Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Боловсрол

                      Боловсролын газрын  2014 оны ажлын товч тайлан

            Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд 1 дэх, 5 дахь жилдээ ажиллаж буй багш нарын  үндсэн сургалт  Улаанбаатар хот, Ховд аймаг, Говь-Алтай аймгуудад  90  гаруй  багш нарыг хамруулав.

             01-р сарын 20-22 –ны өдрүүдэд  Улаанбаатар хот , Ховд аймгуудад  Тосонцэнгэл сумын үндэсний лаборатори сургууль, Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургуулийн бага боловсролын багш нар, Боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн /нийт 32 багш / нар Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн 3 хоногийн  сургалтанд хамрагдав.

            Япон улсад  Тосонцэнгэл сумын үндэсний лаборатори сургууль, Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургуулийн бага боловсролын сургалтын менежерүүд , Боловсролын газрын орлогч дарга П.Баяраа нар  туршлага судалж, сургалтанд оролцов.

Боловсролын газраас зохион байгуулсан сургалтууд:

  • Улиастай суманд ЕБС-ийн 29 захирал, 35 цэцэрлэгийн эрхлэгчдийн семинар,   Боловсролын газрын мэргэжилтнүүд,  зохион байгуулав.
  •   Тэс,Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаан хайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал, Жавхлант цогцолбор сургуулийн   эцэг эхчүүэд “Хүүхдээ хөгжүүлэх боломж” сургалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудад  монгол бичгийн сургалтыг боловсролын газрын мэргэжилтэн Г.Цэрэнбалбар зохион байгуулав.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд “Боловсрол хүүхдэд хэрэгтэй” сургалтыг   Боловсролын газрын Насан туршийн боловсролын  мэргэжилтэн Хүүхэд гэр  хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулав.
  • ЭТК-н сайн дурын мэргэжилтнүүдтэйхамтран“Speaking club” TOEFL-ын сургалтыг 10 багшид зохионбайгуулсан.
  • Нийтийн далд ухамсарыг сэрээх “Баярлалаа төв” ТББ-  ын багш  М.Мядагмаа боловсролын газрын ажилтнуудад 9 минутын дасгалыг зааж, сургалт хийв,9 минутын дасгалыг заах багшийг бэлтгэх  7 хоногийн сургалтанд  Боловсролын газрын бичиг хэрэг архивын ажилтан Д.Даваа  хамрагдав.

Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэхүндсэнчиглэлийн  3.15.1 дүгээрзаалтын хүрээндерөнхийболовсролынсургуулийн  одоогийн бүтэц, үйлажиллагааныүрдүндижбүрэнхяналт, үнэлгээ- шинжилгээ хийж, орон нутгийн бүтэцийг тодорхойлохоор 36 цэцэрлэг, 29 сургуулийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ- шинжилгээ хийх ажлын удидамж гарган боловсролын газрын  баг Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат,Түдэвтэй,Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан  14  сумын  цэцэрлэг, сургуулиудад  ажиллаж  зөвлөн туслах үйл ажиллагаа явуулав.

Зохион байгуулсан аяны хүрээнд хийсэн ажлууд:

            Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой угтаж “Бүтээлч үйлсийн 40 хоногийн аян”- ыг 2013 оны 12 -р сарын 20- иос 2014 оны 01-р сарын 30 – ны өдрүүдэд зарлаж, аяны хүрээнд хийгдсэн сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэнг 2014 оны 01-р сарын 23- ний өдөр ЧЭҮЛС-ийн зааланд зохион байгуулав.  Аянд 29 ерөнхий боловсролын сургууль, 35 цэцэрлэг оролцож Боловсролын газрын технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Батлхагваар ахлуулсан  комисс ажиллаж дүнгээ гаргалаа.

            “ФИЗИКИЙН КАБИНЕТЫН АШИГЛАЛТ БА ХЭРЭГЛЭЭ” сарын аянг 2013 оны 12-р сарын 06-аас 2014 оны 01-р сарын 06-ны  хооронд зохион байгуулж,  2014 оны 01-р сарын 17-ны өдөр  “Дэвшил” сургууль дээр Улиастай сумын Ерөнхийболовсролынсургуулиудаяны үйлажиллагааг тайлагнав.

“Физикийн кабинтын ашиглалт ба хэрэглээ” аяныг:

           1. Кабинет, лабораторийн багаж тоног төхөөрөмжийгкоджуулах

2.Багаж тоног төхөөрөмжтусбүрдээрзааварбэлтгэх

            3. Лабораторийн багаж ашигласан туршилтын ажлыг бүлэг тус бүрдээр 5-ыг 

               хийх

            4. Шинээр санаачилсан ажил

            5. Аль нэг туршилтаар судалгаат хичээл явуулах гэсэн агуулгын хүрээн дор явуулж, ЧЭҮЛ сургууль1-р байр, “Дэвшил” бүрэндундсургууль2-р байр, Эрдэнэхайрхан сумын сургууль 3-р байр, бүрэндунд 4-рсургууль”Тусгай “байрыг тус тус эзэлсэн. 

            Сургуулиуд физик орчин бүрдүүлэх зорилгын дор нилээд шинэлэг ажлуудыг зохион байгуулсаны заримаас дурдвал:

-Дэвшил сургууль. “Бидний амьдралд-физик” дугуйлан хичээллүүлж эхэлсэн

-ЧЭҮЛсургууль. 9-р ангийн суралцагчдын бодлого бодох чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны түвшинээс ахисан түвшин хүртлэх бодлогуудаар ТӨМ хийж  ажиллаж байна.

- Бүрэндунд 4-рсургууль: Физикийн лабораторид зайлшгүй байх багаж болох гагнуурын алх, бахь, лент зэрэг багажуудыг авсан

-ЖЦС.Лабораторийн багаж тоног төхөөрөмжийн зааварыг дэлгэрэнгүйгээр бичиж ном болон цахим хэлбэрээр түгээсэн.

-Эрдэнэхайрхан сум сурагчдын бүтээлээр кабинетаа түлхүү баяжуулсан зэрэг нилээд олон ажлуудыг хийсэн байна.

Зөв Монгол хүүхэд дэд хөтөлбөрийн хүрээнд

“Зөв монгол хүүхэд“ төлөвшүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд физик,химийн хичээлээр 2014 оны 02 дугаар 28-с 03 дугаар сарын 28-ны хугацаанд сургуулиуд дээр “Байгалийн ухаан -2014” сэдэвт нэг сарын аян зохион байгууллаа.

Аяны үйлажиллагаанд 7-11-р ангийн бүх сурагчид физик, химийн багш нар хамрагдлаа. Сарын хугацаанд сургууль дээрээ физик химийн бодлого бодох, туршилтууд хийх, онол судлах гурван чиглэлийн хүрээнд анги бүрийн сурагчдын хийх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн.

04 дүгээр сарын 01-нд шатны үйл ажиллагаанд сургууль бүрээс 7-11-р ангийн 3-5 сурагчтай физик химийн нэг нэг багш, нийт 205 багш сурагчийг аймгийн төвд ирүүлж туршилт, түргэн бодолт, онолын номинацаар тэмцээнүүд зохион байгуулж эхний 3 байрыг хувийн амжилтаар шагнаж урамшууллаа.

Сургуулийн багийн амжилтаар тэргүүн байранд Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургууль шалгарч,  “Байгалийн ухаан-2014” аяны шилжин явах цомын эзэн боллоо. Дэд байранд Дэвшил сургууль, Гутгаар байранд Жавхлант, Тосонцэнгэлийн нэгдүгээр сургууль  шалгарч өргөмжлөлөөр шагнагдлаа.

“Байгалийн ухаан-2014” аяны онцлог нь суралцагчдын физик химийн хичээлийн мэдлэг чадварыг стандартын төвшинд эзэмшүүлэхэд анхаарч хүүхэд нэг бүрийг оролцуулж чадсан явдал юм. 

           Мөн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний англи хэлний чадварыг сайжруулах, хүүхэд нэг бүрийн гадаад хэлний чадварыг хөгжүүлэх, бусадтай хамтран ажиллах чадвар эзэмших, масс сургалтын чанарыг ахиулах зорилготойгоор Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 6, 7, 8-рангийн суралцагчдын ангийн олимпиадыг 2014 оны 04 сарын 19 ны өдөр зохион байгууллаа. Олимпиад нь сонсох чадвар, үг, богино хэмжээний зохион бичлэг гэсэн гурван хэсэгтэй бөгөөд тухайн ангийн сурах бичгээс анги тус бүрээр 300 үг нийт 900 үгийг цээжлэн оролцсон нь сурагчид үгийн нөөцөө нэмэгдүүлсэн, сонсох, бичих чадвараа хөгжүүлсэн мөн ангийн олимпиад гэдгээрээ онцлог боллоо.

 

Байр

Сургууль

Анги

 

Сургууль

Анги

 

Сургууль

Анги

6 анги

1

Дэвшил

7 анги

ЧЭҮЛС

8 анги

Дэвшил

461 хүүхэд

2

ЧЭҮЛС

147 хүүхэд

ЖЦС

329 хүүхэд

ЧЭҮЛС

 

3

Дэвшил

 

ЖЦС

 

Дэвшил

 

Уралдаан тэмцээний талаар:

  1. Сурагчдын физик, техник сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх, физикийн шинжлэх ухаанд шимтэн суралцах хүсэл сонирхолыг дэмжих, ирээдүйн өндөр мэдлэгтэй физикчид болон инженер техникийн мэргэжилтэн болох сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгын дор“ИХ СОРИЛ 2014” онлайн олимпиадыг Улиастай сумын Жавхлант Цогцолбор сургууль дээр 2014 оны 1 дүгээр сарын 3- нд 7,8,9-р ангийн суралцагчдын  дунд   зохион байгуулав. Олимпиадад Улиастай сумын Ерөнхий боловсролын сургууль болон Хөгжим бүжгийн коллежийн нийт  7-р ангийн 25, 8-р ангийн 26, 9-р ангийн 36 суралцагч оролцсоноос Дэвшил сургуулийн 8-р ангийн сурагч Н.Чингис улсын хэмжээнд 259 хүүхдүүдээс  3-р байр эзлэв.
  2. Аймгийн аварга  шалгаруулах өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2014” тэмцээнийг  Боловсролын газрын  биеийн тамирын боловсролын мэргэжилтэн Б.Батсайхан ,Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, 100,0 мянган төгрөгөөр ивээн тэтгэв.
  3. Ерөнхий боловсролын 29 сургуулийн дунд “ Эрүүл мэнд”-ийн  олимпиадыг Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж дүнгээ гаргалаа. Олимдиадад 5513  суралцагчид оролцсон байна.
 

Багийн дүнгээр / сургууль

Бага ангийн багш нар

Эрүүл мэндийн багш нар

1

Отгон сумын дунд сургууль

Отгон сум  Р.Буянхишиг

Улиастай III Б.Бадамдулам

2

Улиастай Бүрэн дунд III сургууль

Жавхлант цогцолбор М.Галбаасан

Түдэвтэй сум Г.Цэнд-Аюуш

3

Түдэвтэй сумын Бүрэн дунд сургууль

Нөмрөг сум Д.Өлзийхишиг

Идэр сум Л.Насантогтох

  1. Цэцэрлэг, сургуулиудын 2013 оны үйл ажиллагааны дүнг гаргав.

д/д

Цэцэрлэгийн нэр

Эзэлсэн байр

Сургуулийн нэр

Эзэлсэн

 байр

1

Улиастай IY

1-р байр

ЧЭҮЛС

1-р байр

2

Эрдэнэхайрхан

2-р байр

Дэвшил бүрэн дунд сургууль

2-р байр

3

Улиастай I

3-р байр

Жавхлант цогцолбор сургуль

3-р байр

4

Улиастай YIII

4-р байр

Улиастай III

4-р байр

5

Асгат

5-р байр

Тосонцэнгэл II

5-р байр

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын хүрээнд

  1. Баянтэс суманд Өсвөр үеийн цаначдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн  бага, дунд ахлах гэсэн 3 насны  ангиллаар / 1 км-10 км – ын зай/ зохион байгуулагдаж дүнгээ гаргав.

            Багийн дүнгээр :

            1 байр- Баянтэс сумын бүрэн дунд сургуулийнбаг тамирчид

            2-р байр- Сонгино сумын бүрэн дунд сургуулийнбаг тамирчид

            3-р байр- Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийнбаг тамирчидэзлэв.

  1. Өсвөр үеийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд  29 ерөнхий боловсролын сургуулийн 285 тамирчин оролцов.

            1-р байр –Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийнбаг тамирчид

            2-р байр- Ургамал сумын дунд сургуулийнбаг тамирчид

            3-р байр- Тэс сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид

  1. Өсвөр үеийн  Самбо, Жудо  бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд  29 ерөнхий боловсролын сургуулийн        285 тамирчид  оролцож  / 27кг-90 кг- ийн жинд / дүнгээ гаргав.
  2.           

            1-р байранд –Түдэвтэйбаг тамирчид

            2-р байранд- Ургамалбаг тамирчид

            3-р байранд –Эрдэнэхайрхан сумын баг тамирчид

  1. Самбо бөх:

            1-р байр- Түдэвтэй сумын баг тамирчид

            2-р байр-ССАЖГ- ын баг тамирчид

            3-р байр –Тэс сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид

  1. Гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 26 сургуулийн 275  тамирчид оролцож дүнгээ гаргав.

            Эр баг тамирчдаас:

            1-р байр- Жавхлант цогцолбор сургуулийн баг тамирчид

            2-р байр- Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид

            3-р байр –Тэс сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид

  1. Эм баг тамирчдаас:

            1-р байр –Жавхлант цогцолбор сургуулийн баг тамирчид

            2-р байр- Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургуулийн баг тамирчид

            3-р байр- Идэр сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид

  1. Өсвөр үеийн  аймгийн аварга шалгаруулах  шатрын тэмцээнийг 8-14 насны ангиллаар, даамны  тэмцээнийг 7-18 насны ангиллаар тус тус явуулж  нийт  315  тамирчид оролцож  дүнгээ гаргав.

            Шатрын тэмцээнд багийн дүнгээр:

            1-р байранд –Идэр сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид

            2-р байр- Тосонцэнгэл сумын бүрэн дунд 1-р сургуулийн баг тамирчид

            3-р байр- Их-Уул сумынбүрэн дундсургуулийн баг тамирчид

  1. Даамны тэмцээнд багийн дүнгээр:

            1-р байранд- Их-Уулсумынбүрэн дунд  сургуулийн баг тамирчид

            2-р байранд –Тосонцэнгэл сумынбүрэн дунд 1-р сургууль 

            3-р байранд – Жавхлант цоглцолбор сургуулийн баг тамирчид эзлэв.

Улсын олимпиадын II даваа

  •  

                                      Сэтгэх чадварын улсын олимпиад

2013 оноос эхлэн Оюуны чадварын IQ  төвөөс оюуны хөгжил хичээлийг олон жил үр бүтээлтэй заасан багш нарыг БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр урамшуулдаг болсон

  1.   Отгон сумын бага  боловсролын  багш Б. Гэрэлхүү, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургуулийн математикийн боловсролын багш Б. Нямдаваа,  Дэвшил сургуулийн бага боловсролын багш Д. Сарангоо нар БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнагдлаа. 
  2. Дөрвөлжин сумын бага боловсролын багшС. Сарангэрэл, Улиастай сумын 4-р сургуулийн багш С. Цацрал, Жавхлант цогцолбор сургуулийн бага боловсролын багш Х. Эрдэнэчимэг, Улиастай сумын 3-р бүрэн дунд сургуулийн бага боловсролын  багш Г. Цэрэндолгор, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн   багш Ж. Алтанцэцэг нарыг Оюуны чадварын IQ төвийн“Өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа.

                                                                        Завхан аймгийн Боловсролын газар

2012-2013 оны хичээлийн жилд  хүүхдийн  33 цэцэрлэгт 4383 хүүхэд хүмүүжиж цэцэрлэгийн хамран сургалт 74,5 хувь,  сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 94,6 хувьтай байна. Мөн цогцолбор сургууль 2, бүрэн дунд боловсролын 20,  суурь боловсролын 9, нийт 29  ерөнхий боловсролын сургуульд 14613 суралцагч суралцаж байна.

            Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 556 ажиллагсдын 153 нь үндсэн багш / магистр 11, бакалавр 102, дипломын 32, бусад 8/, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш 41, заах аргач зэрэгтэй багш 32 байгаа нь үндсэн багшийн 47,7 хувь нь мэргэжлийн зэрэгтэй.

Ерөнхий боловсролын сургуульд 885 багш / үүнээс эмэгтэй 708/, магистр 99, бакалавр 653 дипломын дээд 133, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй багш 2, тэргүүлэх зэрэгтэй багш 149, заах аргач  зэрэгтэй багш 339 буюу мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь 55,2. Ерөнхий боловсролын сургуульд 1671  үйлчилгээний ажилтнууд ажиллаж байна.

            СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллежид 160 гаруй оюутан урлаг, соёлын 5 мэргэжлээр суралцаж, мэргэжлийн 29 багш,  МУИС-ийн Завхан сургуульд 600 гаруй оюутан 8 мэргэжлээр суралцаж, 31 эрдэмтэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

            МСҮТ нь 20 шахам мэргэжлээр 800 гаруй оюутан сургахын зэрэгцээ “Оюун толгой” ХХК-ийн захиалгаар /гэрээгээр/ насанд хүрэгчдэд төрөл бүрийн мэргэжил олгож байна. Тус сургуульд 90 ажилтантайгаас 53 нь мэргэжлийн багш юм.

            Боловсролын байгууллага нь эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд”, “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургуулийн өмнөх боловсролын төвшинд хүүхдийг хөгжүүлэх, харилцааны зөв хандлага, дадал, чадварын анхны суурийг тавьж сургуульд бэлтгэõ,  ерөнхий боловсролын төвшинд хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхол, чадварыг нээн илрүүлж,  суралцагчдыг эзэмших мэргэжил, хэрэгцээ сонирхолд нийцүүлэн амьдрах ухаанд сургах зорилготойгоор  ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд  2012-2013 оны хичээлийн жилд  аймгийн  29 сургуульд морин хуур, шатар, дуу хөгжим, зураг урлал, технологи, яруу найраг, илтгэх урлаг, гадаад хэл, спорт, компьютер, байгаль экологийн 9 төрлийн 214 дугуйлан хичээллэн түүнд 11129 хүүхэд хамрагдаж 210 багш, авьяастан иргэн хичээл заасан байна.  

”Авьяас” “Ном” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-иуд хичээллэсэн дугуйлангуудынхаа тайлан тоглолтыг хийж, Улиастай сумын хүүхдийн цэцэрлэгүүд  “ЭХ ОРНЫ БАЯСГАЛАНТ ИРЭЭДҮЙ ЭНХРИЙ БЯЦХАН ҮРСЭЭ ДЭЭДЭЛЦГЭЭЕ” уриан дор 503 хүүхэд оролцсон “БЭСРЭГ НААДАМ”,  840 багш, хүүхэд хамрагдсан “БҮЖИГЧИН БУРХАД” бүжгийн наадам зэрэг олон нийт, эцэг эхийн талархлыг хүлээсэн олон төрлийн ажлыг хийсэн байна.  Сургуулийн өмнөх насны хүүхдийн “БҮЖИГЧИН БУРХАД” бүжгийн наадам нь улс, аймгийн хэмжээнд анх удаа болж байгаагаараа онцлог юм.

Хүүхэд багачуудаа төрж өссөн нутаг орон, сум аймгаасаа эхлэн улмаар эх орноороо аялж, байгалийн сайхныг мэдрэн зүрх сэтгэлээсээ эх байгалиа хайрладаг аялагч иргэд болгон төлөвшүүлэх зорилгоор бага, дунд, ахлах гэсэн гурван ангиллаар ЕБС ийн 7000 гаруй  сурагчид тусгайлан гаргасан удирдамжийн дагуу 1-2 өдрийн аялалд оролцож,  IX, XI  ангийн сурагчдын дунд “БИОЛОГИ-21” эрдэм шинжилгээний бага хурал,  физикийн хичээлд сонирхолтой сурагчдын дунд “Бичил туршилтын аян”, “Гадаад дууг хэн сайн мэдэх вэ” уралдааныг зохион байгууллаа.

Улсын физикийн 26-р олимпиад  Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль дээр 2013 оны 5 дугаар сарын 23-26ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад 21 аймаг 9 дүүргийн 79 хүүхэд,38 багш оролцож оюуны хүчээ сорьсон.  Завхан аймгаас 5 багш, 10 хүүхэд оролцсоноос Чандмань-Эрдэнэ лабортори сургуулийн физикийн багш П.Пүрэвдорж, Тосонцэнгэл сумын II сургуулийн 9-р ангийн сурагч Э.Отгонбат нар дэд, Чандмань-Эрдэнэ лабортори сургуулийн 9-р ангийн сурагч П.Бавуудорж гутгаар байрыг тус тус эзэллээ.   Завхан нутгаас  төрөн  гарсан физикч эрдэмтдийн намтар, бүтээлээр хийгдсэн “Богд Очирваанийн физикчид” түүхэн ном болон  “Физик” сонин хэвлэгдэн гарч уншигчдын хүртээл болгосон  нь ой угтсан оюуны том бүтээл болж чадлаа.

“Хүүхдийн хөгжлийг дэмжих 3 тулгуурт бодлого”. “Сурлагын чанарыг сайжруулах 3 жилийн аян” зэрэг хүүхдийн хөгжлийг хангах  томоохон ажлуудыг  зохион байгуулсны дээр  Боловсрол соёлын салбарын  401 ахмадын чуулган, Цэцэрлэгийн туслах багш нарын зөвлөгөөн, Соёлын ажилтны бага хурал, Багшийн хөгжлийг дэмжих бүсийн сургалт, Өсвөр насны хүүхдийн хоол зүйн асуудал тогооч, нярав, эмч нарын сургалт зэрэг боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилтнуудын мэргэжил боловсрол, ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүллээ.

Аймгийн 90 жилийн ойн арга хэмжээнд оролцуулах 2222 морин хуурчдаас Алдархаан суманд 10 хоногийн хугацаатайгаар 54 багш 78 морин хуурч суралцагчдад шинээр 5 зохиол зааж сурган  сумын иргэд хөдөлмөрчдөд тоглолт хийлээ. Морин хуур шинээр сурч байгаа 1300 гаруй сурагчдын хувцасны хэмжээг авч  хувцас оёх тендер зарлан, хувцасыг оёуллаа. БШУЯамны хөрөнгө оруулалтаар 300,000,000 сая төгрөгийн морин хуур нийлүүлэгдлээ.  Нийт морин хуурч сурагчдын тоглох 2 зохиолыг  худалдан авч, морин хуурын сургагч багш Ю.Дэлгэрнасан сум бүрээс хамгийн шилдэг 3,  нийт 160 гаруй морин хуурч сурагчдын бэлтгэл сургуулилтыг “Даян” зусланд хийлээ.

2008 онд Улиастай сумын IY, 2009 онд Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль, 2010 онд Улдиастай сумын I цэцэрлэг, 2012 онд Улиастай сумын  YIII цэцэрлэг тус бүр “Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль”-аар шалгарсан.

Боловсрол соёлын газар ажил үйлсээрээ шалгарч 2009 онд улсад III байр, 2010 онд II байр , 2011 онд III байрыг тус тус эзэллээ.