холбогдох хүмүүст мэдэгдэж ажиллах.

-Аймгийн Засаг дарга, Тамгын газрын даргын гар

бичмэлийг шивэх, дансаар ирсэн бичиг тоотыг удирдлагуудад танилцуулах, яам тамгын газарт явуулах.

-Аймгийн Засаг дарга, Тамгын газрын даргын нэр дээр ирсэн албан бичиг тоотыг удирдлагуудад танилцуулах.

-Ерөнхий сайдын захирамж, албан даалгавар, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хүлээн авч удирдлагуудад танилцуулах.

-Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагч нарын албан томилолтын бүртгэлийг хөтөлж хэвлэх.

-Засаг даргын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, хурлын бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах

Утас: 7046-3601; 96908020 

Е-майл:  bayаrmaa6978@yahoo.com

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ

Ёндонсамбуу Цэвэлсүрэн

-Архивын баримтын данс бүртгэх, үйлдэх, лавлагаа өгөх.

-Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн архивыг жил бүр хийлгэн хүлээн авч байршуулах.

-8-аас дээш жил болсон архивын нэгжийг аймгийн төрийн архивт данс хөтөлж шилжүүлж хэвших.

-Ирсэн, явсан бичгийн бүртгэл, хувиарлалтыг шуурхай зохион байгуулж хэвших.

-Хариутай бичиг болон СӨГ-д бүртгэл хяналтын карт хөтөлж хариуг 10 хоног тутам тавьж, тооцон хэлтсийн дарга, удирдлагуудад танилцуулж байх.

-Сум, байгууллагуудад явуулсан хариутай бичгийн судалгаа, тооцоог хөтөлж хэлтсийн дарга нарт танилцуулж байх.

-Төвийн болон сумын шууданг бүртгэж явуулах.

-Засаг даргын захирамж, тоот, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргын гар бичмэлийг шивэх

-Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын хэвлэл захиалгыг хийж түгээх.

-Архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой асуудлаар ЗДТГ-ын ажилтнуудад сургалт хийх.

Утас: 7046-3741; 9890-4201

Е-майл:  tsewleeyo@yahoo.com

 

 

 

 

 

 

Мэдээ мэдээлэл