Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Дэд бүтэц

УЛИАСТАЙ ХОТЫН ТӨВИЙН 2 БАГИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭЛ

  • Улиастай сумын тусгай зөвшөөрөлтэй халаалтын зуухнуудын жилийн хэрэгцээ 17 гаруй мянган тн нүүрс хэрэглэдэг бол 2013 оны 11-р сарын байдлаар жилийн хэрэгцээнийхээ 50-60 хувийн нүүрсний нөөцийг бүрдүүлээд байна. Ажлын хэсэг ажиллуулан тогтол хяналт тавьж байна.
  • Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас гаргасан нэгдсэн төлөвлөгөө, сум байгууллагуудад өгсөн үүрэг чиглэл, ажлын явцад тавьсан хяналт шалгалтын үр дүнд дулааны үйлдвэрлэл хэвийн явагдаж байна.
  • Утаагүй “Улиастай” хот болгох зорилтын хүрээнд 2010-2012 онд  тусгай зөвшөөрөл бүхий 13 халаалтын  зууханд  технологийн шинэчлэлт хийж, 2 зуух нийт 387 м хос шугам болон  айл өрхийн тараалтын шугамыг шинэчлэсэн.
  •  Мөн 2013 онд З халаалтын зуух гидравлик тооцооны үндсэн  дээр худаг болон салаа шугамууд дээр тохируулах хэрэгслүүдийг  суурилуулсанаар хэрэглэгчид жигд халаалт авах нөхцөлийг бүрдүүллээ. 

ЭРЧИМ ХҮЧ

  • Улиастай хот нь 2013 онд Хөвсгөл аймгаас төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдлоо.
  • Алтай-Улиастайн эрчим хүчний системүүдийг төвийн бүсийн эрчим хүчний системийн диспетчерийн хяналт, мэдээллийн нэгдсэн системтэй холбосон.
  • Улиастай хотын доторх цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлтийн ажлыг 2013 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛТ ХИЙСЭН СУМД

Он

Сумдын нэр

Хөрөнгө оруулалт

0,4 кВ-ын агаарын шугам, дэд станц

1

2013

Шилүүстэй, Баянтэс, Тэс, Асгат, Цагаанхайрхан, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-Уул

Улсын төсөв

10 кВ-ын агаарын шугам, дэд станц

2

2013

Их-Уул сумын Хонгор, Цэцүүх, Зарт багийн төвийн -43.2 км

Улсын төсөв

15 кВ-ын агаарын шугам, дэд станц

3

2013

Эрдэнэхайрхан-Дөрвөлжин сумын 90 км

Завханмандал-Ургамал сумын 70 км

Улсын төсөв

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА

  • Одоогийн байдлаар 5857 иргэн газраа өмчилж авах хүсэлт гаргаснаас тухайн аймаг сумдын ЗД-ын шийдвэрээр 5606 иргэнд 786.17 га газар өмчлүүлсэн дүнтэй байна.Төлөвлөгөөний хэрэгжилтийг сумдаар авч үзэхэд Цагаанчулуут, Сонгино, Ургамал зэрэг сумдын төлөвлөгөөний биелэлт сайн явагдаж байгаа үзүүлэлттэй байна.
  • Төлөвлөлт болон эхний улиралын хэрэгжилтийн явцыг харахад иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших, тухайн газраа өмчлөх хүсэлт их байгаа боловч газрын кадастрын үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ нь сумдад байдаггүйгээс аймгийн төв орж ирэх, төврүү явж буй нэгэндээ тухайн үйлчилгээг авахаар захих зэргээр авч байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгаа юм.
  • Цаашид ГХБХБГазар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран бүх сумдаар хамт явж ажиллах хэрэгтэй байна.
  • Улиастай хотын томоохон олгогдсон газрууд 1,2-р төвийн бүсд Шүүхийн албан контор, Прокурорын албан контор, 80 айлын орон сууц барих зориулалтаар “Нэмэр констракшн” ХХК-нд мөн иргэн Батбаяр-т 32 айлын орон сууц барихаар, гэр бүл цогцолбор барих зориулалтаар “Даадаа интэрнешнель” ХХК-д тус тус олгосон байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ОРОН СУУЦ

  • 2013 онд Мерси Кор Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй Орон Нутгийн Хариуцлагатай Засаглалын төлөөх Идэвхтэй Түншлэл ба Иргэдийн Оролцоо төслийн хүрээнд Завхан аймгийн 15 сумын Мастер төлөвлөгөөг боловсруулж байна.
  •  Улиастай хотын газар доорхи инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлын техник, ЭЗ-ийн үндэслэл, зураг төсвийг хийж дууссан, экспертизээр батлуулж байна.
  • Улиастай хотод баригдах төвлөрсөн Дулааны станцын техник ЭЗ-ийн үндэслэл, зураг төсвийг хийлгэж, экспертизээр батлуулсан.
  • Мөн Улиастай хотын төвийн болон үйлдвэрийн хэсгийн цэвэр, бохир  усны шугам, тоног төхөөрөмж, цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах ажил хийгдэж байна.
  • Улиастай сумын Ахуй үйлчилгээний төвийн барилга, Төмс хүнсний ногооны механикжсан зоорь, Цагаанхайрхан сумын соёлын төв, Шилүүстэй, Алдархаан, Түдэвтэй  сумдын 100 хүүхдийн цэцэрлэг ,  Идэр сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, соёлын төв,  Тэлмэн, Их-Уул, Тэс, Түдэвтэй,   сумдын ЗДТГ-ын контор зэрэг 15 барилгын  инженер геологийн судалгааг “Эко тех проект” ХХК-аар газар дээр нь өрөмдлөг хийлгэн геологийн дүгнэлтийг хийлгүүлээд байна.
  • Улиастай хотод 2013 онд Жинст багийн нутаг дэвсгэрт “Нэмэр костракшн” ХХК 80 айлын орон сууц, Багш нарын ногоон байрны хойд талд 40 айлын орон сууц “8-н баганат” ХХК, 30 айлын орон сууцны урд талд 36 айлын орон сууц иргэн Батбаяр, Богдын гол багийн нутаг дэвсгэрт 40 айлын орон сууц “Нэмэр констракшн” ХХК, “Бүгүн” ХХК 20 айлын орон сууц нийт 216 айлын орон сууц  баригдаж байна.
  • Улиастай хотын Дэнжийн хэсэгт баригдах 21-р зуун жишиг хорооллын ЭЗ-ийн үндэслэл, зураг төслийг хийлгэж, экспертизээр батлуулсан.

ЗАМ, ТЭЭВЭР

  • 2013 онд Улиастай хотыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажил ЗТБХБЯаманд тендер зарлагдаж гүйцэтгэгчээр “Тэнгэр -Уул” ХХК шалгаран Улиастай хотын 67 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна.
  • “Доной Нисэх буудал”-ын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн даланг хийж дууссан, хатуу хучилтын ажил хийгдэж байна.2013 оны 11 сард ашиглалтанд оруулахаар ажлын явцыг шахаж байна.
  • “Доной-Улиастай чиглэлийн 29.5 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж дуусаад байна.
  • 2013 онд Улиастай хотод 4 км, Тосонцэнгэл сумд 3км хатуу хучилттай авто зам шинээр хийлээ.
  • Завхан-Улаанбаатар-Завхан чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд  Улаанбаатар талаас “Хараацайн жигүүр” ХХК шалгарч үйл ажиллагаагаа явуулж Дунд оворын автобус 1,3,4,5 дахь өдөр үйлчилгээнд хэвийн явуулж байна.