Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Нэг цонхны үйлчилгээ

                             

                            

                            

                           

                          

                         

 

НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Нэг цонхны үйлчилгээгээр эхний 7 сард нийт 28.7 мянган хүн үйлчлүүлсэнээс: хөдөлмөрийн хэлтсээр 0.7 мянган хүн, халамж үйлчилгээний хэлтсээр 4.1 мянган хүн, нийгмийн даатгалаар 2.3 мянган хүн, төрийн архив 2.7 мянган хүн, газрын харилцаа 0.9 мянган хүн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл 2.4 мянган хүн, төрийн банк 7.3 мянган хүн, мэдээлэл зөвлөмж 3.1 мянган хүн, аймаг, сумын иргэний бүртгэлээр 4.9 мянган хүн, интернэт үйлчилгээгээр 0.3 мянган хүн тус тус үйлчлүүлсэн байна.

                               “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ТӨВИЙН
                                        ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвөөр дамжуулан үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. “Нэг цонхны үйлчилгээ”-г хариуцан зохион байгуулах байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3. “Нэг цонхны үйлчилгээ” үзүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

1.3.1. төрийн үйлчилгээг нэг дор, түргэн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

1.3.2. төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангах; 

1.3.3. төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн идэвхтэй оролцоог бий болгох.

Хоёр. “Нэг цонхны үйлчилгээ” үзүүлэх байр, танхим

2.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлэх байр, танхим нь тухайн шатны Засаг даргын Тамгын газар эсхүл тус Тамгын газраас холгүй төвлөрсөн газар байрлана.

2.2. “Нэг цонхны үйлчилгээ”-ний байр, танхим, эд хогшил, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, засвар, үйлчилгээ, хамгаалалтыг тухайн шатны Засаг даргын Тамгын газар хариуцна.

2.3. “Нэг цонхны үйлчилгээ”-ний байр, танхим, эд хогшил, тоног төхөөрөмжид хохирол учруулсан, үрэгдүүлсэн тохиолдол