Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Үйлдвэр үйлчилгээ

Үйлдвэрлэлийн талаар:

  1. ЖДҮ-ийг дэмжих сангаас 500,0 сая төгрөгийн эх үүсвэр төвлөрч, зээл олголт 70 хувьтай явагдаж байна
  2. 2012 оны сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр 1530.0 сая төгрөг, 2013 оны эх үүсвэр 1530.0 сая төгрөг нийт 3060.0 сая төгрөгийг бүх сумдад хуваарилж, нийт 736 иргэн, аж ахуйн нэгжид 2885.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, шинээр 510 ажлын байр бий болсон.
  3. Тосонцэнгэл, Их-Уул сумдад жимс, жимсгэнэ хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж  нийлүүлэх тендерт  "Хэм Тех" ХХК шалгарч, 2 суманд тус бүр жимс, жимсгэнэ боловсруулах 16 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.
  4.  Модны хог хаягдлыг ашиглах технологийг нэвтрүүлэх зорилгоор Ой модны сургалт, судалгааны хүрээлэн техник эдийн засгийн үндэслэл боловсруулж,  Идэр суманд модны хоёрдогч нөөцийг ашиглах технологийг нэвтрүүлсэн шахмал түлшний үйлдвэрийн ТЭЗҮ болон барилгын зургийг хийж гүйцэтгэсэн.
  5.  Хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн салбарын ТЭЗҮ боловсрууллаа.

Хүнсний чиглэлээр:

Аймгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангах сургалт,  сурталчилгаа зохион байгууллаа.

Үүнд:

  1. 2013 оны 01-р сарын 15-19-ны өдрүүдэд БСГ, ХХААЖДҮГ, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран Талх, нарийн боов үйлдвэрлэх технологийн сургалтыг  Улиастай, Шилүүстэй сумдын хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүд,  өрхийн орлого бага, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд 4 удаагийн сургалтаар нийт 80 хүн хамрагдаж, 5 төрлийн зуурмагаар 28 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн сурч, 5 хүн ажлын байраар хангагдлаа.
  2. Хөдөлмөрийн хэлтэс, Өрхийн үйлдвэрлэл сургалтын төвтэй хамтран “Сүү, цагаан идээ” боловсруулах технологийн сургалтыг зохион байгуулж, уг сургалтанд 24 сумын 24 төлөөлөгч хамрагдлаа.
  3. Үйлдвэр үйлчилгээнд мөрдөгдөх хүнсний аюулгүй байдлын талаар шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, стандартаар 21 сумын худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид болон төрийн албан хаагчдад нийт 368 хүнд сургалт, сурталчилгаа зохион байгуулсан

Худалдааны чиглэлээр:

Бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах үйл ажиллагааг дэмжсэн үзэсгэлэн яармагууд зохион байгууллаа.

Үүнд:

  • "Эх орны шим-2013" цагаан сарын үзэсгэлэн худалдааг 02-р сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулж 18 сумын 66 иргэн, аж ахуйн нэгж 120 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 38.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн
  • 08 дугаар сарын 21-24-ны өдрүүдэд  "АРЦСУУРЬ-ШКОЛА-2013" хилийн худалдааг зохион байгуулж, манай аймгийн Улиастай, Нөмрөг, Баянтэс, Тэс, Их-Уул, Баянхайрхан, Тосонцэнгэл сумд болон Архангай, Ховд, Увс, Хөвсгөл, Орхон зэрэг аймгууд,  ОХУ-ын талаас Кызыл хот, Тува улсын Резин хошуу , Абакан зэрэг газруудаас  ААН, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хувь хүмүүс, гар урчууд, оролцож нийт 820 орчим сая төгрөгийн худалдан авалт, бараа эргэлт хийгдсэн
  • 09 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд ҮХААЯамнаас  зохион байгуулж буй "Намрын ногоон өдрүүд-2013" нэгдсэн арга хэмжээнд 2 үйлдвэр, 1 аж ахуйн нэгж, 25 нэр төрлийн бүтээгдэхүүнээр, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Яруу, Их-уул сумд сайн үүлдрийн малаар оролцлоо.
  • 09 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Увс аймагт болсон “Баруун бүсийн түншлэл-2013” үзэсгэлэн худалдаанд 4 аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилсан.
  • 10 дугаар сарын 02-05-ний өдрүүдэд “Завхан түншлэл-2013” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, тус худалдаанд 10 сумын 60 гаруй бизнес эрхлэгчид оролцсон байна.

 

УРИАЛГА

Завхан аймгийн хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлох зорилгоор “Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратеги” онол, практикийн бага хурлыг 12 дугаар сарын 01,02-нд зохион байгуулж, өөрөө өөрийгөө тэтгэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийг   хөгжүүлэх, иргэд олон нийтийн санаачилгыг өрнүүлэн тэдний  амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн, стратеги зорилтоо тодорхойлох ач холбогдол бүхий хурал боллоо.

Хуралд 24 сумын төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцон, нутгийн олон эрдэмтэн судлаачдын багийн дэвшүүлсэн  үнэтэй санал санаачлагыг тусгасан Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратегийн  чиглэлийг гаргасан. 

Аймаг, орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгож, дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх. экспортын бараа болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бренд бүтээгдэхүүн бий болгохыг дэмжих, аймгийн төсвийн хөрөнгөөр орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих талаар онол, практикийн бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх олон санал санаачилга гарсан билээ.

Аймаг, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “ЗАВХАНД ҮЙЛДВЭРЛЭЖ, ЗАВХАНЧУУД ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХ” уриалгыг аймаг, сумдынхаа ААН, байгууллага, айл өрх, ард иргэдэд уриалж байна.

            Орон нутагт зохион байгуулах хурал, зөвлөгөөн, сургалт, семинарын үйл ажиллагаанд хэрэглэх бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг Завханаар хаяглаж “ЗАВХАНД ҮЙЛДВЭРЛЭЖ, ЗАВХАНЧУУД ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХ” уриалгыг манай өнөөдрийн аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанаас эхлэн хэрэгжүүлж, цаашид бодит ажил болгохыг уриалж байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

Y ХУРАЛДААН

2013.12.04