Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Хурлын даргын мэндчилгээ

 

                                           Мэндчилгээ

Төрөлх нутгийнхаа зон олон Завханчууд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, цахим мэдээллийн орон зайд уулзаж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр  хүний амьдралыг мэдээлэлгүйгээр төсөөлөхын аргагүй. Өөрт хэрэгтэй мэдээллээ шуурхай олж авах боломж хэн бүхэнд ийнхүү нээлттэй болсон нь энэ салбарын хөгжлийн гайхамшиг юм.

Тиймээс та бүхэн Нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа мэдээлэлтэй танилцан, санал бодлоо илэн далангүй солилцож бидэнтэй ямагт хамтран ажиллахыг хүсье.

Та бүхний сонголтын үр дүнд бий болсон энэ удаагийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд жилийн хугацаанд ИТХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгоход ихээхэн анхаарч Тэргүүлэгчид ажлын албанаас 2013 онд хэрэгжүүлэх үйл орон 5 зорилт, 90 заалт бүхий ажлыг төлөвлөн хэрэгжилтийг улирал бүрээр тооцсоноор 95 хувийн биелэлттэй хэрэгжүүллээ.

Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэнд Хурлын бодлогын хороодоос хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэсэн нь онцгой ач холбогдолтой болж ИТХ-ын хяналтын үйл ажиллагаа тогтмолжиж байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын зүгээс аймаг орон нутгаа хөгжүүлэх дөрвөн жилийн бодлого зорилтондоо ноос, арьс шир боловсруулахболгож, дотоодын хэрэгцээг хангах, сум бүрт мал аж ахуйн бүтээгдэхүүн бэлтгэх хоршоо байгуулж, худалдаанд оролцуулах, бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгахын тулд “Завхан сүлжээ”-г бий болгох бодлого баримталж олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн уул уурхайн үйлдвэрүүдэд хэрэгцээт бараа үйлчилгээг тэргүүн ээлжинд орон нутгаас худалдан авах ажлыг хэрэгжүүлэхээс гадна аймгийн газар нутгийн онцлогт тохирсон “Аялал жуулчлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Нийгмийн чиглэлд “Зөв Монгол хүүхэд” дэд хөтөлбөр, Эрүүл мэнд эрс шинэчлэл хөтөлбөр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн орчныг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр, Эрүүл хот, сум, баг, ажлын байр, сургууль, цэцэрлэг бий болгох хөтөлбөрүүдийг аймгийн Хурал, Тэргүүлэгчдээс батлан гаргалаа.

Завхан аймгаас төрсөн эрдэмтэн судлаачид, нутгийн зөвлөлийн гишүүд оролцсон “Тогтвортой хөгжлийн стратеги” онол практикийн бага хурлаас гарсан зөвлөмжийг салбар бүрийн төлөвлөгөөнд тусгуулан мөн Уриалга гарган ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажил их бий.

2014 онд бүх шатны хурлын төлөөлөгч нарыг сургалтанд хамруулах, Хурлаас хяналтын ажлыг өргөжүүлэх, “Завханд үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж улмаар  экспортлох” нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлууд руу гол анхаарлаа чиглүүлж ажиллана.

Цаашид Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг улам сайжруулж чадавхжуулахад иргэдийн оролцоо маш чухал. Тиймээс иргэн бүр бидний үйл ажиллагаа, баримталж буй бодлого, хурлаас гарч буй тогтоол шийдвэрүүдтэй цаг тухайд нь цахим хэлбэрээр танилцаарай. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр танд хүрч буй бидний цаг үеийн мэдээллүүдийг үзэж санал хүсэлтээ илгээхийг дахин хүсье.

Ингээд морин жилдээ иргэн бүр хийморьлог байж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.    

  

ЗАВХАН АЙМГИЙН  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ОТГОНБААТАР

 

Мэдээ мэдээлэл