Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Засаг захиргааны бүтэц, хүн ам

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ, ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭР

http://resource.news.mn/news/photo/2010/6/9d3b54fb57bb2648/551d31348a0a90a6big.jpgЗавхан аймаг нь засаг захиргааны 24 сум, 114 багтайгаар үйл ажиллагаа явуулж ирлээ. Аймгийн дүнгээр 1кв.км 0.85 хүн ноогдож байгаа нь улсын дундажаас 0.90 хүн, баруун бүсийн дундажтай харьцуулахад 0.11 хүнээр сийрэг байна.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ, ЗАХИРГААНЫ НЭГЖ, /сум, багаар/

Сумын нэр

Баг хорооны тоо

Нутаг дэвсгэрийн хэмжээ мян.км2

Алдархаан

6

7.1

Баянтэс

4

4.3

Баянхайрхан

4

2.5

Дөрвөлжин

5

2.5

Завханмандал

4

3.6

Идэр

4

3.7

Их-Уул

6

3.8

Нөмрөг

5

3.3

Отгон

6

6.0

Сантмаргац

4

2.4

Сонгино

5

2.5

Тосонцэнгэл

7

5.3

Түдэвтэй

4

2.8

Тэс

4

0.9

Тэлмэн

6

3.4

Ургамал

5

3.5

Улиастай

6

0.03

Цагаанхайрхан

4

2.6

Цагаанчулуут

4

2.6

Цэцэн-Уул

5

2.4

Шилүүстэй

4

2.7

Эрдэнэхайрхан

5

4.2

Яруу

5

4.9

Асгат

2

0.6

ДҮН

114

82.4

ХҮН АМ

Манай аймаг  дүнгээр 19.9 мянган  өрхийн 69.7 мянган хүн амтай болж өнгөрсөн оноос хүн амын тоо 1.1 мянган хүнээр буурсан нь нийслэл, аймагруу 1,7 мянган хүн шилжиж явсантай холбоотой. Нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэйчүүд, 31.4 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 33.7 хувь нь 16-35 насны залуучууд, 25.7 хувь нь 35-55 насны хүн ам, 9.2 хувь нь 55-ээс дээш насны хүн ам эзэлж байна.

Аймгийн нийт хүн амын 22.2 хувь нь Улиастай суманд, 12.3 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.5 хувь нь Их-Уул суманд 57.0 хувь нь бусад сумдад оршин сууж байна. Нийт өрхийн 22.8 хувь аймгийн төвд, 20.6 хувь сумын төвд, 56.6 хувь хөдөө оршиж сууж байна.