Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр

 

МОНГОЛ УЛС  
ЗАВХАН АЙМАГ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
(2012-2016 он)

Засаг даргын Тамгын газар

Эрхэм зорилго:

Завхан нутгийн иргэд, олон нийтийн оюун ухаан, бүтээлч санаачлагыг дэмжин, өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, байгалийн баялагийг үр өгөөжтэй ашигласан, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын “Баруун бүсийн тулгуур төв” болно.

Эрхэм зорилгоо хэрэгжүүлэх үүднээс дараах тэргүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна.

  • -  Ажлын байр-Хөгжлийн түлхүүр.
    Аймаг, орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгож, дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах, төр, хувийн хэвшлийн хэлцлийг шинэ шатанд гаргах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх нь энэ салбарын үндсэн зорилт болно.
  • -  Тогтвортой суурьшил-Нутгийн хөгжил. Дэд бүтцийг хөгжүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, төвлөрлийг сааруулах, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь энэ салбарын үндсэн зорилт болно.
  • -  Чанартай үйлчилгээ-Нийгмийн баталгаа.
    Нийгмийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах замаар 6000 ажлын байр бий болгож, ажилгүйдэл ядуурлыг бууруулах нь энэ салбарын үндсэн зорилт болно.
  • -  Сайн засаглал-Иргэний оролцоо.
    Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүнд сурталгүй болгож, хариуцлага хяналтыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлж, ард иргэдээ төрөлх нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх нь энэ салбарын үндсэн зорилт болно.
  • -  Аюулгүй орчин-Тэгш боломж.
    Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэн шинэчлэлийг гүнзгийрүүлж, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь энэ салбарын үндсэн зорилт болно.

 

НЭГ. “Ажлын байр-хөгжлийн түлхүүр”

Аймаг, орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгож, дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах бизнест ээлтэй орчинг бүрдүүлнэ.

  1. Төсөв санхүүгийн салбар
  2. Хөдөө аж ахуйн салбар
  3. Үйлдвэржүүлэлтийн салбар
  4. Уул уурхайн салбар
  5. Аялал жуулчлалын салбар
  6. Бизнесийн орчин ба үйлчилгээний салбар

 

1,1 Төсөв санхүүгийн салбарын хүрээнд

  1. Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Отгон, Сантмаргаз, Яруу, Цагаанхайрхан, Завханмандал, Сонгино сумдыг төрийн сангийн сүлжээнд холбоно.
  2. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод болгож, онлайн хэлбэрт шилжүүлнэ.
  3. Бүртгэл санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, татварын баазыг өргөтгөнө.
  4. Аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн тайланг онлайн хэлбэрээр авах ажлыг зохион байгуулж дуусгана.
  5. Статистик мэдээний чанарыг дээшлүүлж, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ.
  6. Даатгалын компаниудын үйл ажиллагааг дэмжиж, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан эрсдлээс хамгаалах даатгалын мөн чанарыг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, үр нөлөөг дээшлүүлнэ.

1,2 Хөдөө аж ахуйн салбарын хүрээнд 

 

Мал аж ахуйн талаар:

  1. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, малын чанар ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг бүртгэн ээмэгжүүлэх, малын өвчний гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг авна.
  2. Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагаа, чанарыг сайжруулан, материаллаг баазыг бэхжүүлж, хувийн мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
  3. Аймгийн хэмжээнд үхрийн тоо толгойг нэмэгдүүлэн, Сартуул үүлдрийн хонь, Буурал омгийн ямааны аж ахуйг дэмжиж, Улиастай сумд орчин үеийн эрчимжсэн фермерийг хөгжүүлнэ.
  4. Мал аж ахуйн уламжлалт болон шинэ техник, технологи, дэвшилтэт арга барилыг залуу малчдад эзэмшүүлэн, эдийн засгийн болон зах зээлийн харилцаанд сургах, ашиг орлоготой малчдын бүлэг, хоршоодыг бий болгоно.
  5. “Малчин өрх бүр үйлдвэрлэгч” байх аяныг өрнүүлж, малчдыг харилцах данс, гэрчилгээтэй болгоно.
  6. Малгүй иргэдийг малжуулах, гэр, орон сууц барих, өвөлжөө, хаваржааны хашаа хороог шинэчлэн засварлахад дэмжлэг үзүүлнэ.
  7. Улиастай, Тосонцэнгэл, Тэс сумдын махны үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, сумдад мал нядалгааны цэг байгуулж, махны үнийг тогтворжуулна.
  8. Сум бүрт түүхий эд бэлтгэх хоршоо байгуулж, биржийн худалдаанд оролцуулах, бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах “Завхан сүлжээ”-г бий болгоно.
  9. Сумдын онцлогт тохирсон “Бэлчээр ашиглалтын журам” боловсруулан, бэлчээрийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах сан байгуулж, байгаль цаг уурын эрсдлээс сэргийлэх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлнэ.
  10. Жилд 10-аас доошгүй инженерийн болон энгийн уурхайн худаг, уст цэг гаргаж, эвдрэлтэй худгуудыг засварлаж бэлчээрийн усан хангамжийг сайжруулна.

 

Газар тариалангийн талаар:

  1. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай техникийн үйлчилгээ үзүүлж, ХАА-н техникийн дундын нэгж байгуулахыг дэмжинэ.
  2. Орон нутгийн байгаль экологид тохирсон арвин ургацтай төмс, хүнсний ногоо, үр тариа, таримал тэжээлийн нутагшсан үрийн нөөцийн сантай болно.
  3. Төмс, хүнсний ногооны эргэлтийн талбайг 720 га-д хүргэж, жилд дунджаар 9700 тонн төмс, хүнсний ногоо хураан авч, хүн амын хүнсний ногооны хэрэгцээт хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.
  4. Газар тариалангийн үйлдвэрлэлийг байгалийн эрсдлээс хамгаалж, услалтын системийг шинээр барих буюу хүчин чадлыг нэмэгдүүлснээр усалгаатай тариалангийн талбайг 1500 га-д хүргэнэ.
  5. Улиастай сумд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хадгалах 300-500 тонны багтаамжтай зоорь, халаалттай хүлэмж байгуулахыг дэмжинэ.
  6. Үр тариа, малын тэжээлийн эргэлтийн талбайг 5000 га-д хүргэж, хэрэгцээт гурил, малын тэжээлийн 50-иас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.
  7. “Завханд үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж, экспортлох” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  8. Чацаргана үндэсний хөтөлбөрийн хүрээнд таримал жимсний эргэлтийн талбайг 150 га-д хүргэж, жимсний нөөц бүхий сумдад жимс жимсгэний жижиг үйлдвэр байгуулахыг дэмжинэ.
  9. Улаан хальст сармисын тариалалтыг өргөжүүлж нутгийн брэнд бий болгох дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
  10. Гахай, тахианы туслах аж ахуйг зээлийн бодлогоор дэмжиж хөгжүүлнэ.

 

Үйлдвэржүүлэлтийн салбарын хүрээнд:

  1. Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зээлийн сан бүрдүүлэн шинээр ажлын байр бий болгож, аюулгүй хүнс, түүхий эд үйлдвэрлэдэг аймаг болно.
  2. Барилгын материалын үйлдвэрлэлийг орон нутагт бий болгож, дотоодын хэрэгцээг хангах бодлогыг баримтална. /Алдархаан сумын шохойн чулууны нөөцийг ашиглаж цемент, тоосго, блок, дулаалга, модон материалын үйлдвэр, Тосонцэнгэл суманд модны нөөц ашиглаж өндөр технологийн модон эдлэлийн үйлдвэр, Сантмаргаз сумын давсны улаан шаврыг ашиглаж тоосгоны үйлдвэр, Яруу, Нөмрөг, Тэлмэн, Баянтэс сумдад тоосго, шохой, зосны үйлдвэр/
  3. Улиастай суманд барилгын материалын туршилт сорилтын лаборатор байгуулж, барилга угсралтын явцын материал ашиглалт чанарт анхаарч барилга байгууламжийн эдэлгээг уртасгана.
  4. Барилгын материалд модны хог хаягдлыг ашиглах технологи нэвтрүүлж, Канад хийцийн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ.
  5. Шинээр барих барилгуудын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг тусгаж, барилгын салбарын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, мөрдүүлэх замаар хүний амьдрах орчны аюулгүй байдлыг дээшлүүлнэ.
  6. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана.
  7. “Эрүүл модон эдлэл хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, модоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжинэ.
  8. Ургамлын гаралтай эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжинэ.
  9. Агаарын бохирдлоос сэргийлэх, гэр хорооллын хэрэглэгчдийг утаа багатай түлшээр хангах зорилгоор шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, нүүрс, хийн түлшний нэгдсэн зах байгуулна​

 

Уул уурхайн салбарын хүрээнд:

  1. Нутгийн иргэд, малчид, хувиараа ашигт малтмал олборлогчдод экологийн болон эрх зүйн боловсрол олгож, нөхөрлөлийн хэлбэрт шилжүүлж, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд хяналт тавьж ажиллана.
  2. Уул уурхайг дагасан орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хөтөлбөр боловсруулж олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэж, уул уурхайн үйлдвэрүүд хэрэгцээтэй бараа, үйлчилгээг тэргүүн ээлжинд орон нутгаас худалдан авах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

 

Аялал жуучлалын салбарын хүрээнд:

  1. Аймгийн аялал жуучлалын бодлогыг шинээр тодорхойлж орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёлын онцлогт тохирсон “Аялал жуулчлал-ын стратеги, менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
  2. Дотоодын аялал жуулчлалын хэлбэрүүдийг хөгжүүлэх, Улиастай, Тосонцэнгэл сумдад амралт, аялал жуучлалын газар байгуулахыг дэмжинэ.
  3. Аймгийн түүх соёлын дурсгалт газруудын лавлах, аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн төвтэй болгоно.
  4. Аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, биет болон биет бус өв, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга бүхий гарын авлага гаргаж, жуулчдыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг эхлүүлнэ.​

Бизнесийн орчин ба үйлчилгээний салбарын хүрээнд:

  1. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлцлийг гүнзгийрүүлж, бизнесийг дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, төрийн зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлнэ.
  2. Бизнес эрхлэгчид, бизнесийг дэмжигч байгууллагуудыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлж, олон улсын болон улс, бүсийн чанартай үзэсгэлэн яармаг, бизнес аялалд оролцох ажлыг зохион байгуулна.
  3. Худалдаа үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжиж, найдвартай, аюулгүй, мэдлэг ур чадварт суурилсан үйлчилгээний салбаруудыг бүрдүүлнэ.
  4. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөөрөгдлийг хязгаарлах зорилгоор бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэр зохицуулалтыг боловсронгуй болгоно.
  5. Аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулах эталон тоног төхөөрөмжөөр хангана.
  6. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангахад  дэмжлэг үзүүлнэ.

 

ХОЁР.Тогтвортой суурьшил-нутгийн Хөгжил

Дэд бүтцийг хөгжүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, төвлөрлийг сааруулах, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

2.1. Дэд бүтцийн салбар

2.2. Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, сумын хөгжлийн салбар

Дэд бүтцийн салбарын хүрээнд 

  1. Улиастай суманд баригдах Дулааны станц, Тэлмэн суманд баригдах 60мВт-ын дулааны цахилгаан станцын барилгын ажил болон дулааны шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг эхлүүлж, сумдын 04кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг шинэчилж тоолууржуулан, алдагдлыг бууруулна.
  2. Сумын төвөөс алслагдсан багийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ.
  3. Аймгийн төвийн автозамыг хатуу хучилттай болгож, Алдархаан сумын Мандаат багаас Улиастай-Донойн чиглэлийн хатуу хучилттай зам хүртэлх 6 км замын ажлыг эхлүүлнэ. 
  4. “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн дагуу Улиастай сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажлыг хийнэ.
  5. “Доной Нисэх буудал”-ын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн даланг хийж дуусган, гэрэл суултын систем суурилуулна.
  6. Аймгийн төвийн болон сумдын автозамын хэвтээ босоо тэмдэг, тэмдэглэгээг шинэчилнэ.
  7. Тэлмэн сумын Тэгшийн гол, Дөрвөлжин сумын Хомын хоолой, Цэцэн-Уул сумын төвийн урд гол, Ургамал сумын Хүнгүйн урд салаа, Идэр сумын Дархан-Уул багийн Адуун хашааны гарам, Тосонцэнгэл сумын Идэр багийн Чулуутын гарам, Шилүүстэй сумын Өвөрийн голд модон гүүр, Богдын гол, Ширээгийн гол, Тэсийн гол, Идэрийн голд төмөр бетон гүүрийг улсын төсвийн болон орон нутгийн замын сангийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулна.
  8. Цэцэн-Уул сумын Марзын дөрөлж, Их-Уул сумын Тосонгийн даваа, Яруу сумын Бумбат хатавчийн замыг засварлана.
  9. “Отгонтэнгэр рашаан сувилал”-ын чиглэлийн замыг засварлан, гүүрийг  шинээр барина.
  10. Тэс сумын хойд гүүрнээс Нөмрөг-Улиастай-Цагаанхайрхан-Отгон сум, Согоотын даваанаас Тэлмэн-Улиастай-Тайширын гүүр хүртэлх замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг хийлгэнэ.
  11. Сумдын гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгож, Улиастай сумын гэрэлтүүлгийг орчин үеийн хотын стандартад нийцүүлнэ.
  12. Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгож, автотээврийн хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд хянах “Автовокзал, оношлогооны төв байгуулна.
  13. Улиастай, Тосонцэнгэл сумдад утасгүй интернэтийн үйлчилгээг нэвтрүүлж, сумдыг өндөр хурдны шилэн кабельд холбож, IP технологийг нэвтрүүлнэ.
  14. Үүрэн холбооны Ньютел компаний 500 км шилэн кабелийн өргөтгөлийг хийлгэж, Мобикомын сүлжээнд холбогдоогүй сумдыг бүрэн холбуулж, Асгат, Эрдэнэхайрхан, Завханмандал, Цэцэн-Уул сумын төв болон Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой, Түдэвтэй сумын Баянцагаан багуудад Жи-Мобайл үүрэн холбооны өргөтгөлийг хийлгэнэ.

 

Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, сумын хөгжлийн салбарын хүрээнд:

Хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг өргөтгөж, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган баталгаажуулахад дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Улиастай сумын хот төлөвлөлтийг шинээр хийлгэж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтцийг байгуулах “Шинэ Улиастай” төсөл хэрэгжүүлнэ.
  2. Улиастай сумын цэвэр усны болон инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг эхлүүлнэ.
  3. Газар зохион байгуулалт, газар олголтыг хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу эзэмшүүлж, ашиглуулан газрын харилцааны хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулна.
  4. Улиастай сумын Өлзийт багт баригдах “21-р зуун жишиг хороолол”-ын ажлыг үргэлжлүүлнэ.
  5. “Гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийн дагуу орон сууц барих санаачлага гаргасан иргэдийг дэмжиж, “1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж, Улиастай сумд 500, Тосонцэнгэл сумд 200, бусад сумдад хүн амын тооноос хамааран 300 хүртэлх айлын орон сууц бариулж, хөнгөлөлттэй зээлд хамруулна.
  6. Бүсийн тулгуур сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Тосонцэнгэл сумын цэвэр усны санг түшиглэн хотын доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулна.
  7. Улиастай сумын нийтийн орон сууцнуудын дээврийг шинэчилж, хэрэглээний халуун устай болгоно.
  8. "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд нийт сумдын 30-аас доошгүй хувийг инженерийн шугам сүлжээ бүхий нэгдсэн халаалттай болгож, “Шинэ сум” хөтөлбөрт хамруулна.
  9. Сумдад эрүүл ахуйн шаардлага хангасан хүн амын ундны усны гүний худаг гаргуулж, шаардлагатай газруудад ус зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулна.

 

ГУРАВ. “ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ-НИЙГМИЙН БАТАЛГАА”

Нийгмийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах замаар 6000 ажлын байр бий болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна.

3.1. Эрүүл мэндийн салбар

3.2. Бүх нийтийн биеийн тамирын салбар

3.3. Боловсролын салбар

3.4. Соёл урлагийн салбар

3.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн салбар

3.6. Нийгмийн даатгал, нийгмийн халамж,

үйлчилгээний салбар

3.7. Хөдөлмөр эрхлэлтийн салбар

 

Эрүүл мэндийн салбарын хүрээнд:

Эрүүл мэндийн “Эрс шинэчлэл” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, эх нялхсын эндэгдлийг тууштай бууруулж, эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгохын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сүлжээнд бүрэн холбоно.
  2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Алсын зайн оношлогооны төв, телемедициний сүлжээг өргөжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
  3. “Амны хөндийн эрүүл мэнд” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 0-15 насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  4. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж “Эрүүл мэндийг дэмжигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  5. Сэргээн засах эмчилгээний төвийг Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй сумдад, “Чийрэгжүүлэлт-хөдөлгөөн дасгал, зөв хооллолт”-ын төвийг сумдын эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн байгуулж, мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангана.
  6. Баянзүрх, Зартын рашаан сувиллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, Завханмандал суманд бөөрний сувилал шинээр байгуулж мэргэжлийн боловсон хүчнээр хангана.
  7. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг лабораторын багаж хэрэгслээр хангаж, Нэгдсэн эмнэлгийн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  8. Эрүүл мэндийн байгууллагын салбарын ажиллагсдын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлж, харилцааны хандлагыг эрс өөрчилж, ажилчдын ажлын ачаалал, ур чадвар, үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан цалин хөлс, урамшууллыг олгодог механизмыг бүрдүүлнэ.
  9. Нэгдсэн эмнэлэг, сум, сум дундын эмнэлгүүдийг нарийн мэргэжлийн эмчээр хангаж, тогтвор суурьшилтай ажиллуулан, гадаад дотоодын мэргэшил дээшлүүлэх, туршлага судлах сургалтуудад хамруулна.  
  10. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, эх хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулна.
  11. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нөхөн үржихүйн насныхныг БЗДХ, ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд бүрэн хамруулна.
  12. “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг чадавхижуулах аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
  13. Эмийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хөнгөлттэй үнийн жороор олгох эмийн санхүүжилтийг нэмэгдүүлэн, эм ханган нийлүүлэх төвүүдийг стандартад нийцүүлж, эмийн үнэнд хяналт тавьж ажиллана.
  14. Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, сумын багийн эмч нарыг унаажуулах ажлыг үргэлжлүүлэн дулаан хувцсаар хангана.
  15. Улиастай сумд баригдах 50 ортой Төрөх эмнэлэг, 30 ортой Халдвартын эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгыг шинээр барих, засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  16. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн автомашины паркийг ээлж дараатай шинэчилнэ.

 

 

Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх салбарын хүрээнд:

Нийтийн  биеийн  тамирыг хөгжүүлж, багш дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлж, тив дэлхийд өрсөлдөх тамирчдын залуу халааг бэлтгэхийн тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. “Бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх” хөтөлбөр боловсруулж, жил бүр нийтийг хамарсан спортын уралдаан тэмцээнд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
  2. Хүүхэд залуучууд, нийт иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин үеийн стандартын шаардлага хангасан “Биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбай”, “Усан бассейн” байгуулна.
  3. Аймгийн төвд “Амьдрах урлаг, бясалгалын ордон”, сумдад “Амьдрах урлагийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулна.
  4. Уламжлалт өв соёл, амьдрах урлагийг дэлгэрүүлэх “Соён гэгээрүүлэх хөтөлбөр” гарган хэрэгжүүлнэ.
  5. Сумдын ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг ээлж дараатай засварлах, шинээр барих ажлыг хэрэгжүүлнэ.
  6. Тамирчдын бэлтгэл сургалтанд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангана.
  7. “Аваргыг аймагтаа бэлтгье” уриан дор хөтөлбөр боловсруулж, дэлхий, олон улс, тив болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан багш дасгалжуулагч, тамирчдад 1 сая хүртэлх төгрөгийн мөнгөн шагнал олгоно.

 

Боловсролын салбарын хүрээнд:

Эрүүл өсөх, эрдэм боловсрол эзэмших, ажил хөдөлмөрт дадлагажих, авьяас чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг хангасан сургалтын орчин бүрдүүлж, боловсролыг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 85 хувь, бага боловсролын хамран сургалтыг 98 хувь, дунд боловсролын хамран сургалтыг 99,6 хувьд хүргэнэ.
  2. Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх “Зөв Монгол хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
  3. Багшлах боловсон хүчний ур чадвар, мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хөрвөх чадвартай багш бэлтгэх “Багш” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  4. “2009-2015 онд Завхан аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ хийж, баяжуулан хэрэгжүүлнэ.
  5. Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн хичээлийн судалгааны арга зүйг багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх гол арга хэрэгсэл болгон хэвшүүлж, үндэсний шинэ стандартыг лаборатор сургууль дээр туршиж, цаашид нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  6. Бүрэн дунд сургуулийн тоог цөөрүүлж, багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, сургалтын чанарыг сайжруулна.
  7. Хүүхэд бүрийг хөгжүүлэх “Авьяас”, “Ном” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сурагчдын дунд “Номын өдөр”, аймгийн Засаг даргын ивээл дор “Б.Явуухулан” тэмдгийн болзол хангуулах арга хэмжээг зохион байгуулж хэвшүүлнэ.
  8. Сургуулийн өмнөх боловсролд зориулан хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах санаачлагыг дэмжинэ.
  9. Албан бус боловсролын сургалтыг зайны, улирлын, нүүдлийн хэлбэрээс цахим хэлбэрт шилжүүлэх замаар “Иргэний насан туршийн боловсролыг дэмжих” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
  10. Аймгийн Хөгжимт жүжгийн театрын одоогийн барилгыг багшийн мэргэжил дээшлүүлэх, хөгжлийг дэмжих “Багшийн ордон” болгон өөрчилж, багш нарын “Амралт сувилал”-ын газрыг сэргээн тохижуулж, үйл ажиллагааг тогтмолжуулна.
  11. Нийт сумдын цэцэрлэг, сургууль, сурагчдын дотуур байрны 50-иас доошгүй хувийг инженерийн шугам сүлжээнд холбоно.
  12. Сургууль, цэцэрлэгийн дотуур байр, хоолны газрын тоног төхөөрөмжийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  13. Бүх сумдын сургуулийг автомашинтай болгох ажлыг ээлж дараатай хэрэгжүүлнэ.
  14. Сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийг шинээр барьж, засварлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
  15. Улиастай, Тосонцэнгэл сумдын хүүхдийн хөдөлмөр, амралтын зусланд их засвар хийж, үйл ажиллагааг тогтмолжуулна.
  16. Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул сумдад хүүхэд залуучуудын хөгжлийг хангах “Залуусын хөгжлийн төв”-ийг байгуулж, бусад сумдад “Мэдээллийн төв-ийг нээж ажиллуулна.
  17. Монгол Улсын Их Сургуулийн Завхан сургуульд мэдээллийн технологи, бусад шаардлагатай боловсон хүчин бэлтгэх анги нээх ажлыг судалж, эхлүүлнэ.
  18. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, орон нутагт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлнэ

 

Соёл урлагийн салбарын хүрээнд:

  1. Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, Монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг нь баталгаажуулах замаар Монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах, өв тээгчдийг бүртгэлжүүлэх, эзэнжүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахын зэрэгцээ соёлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
  2.  “Экологийн боловсрол төрөлх нутгаас” уриан дор орон нутагтайгаа танилцах аялалыг жил бүр зохион байгуулж хэвшүүлнэ.
  3.  Сумдын соёлын төвийг шинээр барих, засварлах ажлыг ээлж дараатай шийдвэрлэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, Улиастай суманд баригдах Хөгжимт жүжгийн театр, Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг дуусгаж ашиглалтанд оруулна.
  4. Аймгийн Хөгжимт жүжгийн театрыг мэргэжлийн боловсон хүчнээр хангахад дэмжлэг үзүүлнэ.
  5. Түүх соёлоо хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор орон нутгийн түүхийн музей, танхимыг баяжуулна.
  6. Түүх соёлын дурсгал бүхий газруудын хадгалалт хамгаалалтыг сайжруулж, эдийн засгийн эргэлтэнд оруулна.

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн салбарын хүрээнд:

Хүүхдийн нийгмийн хамгаалал, хөгжил төлөвшлийг хангахуйц хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Аймгийн хүн амын хөгжлийн судалгааг гаргаж, "Хүн амын хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
  2. Тосонцэнгэл сум дахь Боргоцой, Алдархаан сум дахь Даян-Очир хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг тогтмолжуулж, дэмжлэг үзүүлнэ.
  3. Аймгийн хэмжээнд тусгай номинациудаар тэргүүний хүүхдүүдийг шалгаруулж урамшуулна.

 

Нийгмийн даатгал, нийгмийн халамж, үйлчилгээний салбарын хүрээнд:

Иргэдэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх, тэдний сайн сайхны төлөө төрөөс үзүүлж буй халамж, даатгалын үйлчилгээг иргэн бүрт хүргэж тэдний эрх ашгийг хамгаалахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Сумдын нийгмийн даатгалын байцаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож, нийгмийн даатгалын үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.
  2. Малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамруулна.
  3. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаачилсан соёл урлаг, биеийн тамир, олон нийтийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ.
  4. Улиастай, Тосонцэнгэл сумдын нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлнэ.
  5. Улиастай сумын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлттэй үнээр зорчих ажлыг зохион байгуулна.
  6. Улиастай суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн бүлэг байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэнэ.
  7. Хүчирхийлэлд өртсөн иргэдэд “Зөвлөгөө өгөх төв”-үүдийг байгуулж, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулна.
  8. Ахмад настнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор чийрэгжүүлэх танхим бүхий “Ахмадын ордон” шинээр байгуулах санаачлагыг дэмжиж, ахмадын сувиллын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн салбарын хүрээнд:

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар 6000 ажлын байр шинээр бий болгохын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. “Ажилгүйдэл ядуурлыг бууруулах” аймгийн дэд хөтөлбөр боловсруулж, ажилгүйдлийн түвшинг эдийн засгийн идэвхитэй хүн амын 4.0 хувиас хэтрүүлэхгүй байлгана.
  2. Ажил хайгчдыг ажил олгогчтой шууд уулзуулах “Хөдөлмөр зуучлалын мэдээллийн онлайн сүлжээ”-г бүх сумдад нэвтрүүлнэ.
  3. Сумын хөгжлийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд санг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулан зөв зохистой ашиглаж, хуримтлалтыг нэмэгдүүлнэ.
  4. Залуучууд болон 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байраар хангах, дахин сургалтанд хамрагдах, хуулийн этгээд байгуулахыг дэмжиж ажиллана.
  5. Байгаль хамгаалах чиглэлээр нөхөрлөл, бүлэг, хоршоо байгуулах санаачлага гаргасан иргэдийг дэмжинэ.
  6. 2000-аас доошгүй хүнийг үйлдвэр дээрх сургалт, бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн болон бүсийн сургалтын төвүүдэд мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  7. Гадаадад ажиллах иргэдийг дэмжиж, бүртгэлд хамруулахын зэрэгцээ мэргэжил эзэмшсэн иргэдийг орон нутагтаа үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

 

ДӨРӨВ. “САЙН ЗАСАГЛАЛ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО”

Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүнд сурталгүй болгож, хариуцлага хяналтыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлж, ард иргэдээ төрөлх нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

4.1. Төрийн үйлчилгээ, хамтын ажиллагааны салбар

4.2. Иргэний нийгэм, төрийн бус байгууллагын салбар

 

Төрийн үйлчилгээ, хамтын ажиллагааны хүрээнд:

Төрийн албаны шуурхай, шударга, ёс зүйтэй, ил тод, ажил хэрэгч байдлыг хангаж, төрийн албаны ур чадвар, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэхийн тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Төрийн байгууллагын дарга, удирдлагыг мэдлэг ур чадвараар нь шалгаруулж, мэргэшсэн төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулдаг мерит зарчмыг нэвтрүүлж шийдвэр гаргахад хамт олны саналыг тусгадаг, ажлын үр дүнг үнэлэхэд олон нийтэд тайлагнасан байдал, шударга ёс, төрийн албаны ёс зүйн үнэлгээ зэргийг гол шалгуур болгодог улс төрөөс ангид тогтолцоог бүрдүүлнэ.
  2. “Иргэн таны төлөө” хөтөлбөр гарган төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгож, эелдэг харьцааг төлөвшүүлэхийн зэрэгцээ төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах иргэдийн эрхийг баталгаатай хангаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүртээмжийг сайжруулж, интернэтээр дамжуулан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлнэ.
  3. “Нэг цонхны үйлчилгээ”-ний үйл ажиллагааг бэхжүүлж, төрийн үйлчилгээнд цахим программ хангамж бүхий нээлттэй үйлчилгээг нэвтрүүлж, иргэдээс төрийн байгууллага, албан хаагчдад хандаж тавьсан санал хүсэлт, гомдлыг хүлээн авах “Бизнес ширээ”-ний үйл ажиллагааг тогтмолжуулна.
  4. “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг түшиглэн иргэдийн санал, гомдол хүлээн авах утас ажиллуулж, “Иргэний танхим”-ын нээлттэй хэлэлцүүлгээр аймгийн Засаг дарга болон эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын үйл ажиллагааг сар бүр хэлэлцүүлж “Хариуцлага, Хэрэгжилт, Хяналт” арга хэмжээг зохион байгуулж хэвшүүлнэ.
  5. Бүх шатны төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, орлого зарлагын тайланг олон нийтэд ил тод болгоно.
  6. Төрийн албаны хүнд суртлыг халж, төрийн байгууллага, албан хаагчийн хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл бүрт хариуцлага тооцох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  7. Төрийн бүх шатны албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, давтан сургах сургалтыг тусгай төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулна.
  8. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, Монгол Улсын хууль, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, чадавхи, үр нөлөөг дээшлүүлж, тусгай журам боловсруулан мөрдөж ажиллана.
  9. “Цахим Засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сумдын ЗДТГ-ыг интернет болон дотоод сүлжээнд холбож, бүх сумдыг вэб сайттай болгоно.
  10. Төвлөрлийг багасгах, нутгийн удирдлагын эрх хэмжээг өргөтгөх, төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжинэ.
  11. Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын барилгыг засварлах, тавилга, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, автомашины парк шинэчлэлийг ээлж дараатай шийдвэрлэнэ.
  12. Сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажиллах нөхцөлийг сайжруулж, материаллаг баазаар хангана.
  13. “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд багийн төвгүй бүх багийг суурин төвтэй, багийн хөгжлийн сантай болгож үйл ажиллагааг дэмжинэ.
  14. Хөрш болон бусад орнуудтай харилцах хамтын ажиллагааг өргөжүүлж, эцсийн үр дүнг орон нутаг, иргэдэд үр өгөөжтэй, эдийн засгийн үр ашигтай байх, иж бүрэн түншлэлийн бодлого хэрэгжүүлнэ.

 

Иргэний нийгэм, төрийн бус байгууллагын хүрээнд:

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Аймгийн “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт зөвлөл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”, “Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар зөвлөл”, “Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл” зэрэг орон тооны бус байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулж, хууль журамд заасны дагуу орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлнэ.
  2. Төсвийн нээлттэй, ил тод байдлыг хангаж, төсөв боловсруулах, зарцуулах үйл ажиллагаанд хамт олны буюу Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас дүгнэлт өгч, санал гаргах шинэ аргыг нэвтрүүлж хэвшүүлнэ.
  3. Залуучууд, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллана.
  4. Орон нутагт хийгдэх томоохон ажлуудад ахмад настнуудынхаа санал санаачлагыг сонсож тусган, тэдний туршлага, чадварыг залуучуудад эзэмшүүлэх хөдөлгөөнийг өрнүүлнэ.

 

ТАВ.Аюулгүй орчин-тогтвортой хөгжил

 

Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэн шинэчлэлийг гүнзгийрүүлж, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

5.1. Байгаль орчны салбар

5.2. Хууль, эрх зүйн салбар

5.3. Батлан хамгаалахын салбар

 

Байгаль орчны салбарын хүрээнд :

Дэлхийгээ хайрлан хамгаалах, нөхөн сэргээх ажилд иргэдийн оролцоо, санал санаачлагыг өрнүүлэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Аймаг, сумын ногоон байгууламжид жилд 50 м

Мэдээ мэдээлэл