Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Засаг даргын Тамгын газар

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛАГА

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 167 дугаар тогтоолын дагуу шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн захиргаа удирдлагын хэлтэс /Хяналт шинжилгээ үнэлгээний тасагтай/, Хууль зүйн хэлтэс /Архивын тасагтай/, Санхүү төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цэргийн штабтай 41 орон тоотой бөгөөд Засгийн газрын 2007 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан “Бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний дагуу Үйлчилгээ аж ахуйн тасаг 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт 63 албан хаагчтайгаар ажиллаж байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ

Өрөөний №202    Утас:99053580, 98113580

И-мэйл хаяг: tuvshinjargal_da@yahoo.com

АЛСЫН ХАРАА

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь мэдлэг, чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болж, иргэддээ шударга, шуурхай, ил тод, нээлттэй үйлчилнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх нь Тамгын газрын эрхэм зорилго мөн.

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

  • Хууль дээдлэх, шударга байх зарчим  - Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.
  • Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим – Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодит, цаг үеэ олсон, үнэн зөв мэдээлэл, бодлого чиглэлээр иргэдэд үйлчилж, шийдвэр гаргахад ашиглахад энэ зарчмыг баримтална.
  • Ил тод, нээлттэй байх зарчим – Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, хэрэгцээт төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
  • Мэргэшсэн, тогтвортой байх зарчим – Аймгийн Засаг даргын Тамгын газар нь: Мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, тогтвор сууршилтай, төрийн албаны үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим болно.
  • Хариуцлага хүлээх зарчим – Аймгийн Засаг даргын Тамгын газар нь: төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 

  •  Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх болон аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчидийн хурлын бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгэм төрийн захиргааны байгууллагын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр төсөл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг зохицуулах үйл ажиллагааг эрхлэнэ.
  • Стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжийн хэрэгжилт, хөтөлбөр, төслийн биелэлт зэргийг Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, алба, албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжиж байгааг хянах, шалгах, зохицуулах, чиглэл өгөх, мэдээлэл авах, хүний нөөцийнх нь манлайлалд үнэлгээ өгөх, дээрх байгууллагаар дамжуулан мэдээлийг цуглуулж хяналт шинжилгээ хийх дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана.
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд нь үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын хөтөлбөртэй байх бөгөөд хэлтсүүд чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг тэдгээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, төрийн захиргааны албан хаагчдийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод тус тус тусгаж хэрэгжүүлнэ.
  • Аймгийн засаг даргын үүрэг болгосноор болон Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэх, ажлын зайлшгүй шаардлагаар Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулсан шийдвэрийн төслийг Засаг даргад өргөн барина.