Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Нийгмийн хамгаалал

Нийгмийн хамгаалал үйлчилгээний 2014 оны хагас жилийн тайлан мэдээ

Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  нийгмийн хамгааллын тухай хууль болон бусад хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, халамж- асрамжийн үйлчилгээг нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай иргэдэд үзүүлж байна.

Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байдлыг 2013 оны 09 сартай харьцуулсаныг графикаар харуулбал:

                                                Хамрагдсан өрх иргэн

Графикаас харахад: 2013 оны 09 сарын байдлаар халамжийн тэтгэвэр авч байсан иргэд буурсан үзүүлэлт харагдаж байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж 1990-2000 он хүртэл иргэдийг нөхөн даатгалд хамруулсантай холбоотойгоор Нийгмийн халамжийн сангаас  тэтгэвэр авагч иргэд нийгмийн даатгал руу шилжсэн байна.

Мөн Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа явагдсантай холбоотой байна. бусад үйлчилгээний төрлүүд нь  Төсөв орон нутагт шилжсэнтэй холбоотойгоор өр авлага үүсч хэлбэлзэлтэй харагдаж байна.

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг  тохиолдуулан албан байгууллагын харъяалалгүй 5000 ахмадад хүндэтгэл үзүүлж 65000,0 мянган төгрөгийг зарцуулсан.

Хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс  хамтран Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөө болон  аймгийн ХЖТеатрт  ахмад настныг хүлээн авч гарын бэлэг гардуулан хүндэтгэлийн тоглолт үзүүллээ.

            2014 онд ТББ, АНН-тэй ОНОТХҮ-г үзүүлэх чиглэлээр  “Гэгээлэн үүдэн” эмнэлэг “Хатансэмбэрүү” сургалтын төв, Тосонцэнгэл суманд “ Мөнхийн алба” ӨЭМТөв “Наранбулаг” эмнэлэг “ Баян-Оргих” эмнэлэг, АНН, ТББ-аар гэрээг байгуулан ажиллаж, одоогийн байдлаар ТББ-аас ирсэн баримтыг үндэслэн 23.500.000  төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

            Аймгийн  ахмадын сувилал нь 10 ортойгоор ажиллан  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 91 иргэнийг хүлээн авч эмчийн үзлэг, эрүүл мэндийн зөвөлгөө өгөх, сэргээн засах эмчилгээ болон бариа засал, сувиллын хоолоор үйлчилэх, нийгэмшүүлэх чиглэлийн үйлчилгээг үзүүллээ.

 Сувилуулагчдад бүтэн биеийн бариа болон хэсгийн бариа, бумба, зөгийн балтай татлага, давсан зам, хөдөлгөөнт дасгал, таарах рашааныг нь тохируулан хэрэглэх эмчилгээний зэрэгцээ хаш чулуун ор, эмчилгээний нурууны массажны ор, хаш чулуун бүс, хэт улаан туяаны шарлага, цахилгаан соронзон долгионы аппарат, аарцаг нурууны массажны аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг эмчилгээнд хэрэглэж байна.

Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцааны талаар

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох  судалгаанд 17328 өрхийг хамруулсан нь нийт судалгаанд хамрагдвал зохих өрхийн  98,9 хувийг эзэлж байгаа бөгөөд , алдааны протоколын засварыг 12 сарын 30-ны өдрөөс  02 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд   нийт 8800 гаруй алдаа байсныг төрлөөр нь ангилж үзвэл,  регистерийн давхардлын алдаа 24,1 хувь, алдаатай регистер  35 хувь, боловсрол, хүйсийн алдаа 40 хувийг эзэлж байсныг хянан засварласны үр дүнд  судалгааны ажлыг  95,5%-ийн гүйцэтгэлтэйгээр   дуусгалаа.

Хүнсний дэмжлэг туслалцааны  үйлчилгээг үзүүлэхээр 23 сумын 123 дэлгүүр холбогдох материалаа ирүүлснээс шаардлага хангасан 26 дэлгүүр шалгарч,  хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 285 өрхөд хүнсний эрхийн бичгээр үйлчлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Сонгогдсон өрхийн гишүүдийн 901 нь насанд хүрэгчид , 804  нь хүүхэд  байгаа бөгөөд 114 өрх нь 2013 онд тус үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүд байна.

Энэ оны 09 сарын байдлаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдахыг хүссэн  Улиастай сумаас 46, Тосонцэнгэл, Асгат сумаас тус бүр 4, Завханмадал, Отгон сумаас тус бүр 3, Идэр, Их-уул сумаас тус бүр 2, Цагаанхайрхан сумаас 1, нийт 65 өрх иргэнээс  өргөдөл гомдол хүлээн авсны  49 өрх нь буюу 75,4 хувь нь  судалгаанд хамрагдсан, 16 өрх нь буюу 24,6 хувь нь судалгаанд хамрагдаагүй байна. Ирүүлсэн өргөдөл гомдлын 76,9 хувийг шийдвэрлэсэн, 70,8 хувийг программын дагуу шивлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ:

Нэг цонхны үйлчилгээгээр дамжуулан ажил хайгч иргэний бүртгэл, ажил олгогчийн бүртгэл, ажлын байрны захилгын бүртгэлийг тус тус хийж, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөгөө өгч ажилласны үр дүнд шинээр 443 ажил хайгч бүртгэгдсэний 251 эмэгтэй тайлант сарын эцэст бүртгэлтэй 848 иргэн бүртгэлтэй байна.

Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг  боловсролын түвшингээр авч үзвэл  боловсролгүй -21, бага боловсролтой -42, суурь боловсролтой -87, бүрэн дунд 371, техникийн болон мэргэжлийн 48, тусгай мэргэжлийн дунд -47 дипломын болон бакалаврын дээд боловсролтой 228 иргэн хамрагдсан байна.

Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг  насны ангилалаар  авч үзвэл 15-24 нас 148  25-34 нас 290  35-44,нас 224, 45-54 насны 158, 55-59 насны 28 иргэн бүртгэлтэй байна.

Ажилд зуучлагдсан  иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилбал. ХАА,ойн аж ахуй,загас барилга ан агнуур-49,уул уурхай олборлолт-76, боловсруулах үйлдвэрлэл-14, цахилгаан хий,уур агааржуулалт-9, барилга-80, бөөний болон жижиглэн худалдаа,машин мотоциклийн засвар үйлчилгээ-3 тээвэр ба агуулахын үйл ажиллагаа-11, зочид буудал байр сууц болон нийтийн хоол-1 мэдээлэл холбоо-2 салбарт  зуучилсан  дүн мэдээтэй байна.

Эхний 9 сарын байдлаар 688 иргэнд зуучлан ажилд орсоны 402 эмэгтэй,  Ажилд орсон иргэдийг  өмчийн хэлбэрээр авч үзвэл: Төрийн төсөвт байгуулагад-239, хувиараа болон хоршоонд 449 иргэн ажилд иргэн ажилд орсон байна.

2014 оны эхний 9 сарын байдлаар Завхан аймгийн хэмжээнд шинээр 1338 иргэн ажилд орсоныг салбараар нь авч үзвэл Хөдөө аж ахуй – 363, Техник болон туслах дэд мэргэжил – 22, Үйлчилгээний бусад үйл ажиллагаа – 170, Барилга – 379, Уул уурхай – 60, Зэвсэгт хүчний мэргэжил– 9, Бусад – 335 шинэ ажлын байр бий болсон байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ:

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсын иргэнийг ажил олгогчийн захиалгаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр МБСБ-д суралцуулж ажлын байраар хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Тосонцэнгэл сумын МСҮТ-д “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” –ийн  хүрээнд тогоочийн ангид суралцаж байсан 17 иргэн шалгалтаа амжилттай өгч чадамжийн гэрчилгээгээ авлаа.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт – шинжилгээ, үнэлгээ хийж  ажилласан болно.

Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт  хамрагдахаар 73 төсөл ирснээс 40 иргэн сонгон шалгаруулалтанд тэнцэж гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн санхүүжилт олгон үүний үр дүнд 80 ажлын байр бий боллоо.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн сонгон шалгаруулалтанд орж сургалт явуулах эрхээ авсан “Мөнх Ирээдүй Ундрах” аж ахуй эрхлэлтийн сургалтын байгууллагатай гэрээ байгуулан 110 иргэнд сургалтыг  хийж чадамжийн гэрчилгээ олгосон ба сургалтын зардалд 5,275,000 төгрөгийг олголоо.

Жижиг зээлийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны байдлаар 24 сум төслөө хүлээн авч Төрийн банкаар судлуулан 611,000,0000 төгрөгийн жижиг зээл олгож 283 байнгын ажлын байр бий боллоо.

ЗАВХАН АЙМГИЙН ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

2013 ОН

  • Хүн  ам  72.6. Нийт хүн амын 49,9 хувь нь эрэгтэй, 50,1 хувь нь эмэгтэйчүүд, 31,4 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 33,7 хувь нь 16-35 насны залуучууд, 25,7 хувь нь 35-55 насны хүн ам, 9,2 хувь нь 55-аас дээш насны хүн ам эзэлж байна. Хүн ам буурч байгаа боловч хөдөлмөрийн насны хүн ам өсөх хандлагатай байна.
  • Улсын нийт хүн амын 3 орчим хувь нь амьдардаг.
  • Нийт хүн амын 22,2 хувь нь Улиастай суманд, 12,3 хувь нь Тосонцэнгэл сумд, 8,5 хувь нь Их-Уул сумд, 57,0 хувь нь бусад сумдад оршин сууж  байна.
  • 36-аас дээш насны хүн ам  нэмэгдэх хандлагатай болсон.
  • Нас  баралтын  тухайд тогтвортой, өсөлт бууралт ажиглагдахгүй  байна. 5 жилийн хугацаанд 2546 хүн нас барсан байна.
  • Нийт өрхийн 22,8 хувь аймгийн  төвд, 20,6 хувь сумын төвд, 56,6 хувь хөдөөд оршин сууж  байна.
  • 2010 онд 7585 өрх буюу 38 хувь нь амьжиргааны түвшингээс дээгүүр орлоготой, 12387 өрх буюу 62 хувь нь ядуу  өрх .
  • Ажилгүйдлийн түвшин 18,2 хувь байна. Бусад аймгуудтай харьцуулахад 21-д эрэмбэлэгдсэнбайна. Дундаж наслалт 65,5 жил
  • Хүн амын өсөлт -0,5  хувь байна.
  • Сургуулийн насны хүн ам 21,4 хувь

Дүгнэлт

  • Аймаг сумын төвд ажлын байр байхгүйгээс төв суурин газар руу шилжих хөдөлгөөн   ихэссэн байна.
  • Гэрлэлт нэмэгдсэн хэдий ч, гэр бүл цуцлалт ихсэх хандлагатай байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалдсөрөг нөлөөтэй  байна.
  • Хөдөлмөрийннасны хүн амын тоо өсч байгаа нь ажиллах хүчний хангалттай нөөц  бий  болсон байна. Иймэээс АЖЛЫН БАЙРЫГ ДОРВИТОЙ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН БАЙНА.

Нийгмийн даатгал халамж:

  • 8395 тэтгэвэр авагчид 19,955.4  төгрөг зарцуулдаг. 2012 онд 5 жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 17,7 хувиар буурч,  тэтгэвэр тэтгэмж 53,4 хувиар өссөн байна.

Хөдөлмөр эрхлэлт:

  • 1436 хүн  хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэгдсэн.

Хөгжлийн хандлага:

  • Нийгмийн суурь үйлчилгээний  чанарыг сайжруулах
  • Нийгмийн салбарын  үйлчилгээний  чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах
  • ЖДҮ-лэлээр 6000 ажлын байр бий болгох
  • Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах

Хөгжлийн сул талууд:

  • Хүн амын тоо цөөн, өсөлт удаан, тархай бутархай  байршилтай, ажилгүйдэл ядуурлын түвшин өндөр.
  • Хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал, ур чадвартай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн
  • Боловсрол эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин доогуур,  энэ  талын тулгамдсан асуудлууд хурим тлагдсан

Хөгжлийн алсын хараа:

  • Хүний хөгжилд суурилсан